Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын арга

No description
by

osko g

on 16 May 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын арга

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын арга
Оршил
Монгол улсын Засгийн газар Боловсролын салбарт чанарын шинэчлэл явуулах бодлого явуулж “Хүүхэд бүрийг хөгжүүлье” гэсэн маш том бөгөөд алс ирээдүйгээ харсан зорилго тавин ажиллаж эхэлсэн билээ. Чанарын шинэчлэл гэдэгт бид сэтгэлгээний шинэчлэл, багш нарын заах арга барилын шинэчлэл, багшийн хөгжлөөр дамжин Монголын ирээдүй болсон хүүхэд бүрээ хөгжүүлж Зөв монгол хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэхээр зорьж байгаа юм.

Хүүхэд нэг бүрийн авьяас, сонирхлыг нээн илрүүлж, тэдний онцлогт тохирсон сургалтын технологи, аргыг боловсруулан сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаандаа мөрдөх явдал юм.
Агуулга
Нийгэм болон хувь хүн тогтвортой хөгжих эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн боловсролын чанар, үйлчилгээнд тавигдах шаардлагыг дэлхийн хөгжлийн чиг хандлагад баримжаалж, үндэсний соёлын дэвшилтэт уламжлалыг дээдлэн, онол, практикийн шинэлэг үзэл санааг тусган шинэчлэх болон түүнийг хэрэгжүүлэхдээ хүүхэд нэг бүрт тохирсон сургалтын арга, технологийг боловсруулан үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь манай боловсролын байгууллагын өмнө тавигдаж байгаа чухал зорилт мөн.
Боловсрол гэж юу вэ?
Байшинг тоосгоор барьдаг ч гэсэн овоолсон тоосгыг байшин гэж хэлдэггүй. Үүнтэй адил боловсрол мэдлэгээс эхтэй ч цэгцгүй мэдлэг боловсрол болж чадахгүй.

Хүүхдэд эмх цэгцтэй, дэс дараатай мэдлэг эзэмшүүлэх нь боловсролын салбарын зорилго байх. Боловсролтой хүн гэж чухам ямар хүнийг хэлэх вэ. Их, дээд сургууль төгссөн хүнийг боловсролтой хүн гэх үү. Бага ангийн боловсрол ч эзэмшээгүй хэрнээ хоёр гурван их, дээд сургуулийн диплом өвөртөлсөн нөхдөөс илүү сайн ажил хийж, сайхан амьдарч яваа хүн олон. Иймд зөвхөн их дээд сургууль төгссөн хүнийг л боловсролтой хүн гэж хэлэхгүй нь. Тэгвэл боловсрол гэж чухам юу вэ. Энэ нь нөхцөл байдалд дүгнэлт хийж, зөв шийдвэр гаргах чадвар юм.
Онолын үндэслэл
Өнөө үед сургалтын зорилго бол сурагчдад бие дааж суралцах, ажиллаж амьдрах арга чадвар эзэмшүүлэх, тэдэнд мэдлэг чадвараа өөрөө дээшлүүлж, өөрийгөө бүх талаар хөгжүүлэх,хурдацтай өөрчлөгдөж буй орчиндоо дасан зохицох, шинийг хүлээн авах, хийж бүтээх, өрсөлдөх чадвартай хүнийг төлөвшүүлэх явдал боллоо.
Сургалтын зорилго, сургалтын технологи, технологийн шинэчлэл, хүүхэд бүрийг хөгжүүлэх технологи
Түлхүүр үгс
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын арга, технологи гэж юу вэ?
Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан гол агуулгуудаар дамжуулан сурагч нэг бүрийг хөгжүүлэх үйл ажиллагаа нь дараах гурван үе шаттай хэрэгжих үйл явц юм. Үүнд:
1. Сурагч нэг бүрийг оношлох
2. Оношилгооны дагуу хүүхэд тус бүрт тохирсон төлөвлөгөө боловсруулах
3. Төлөвлөгөөндөө тулгуурлан хүүхэд бүрийн чадварт тохирсон даалгаврын сан боловсруулан сурагчдаар ажиллуулан үр дүнг нь өөрсдөөр нь болон бусдаар нь үнэлүүлэх явдал зэрэг болно.

