Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Менежерт ёс зүйт манлайллыг

No description
by

oyunbileg dagiiraz

on 28 November 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Менежерт ёс зүйт манлайллыг

Манлайлагч менежерийг
ёс зүй чимэх нь
Ёс зүй нь бидэнд амьдралын ямар арга зам зөв болохыг ойлгоход тусалдаг гүн ухааны салбар юм.
Энэ нь уламжлал сүсэг бишрэлээс илүүтэйгээр учир шалтгаанд түшиглэн юуг хийх, юуг хийх ёсгүйг хэлж өгдөг бөгөөд ёс зүй нь бидэнд өөрсдийн үнэлэмжиндээ чигч, шүүмжлэлтэй хандаж, байнга сайжруулахад тусалдаг.
Тиймээс менежер хүний шинж чанаруудын дотор ёс зүйн асуудал нэн онцгой байр суурь эзлэх нь гарцаагүй юм.

Онолын дагуу судалгаа хийхэд “Манлайлагч менежер” нь нэг талаас боловсрол мэдлэг, ур чадвартай байх, нөгөө талаас нийгмийн шинэ хандлага, менежерийн орчин тойронд гарч ирж буй өөрчлөгдөж буй шаардлага нь түүнд ёс зүйтэй, шударга, ажил хэрэгч, стратегич чанар чухал болох нь харагдаж байна.
Дээрх судалгаанаас үзэхэд сонгож авсан долоон шинжээс удирдлагын чадвар нь хамгийн өндөр үнэлгээтэй байхад төрийн албан хаагчийн нилээд чухал шинжийн нэг болох ёс зүйгээ эрхэмлэх шударга, шуурхай байдал нь хамгийн бага үнэлгээтэй байгаа юм.

Менежерт ёс зүйт манлайллыг
төлөвшүүлэх нь

Илтгэлийн үндэслэл

Өнөө цагт менежмент хэмээх ойлголтын хүрээнд эргэлдэхээсээ илүү менежментийг жинхэнэ менежмент байлгах үндэс уриа болсон манлайлал, манлайлагчийн тухай асуудал эн тэргүүнд тавигдах болсон байна.

Үүнээс үндэслээд менежерүүдийг манлайлагч болгон төлөвшүүлэх болон манлайлагчдыг ёс зүй чимж жинхэнэ манлайлагч менежер болно хэмээн үзэж өнөөгийн байдал, төлөвшилд үнэлэлт дүгнэлт өгч зарим асуудлаар байр сууриа илэрхийлсэн болно.

Илтгэлийн шинэлэг тал,
ач холбогдол

Байгууллагын зорилгод хүрэхийн төлөө ажиллагчдын ажил үйлчилгээг үр дүнтэй чиглүүлэхийн тулд менежер хүн ёс зүйн хувьд зөв төлөвшсөн байхыг цаг үе шаардаж байгаа нь уламжлалтаас ялгаатай болсныг судалгааны чиглэлтэй уялдуулан зарим талыг нь хөндөн, үзэл бодлоо илэрхийлэхийг оролдсон.

Судалгааны үр дүнгийн зарим хэсгийг аливаа байгууллага, тэдгээрийн менежерүүд өдөр тутмын үйл ажиллагааныхаа онцлогт нийцүүлэн хэрэглэхийн сацуу судлаачийн судлан харьцуулж жишиж үзсэн гадаад дотоодын эрдэмтдийн судалгааны мэдээлэл, онол арга зүй судалгааны дүнг практикт ашиглаж болно.

Менежер манлайлагч байхын тухайд


Манлайлагчид бол тодорхой түвшний манлайлах ур чадвар бүхий менежер юм.

Олон судлаачид төдийгүй практик дээр ажиллаж буй хүмүүс алсын хараа, инновац, харилцаа, идэвхижүүлэлтийг манлайллын гол чанар гэж үздэг.


Үүнээс үзэхэд манлайлал бол байгууллага хамт олны үйл ажиллагаанд өөрчлөлт хөдөлгөөн оруулах тухай зүйл тул алсын хараа, стратеги, хүмүүсийг удирдах, тэдэнд урам зориг төрүүлэхэд чиглэдэг.
Харин менежмент бол дэг журам, дэс дарааллын тухай асуудал тул төлөвлөх, зохион байгуулах, хянах, орон тоо ба төсөв бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг ажээ.
Тиймээс ч манлайлал илүү чухал бөгөөд манлайлагчид ховор байдаг болов уу.

