Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Цусны физиологи

No description
by

nomin nomiko

on 16 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Цусны физиологи

Цус
Цусны дүрст элемэнтүүд
Ялтас эс
Цагаан эс
Цусны дүрст элементүүдээс хамгийн их хэмжээтэй байдаг. Хэвийн үед 1 литр цусанд эрэгтэйчүүдэд 5,1х10 /л, эмэгтэйчүүдэд 4,6х10 /л хэмжээтэй байна. Хүүхэд насанд улаан эсийн тоо байнга өөрчлөгдөж байдаг. Шинэ төрсөн нярайн 1мкл цусанд 5,5 сая орчим агуулагдана. Энэ төрөх үед эхэсийн цус хүйн судсаар урагт ордогтой холбоотой. улаан эсийн тоо хэвийн хэмжээнээс олшрохыг эритроцитоз, цөөрөхийг эритропени (анеми ) гэнэ.
Улаан эс
12
12
Цусны сийвэн
Улаан эсийн хэлбэр, хэмжээ
Улаан эс нь бөөмгүй 2 талаасаа хонхойсон, зээрэнцэг(диск) хэлбэртэй, зузаан нь 2 мкм орчим, голч нь 7-8 мкм байна. Хэлбэр хэмжээ нь хэвийн байгаа улаан эсийг нормоцит буюу дискоцит гэдэг. Хөгжил нь гүйцсэн улаан эсиййг цитоплазмд бөөм, хроматин ба уураг нийлэгжихэд оролцдог эсийн бүтцүүд, митохондри зэрэг бусад эсүүдэд байдаг эсийн бүтцүүд байдаггүй. Улаан эсийн химиййн бүтэц 71% ус, 28% гемоглобин, 5% липид, 3% глюкоз, давс , ферментүүд эзэлнэ. Нийт хуурай жингийн 90-95% гемоглобин эзлэх бөгөөд хий тээвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Улаан эсийн нийт эзэлхүүн 85-90мкм , харин түүний гадаргуугийн талбай 145мкм (3800м ) байдаг. Эзэлхүүн нь гадаргуугаасаа харьцангуй бага байдаг нь жижиг хялгасан судсанд
(d-3мкм) улаан эс хэлбэр дүрсээ чөлөөтэй өөрчлөх
3
3
2
боломжийг бүрдүүлнэ. Улаан эсийн зээрэнцэг мая-
гийн өвөрмөц хэлбэр нь хий зөөвөрлөхөд диф-
фуззийн зайг багасгахад чухал ач
холбогдолтой.
Улаан эсийн бодисын солилцооны онцлог
Диаметр багатай судсаар урсахдаа улаан эсийн өөрчлөгдсөн хэлбэр дүрс хэвэндээ ороход зарцуулагдана. Улаан эсийн мембраны спектрин уураг нь АТФ-ын нөлөөгөөр фосфоржиж , түүний хоёрдогч бүтэц өөрчлөгдснөөр улаан эсийн хэлбэр хэвийн(диск хэлбэртэй) болдог.
Улаан усийн исэлдэж, денатурац болохоос хамгаалах бодисууд нийлэгжихэд зарцуулагдана. (фермент, глутатион-хүхэр агуулсан нэгдэл). Үүний дүнд төмрийн атом нь ангижирсан хэлбэрээр (Fe) байх ба энэ нь метаглобин үүсэхээс хамгаалж, гемаглобин 0 -тэй нэгдэх нөхцөлийг бүрдүүлнэ. Хэрэв метаглобин үүсвэл түүний ангижрах үйл явц саатаж, 0 -тэй нэгдэх боломжгүй болно.
2
2
Улаан эс нь эд эсэд 0 -ийг зөөвөрлөж өгдөг боловч өөрөө 0 -ийг маш бага хэрэглэдэг онцлогтой. Улаан эсийн мембран нь анионыг (CL,HCO ) нэвчүүлэх чадвар өндөр, харин катионыг (Na,K,Ca) нэвтрүүлэх чадвар багатай байдаг. Улаан эсэд гликолиз байнга явагддаг бөгөөд гол бодис нь глюкоз юи. Гликолизийн үр дүнд АТФ үүсэх бөгөөд энэ нь улаан эсийн энергийн гол эх үүсвэр болдог. АТФ нь улаан эсийн дараах үйл ажиллагаануудад зарцуулагдана.
2
2
Улаан эсийн мембранаар катион (Na,K,Ca) зөөвөрлөгдөхөд зарцуулагдах бөгөөд энэ нь улаан эсийн доторх ионуудын концентрацийн зөрүүг хадгалж байхад чухал үүрэг гүйцэнгэнэ.

