Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Харьцуулсан иргэний эрх зүй

No description
by

Mokomokomoko Winter Love

on 2 December 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Харьцуулсан иргэний эрх зүй

Харьцуулсан иргэний эрх зүй
ФРАНЦ-ын Иргэний хуульд
1382 дугаар зүйлд “аливаа этгээдэд гэм хор учруулсан үйлэл нь гэм буруутай этгээдэд түүнийг нөхөн төлөх үүргийг бий болгоно” гэж заасан.
1383 дугаар зүйлд “гэм хорын гагцхүү үйлдлээр бус болгоомжгүй эсхүл үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан тохиололд хариуцлага хүлээнэ” гэж тодруулсан.

Ажилтны гэм хор учруулсан үйлдэлд удирдлагын гэм буруу нөлөөлсөн эсэхээс шалтгаалан нөхөн төлүүлэх гэсэн уламжлалт хандлага байв. Германы хуулийн төсөл бичигчид энэ хандлагыг баримтлаагүй бөгөөд “аливаа аж ахуйн үйл ажиллагаанаас ашиг олж байгаа этгээд түүнээс бусдад учруулсан хохирлыг ч арилгах үүрэгтэй” гэсэн үзэл баримтлалыг хүлээн авсан боловч үүнийг зөвхөн тусгайлсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ гэж үзсэн. Гэвч энэ зарчимд үл хамаарах нэг зохицуулалт Германы Иргэний хуулийн 831 дүгээр зүйлд тусгалаа олсон. Энэ нь өөрийн томилсон ажилтны учруулсан хохирлыг ажил олгогч хариуцан арилгах тухай заалт юм.
Францын иргэний хуулийн 1384.1-д зааснаар өөрийн хариуцан ажиллуулж буй этгээдийн үйлдлээс учисан хохирлыг арилгах үүрэгтэй гэж заагаад энэ нь ажил олгогч эсхүл хяналт тавих эрх бүхий этгээд байна гэж тодруулсан.

1800-аад он хүртэл өөр өөрийн гэсэн дүрэм бүхий тусгай төрлийн гэм хорууд байгаагүй. Нийтлэг эрх зүйн тогтолцооны хамгийн эртний нэхэмжлэлийн төрөл бол “action on trespass” буюу эд хөрөнгө, амины эрхэд халдсантай холбоотой нэхэмжлэл байдаг.
Нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагчийн үйлдлээс шууд шалтгаалсан, хариуцагч өөрийгөө зөвтгөх үндэслэл байхгүй \хуулиар эрх олгогдсон үйл ажиллагаа өөрийгөө хамгаалах...\ тохиолдолд нөхөн төлүүлэх боломжтой ба харин шууд бусаар, эсхүл эс үйлдлийн улмаас хохирол учруулсныг хамаардаггүй байсан.
1.
Гэм хор учруулснаас үүсэх үүрэг иргэнлэг эрх зүйд
Гэм хор учруулснаас үүсэх үүргийн хувьд “гэм хор учирсан этгээд нь нэхэмжлэгчийн эрхийг буруутайгаар зөрчсөн бол хариуцлага хүлээнэ” гэсэн ерөнхий зарчим тогтоосон байна. Жишээ нь: Герман, Францын Иргэний хуулиудаас “бусдын эрхийг буруутайгаар зөрчсөн этгээд хариуцлага хүлээх” гэсэн ерөнхий зарчим тусгагдсан.
Германы эрх зүйн тогтолцоонд
Гэм хор учруулснаас үүсэх үүрэг нийтлэг эрх зүйд
“trespass”-н нэхэмжлэлийн
сул тал
Иймд14-р зуунаас энэхүү “trespass”-н нэхэмжлэлийн энэхүү сул талыг арилгах зорилгоор “action on the case”буюу хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирол учруулсны эсрэг хэрэг үүсгэхийг зөвшөөрөх болсноор нэхэмжлэгчийн хувьд 2 төрлийн нэхэмжлэлээс сонголт хийх боломжтой болсон.
Энэ мэтчилэн байсаар 19-р зуунаас шууд бусаар бий болсон үр дагавар буюу хохирлыг арилгах нэхэмжлэлийг гэм хор учруулсан гэж үзэн нөхөн төлүүлэх боломж бий болж эхэлсэн.
1938-н онд Гэм хорын эрх зүйн тайлбар эмхтгэл гарснаар аюултай үйл ажиллагаанаас бусдад хохирол учируулсан бол хатуу хариуцлагын зарчим үйлчлэх талаар ерөнхий журам тогтсон.

