Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Монгол улсын банкны систем, үүрэг, үйл ажиллагаа

No description
by

Otgon Munkhregel

on 14 December 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Монгол улсын банкны систем, үүрэг, үйл ажиллагаа

1990 ОНООС ХОЙШХИ ҮЕИЙН БАНКНЫ СИСТЕМИЙН БҮТЭЦ
Банкны систем өөрчлөгдөх болсон шалтгаан
Банкны систем өөрчлөгдөхөд гадаад болон дотоод орчны нөлөөлөл байсан.
1.
Гадаад орчны нөлөөлөл нь
1980 оны сүүлээс социалист систем задарч төлөвлөгөөт тогтолцоогоор бий болсон нийгэм, улс төрийн оршин тогтнол үгүй болж өөрчлөгдсөн.
2.
Дотоод орчны нөлөөлөл нь
Улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжихтэй холбогдож улс орны эдийн засагт томоохон өөрчлөлтүүд гарч ирсэн. Үүнд:

Улсын их хурал, Монгол банк хоёрын хоорондын холбоо
Монгол банк, Арилжааны банкны хоорондын холбоо
Монгол банк, Засгийн газарын хоорондын холбоо
Зураг 1. Анхны банк
Монгол улсад анхны банк
Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр 1924 оны 06 сарын 02-нд
Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк (1954 онд Улсын банк нэртэй болсон) нэртэйгээр Алтанбулагт нэг салбартайгаар байгуулагдаж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд
данс нээх
албан газруудын хөрөнгийг татан төвлөрүүлэх
төрөл бүрийн төлбөр тооцооны гүйлгээ хийх
зээл олгох зэрэг үйл ажиллагааг
явуулж байсан.
Монгол улсын банкны системийн тухай
Монгол улсын банкны систем, үүрэг үйл ажиллагаа
Агуулга
Монгол улсын банкны системийн тухай

Монгол улсын төв банкны үүрэг үйл ажиллагаа

Монгол улсын арилжааны банкны үүрэг үйл ажиллагаа
1990 ОНООС ӨМНӨХ ҮЕИЙН БАНКНЫ СИСТЕМИЙН БҮТЭЦ
Энэ үед Сайд нарын зөвлөл 1954 онд батлагдсан “Банкны дүрэм”-ээр банкны үйл ажиллагааг зохицуулж байсан. Банкны үйл ажиллагаанд гол мөрдөж байсан зүйл нь
төлөвлөгөө
юм.

Төлөвлөгөөний үндсэн хэсгүүдээс дурдвал:

Урт хугацааны зээлийн буюу хөрөнгө оруулалтынсанхүүжилтийн төлөвлөгөө
Богино хугацааны зээлийн төлөвлөгөө
Кассын төлөвлөгөө орж байсан.

Өмчийн олон хэлбэрүүд бий болж түүн дээр суурилсан олон төрлийн аж ахуйн нэгжүүд бий болсон.
Улсын үйлдвэр аж ахуйн газруудыг хувьчилж эхэлсэн.
Хувийн өмчийг зөвшөөрсөн
Зах зээлд чөлөөт үнийн тогтолцоог бий болгосон.
Чөлөөт өрсөлдөөнийг дэмжих бодлого явуулсан зэрэг өөрчлөлтүүд гарсан.Эдгээр шалтгааны улмаас банкны системийг өөрчлөх шаардлага гарч банкны нэг шатлалт тогтолцооноос хоёр шатлалт тогтолцоонд шилжсэн.

Хоёр шатлалт банкны тогтолцооны хөгжилийг дараах гурван үе шатанд хувааж үздэг. Үүнд:
Хоёр шатлалт банкны тогтолцоо үүссэн (1991-1993 он)
Хоёр шатлалт банкны тогтолцооны бойжилтын үе буюу банкны хямралууд (1994-1999 он)
Хоёр шатлалт банкны тогтолцооны тогтворжилтын үе(2000 оноос одоог хүртэл)