Янз бүрийн шалгаанаас улаан эсэд явагдах гликолизийн процесс саатахад АТФ -ын концентраци багасч, улаан эсийн дотор Na,Ca ба ус ихээр хуримтлагдан осмос ба механик тэсвэртэй чанар нь буурч, амархан задардаг(гемолиз). Улаан эсийн дотор явагдах глюколизийн дүнд АТФ-аас гадна ангижирсан никотин-амид-2 нуклеотид (НАДН) ба ангижирсан НАДФН үүсдэг. НАДН нь метаглобиныг гемоглобин болж ангижрахад зарцуулагдана. НАДФН нь глутатион ангижрахад зарцуулагдана. Амархан исэлддэг глутатион нь SH-бүлэг (сульфидын) агуулдаг бөгөөд улаан эсийн мембраны ба гемоглобинтой холбогдсон ферментүүдийг исэлдэж идэвхгүй болохоос хамгаалдаг. Глюкозлизийн дүнд улаан эсийн дотор 2-3-дифосфоглицерат гэдэг бодис мөн үүсдэг. Энэ нь гемоглобиныг 0 -тэй нэгдэх чадварыг зохицуулж байдаг юм. 2,3-дифосфоглицерат(ДФГ) нь гемоглобины ангижрах үйл явцыг түргэсгэж, эдэд 0 -өө өгөхийг нэмэгдүүлнэ. Эдэд 0 дутагдахад улаан эсэд ДФГ ихээр үүсч, гемоглобины ангижиралтыг түргэсгэнэ
Улаан эсийн уян хатан чанар
Хэвийн үед гадны хүчний нөлөөгөөр улаан эсийн хэлбэр өөрчлөгдөж байдаг. Энэхүү уян хатан чанарыг нь улаан эсийн хэлбэрээ өөрчлөх чадвар гэж нэрлэнэ. Улаан эсийн эсийн хэлбэрээ өөрчлөх чадвартай байдгийн дүнд өөрийнхөө диаметрээс бага хэмжээтэй хялгасан судсаар чөлөөтэй урсаж, эд, эсэд хийн солилцоо явуулж байдаг. Улаан эсийн хэлбэрээ өөрчлөх чадвар буюу уян хатан чанар нь дараах хүчин зүйлүүдээс хамаарна.
Улаан эсийн гадаргуугийн талбай/эзэлхүүний харвцаа
Улаан эсийн тембраны уян хатан чанар ба зуурамтгай чанар
Улаан эсийн доторх орчны зуурамтгай чанар
2
2
Хэвийн үед улаан эсийн эзэлхүүн (90мкм ) нь түүний мембраны нийт гадаргуугийн талбайгаас (145мкм ) ямагт бага байдаг. Энэ нь хөгжил гүйцсэн улаан эсэд бөөмба бусал оршихуунууд байдаггүйтэй холбоотой. Улаан усийн бүтцийн энэ онцлогууд янз бүрийн хүчний нөлөөгөөр хэлбэрээ чөлөөтэй өөрчлөх нөхцлийг бүрдүүлнэ. Цусны осмос болон онкотик даралт буурахад сийвэнгээс улаан эсийн дотор ус их хэмжээгээр шилжиж түүний эзэлхүүн ихсэж, бөмбөлөг хэлбэртэй болно
