Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

group financial statement

ppt
by

baysaa baasan

on 27 February 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of group financial statement

Магистрант: Б. Баясгалан Групп компанийн санхүүгийн тайлагналд тулгамдаж буй зарим асуудлууд, шийдвэрлэх арга зам Бусад үндэслэл СЭДВИЙН ҮНДЭСЛЭЛ Хууль, эрх зүйн
үндэслэл Компанийн тухай Монгол Улсын хуулийн 6.4-т “Охин компани нь санхүүгийн тайлангаа тусдаа гаргах ба толгой компани нь охин компанитайгаа нэгдсэн санхүүгийн тайлан гаргана” гэж заасан байдаг. НББ-ийн тухай Монгол Улсын хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх ёстой. НББОУС 27-ийн дагуу толгой компани нэгтгэсэн санхүүгийн тайлангаа толилуулахдаа охин компани дахь хөрөнгө оруулалтаа нэгтгэх ёстой.

Мөн групп компани нь оролцогч талуудыг компанийн санхүүгийн мэдээллээр хангах үүрэгтэй гэж заасан. 2008 онд Дэлхийн банкнаас гаргасан НББ, аудитын ROSC үнэлгээний тайланд:

" Охин компанийнхаа хяналтын багцыг эзэмшдэг монголын групп компаниуд НББОУС 27-г дагаж мөрддөггүй" гэж тусгажээ. 2009 онд Дэлхийн Банк, ОУВС-аас хамтран хийсэн Компанийн засаглалын ROSC үнэлгээний тайланд:

"Монгол улсын санхүүгийн тайлагналын байдал чанарын хувьд болон хугацааны хувьд ноцтой алдаатай байгаа, бүртгэлийн ажилтнуудын ур чадвар тааруу, хөрөнгө оруулагчид нь СТОУС-д нийцсэн санхүүгийн мэдээллийг шаарддаггүйгээс компаниуд санхүүгийн тайлангаа олон улсын стандартад нийцүүлэн гаргахгүй байна" гэж дүгнэсэн. Сэдвийн хамрах хүрээ Групп компаниудын нэгтгэсэн болон тусдаа санхүүгийн тайлан бэлтгэхтэй холбоотой МУ-ын засгийн газар, холбогдох яам, хууль тогтоомж, журам, зааврууд болон СТОУС-ын холбогдох стандартууд, групп болон бие даасан аж ахуйн нэгжүүдийг хамарсан судалгаа орно. ОРШИЛ Судалгааны ажлын зорилго Групп компаниудын нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэхэд тулгарч буй зарим асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлж нягтлан бодох бүртгэлийн арга зүй, зөвлөмж боловсруулахад оршино. Судалгааны арга зүй Бизнесийн нэгдэл, тусдаа болон нэгтгэсэн санхүүгийн тайлангийн талаарх онолын ойлголтуудыг судалсан.

Мөн толгой, охин компаниудын харилцаа, бизнесийн нэгдэл, нэгтгэсэн санхүүгийн тайлантай холбогдох стандартуудыг судалсан.
> СТОУС 3
> НББОУС 31
> НББОУС 27
> НББОУС 28 - Холбогдох хууль тогтоомж, заавар журмууд,
- Олон улсын хууль эрх зүйн зохицуулалтууд зэрэг хоёрдогч болон анхдагч мэдээллүүдэд:
> дүн шинжилгээ хийж,
> таамаглал дэвшүүлэх,
> нэгтгэн дүгнэх,
> ярилцлага авах зэрэг арга зүйгээр эмпирик судалгааг хийсэн. ОНОЛЫН
ЗАРИМ ОЙЛГОЛТУУД ГРУПП КОМПАНИ ГЭЖ:

Толгой компани болон түүний бүх охин компаниуд Нэгтгэсэн санхүүгийн тайлан гэж:
Группын бүрэлдэхүүн дэх компаниудын санхүүгийн тайланг эдийн засгийн нэг нэгжээр толилуулсан санхүүгийн тайлан СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ,
ҮР ДҮН (1)Санхүүгийн ахисан шатны нягтлан бодох бүртгэл хичээлийн хөтөлбөрийг СТОУС-тай харьцуулах нь.

