Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Цэвэрлэх байгууламж, ариутгах татуурга

No description
by

Uyanga Nyamkhuu

on 28 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Цэвэрлэх байгууламж, ариутгах татуурга

Инженерийн дэд бүтэц
Цэвэрлэх байгууламж, ариутгах татуурга
.
Дархан-Уул аймаг
Орхон аймаг
Сум
Халаалтын систем
Аймаг

Нисэхийн цэвэрлэх байгууламж
Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах Цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажлыг Үндэсний барилга Консерциумийн гишүүн компани болох Гэрэгэ констр
Буянт-Ухаа орчимд баригдах орон сууцны хороолол, барилга байгууламжийн инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд Бакшн ХХК,  БНТУ-ын SPG, ARITM  групп хамтран гүйцэтгэж ашиглалтанд хүлээлгэн өгсөн.
Нисэхийн цэвэрлэх байгууламж нь  Хан-Уул дүүргийн 9,10 хороонд байрлах төрөх эмнэлэг, ахмадын эмнэлэг, архив болон ТОСК-ийн захиалгаар баригдсан. Буянт-Ухаа-1 хорооллын бохир усыг хүлээн авч механик, биологийн цэвэрлэгээний байгууламжаар дамжуулан цэвэршүүлнэ. Уг байгууламж нь хамгийн орчин үеийн, дэлхийн дэвшилтэт технологи болох лагийг пресслэж гаргадгаараа байгаль орчинд ээлтэй технологи юм.  Бохир усыг 98 хувь цэвэршүүлдгээрээ одоо манай улсад ажиллаж байгаа цэвэрлэх байгууламжуудаас давуу талтай. Түүнчлэн өмнө нь ажиллаж байсан  1000м3 багтаамжтай хуучин цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлж,  2000м3 багтаамжтай болгож байгаа юм.
Давуу тал :

Бүх тоног төхөөрөмж болон агааржуулалтын систем нь бүрэн автомат удирдлагатай учраас гарч болзошгүй техникийн аливаа саатлыг байж болох доод түвшинд бууруулж чадсан. 
Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Дархан хотын цэвэр ус хангамжийн байгууламжийг сайжруулах” төслийн хүрээнд хотын хэрэгцээний цэвэр усны эх үүсвэрийн худгуудыг лайдаж, эрчим хүчний хэмнэлттэй носас суурилуулан, төв жижүүрийг цэвэр усны бүх байгууламжийг хянах камерын системд холбосон байна. Мөн хлораторийн барилга байгуууламжийг засварлан, хоёрдугаар өрөгч станцын цахилгаан системийг иж бүрнээр сольжээ. 
Дархан сумын 5,6 дугаар багуудын гэр хорооллын нутаг дэвсгэрт 7.6 км урт цэвэр усны шугам хоолойг тавьж,  12 ус түгээх цэгийг шинээр барьж, төвлөрсөн цэвэр усны системтэй холбосон байна. Энэхүү ажил 14.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын үр дүнд Дархан хотын усан хангамжийн найдвартай үйл ажиллагаа сайжирч, усан хангамжид зарцуулах цахилгаан эрчим хүчний зардал 30-40 хувиар буурчээ. Мөн хотын гэр хороолол төвлөрсөн усан хангамжийн системд холбогдон, усны тээвэрлэлтийн зардал хэмнэгдсэн байна. Бас Хараа голын усны нөөцийн чиглэлээр Момо төслийг хэрэгжүүлж, Дархан, Шарын гол, Орхон сумын цэвэр бохир усны байгууламжийн техник технологийг шинэчлэх ажлыг үе шаттайгаар хийж байгаа аж.
Дархан хот дах цэвэрлэх байгууламж
Нийслэлд үйлдвэрийн болон ахуйн бохир ус цэвэрлэх нийт 17 цэвэрлэх байгууламж байдаг. Эдгээрээс Төв цэвэрлэх байгууламж, Харгиа, Шувуун фабрик, Мах комбинат, Биокомбинат, Нисэх төв буудал, Баянгол-Найрамдал болон Санзайн цэвэрлэх байгууламж, Налайх, Багануур дүүргийн цэвэрлэх байгууламж зэрэг 10 орчим цэвэрлэх байгууламж хэвийн буюу 50 хувийн хүчин чадлаар ажиллаж байна

Хоногт 48000 м3 цс цэвэрлэх хүчин чадалтай уг өргөтгөлд 26.2 тэрбум төгрөг зарцуулагдана. Үүний 17 тэрбум буюу 9 сая 350 мянган еврог Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, үлдсэнийг нь Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлнэ. Аливаа улс хүн амын өсөлтөө тооцож 5-10 жилийн өмнө инженерийн дэд бүтцээ байгуулдаг. Үүний дагуу эл өргөтгөлийг хийж ойрын 50 жилд ашиглана гэж тооцсон байна.
Бохир ус цэвэршүүлэх барилгын ажил 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусган хүлээлгэж өгнө.
Орхон аймаг дах “Цэвэрлэх байгууламж”-ийн өргөтгөл
Орхон аймаг дах цэвэрлэх байгууламжийн өргөтгөл
Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийн өргөтгөл нь БНФУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө болон улсын төсвийн хөрөнгөөр 2013 оноос баригдаж 2015 онд ашиглалтанд орох юм .