Монгол банк төрийн мөнгөний бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, мөнгө, зээлийн байдлын талаар Улсын их хуралд улирал тутам танилцуулна.
Монгол банк санхүүгийн тайлангаа аудитын санал, дүгнэлт болон Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийн хамт жил бүр Улсын их хуралд улирал тутам танилцуулна.
Төрийн мөнгөний бодлогод тодорхойлсон үзүүлэлт нь Монгол банкны үйл ажилланаас үл шалтгаалан эдийн засагт бий болсон бодит нөхцөл байдлаас хамааран хэрэгжээгүй тохиолдолд энэ талаар Улсын их хуралд улирал тутам танилцуулна.
Монгол банк нь төрөөс мөнгөний талаар тухайн жилд баримтлах бодлогын чиглэлийг боловсруулж Улсын их хуралд өргөн барина.
Монгол банк банкны системийн холбогдолтой хуулийн төслийг боловсруулж Улсын их хуралд оруулна.
Улсын Их Хурал Монголбанкны үйл ажиллагаа хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, Монгол банкны тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 4 дэх заалт, 30 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт заасан тайлан, танилцуулгатай танилцах бөгөөд ингэхдээ төрийн мөнгөний бодлого хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь оролцохгүй.
Монгол банк нь УИХ-ыг шаардлагатай мэдээ, тайлангаар хангах үүрэгтэй.
Монголбанкны үүрэг
Төв банк
болон
арилжааны банкны
хэрэгжүүлж буй үүрэг, зорилго нь өөр хоорондоо ихээхэн ялгаатай бөгөөд тэдгээрийг товч дурьдвал дараахь байдалтай байна. Үүнд:
Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг Монгол Улсын Төв Банк гэнэ.
Монголбанкны үндсэн зорилт
Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино.
Монголбанк нь өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ.

Монголбанк Төв банк/Монголбанк/-ны тухай хуульд заасан өөрийн зорилтыг биелүүлэхийн тулд дараахь чиглэлээр үйл ажиллагаа эрхэлнэ:
1/ Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах;
2/ Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах замаар мөнгөний бодлого боловсруулж, хэрэгжүүлэх
3/ Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх;
4/ Банкны үйл ажиллагаанд хяналт тавих;
5/ Банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах;
6/ Гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж, удирдах.

Монголбанкны үйл ажиллагаа
Улс орон бүр өөрийн банктай байдаг. Төв банк нь тухайн улсын банкны хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байдаг. Төв банк нь гүйлгээнд мөнгө гаргах эмиссийн онцгой эрхтэй байдаг.
Монголбанк нь төрөөс мөнгө зээлийн нэгдсэн бодлогыг дараах үйл ажиллагаагаар хэргжүүлнэ.

Мөнгөний бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх
Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх хэрэгсэл
Гүйлгээнд байвал зохих мөнгөн тэмдэгтийг хангах
Төгрөгийн тогтвортой байдлыг хангах
Арилжааны банкны заавал байх нөөцийн доод хэмжээг тогтоох
Арилжааны банкнуудад зээл олгох



Хүүгийн нэгдсэн бодлого явуулах
Нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа явуулах
Банкнаас олгох зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийх
Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх
Засгийн газарт зээл олгох
Арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих
Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих
Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагаанд хяналт тавих
Банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах
Гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж, удирдах
Гадаад валютын зохицуулалт
Эдгээр үйл ажиллагаагаар Монголбанк нь үндэсний эрх ашгийг хамгаалах гол зорилготой юм.
Монголбанкны үйл ажиллагаанд хориглох зүйл
1. Монголбанкнаас дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
2. Монголбанк дараахь үйл ажиллагаа явуулах нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасанд хамаарахгүй:
1/ авлага барагдуулах зорилгоор боломжтой хугацааны дотор худалдах нөхцөлтэйгээр энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2,4-т заасан хөрөнгө, үнэт цаасыг худалдан авах;
2/ нийт дүнгээрээ өөрийн хөрөнгийн гурван хувиас хэтрүүлэхгүйгээр дангаараа хадгаламжийн даатгал, экспортын санхүүжилт, төлбөр харилцан суутгах үйл ажиллагаа, автоматжуулалт, банкны мэдээлэл боловсруулалт эрхэлдэг болон мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхтэй шууд холбоотой хуулийн этгээдийн хувьцааг эзэмших;
3/ өөрийн ажилтныг Төрийн албаны тухай хуульд зааснаас дордуулахгүйгээр ажиллах нөхцөл, баталгаагаар хангах, ажилтанд хууль тогтоомжийн дагуу санхүүгийн тусламж үзүүлэх, зардлыг гаргах.
4/ банкны төлбөрийн чадварт гарсан хүндрэл нь банкны тогтолцоо, төлбөр тооцооны тогтолцооны шинж чанартай эрсдлийг үүсгэж болзошгүй болсон гэж үзэж Монголбанк онцгой дэглэм тогтоосон.
5/ санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Хадгаламжийн даатгалын корпорацид санхүүгийн дэмжлэг үзүүлэх.
Арилжааны банк нь…
1. Үйл ажиллагаа нь "Банкны тухай" хуулиар зохицуулагддаг.
2. 14 банкнаас 13 нь хувийн, нэг нь төрийн эзэмшилд байдаг.
3. Ашгийн төлөө санхүүгийн байгууллага юм.
4. Мөнгөн тэмдэгт хэвлэж гүйлгээнд гаргах эрхгүй, мөнгөний бодлого боловсруулахгүй.
5. Иргэд, аж ахуйн нэгжээс харилцах, хадгаламж татан төвлөрүүлдэг.
6. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад богино, дунд хугацааны зээл олгодог.
7. Банк хоорондын төлбөр тооцоог зохицуулах эрхгүй.
8. Үйл ажиллагаагаа хувь (хувьцаа) эзэмшигчдийн өмнө тайлагнана.