Улаан эсийн мембран нь уян хатан, урсамтгай чанартай. Иймээс улаан эсийн мембран нь цитоплазмаа тойрон чөлөөтэй шилжиж байдаг. Мембраны урсамтгай шинж чанар нь липидийн хос давхаргын холестрол хамаарна. Улаан эсийн мембраны урсамтгай чанараас түүний хэлбэр дүрсээ чөлөөтэй өөрчлөх, мембран дээрх ферментүүдийн идэвхтэй ажиллагаа, мембранаар 0 нэвчих хэмжээ ба хурд шууд хамаарна. Улаан эсийн мембранд агуулагдах холестролын хэмжээ ихсэж, фомфолипидийн хэмжээ буурахад мембраны зуурамтгай чанар нь ихсэж, урсамтгай чанар нь буурна. Үүний улмаас улаан эсийн хэлбэрээ өөрчлөх чадвар буурч, бичил эргэлтэнд чөлөөтэй урсах ба 0 эд рүү гэвчих хурд удааширдаг (эдийн гипокси).
Улаан эсийн мембран нь маш нимгэн(10нм), түүний дотоод орчин нь шингэн байдаг. Улаан эсийн цитоплазм нь гемоглобинаар бараг бүрэн ханасан байна. Улаан эсийн доторхи орчны зуурамтгай чанар нь 6сП. Энэ нь сийвэнгийн зуурамтгай чанараас бараг 5 дахин их юм. Улаан эсийн зуурамтгай чанар нь гемоглобины бүтэц өөрчлөгдсөнөөс улаан эсийн дотоод орчны зуурамтгай чанар ихэсдэг. Энэ нь улаан эсийн хэлбэрээ өөрчлөх чадварыг бууруулдаг. Мөн улаан эсэд АТФ-ийн дутагдсанаас катионууд хуримтлагдан түүний дотоод орчны зуурамтгай чанарыг ихэсгэх, хэлбэрээ өөрчлөх чадварыг нь бууруулах нөлөө үзүүлнэ.
Улаан эсийн уян хатан ба хэлбэрээ өөрчлөх чадвар нь цусны реологийн шинж чанарыг тодорхойлогч гол үзүүлэлтийн нэг бөгөөд түүнээс захын бичил эргэлт , эд эмийн хүчилтөрөгч, тэжээлийн хангамж шууд хамаардаг. Мөн улаан эсийн хэлбэрээ өөрчлөх чадвар. түүнийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлүүд нь янз бүрийн шалтгаантай бодисын солилцооны алдагдал, эмгэг өвчнүүдийн үед амархан өөрчлөгдөж байдаг эмзэг үзүүлэлт.
2
2
2
2
Цусны физиологи
Бие махбодын дотоод орчин
Хүний бие махбодын эс эд болон тэднийг хүрээлэн байгаа биологий шингэнүүдийг дотоод орчин гэнэ.
Цусны физик химийн шинж чанар ба химийн найрлагын харьцангуй тогтвортой байдлыг гомеостаз гэнэ.

