Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Untitled Prezi

No description
by

Oogii Oidovjunai

on 18 April 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Untitled Prezi

Удирдагч багш: Т.Уянга
Гүйцэтгэгч: Л.Бямбадаш
Г.Гантөмөр Шугам дагагч роботыг угсарч ашиглах нь Онолын мэдлэгээ практиктай хослуулан хөгжүүлж, өөрсдийн гараар робот зохион бүтээж, 4р сарын сүүлээр ШУТИС-аас зохион байгуулж буй шугам дагагч роботуудын тэмцээнд оролцохыг зорилоо.
Хязгаарлалт: Зөвхөн цагаан шугам дагаж явна. Зорилго -Шугам дагагч роботын талаарх ерөнхий мэдлэгтэй болох, чиглэлээ оновчтой тодорхойлох.
-Робот хийхэд шаардагдах элемент деталиудаа цуглуулж, схем техникийн шийдэл гаргаж, угсрах.
-Роботоо програмчилж, ажиллагааны хэвийн горимыг хангах. Зорилт 1.Шугам дагагч роботын судалгаа
-Хөдөлгөөнт роботын үүсэл хөгжил
-Хөдөлгөөнт роботын зам төлөвлөлтийн арга
-Шугам дагагч роботын талаарх ерөнхий ойлголт
-Шугам дагагч роботын төрөл, хэрэглээ
2.Схем техникийн шийдэл
- Шугам дагагч роботын бүдүүвч схем
-Шугам дагагч роботын зарчмын схем
-Шугам дагагч роботын монтажийн схем
-LM324 үйлдлийн өсгөгч
-L293B мотор жолоодогч
-L7805 тэжээл
3.Роботын програмчлал
4.Эдийн засгийн тооцоо
- Дүгнэлт Агуулга 1. ШУГАМ ДАГАГЧ РОБОТЫН СУДАЛГАА

