Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Бие хvний тухай ерөнхий ухагдахуун, төлөвшүүлэх арга зам

No description
by

ochkhuu enkhbat

on 5 May 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Бие хvний тухай ерөнхий ухагдахуун, төлөвшүүлэх арга зам

“Бие хүн” гэсэн ойлголт хамгийн ерөнхий утгаараа хүмүүсийн зан үйлийн нийгмийн шинж төрх, бусад хүмүүс, нийгэмд хандах сэтгэцийн түгээмэл ба давтагдашгүй шинж онцлогийг нэгэн адил илэрхийлж байдаг.
Дээрх үндсэн хязгаарлалтуудыг харгалзах хүрээнд бие хүн гэсэн ойлголтыг аль түвшинд хэрхэн авч үзэх боломжтой вэ? Бие хүн гэдэг нь хүнийг нийгэмшлийн орчин нөхцөл, нийгмийн харилцаа хамаарал, мөн чанарын талаас харьцангуй тогтвортой хэлбэрээр тусгаж, бусад хүмүүс болон өөрийнх нь хувьд чухал ач холбогдолтой зан суртахуун, үйлдлээр гаднаа илэрдэг сэтгэл зүйн цогц шинж онцлогийн тогтолцоо юм.

Бие хүн бэлнээр төрдөггүй, харин амьдрал, үйл ажиллагааны явцад хөгжин төлөвшдөг гэдэгтэй олонх сэтгэл зүйчид санаа нийлдэг. Гэхдээ тэд бие хүний хөгжил төлөвшил ямар үндсэн зүй тогтлын дагуу явагддаг вэ? гэсэн асуултанд хариулах болохоор тэдний үзэл бодол өөр хоорондоо эрс ялгаагтай болж, дотооддоо зөрчилдөж эхэлдэг. Сэтгэл зүйчид хөгжлийн хүчин зүйлийг тайлбарлах, нийгэм болон нийгмийн бүлгүүд бие хүний хөгжил төлөвшилд ямар үүрэг гүйцэтгэдэг, бие хүний хөгжлийн үе шатууд, тэдгээрийн зүй тогтол, тэдгээр үе шат бүрт бие хүний хямралын үйл явц ямар чиг үүрэгтэй, ямар онцлог шинжтэй илэрч байдаг, яагаад тэр зурвас үед бие хүний хөгжлийн хурд түргэсч, чанарын өөр түвшинд шилжих байдал үүсдэг зэрэг асуудлаар өөр өөр тайлбар өгөх нь олонтаа.
Одоо эдгээр үе шатуудыг тус бүрд нь товч тайлбарлая.
1. Итгэлцлийн болон үл итгэлцлийн хямрал. (хүүхэд төрснөөс хойш 1 жилийн хугацаанд үргэлжилнэ)
2. Ичих болон эргэлзэхийн эсрэг чиглэсэн бие даах үеийн хямрал. (ойролцоогоор 2-3 насны үе)
3. Гэм буруугаа мэдрэхийн эсрэг тэмцэж, санаачлага идэвх гаргах үе шатны хямрал. (ойролцоогоор 3-6 нас)
4. Өөртөө үл итгэх байдлын эсрэг сөрөн зогсч, хөдөлмөрт дурлах үеийн хямрал (ойролцоогоор 7-12 насны үе)
5. Бусдад уусах, хувийн онцлог шинж нь илэрч гарахгүй эзэнгүйдэхийн эсрэг тэмцэж, бие хүний түвшинд өөрийгөе тодорхойлж, бусдаас ялгах үеийн хямрал (ойролцоогоор 12-18 насыг хамаарна)
6. Бие хүний сэтгэл зүйд ганцаардал нэвтрэх, дотно харилцаанаас хөндий байхын эсрэг тэмцэж, хайр сэтгэл., харилцааны санаачлагыг гартаа авах үеийн хямрал (ойролцоогоор 20 нас)
7. "Өөрөөсөө илүү гарахгүй байх”-ын эсрэг сөрөн зогсч, шинэ залуу үеийг сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт идэвхтэй татагдан орох үеийн хямрал (30-60 насны хооронд)
8. Сэтгэл санаа хоосрох, арга ядсан байдалд автахын эсрэг идэвхтэй тэмцэж, өнгөрүүлсэн амьдралдаа сэтгэл хангалуун болох үе шатны хямрал (60 ба түүнээс дээш насанд)