Физиологийн тогтмол үзүүлэлт
Бие махбодын дотоод орчны динамик тогтвортой байдлыг илэрхийлсэн тоон үзүүлэлтүүдийг хэлнэ. Физиологийн тогтмол үзүүлэлт:
Уян үзүүлэлт
Эмзэг үзүүлэлт


Эс завсрын шингэн
Цус
Тунгалаг
Тархи, нугасны шингэн хамрагддаг.

Цус нь бие мохбодид :
Тээврийн
Хамгаалах
Гомеостаз
Хүчил-суурийн зохицуулгын
Креаторын холбооны
Дотоод шүүрлийн үүрэг гүйцэтгэнэ
Цусны хэмжээ
Насанд хүрсэн хүнд- 4-6л орчим цус агуулагдана.
Үүнээс:
50-55% - судсанд
Үлдэх хэсэг нь нөөц байдлаар хадгалагдана.

Цусны найрлага
Дүрс элемент ба сийвэнгээс тогтоно.
Дүрс элемент -40-45%
Сийвэн – 55-60%
Цусны дүрст элементүүдэд:
улаан эс
цагаан эс
цусны ялтас

Гематокрит
Цусны дүрст элемент болон сийвэнгийн харьцааг хэлнэ.
Хэвийн үед эр – 44-48%
эм – 41-45%

Цусны сийвэн
Сийвэн нь цусны шингэн хэсэг бөгөөд цайвар шаргал өнгөтэй, коллоид уусмал юм.
Найрлаганд :
Электролитууд
Уураг
Нүүрс-ус
Липид
Органик хүчил
Суурь
Бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнүүд
Витамин зэрэг агуулагдана.

Сийвэнгийн уургууд
Цусны сийвэнд нийт 200 гаруй төрлийн уураг агуулагдана.
Сийвэнгийн нийт уургийн хэмжээ хэвийн үед 65-85гр/л байна.
Үүнээс:
Альбумин – 38-50гр/л
Глобулин – 20-30гр/л
Фибриноген – 2-4гр/л
Уургуудийн гүйцэтгэх үүрэг.
Тэжээлийн
Тээвэрлэх
Цусны онкотик даралтыг бүрдүүлэх
Гомеостаз
Буферын
Хамгаалах

Альбумин
Сийвэнгийн нийт уургийн 60% эзлэнэ.
Сийвэнд 35-45гр/л хэмжээтэй агуулагдана.
Үүрэг нь :
Цусны онкотик даралтыг бүрдүүлэх
Янз бүрийн бодисыг тээвэрлэх
Тэжээлийн үүргийг гүйцэтгэнэ.
Молекул жингээрээ хамгийн бага.
Элгэнд нийлэгжиж 10-15 хоногт задарч дахин шинэчлэгддэг.

Глобулин
Сийвэнгийн глобулин уураг нь:
α1-глобулин
α2-глобулин
β-глобулин
γ-глобулин зэрэг хэд хэдэн бүлэглэлтэй байдаг.

Цусны физик химийн шинж чанар
Цусны үүрэг нь физик-химийн шинж чанаруудаар тодорхойлогддог.
Цусны өнгө – улаан эсийн дотор агуулагдах гемоглобинтой холбоотой
Цусны температур – хүний бие махбодид бодисын солилцоо эрчимтэй явагддаг тул цусны температур 37-40 градус байна.


Цусны осмос даралт – сийвэнд ууссан осмос идэвхит бодисуудын концентрацаас хамаарна. Цусны осмос даралтын 96% - органик биш электролитууд бүрдүүлдэг. Цусны осмос дараллтай ижил даралттай уусмалыг изотоник уусмал буюу физиологийн уусмал гэнэ.
Цусны онкотик даралт – коллоид уусмал дах уургаас хамаарах осмос даралтыг хэлнэ.

Цусны суспент чанар – цус бол янз бүрийн молекул жинтэй бүтцүүдийг агуулсан коллоид уусмал бөгөөд суспенз шинж чанартай. Цусыг суспенз шинжтэй болгоход сийвэнгийн уургууд гол нөлөө үзүүлдэг.
Цусны зуурамтгай чанар – цусны сийвэн макромолекулт нэгдлүүд болон дүрст элементүүдийн хоорондын дотоод үрэлтээр үүсэх эсэргүүцлийг хэлнэ. Хэвийн үед цусны зуурамтгай чанар усны зуурамтгай чанараас ямагт их 4,5-5 сп байна. Сийвэнгийн зуурамтгай чанар 1,9-2,3 сп байдаг.

Улаан эсийн осмос тэсвэрлэх чанар
Улаан эсийн дотор уураг ихээр агуулагдаж, жижиг молекулт нэгдлүүд сийвэнгийнхээс бага байдаг. Иймээс улаан эсийн цитоплазмын осмос даралт нь сийвэнгийнхээс их байдаг.
Осмосын гемолиз
Сийвэнгийн осмос даралт буурахад ус улаан эсийн дотор шилжиж, хөөж томорно. Улаан эсийн эзэлхүүн нэмэгдсэнээр түүний мембран хагарах хүртэл ус нэвчдэг. Энэ үзэгдлийг осмосын гемолиз гэнэ.
Гемолизын хэлбэрүүд
Осмосын гемолизоос гадна улаан эсийн мембраныг гэмтээгч хүчин зүйлүүдийн нөлөөгөөр гемолиз үүснэ. Гемолизыг:
-Осмосын
-Химийн
-Механик
-Температурын
-Биологийн гэж ангилна.