(2)Бизнесийн нэгдлийн нэгтгэлийн үе шатны үндсэн ойлголтуудыг судлах нь.

(3)Тусдаа болон нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэх олон улсын туршлага, хууль эрх зүйн зохицуулалтууд.

(4)Монгол улсад нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргаж буй өнөөгийн байдлын судалгаа, хууль эрх зүйн орчин 1. “Санхүүгийн ахисан шатны нягтлан бодох бүртгэл” хичээлийн хөтөлбөрийн одоогийн агуулгаар бизнесийн нэгдлийн талаарх ойлголтуудыг СТОУС-ын дагуу хангалттай, бүрэн хэмжээнд хүргэж чадахгүй байна. Энэ нь бизнесийн нэгдлийн тухай ойлголтыг авч үздэг хичээлийн цаг болон хичээлийн агуулгад эзэлж байгаа хэмжээ нь хангалттай бус байгаатай холбоотой юм.

2. СТОУС-д бодит үнэ цэнээс өөрөөр хэмжигдэх хөрөнгө, өр төлбөр, бусад үзүүлэлтүүд байна. Тэдгээрийг манай орны хувьд мөрдөж, ашиглаж, хэрэгжүүлж байгаа байдал маш муу байна.

3. Дэлхийн улс орнуудын тусдаа болон нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэж, толилуулах аж ахуйн нэгж, байгууллага, түүний шалгуур үзүүлэлт, үйл явцыг зохицуулж буй хууль, эрх зүйн орчин нь тодорхой, уян хатан, зохицуулалт сайтай байдаг юм байна.

4. Манай улсын нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэх, толилуулах хууль, эрх зүйн орчин тийм ч тодорхой, таатай бус байна. 1. Нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэх хэрэгцээ шаардлагад үндэслэн санхүүгийн ахисан шатны нягтлан бодох бүртгэл хичээлийн одоогийн агуулгад буй нөхөрлөлийн бүртгэл, төв компани ба салбарын бүртгэл зэрэг нэгтгэсэн санхүүгийн тайлангаас бусад сэдвийг хамарсан “санхүүгийн ахисан шатны нягтлан бодох бүртгэл” , нэгтгэсэн санхүүгийн тайлан болон бизнесийн нэгдлийн тухай ойлголтыг тусад нь “Корпорацийн нягтлан бодох бүртгэл” хичээл болгож заах хэрэгтэй. 2. Нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэх хууль эрх зүйн зохицуулалтуудыг нарийн болгох. Өөрөөр хэлбэл, нэгтгэсэн санхүүгийн тайланг хүлээн авах эрх зүйн үндэстэй байгууллагыг томилох, нэгтгэсэн санхүүгийн тайланг СТОУС-ын дагуу бэлтгэж, тайлагнаагүй аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцдог болох, мөн нэгтгэсэн санхүүгийн тайланг СТОУС-ын дагуу бэлтгэж байгаа эсэхийг хянадаг хяналтын тогтолцоог бий болгох шаардлага зайлшгүй тулгарч байна. 3. ААНОАТ-ын тухай хууль тогтоомжийг НББ-ийн тухай хууль болон СТОУС-тай нийцүүлж, үр дүнтэйгээр уялдуулан өөрчлөх хэрэгтэй байна.
СТОУС-г практикт хэрэглэх тайлбар, заавар, аргачлал, гарын авлагыг гаргах хэрэгтэй байна. 4. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд Монгол Улс дахь олон нийтийн ашиг сонирхол бүхий байгууллагыг тодорхойлох шалгууруудыг тодорхойлж, тэдгээрийг иж бүрэн СТОУС-ыг ямар нэгэн өөрчлөлтгүйгээр бүрэн дагаж мөрдөх үүрэгтэй байхаар заах.
Мөн том болон жижиг, дунд хэмжээний аж ахуйн нэгж гэж ямар хэмжээтэй аж ахуйн нэгжийг хэлэх талаар шалгуур боловсруулж, хуульчлан оруулах шаардлагатай тулгараад байна. ЗӨВЛӨМЖ ДҮГНЭЛТ Компанийн засаглалын:
- Ил тод;
- Хариуцлагатай;
- Хуулийг хэрэгжүүлдэг зарчмуудыг хангах шаардлагатай байна.
Full transcript