Хөдөлгөөнт роботын хөгжлийн түүхээс
Хөдөлгөөнт роботыг бүтээх хамгийн анхны оролдлогууд 140 гаруй жилийн өмнөөс хийгдэж эхэлсэн ба хамгийн анх 1868 онд Английн инженер Задоск Дедриск уурын хөдөлгүүрээр ажилладаг гурван морины хүчтэй, хүн зөөх тэрэг бүхий чирдэг роботыг бүтээж байжээ. Шугам дагагч робот нь цагаан эсвэл хар өнгийн хоорондоо эрс ялгаатай өнгөөр будагдсан шугамын гадаргууг дагаж чаддаг электрон төхөөрөмж юм. Энэ төрлийн роботууд нь ерөнхийдөө 3-дугаар зэрэглэлийн роботуудын бүлэгт хамаардаг. Цагаан шугам дагагч робот Шугам дагагч роботыг ямар шугамыг мэдэрч байгаагаар нь 3 ангилдаг.
- Цагаан шугам дагагч
- Хар шугам дагагч
- Улаан шугам дагагч
Мөн зориулалтаар нь сургалтын, үйлдвэрлэлийн, тоног төхөөрөмжийн угсралтанд зориулагдсан гэж тус тус ангилдаг. Шугам дагагч роботын төрөл Шугам дагагч роботууд нь орон зайн болон байрлалаа сонгох чадвартай учраас түүнийг ерөнхийдөө үйлдвэрлэлийн угсралтанд хэрэглэдэг. Мөн сургалтын зориулалтаар өргөн ашигладаг.
Инженер техникийн чиглэлээр суралцаж буй оюутнууд зохион бүтээх чадвараа хөгжүүлхийн тулд робокон зэрэг томоохон тэмцээнд оролцоход өргөн ашиглаж байна. Шугам дагагч роботын хэрэглээ Шугам дагагч робот нь 4н үндсэн хэсгээс бүрддэг.
Үүнд мэдрэгч, компоратор буюу үйлдлийн өсгөгч, микроконтроллер, мотор жолоодогч. 2. Схем техникийн шийдэл
Шугам дагагч роботын бүдүүвч схем Бид шугам дагагч роботдоо АТ89С52 маркын микроконтроллер ашигласан ба LM324 маркын үйлдлийн өсгөгч, L293D мотор жолоодогчийг тус тус ашигласан. Доорх зарчмын схемээс цагаан шугам дагагчийн ерөнхий ажиллагааг харж болно. Шугам дагагч роботын зарчмын схем Цагаан шугам дагагч роботын монтажийн схемийг бид Protel 99 программыг ашиглан хийсэн. Үүний дараа шохойтой цаасан дээр хэвлэн гаргаж, хэвлэсэн схемээ хавтан дээрээ индүүдээд тусгай уусмалд (FeCl3) хийж гаргаж авсан. Монтажийн схем Цагаан шугам дагагч роботын мэдрэгч Мэдрэгчид ихэвчлэн гэрэл ойлгогчийг хэрэглэдэг, RLD (Light Defendent Resistor )- гэрлээс хамааралтай буюу фото резистор, болон LED диодыг ашигладаг.
Мэдрэгч нь гадаргуугаас ойсон гэрлийг мэдрэх ба түүнийгээ компораторлуу дамжуулна. Мэдрэгчид 2 болон 4 ширхэг фотодиодыг хэрэглэж болдог. Харин бидний хийж буй шугам дагагч роботод 4н ширхэг Фотодиод ашигласан бөгөөд үүний давуу тал нь робот шугам дагах явцдаа замаасаа хазайх тохиолдол гардаг ба 4н мэдрэгч ашигласан тохиолдолд, хазайх болон эргэх үед захын 2 мэдрэгч нь зурагт үзүүлснээр ажиллаж замаасаа гарахгүй байх давуу талтай. LM324 Компоратор (үйлдлийн өсгөгч)
LM324 компоратор нь энэ схемд үйлдлийн өсгөгчийн үүргийг гүйцэтгэж байна. Компоратор нь мэдрэгч болон микроконтроллертой холбогдоно. Мэдрэгчээс ирсэн дохионы хүчдлийн түвшинг харьцуулж, шаардлагатай хэмжээнд хүртэл өсгөх үүргийг гүйцэтгэнэ.
L293B Мотор жолоодогч Энэ мотор жолоодогч нь ерөнхийдөө микроконтроллер болон зүүн баруун моторуудтай холбогдоно. L293В мотор жолоодогч нь микроконтроллероос ирсэн дохионы дагуу баруун зүүн моторуудыг тухайн заасан чиглэлд хөдөлгөх үүргийг гүйцэтгэнэ. Шугам дагагчийн хэлхээнд 7805 тэжээл ашигласан ба энэ нь өөрөөсөө тогтмол 9вольт, 5вольтын хүчдлийг гаргаж, тухайн цахилгаан хэлхээг шаардлагатай тэжээлээр нь хангах үүрэгтэй. 7805 Тэжээл Ассемблер хэлний UMPS программыг ашиглан, програматор төхөөрөмжөөр програмчилж, микроконтроллер луу XP үйлдлийн системээр шарна. 3.РОБОТЫН ПРОГРАМЧЛАЛ Цагаан шугам дагагч робот хийхэд зарцуулсан зардал 405800 төгрөг. 4.ЭДИЙН ЗАСГИЙН ХАРЬЦУУЛСАН ТООЦОО Робоконы робот хийхэд зарцуулагдах зардал 1978500 төгрөг. Монгол улсын хувьд техник технологийн хэрэглээ нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад үсрэнгүй хөгжөөд байгаа боловч үйлдвэрлэл, зохион бүтээлтийн хувьд бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад хамгийн доод түвшинд явж байна. Дүгнэлт Анх 2002 оноос эхлэн Монгол улсад роботын тэмцээн зохиогдож эхэлсэн бөгөөд БХИС-ийн хувьд 2 удаа Робокон тэмцээнд оролцож байсан ба одоо тасраад байна. Бид энэхүү роботоо зохион бүтээснээр дахин энэ тэмцээнд оролцох, оюутнуудын бүтээлч, авъяаслаг сэтгэхүйг хөгжүүлэх суурийг тавилаа гэж үзэж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа
Full transcript