Судалгааны тойм
XX зууны эхний арван жилээс эхлэн бие хүний сэтгэл судлал туршилтын шинжлэх ухаан болж хувирчээ. Өнөө үед бие хүний аливаа асуудлыг туршилтаар нотолж харуулахаас гадуур авч үзэх аргагүй хэмээн үздэг. Бие хүний туршилтын сэтгэл судлалын хөгжилд 3. Фрейд, Э. Эриксон, Э. Фромм, К. Хорни, Г. Оллпорт, Р. Кеттел, А. Ф. Лазурский, Г. Айзенк, К. Левин, Р. Мейли, Б. Ф. Скиннер, А. Бандура, Дж. Роттер, Дж. Келли, А. Маслоу, К. Роджерс зэрэг эрдэмтэд өөрсдийн хувь нэмрийг оруулжээ. Гэхдээ бие хүний сэтгэл зүйн онолын судалгаа бүр үүнээс өмнө эрчимтэй хөгжсөөр иржээ. Энэ утгаар бие хүний сэтгэл судлалын судалгааг гүн ухаан-утга зохиолын, анагаах ухааны, туршилтын гэж гурван үндсэн үе шатанд хувааж үздэг. НэгДэх чиглэл нь бүр эртний сэтгэгчид, гүн ухаантнуудын үеэс эхлэн XIX зууны эхэн үеийг хүртэл үргэлжилжээ. Гүн ухаан-утга зохиолын чиглэл бие хүний асуудлыг нийгэм түүхийн хөгжлийн талаас нь маш өргөн хурээнд хамран авч үзсээр иржээ.

Бие хvний тухай ерөнхий ухагдахуун, төлөвшүүлэх арга зам

Хичээлийг боловсруулах асуудал:
1. Бие хүний тухай ерөнхий ойлголт, судалгааны тойм
2. Бие хүний хөгжил ба төлөвшил, тогтворт шинж онцлог

Шинжлэх ухаанд "хүн”, "бие хүн" гэдгээс гадна “хувь хүн”, “хувийн өвөрмөц онцлог" гэсэн ойлголтуудыг өргөн хэрэглэдэг
Эдгээр ойлголтууд олон талаар бие хүн гэсэн ойлголттой уялдаа холбоотой боловч онцлог ялгаатай. Хэрэв “хүн" гэсэн ойлголт хүмүүст байдаг бүхий л шинж чанарыг тухайн хүнд тэр чанарууд илэрдэг эс илэрдэгээс хамаарахгүйгээр цогц байдлаар тусгадаг бол “хувь хүн" гэдэг ойлголт нь зөвхөн тухайн хүний хувьд илэрч гардаг шинж чанаруудыг илэрхийлнэ. Үүний хамтаар тухайн ойлголт бие хүний биологийн болон сэтгэл зүйн шинж онцлогийг багтаадаг хэмээн үздэг.
“Хувь хүн” гэсэн ойлголт тухайн хүнийг бусад хүмүүсээс ялгаруулагч шинж чанарууд, бусад хүмүүс болон түүнд нийтлэг байдаг олон төрлийн шинж онцлогуудыг тусгасан байдаг.
“Хувийн өвөрмөц онцлог” гэдэг нь дээр дурьдсан ойлголтуудаас хамгийн явцуу хүрээг хамарсан, илүү тодорхой ойлголт юм. Энэхүү ойлголт хувь хүн, бие хүн, субъектийн шинж чанарууд, тэдгээрийн хослолын дундаас тухайн нэг хүний сэтгэцийн хөгжлийг бусдаас ялгаруулан онцгойруулж байгаа тэр хэсгийг хамаардагаараа онцлогтой.
Бие хүний тухай ойлголтын суурь хэсэг нь бүтцийн тухай асуудал байдаг. Үүнд авъяас чадвар, авир араншин, зан төлөв, зоригийн үйл, сэтгэл хөдпөл, сэдэл, нийгмийн тогтсон хандлага зэргийг хамааруулна.