Монгол улсын Иргэний хуулийн 52 дугаар бүлэг 497-514 дүгээр зүйлд тусгалаа олсон байдаг
497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл\эс үйлдэхүй\-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байдаг.




Монгол улсын иргэний хууль-д
498 дугаар зүйл. Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага
499 дүгээр зүйл. Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах
500 дугаар зүйл. Барилга байгууламж барих, ашиглах явцад учирсан гэм хорыг хариуцах
501 дүгээр зүйл. Амьтны учруулсан гэм хорыг хариуцах
502 дугаар зүйл. Орчин тойрондоо аюултай үйл ажиллагаа болон орчин тойрондоо аюултай бусад зүйлээс учирсан гэм хорыг хариуцах
503 дугаар зүйл. 7-14 хүртэлх насны, насанд хүрээгүй болон эрх зүйн чадамжгүй иргэн гэм хор учруулсны хариуцлага
504 дүгээр зүйл. Үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгохгүй буюу өөрийгөө зөв удирдах чадваргүй байхдаа учруулсан гэм хорыг хариуцах
505 дугаар зүйл. Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах
506 дугаар зүйл. Арван зургаан нас хүрээгүй хүмүүст учруулсан гэм хорыг арилгах
507 дугаар зүйл. Гэм хор учруулсны төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх
508 дугаар зүйл. Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах
509 дүгээр зүйл. Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвар алдсантай холбогдуулан төлбөр төлөх
510 дугаар зүйл. Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах
511 дүгээр зүйл. Эдийн бус гэм хорыг арилгах
512 дугаар зүйл. Бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний дутагдлын улмаас үүссэн гэм хорыг арилгах
513 дугаар зүйл. Гэм хор учруулснаас төлсөн төлбөрийг буцаан нэхэмжлэх шаардлага
514 дүгээр зүйл. Хохирогчийн гэм буруу, гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэх
Гэм хор учруулснаас үүсэх үүрэг
Тохиолдол 35:
Хариуцагч Б нь өөрийн хөлслөн амьдарч байсан өрөөнийхөө цонхны салхивчийг онгойлгох гэж байгаад хагалсан багаад хагарсан цонх нь тус цонхны харалдаа зогсож байсан иргэн Аийн автомашины арын салхины шилэн дээр унаснаас хагарч түүнд эд материалын хохирол учирчээ.
А өөртөө учирсан хохирлыг арилгуулахаар Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нисэхийн 13 дугаар байрыг түрээслэн суугч Бийн эсрэг шүүхэд хандсан бөгөөд шүүх цонхны шилийг унагасан Б-ээс 150000 төгрөг гаргуул, А-д олгох шийдвэр гаргажээ. Харин шил солиулсны хөлс болох 10000 төгрөгийг үүнд оруулж бодоогүй байна.
Энэ зөв үү?
Агуулга
Гэм хорын жрх зүйн үндсэн зохицуулалт: нотлох үүргийн хувиарлалт



1 хэсэг Б-ийн эсрэг шаардах эрх:
А. Гэрээнээс үүдэлтэй шаардах эрх:
Дээрх тохиолдол А, Б нарын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй тул гэрээнээс үүдэлтэй шаардах эрх үүсэхгүй.
Б гэм хор учруулснаа үүсэх шаардах эрх:
А нь Б-ээс өөрт учирсан хохирол болох 160000 төгрөгийг ИХ-ийн 497,1-ийг баримтлан шаардах эрхтэй байж болох юм.

Эрх зүйн үр дагавар:
А нь Б-ээс өөрт учирсан хохирол болох 160000 төгрөгийг ИХ-ийн 497.1-н дагуу шаардах эрхтэй.

Бодлого
Анхаарал тавьсанд баярлалаа
Full transcript