Төв банк буюу Монголбанк нь…
1. Үйл ажиллагаа нь “Төв банк /Монголбанк/-ны тухай хуулиар зохицуулагддаг.
2. Төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд юм.
3. Ашгийн бус байгуулага юм.
4. Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргадаг, мөнгөний бодлогыг боловсруулж хэрэгжүүлнэ.
5. Харилцах дансны эзэмшигчид нь банкууд, Төрийн сангийн нэгдсэн дансын эзэмшигч нь Засгийн газар байдаг.
6. Шаардлагатай тохиолдолд Монголбанкнаас арилжааны банкууд болон Засгийн газарт зээл олгодог.
7. Банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулна.

Монголбанкнаас Засгийн газартай харилцах үйл ажиллагаа нь Монгол банкны тухай хуулийн 17, 18 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зохицуулагдана.
Монгол банк нь Засгийн газраас хараат бус байна.
Засгийн газрын шийдвэр мөнгөний бодлогод харшилж байвал Монгол банк энэ талаар Засгийн газарт мэдэгдэнэ.
Монгол банкны Ерөнхийлөгч Монгол банк болон банкны шүл ажиллагаатай холбогдох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхэд зөвлөх эрхтэй оролцож болно.
Монгол банк мөнгөний статистик мэдээлэл болон жилийн тайлангаа Засгийн газарт хүргүүлнэ.
Монголбанк Монгол банкны тухай хуулийн 12, 13, 16, 19, 2О дугаар зүйл болон банкны тухай хууль тогтоомжийн дагуу банктай харилцана.
Монголбанк хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа банкны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй.
Монгол банк нь арилжааны банкуудын шууд удирдлага биш бөгөөд харин арилжааны банкны дээд удирдлага нь “Хувь нийлүүлэгчдийн хурал” юм.
Монгол банк нь”Банкны тухай” хуулийн дагуу шаардлага хангасан хуулийн этгээдэд түүний арилжааны банк байгуулах хүсэлтийг харгалзан банк байгуулах зөвшөөрөл олгоно.
Арилжааны банкуудад тодорхой чиглэлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоно.

Арилжааны банкны төлбөрийн чадваргүй болж болзошгүй нь тогтоогдсон тохиолдолд Монголбанк хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийн хамгаалах зорилгоор онцгой дэглэм тогтоож, банкыг удирдах бүрэн эрхт төлөөлөгч, төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд банкны эрх хүлээн авагчийг томилж ажиллуулах
Төв банкнаас Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх явцад арилжааны банкны шийдвэр банкны хууль болон Монголбанкны Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэртэй зөрчилдөж байвал Монголбанк түүнийг хүчингүй болгох эрхтэй.