Энэхүү цэвэрлэх байгууламж нь дараах байгууламжуудаас бүрдэнэ Үүнд :

1. Насосын станц

2. Даралттай шугам

3. Элс баригч

4. Хувиралах камер анхдагч лагийн насосын станц

5. Анхдагч тунгаагуур

6. Аэротенк

7. Хувиарлах камер лагийн насосны станц

8. Хоёрдогч тунгаагуур

9. Хэмжүүрийн узель

10. Анхдагч болон илүүдэл лаг өтгөрүүлэгч

11. Лаг усгүйжүүлэх байгууламж

12. Агаар үлээгч

13. Цахилгааны дэд өртөө

14. Хяналт удирдлагын байр

15. Технологийн болон инженерийн шугам сүлжээ
Явц
Цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн барилга угсралтын ажил 2013 оны 8-р сараас эхэлж одоогийн байдлаар Байгууламжуудын 0,00 түвшин хүртэлх газар шорооны ажил, барилгын талбайд байгаа цэвэр бохир усны шугам зөөх, гадна дулаан, дулааны төвийн барилга, цахилгааны дэд өртөө, агаар үлээгч, лаг усгүйжүүлэх байгууламжийуудын барилга угсралтын ажил хийгдэж байна 2014 онд эзэлхүүний байгууламжуудын ажил, технологийн шугам сүлжээ, гадна цахилгаан хангамжийн ажлууд хийгдэхээс гадна зарим, тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийгдэнэ.
Цэвэрлэх байгууламжийн онцлог

БНФУ-ын тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа цэвэрлэх байгууламжийн биологи цэвэрлэгээний байгууламж нь аэротенк бөгөөд аэротенк нь бохир усыг агааргүй буюу агаартай орчинд биохимийн исэлдүүлэх процесс явуулах онцлогтойгоороо одоо ашиглагдаж буй цэвэрлэх байгууламжаас онцлог юм.
Бохир усны биологи цэвэрлэгээний процесст тодорхой бактерүүдийг ашигладаг ба энэхүү бактеруудыг Аэробный буюу анаэробный гэж ангилдаг Бохир усны температур, бохирдол, усны PH –аас хамаарч аноксик бүсэд бий болох бичил биетний /микроорганизмууд / амьдрах нөхцлийг хангаж нитратын өндөр агууламж бүхий усыг идэвхт лагийн хамт эргүүлэн өгөх юм. Энэ нь денитрификацийн процессийг аэробный бүсэд идэвхжүүлдэг. Үүнд: Эхний шат бол аммиакийг нитритийн аниона болтол исэлдүүлэх ингэхэд нитрозын бактерүүд ийн амьдрал идэвхжинэ нитритийн анионыг нитратийн аниона болтол исэлдүүлэх / нитратный бактерүүд /Аэротенкэд явагдах процесс уламжлалт ойлголт бөгөөд шинэ баригдах цэвэрлэх байгууламж дээр аэробный процесс явагдаж байх үед ууссан хүчилтөрөгийн хэмжээг анализатороор хянах боломжтойгоороо онцлог юм. Азот аммонный давс нитрит нитрат 1 мг азотыг бүрэн исэлдүүлэхэд 4,57 мг кислород шаардагддаг тэгвэл бохир усанд байгаа азот аммонный давсны хэмжээ, РН, температураас хамааруулан технологи горимыг удирдах боломжтой юм.
БУЯНТ-УХААД ШИНЭЭР БАРИГДАХ 20 000m3 ХҮЧ ЧАДАЛТАЙ
БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ

Ил задгай байгууламжаас үнэр ялгарах, ус хөлдөх болон усны зохистой температур алдагдахаас сэргийлж байгууламжуудад хучилт төлөвлөсөн.
Бохир агаарыг сэнсээр соруулж үнэргүйжүүлэх байгууламжаар дамжуулан агаарт хаяна, иймээс орчинд бохир агаар үнэртэхгүй.
Монголд анх удаа хэрэгжүүлж ашиглах төхөөрөмж юм.

ҮНЭРГҮЙЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ

Лагийг дулааны аргаар боловсруулж биохий гарган, цэвэрлэх байгууламжийн дотоодын хэрэгцээнд ашиглана.
ЛАГ БОЛОВСРУУЛАХ БАЙГУУЛАМЖ


Цаашид уг байгууламжийг 21 аймгийн хот суурин газарт ашиглах боломжтой цэвэрлэгээний түвшин өндөр, богино хугацаанд барих боломжтой
Орхон аймаг дах цэвэрлэх байгууламж

Цэвэр усны шугам сүлжээ
Халаалтын систем
Цэвэрлэх байгууламж,
ариутгах татуурга
Цэвэр усны шугам сүлжээ
Full transcript