Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Вергилий Энейн дуулал

No description
by

misheel amarsanaa

on 20 September 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Вергилий Энейн дуулал

Вергилий "Энейн дуулал"
Зохиолын үйл явдал.
12 бүлэгтэй. Вергилий алдарт Энейн дуулал-даа Тройн ханхүү, Венусын хүү Энейн тухай домгоос иш авч Хомерын хэлбэрээр зохиожээ. Энейн дуулал зохиомжийн хувьд Энейн аялал болон Эней Италийг байлдан дагуулсан тухай гэсэн хоёр үндсэн хэсэгтэй.
Зохиолд Трой хот дайсанд эзлэгдсэний дараа Эней хөгшин эцэг, хэсэг хүмүүсийн хамт зугтаж, далайгаар аялан явсаар Африкт очиж, хатан хаан Дидонатай хайр сэтгэлтэй болсон ч өөрийн зөн совин,үүрэгт ажилдаа хөтлөгдөн Лацийн нутагт очиж, олон дайнд оролцож ялан дийлэг улмаар Итали хүрч, нутгийн нэгэн охинтой сүй тавих бөгөөд тэдний сүйг эсэргүүцэгчидтэй тэмцэлддэг тухай өгүүлдэг.
"Энейн дуулал" зохиолын үйл явдлыг өгүүлсэн уран зураг болон уран баримлын бүтээлүүд маш олон байдаг.
Публий Вергилий Марон (МЭӨ 70 оны 10 сарын 15 – МЭӨ 19 оны 9 сарын 21)
Вергилий нь шинэ дээжийг баатарлаг шүлэг бүтээгч эртний Ромын яруу найрагч бөгөөд хойд Италийн Мантуа хотын орчим чинээлэг тариачны гэр бүлд төржээ. Домогт өгүүлснээр, ээж нь хувь заяа нь од болж бэлтгэсэн хүү г төрүүлэнэ гэж нэгэн зүүд зүүдлэсэн гэдэг. Тэрбээр Кремона, Милан, Ром, Неаполь зэрэг хотуудад боловсрол олж, тэндхийн язгууртнуудын хүүхдүүдтэй хамт гүн ухаан, ялангуяа Эпикурын сургаалыг үзэж, бас анагаах ухаан, физик, математикт суралцаж байв. Вергилий энэ үед Юлий Цезарийн ач, хожмын хаан Август Октавиантай тохой нийлүүлэн сурч байсан гэдэг.
Уран бүтээлээс нь
- МЭӨ 42-39 онд Буколики (Малчны дуу) хэмээх амар жимрийн аястай арван бүлэг дуулалдаа амрагийн сэтгэлд умбасан малчдын аж төрлийг магтан дүрсэлжээ.

- МЭӨ29 онд Георгики (Газар тариалан) гэдэг сургаал найраглал бичиж, Италийн газар эзэмшлийн аж ахуйг сэргээн хөгжүүлэх чухал асуудал хөндсөн байдаг.
Зохиолын гол санаа.
Энейн хүү Асканийгийн өөр нэрийг Юлус гэдэг бөгөөд энэ нь Юлий Цезарийг хэлж буй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, Энейгээс удамтай Ромын хаадын удирдлагаар Ром улс хөгжин цэцэглэх болно гэдгийг харуулсан зохиол юм.
Энейн дуулал
Энейн дуулал (Латинаар Aeneis) нь Трой хотын уналтын дараах Эней баатрын адал явдлыг харуулсан тууль болно.
Вергилийн хамгийн сүүлийн, хамгийн том бүтээл бөгөөд латин уран зохиолын дээд оргил нь гэгддэг. Вергилий энэ зохиолоо бичихийн тулд 11 жил зарцуулсан ч харамсалтай нь дуусгаж чадалгүй насан өөд болсон юм.Ромын үндэсний дууллыг зохион туурвихаар хэрэг явдлын болсон газрыг нүдээр үзэхээр Грек, Бага Азиар аялж явах замд нь Афин хотод түүнтэй Август хаан дайралдаж шүлэгчийн өвчин шаналгаатайг мэдэж, нутагтаа буцахыг зөвлөн, хөлөг онгоцондоо суулгасан боловч тэрбээр Неаполь хот хүрч чадалгүй замдаа өөд болжээ.
Анхаарал хандуулсанд
баярлалаа
Full transcript