Улаан эсийн тунах хурд
Улаан эсийн хувийн жин 1096 (сийвэнгийнхээс их) байдаг. Улаан эсийн тунах хурд нь хүний насны хүйснээс хамаарна.
Улаан эсийн тунах хурдад нөлөөлөгч хүчин зүйлс
Янз бүрийн үрэвсэл, эмгэгийн үед цусанд том молекулт уургууд ихсэхэд улаан эсийн тунах хурд нэмэгдэнэ.
Улаан эсийн тоо олшроход гематокрит ихэсч, улаан эсийн тунах хурд буурна.

Гемоглобин
Улаан эсийн хий тээвэрлэх үүргийг түүний дотор агуулагдах гемоглобин гүйцэтгэнэ.
1г Hb нь 1.34 мл хүчилтөрөгчийг нэгдүүлэх чадвартай.
O2+Hb=оксигемоглобин
CO2+Hb=карбогемоглобин
CO+Hb=карбоксигемоглобин
Хүчтэй исэлдүүлэгчид нь гемоглобины Fe+2-ийг Fe+3 болгон хувиргаснаар О2-той бат холбогдож, исэлдсэн гемоглобин буюу метагемоглобиныг үүсгэнэ.

Улаан эсэд агуулагдах гемоглобины харьцангуй хэмжээг өнгө илтгэгч (Fi) гэнэ. Гемоглобины хэмжээг улаан эсийн тоонд харьцуулан өнгө илтгэгчийг тодорхойлно. Хэвийн үед өнгө илтгэгч 0.8-1 байна.
Fi=1.0 нормохом
Fi<0.75 гипохром
Fi>1.1 гиперхром

Цусны цагаан эсүүд нь нян вирус шимэгч хорхойг устгаж, хүний бие махбодийг халдвараас сэргийлэх үүрэгтэй. Цагаан эсүүд нь халдвараас хамгаалах үйл ажиллагаагаа цусанд болон эдэд аль алинд нь гүйцэтгэнэ. Мөн цагаан эсүүд нь эдийн гомеостазын ба нөхөн төлжилтийн зохицуулганд чухал үүрэгтэй. Эрүүл насанд хүрсэн хүний цагаан эс нь 1 мкл цусанд 4-10000 буюу литр цусанд 4-10x10 хэмжээтэй агуулагдана. 1 мкл цусанд агуулагдах цагаан эсийн хэмжээ 10000-с дээш бол лейкоцитоз, 4000-с доош бол лейкопени гэнэ.
9
Мөхлөгтэй цагаан эс

Мөхлөггүй цагаан эс
моноцит
лимфоцит

Физиологийн дасан зохицох урвалын дүнд цагаан эсийн тоо олширдог. Хэвийн үед хоол идсэний дараа биеийн хүчний ачааллын дараа стрессийн үед цагаан эсийн тоо олширдог. Эдгээр тохиолдлуудад судасны хананд байрлах нөөц цагаан эсүүд цусны урсгалд орсонтой холбоотойгоор цагаан эсийн тоо олширно.

Физиологийн лейкоцитоз

Цагаан эсийн хэлбэрүүдийн хоорондын харьцааг хувиар илэрхийлсэн үзүүлэлтийг цагаан эсийн томъёо гэнэ. Хэвийн үед цусанд цагаан эсийн залуу хэлбэрүүд цөөн тоогоор байдаг. Ихэвчлэн нейтрофилийн залуу хэлбэрүүд болох залуу эс буюу миелоцит савхан бөөмт эс агуулагдана. Цусанд залуу ба савхан бөөмт эсүүдийн тоо олшрох нь цус төлжилт эрчимтэй явагдаж байгааг харуулах бөгөөд цагаан эсийн томъёоны зүүн тийш хазайлт гэж нэрлэнэ. Харин залуу савхан бөөмт эсүүдийн тоо цөөрч, тасархай бөөмт эсүүдийн тоо олшорх нь цус төлжилт удаашралтай байгааг харуулна. Үүнийг цагаан эсийн томъёоны баруун тийш хазайлт гэж нэрлэнэ.