Банк хоорондын төлбөр тооцоог зохицуулдаг.
Арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавьдаг.
Арилжааны банк нь Монголбанкинд шаардсан мэдээ тайланг цаг хугацаанд нь гаргаж өгөх үүрэгтэй.
Арилжааны банкны үүрэг
Бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл болгон олгодог ашгийн төлөө бизнесийн байгууллагыг арилжааны банк гэнэ.
Монгол улсын банкны тухай хуульд “Хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгөөр бүрдсэн дүрмийн сантай,хувь нийлүүлэгчид нь оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр санхүүгийн хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр зэрэг зуучлалын ажил үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээдийг банк гэнэ.
Гол зорилго нь хувь нийлүүлэгчдийн хөрөнгийг арвижуулах буюу ашиг олох явдал байдаг.
Арилжааны банк нь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж авах эргээд сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж авах,эргээд хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай аж ахуй нэгжүүдэд олгох, аж ахуй нэгжүүдийн хоорондох төлбөр тооцоог гүйцэтгэх үүргийг хүлээдэг.
Үйл ажиллагааны үүргүүд:
1. Хадгаламж хуримтлуулах
2. Зээл олгох буюу хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр хангах
3. Төлбөр тооцоо хийх
4. Мөнгө өсгөж үржүүлэх
Хөрвөх чадвартай санхүүгийн хэрэгслүүдийг шинээр бий болгох арилжааны банкны үйл ажиллагааг мөнгө өсгөж үржүүлэх гэнэ.

Арилжааны банкны үйл ажиллагаа
Арилжааны Банк Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:
1. Мөнгөн хадгаламж;
2. Зээл;
3. Төлбөр тооцооны үйлчилгээ;
4. Өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах;
5. Гадаад валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах;
6. Үнэт металл, эрдэнийн чулуу худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах;

7. Үнэт зүйл хадгалах;
8. Гадаад төлбөр тооцоо хийх;
9. Үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах;
10. Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа;
11. Зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах;
12. Хууль тогтоомжоор хориглоогүй бөгөөд Монголбанкнаас зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээ.

Арилжааны Банк Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:
1) Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх
2) Итгэлцлийн үйлчилгээ
3) Даатгалын зуучлагч
4) Андеррайтерын үйлчилгээ
5) Кастодиан
6) Факторингийн үйлчилгээ
7) Харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээ

Арилжааны Банкинд хориглох үйл ажиллагаа
1. Ашиг олох зорилгоор банкны бус үйл ажиллагаа явуулах
2. Харилцагчдын нууцыг задлах
3. Санхүүгийн зах зээл дээр ноёрхох
/зохион байгуулалттайгаар/
4. Улс төрийн нам эвсэлд хандив өгөх зэргийг арилжааны банкинд хориглодог байна.

Үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтүүд:
1.Өөрийн хөрөнгийн хүрэлцээний талаар:
2.Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын талаар:
3.Зээлийн эрсдэлээс хамгаалах талаар:
4.Гадаад валютын эрсдэлээс хамгаалах талаар:
Анхаарал тавьсанд баярлалаа
1/ иргэн, хуулийн этгээдэд санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэх;
2/ ашиг олох зорилгоор хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө худалдан авах, худалдах;
3/ Засгийн газар болон банк, Хадгаламжийн даатгалын корпорациас бусад хуулийн этгээд, иргэний мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалах,төлбөр тооцоо хийх, зээлийн үйл ажиллагаа эрхлэх;
4/ хуулийн этгээдийн дүрмийн санд хувь оруулах, үнэт цаас худалдан авах, худалдах.
5/ Засгийн газар, банкнаас бусад хуулийн этгээд, иргэнд зээл, төлбөрийн болон банкны баталгаа гаргах;
6/ хуулийн этгээд, иргэний дотоод, гадаадаас авах зээлийг дэмжих зорилгоор алт болон нөөц активыг барьцаалах;
7/ улсын төсөвт тусгагдаж Улсын Их Хурлаар батлагдсан, энэ хуулиар зөвшөөрснөөс бусад, хуулийн этгээд, иргэний эдийн засгийн буюу арилжааны үйл ажиллагааг дэмжсэн тэнцлийн болон тэнцлийн гадуурх аливаа гүйлгээ хийх.
Монголбанк нь мөнгөн гүйлгээнд хяналт тавих, түүнийг зохицуулахад чиглэсэн мөнгө зээлийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, гүйлгээнд мөнгийг оруулах, татаж авах зэрэг үүргүүдийг гүйцэтгэдэг төрийн байгууллага юм.
Төв банк өөрийн үүргүүдийг:
Банкны нөөцийг бүрдүүлэхтэй холбогдсон пассивийн үйл ажиллагаа
Хөрөнгийг байршуулахтай холбогдсон активын үйл ажиллагаараа дамжуулан биелүүлдэг.

Оршил
Full transcript