Арван есдүгээр зууны эхэн үеэс гүн ухаантнууд, зохиолчдоос гадна бие хүний сэтгэл зүйн хөгжлийн асуудлыг мэдрэлийн эмч нар маш эрчимтэй сонирхон судалж эхлэв. Тэд анх удаа өвчтөн бие хүний талаар эмнэлгийн нөхцөлд дэс дараатай байнгын ажиглалт явуулж, хөгжлийн түүх намтрыг нь нарийн судалж, тэр бүхний дүнд бие хүний ажиглагдаж байгаа зан үйлийн шинж онцлогийг тайлбарлахыг оролдох болов. Энэхүү үйл ажиллагааны явцад хүний сэтгэл мэдрэлийн евчнийг оношлох, эмчлэхэд чиглэсэн мэргэжлийн дүгнэлт гаргаад зогсохгүй бие хүний мөн чанарын талаар шинжлэх ухааны шинжтэй дүгнэлт гаргах, үзэл баримтлал дэвшүүлэх болжээ. Ийм учраас бие хүний сэтгэл зүйн судалгааны энэ үеийг анагаах ухааны үе хэмээн нэрлэсэн аж. XX зууны эхэн үеийг хүртэл бие хүний сэтгэл зүйн асуудлын мөн чанар, утга учрыг тодорхойлохыг оролддог үндсэн чиг хандлага нь гүн ухаан-утга зохиолын болон анагаах ухааны чиг хандлагууд хэвээр байжээ
Сэтгэц задлагийн онол л гэхэд сэтгэцийн хөгжлийг хүний биологийн мөн чанар нийгмийн амьдралтай. дасан зохицох явцад хамгаалалтын сэтгэл зүйн механизмууд бүрэлдэж, “Дээд-Би”-тэй уялдах байдлаар бие хүний хэрэгцээг хангах арга барил төлөвшдөг гэх байдлаар тайлбарладаг.
Бие хүний шинж тэмдгийн онол болохоор сэтгэцийн хөгжлийг амьдралын явцад үүсэн хөгждөг шинж тэмдгүүд, тэдгээрийн үүсэл, өөрчлөн хувиргалт, тогтворжилтын байдлыг биологийн бус өөр өвөрмөц зүй тогтолд захирагддаг хэмээн үздэг.
Нийгмийн даган сургалтын онолын хувьд сэтгэцийн хөгжлийн явцыг бие хүн хоорондын харилцааны үед хүмүүс өөр хоорондоо харилцан үйлчлэх, хамтран ажиллах арга барил хэв загвар бүрэлдэж, тэр нь эргээд хөгжлийн хүчин зүйл болж хувирах талаас нь тайлбарладаг
Хүмүүнлэгийн болон бусад бие хүний шинж чанарыг чухалчилдаг онолууд сэтгэцийн хөгжлийг "Би” төлөвших үйл явц хэмээн үздэг.
Гэхдээ сүүлийн хэдэн арван жилд янз бүрийн онол үзэл баримтлалыг хооронд нь нэгтгэн уялдуулах замаар бие хүнийг цогц, нэгдмэл байдлаар судлах хандлага сэтгэл судлалд давамгайлах болов. Тэр явцад янз бүрийн онол хандпагууд бие хүний хөгжлийн нэг юмуу хэд хэдэн чухал талыг онцгойлон авч үзэж байсныг нэгтгэн баяжуулах, тогтолцооны үндсэнд тэдгээрийг хооронд нь уялдуулах, харилцан бие биенээ нөхөн гүйцээх боломжийг бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа юм
БИЕ ХҮНИЙ
ТОГТВОРТОЙ ШИНЖҮҮД