Төрийн албаны зарим шинжийн үнэлгээ /хувиар/

Ёс зүй нь бидэнд амьдралын ямар арга зам зөв болохыг ойлгоход тусалдаг гүн ухааны салбар юм.
Энэ нь уламжлал сүсэг бишрэлээс илүүтэйгээр учир шалтгаанд түшиглэн юуг хийх, юуг хийх ёсгүйг хэлж өгдөг бөгөөд ёс зүй нь бидэнд өөрсдийн үнэлэмжиндээ чигч, шүүмжлэлтэй хандаж, байнга сайжруулахад тусалдаг.
Тиймээс менежер хүний шинж чанаруудын дотор ёс зүйн асуудал нэн онцгой байр суурь эзлэх нь гарцаагүй юм.


Манлайлагч менежерийг ёс зүй чимэх нь

Төрийн албыг ямар хүн хаших ёстой вэ?/давхардсан хувиар/

Төрийн албан хаагчийн нийгмийн хамгаалалын үнэлгээ /хувиар/
Төрийн албан хаагчдын хувийн зан чанар ямар байх ёстой вэ?
Төрийн албыг ямар хүн хаших ёстой вэ?/давхардсан хувиар/

Дээрх хүснэгтээс үзэхэд төрийн албан хаагчдад олон нийтийн зүгээс тавьж буй шаардлагын дотор мэргэжлийн өндөр боловсрол, ажил хэргийн чадвар, амьдралын дадлага туршлага, сахилга хариуцлагын үзүүлэлтүүд хамгийн өндөр давтамжтай байна.

Төрийн албан хаагчийн нийгмийн хамгаалалын үнэлгээ /хувиар/
Санал асуулгад хамрагдсан нийт хүмүүс нь төрийн албан хаагчийн нийгмийн хамгаалалыг дундуур үнэлсэн бол төрийн албан хаагчийн эрүүл мэндийн даатгал нийгмийн даатгал, болон ажиллах орчингоо сайн гэж үнэлсэн байна.

Төрийн албан хаагчдын хувийн зан чанар ямар байх ёстой вэ?
Санал асуулгад төрийн албан хаагч ямар гол гурван хувийн зан чанартай байх ёстой вэ? Гэсэн асуултанд нийт респондентууд нас, хүйс, боловсрол, нийгмийн байдлыг харгалзахгүйгээр шударга чанар (69,1 хувь) хариуцлага хүлээх чадвар (34,0 хувь) зохион байгуулах чадвар (34,0 хувь) гэсэн зүйлүүдийг чухалчилсан юм.

“Менежерийн манлайлал" гэдэг маш чухал бөгөөд үүнд ёс зүйн гүйцэтгэх үүрэг асар их гэдгийг энэ судалгаагаараа харуулахыг оролдсон.
Нэг үгээр ёс зүйн асуудал бол бизнесийн болон төрийн албаны манлайлалын гол гогцоо бөгөөд түүнгүйгээр манлайлал бүрэн утгаараа хэрэгжихгүй.


Санал
“Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговоос хандах зүг аяндаа тогтоно”...
Хүүхдийг багаас нь соёл, ёс зүйг чандлан сахих ухамсар хүмүүжлийг төлөвшүүлэх, байнгын үр нөлөөтэй арга хэмжээ авах
- Төрийн албан хаагч, ерөнхий менежерийн нийгэм эрх зүйн баталгааг бүрдүүлэх;
- Төрийн албаны хүнд суртал, авилга, албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахдаа хийх тэмцлийг тасралтгүй эрчимтэй өрнүүлэх;
- Төрийн алба хаагч ерөнхий менежерийн ёс зүйт манлайлал, соёл, харилцааны соёлыг сайжруулахад чиглэсэн сургалтыг зохион байгуулах, ялангуяа төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд тууштай хэрэгжүүлэх, хэвшүүлэх зэрэг болно.

Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа
Төрийн албаны зарим
шинжийн үнэлгээ
/хувиар/
Дүгнэлт
Full transcript