Хүүхэд бүрийг хөгжүүлэх үе шат
1. Оношлогоо хийх арга
Зорилго: Стандарт, сургалтын хөтөлбөрт тусгагдсан заавал эзэмших мэдлэг, чадварын чухам юуг мэдэж байна, юуг мэдэхгүй байна гэдгийг сурагч, багш нар хамтран үнэн зөв тогтоох
2. Төлөвлөгөө боловсруулах:
Оношилгооны үр дүнд тулгуурлан багшийн зүгээс хүүхэд нэг бүрт тохирсон төлөвлөгөө боловсруулна. Төлөвлөгөө хийхдээ багш хүүхдийн мэдлэг, чадвар бүтээх үйлийг дэмжихэд туслах байдлаар төлөвлөнө. Аль болохоор хичээлүүдийг интеграцчилах нь хүүхэд хөгжих цаг гарахад дөхөмтэй.
3. Даалгаврын сан боловсруулах:
Эмч хүн өвчтөнөө оношилж байж эмчилдэг шиг, багш нар хүүхдээ зөв таньж байж түвшинд нь тохирсон ажлыг төлөвлөж, жорыг нь тааруулан даалгаврын сан боловсруулах учиртай.
1. Ойлголтуудыг цэгцлэх, харьцуулах, дүгнэлт хийх
3. Сурагч даалгавар гүйцэтгэх явцдаа ямар үйлдэл хийж чадаж байгааг оношилно. Өмнө судалсан агуулгын хэмжээнд бичиж, тайлбарлаж, эргэцүүлж, зөв хариултыг сонгож, зөв харгалзууулж чадахгүй бол бэлэн эх өгөөд уншаад бичих, уншаад ярих, гол санааг оновчтой илэрхийлж чадаж байгаа эсэх зэрэг үйлдлийг оношилно
2. Сурагчийн гүйцэтгэж чадаагүй асуудлуудыг сонгон авч, улам нарийн задалж сэргээн сануулж болохоор түвшинд даалгаврыг боловсруулна.
Оношлогооны 3 үе шат
Судалгаа
Сургалтын эцсийн үр дүн багш, сурагчийн хамтын үйл ажилаагаанаас шалтгаалах тул хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилтыг багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчид хэрхэн хүлээн авч байгаа болон тэдний сэтгэлд хэр нийцэх шийдвэр болсон талаар хийсэн зарим судалгааны дүнг танилцуулъя.
Судалгаа 1.
Оношилгооны явц дахь хүүхэд өөрөө чиглүүлэгч технологийг хэрхэн дэмжиж байгаа талаар багш, сурагчдаас авсан судалгаа:
Судалгаа 2.
Даалгаврын сан ажиллуулах явцад багш, сурагчдаас авсан судалгаа:
Судалгаа 3.
1 ба 2-р оношилгооны дүн:
Судалгаа 4.
3-р оношилгоо буюу эх дээр ажиллаж үйлдлийг оношилсон дүн:
Туршилт хийх явцад учирсан бэрхшээл:
• Зайлшгүй байх шаардлагатай ч оношилгоо хийх явцад асар их цаг, бичиг цаасны ажил хийгдэж байна.
• Даалгавар дээр ажиллах явцад өдрийн нормоо биелүүлээгүй хүүхэд бүрийг суулгаж даалгаврыг хийлгэх анги танхимын хүрэлцээ, хол гэртэй хүүхдүүдийн хувьд бэрхшээлтэй байна.

Судалгааны үр дүнгээс үзэхэд багш эцэг эхчүүд, сурагчид маань хүүхэд бүр өөрсдөө бие даан суралцах, хоцрогдлоо арилгах, эрчимтэй суралцах, асуудлын учир шалтгааныг өөрсдөө нээн, турших сургалтын аргуудыг хэрэгжүүлэх технологийг дэмжсэн бөгөөд цаашид багш нарын зүгээс хүүхдийн оролцоог дэмжих замаар бүтээлч сэтгэлгээний аргуудыг хүүхэд бүрт тохируулан хүргэж тэднийг бие даан суралцах арга барил эзэмшүүлэх нь тулгамдсан зорилт болж байна.
Судалгааны ерөнхий дүгнэлт
Агуулгаар дамжуулан суралцагчдад цогц чадамж, чадвар төлөвшүүлэх учиртай. Стандартын дагуу боловсруулсан англи хэлний хичээлийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд суралцагсдад хүлээгдэж буй үр дүнг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Full transcript