Нийгмийн даган сургалтын онолын төлөөлөгчид хүний тодорхой үйл ажиллагаанд нөхцөл байдал чухал үүрэггэй болохыг тэмдэглэхийн хамт тухайн хүнд байнга тогтвортой илэрдэг бие хүний шинж онцлогууд байдаг тухай төсөөлөл нь нилээд өнгөц, гол төлөв оюун дүгнэлтийн замаар гаргасан алдаатай дүгнэлт хэмээн нотолдог. Энэ нь:
1. Бие хүний гадаад төрх байдал, ярих хэв маяг, биеэ авч явах байдал, дохио зангаа гэх зэрэг хувийн өвөрмөц зан төрх нь үнэхээр тогтвортой шинжтэй. Чухамхүү энэ баримтууд л биднийг ахуйн сэтгэл зүйн төсөөллөөр хүний сэтгэл санааны дотоод ертөнцийн тодорхой шинж онцлогууд байнгын тогтвортой шинжтэй хэмээн төсөөлөхөд түлхдэг.
2. Бид бусад хүмүүстэй урт удаан хугацаагаар нэг дор байж хамтран ажиллах, байнга харилцах явцдаа тэр хүмүүсийн талаар нилээд бат бэх төсөөлөл сэтгэгдэлтэй болдог. Тэр бүгд хожим нь танил хүмүүстэйгээ уулзах, тэдний зан байдлыг үнэлэхэд шууд нөлөөлөл үзүүлнэ. Бие хүн хоорондын харилцааны явцад бодит юмс үзэгдлийг хүртэн хүлээн авахад илэрдэг хүртэхүйн тогтворт чанар дээрхийн нэг адилаар илэрдэг хэмээн үзэж болно. Бие хүн хоорондын харилцааны хүртэхүйн үйл явц байнга нэг хэв загвараар явагдах нөхцөлд тоггсон хандлага төлөвших болно. Харин дараа нь тэр нь эргээд хүний зан үйлийн өөрчлөлт хувирлыг биш харин тогтвортой байдлыг урьдын адилаар олж харахад нөлөөлж байдаг.
3. Бид бусад хүмүүстэй хамт байхдаа тэр хүмүүсийн зан үйл ямар нэг байдлаар тодорхой хэв загварт ороход нөлөөлж байдаг. Дараа нь тэр байдал мөн л давтагдах хандлага илэрнэ. Яагаад гэвэл ахуйн сэтгэл судлалын талаас бусад хүний зан чанарын аль нэг тогтвортой хэв шинж илүү нааштай үнэлэгддэг онцлогтой байдаг.
Урт удаан хугацааны туршид хэсэг хүмүүсийн дунд хийсэн туршилтын дүнгээс үзэхэд тэдний бие хүний байнгын тогтворт шинж илрэлийн тал хувь нь сургуульд орохоос сургууль төгсөх хүртэл ерөнхийдөө хадгалагдан үлддэг байжээ. Энэ нь хоёр үндсэн хүчин зүйлээр тодорхойлогдож байж болох үндэстэй.
Нэгдүгээрт
, сургуулийн өмнөх насанд бий болсон бие хүний тодорхой шинж чанарууд төдийлөн өөрчлөгдөхгүйгээр цаашид хадгалагдан үлдэх нийгэм сэтгэл зүйн таатай нөхцөл орчин бүрдсэн байдаг.
Хоёрдугаарт,
сургуулийн сургалт танин мэдэхүй, бие хүний хөгжлийн үйл явц хүүхдийн бие хүний шинж чанарыг өөрчлөн хувиргахад төдийлөн хүчтэй нөлөө үзүүлдэггүй байж болох талтай.
Full transcript