Цагаан эсийн томъёо
Цагаан эсүүд нь нян эсийн задралын бүтээгдэхүүнүүд ба антиген-антителын бүрдэл байгаа эдийн хэсэгт очиж тэдгээрийг залгин устгадаг. Энэ үйл явцыг фагоцитоз гэнэ. Фагоцитозын идэвхиэрээ хамгийн өндөр нь моноцит, нейтрофиль эсүүд бөгөөд тэдгээрийг нийтэд нь фагоцитууд гэнэ. Фагоцитозыг дараах үе шатуудад хуваана.
1. Цагаан эс харь төрлийн уураг нян руу дөхөж очих,
2. харь төрлийн бодис цагаан эсийн мембрантай харилцан үйлчлэх
3. харь төрлийн бодисыг залгих
4. харь төрлийн бодисыг эсийн дотор боловсруулах

Бүх хэлбэрийн цагаан эсүүд амёб маягийн хөдөлгөөн хийж судасны ханаар нэвчин гарах үрэвслийн голомтонд шилжин очих чадвартай бөгөөд үүнийг миграц гэнэ. Фагоцитууд нь үрэвсэл болсон хэсгээс ялгарах мэдээллийн молекулуудын нөлөөгөөр тухайн хэсэг рүү чиглэж шилжих үйл явцыг хемотаксис гэнэ. Үрэвслийн голомт руу цагаан эсийн шилжих хөдөлгөөнийг идэвхжүүлэгч бодисуудыг хемоатрактантууд гэнэ. Фагоцитуудын мембран дээр өвөрмөц рецептор байх бөгөөд уг рецептортой лиганд харилцан үйлчилж, рецептор-лигандын бүрдэл үүсэхэд фагоцитийн мембран дээрх фермент идэвхжиж, лигандыг эсийн дотор эндоцитозын замаар залгин оруулна. Залгигдсан лигандыг фагосом гэнэ. Фагосом нь эсийн дотор лизосомтой нэгдэж, фаголизосомыг үүсгэнэ. Фагоцитозын замаар залгигдсан лигандыг устгахдаа устөрөгчийн хэт исэл, супероксидын анион-радикалын тусламжтайгаар устгана. Эдгээр нэгдлүүд нь липид, уураг, нуклейн хүчлүүдийг исэлдүүлж улмаар нянгийн эсийн мембраныг гэмтээнэ.
Мөхлөгтэй цагаан эсүүд нь ясны чөмгөнд миелоид эгнээний эсүүдээс үүсдэг. Нийт цагаан эсүүдийн дотор 60 орчим хувийг мөхлөгтэй цагаан эсүүд эзэлнэ. Мөхлөгтэй цагаан эсүүд нь бөөмтэй бөгөөд голч нь 10-17 мкм хэмжээтэй. Цусанд байх хугацаа нь 2 орчим хоног. Дараа нь судаснаас гарч эдэд удаан хугацаагаар амьдардаг.
нейтрофиль
базофиль
эозинофиль

Нийт цагаан эсийн 50-70 хувийг эзлэх бөгөөд 1 мкл цусанд 4500 орчим агуулагдана. 6-8 цаг орчим хугацаагаар цусанд эргэлдээд судасны ханаар нэвчин гарч эдэд очно. Нейтрофиль эс нь биемахбодийн өвөрмөц бус хамгаалах урвалд оролцож, өвчин үүсгэгч нян устгахад гол үүрэг гүйцэтгэнэ. Хамгаалах үйл ажиллагаа нь макрофаг Т ба В лимфоцитуудтай нягт холбоотой. Хөгжил гүйцсэн нейтрофилийн бөөм 2-5 тасархай үүсгэн нягт хроматин агуулсан байдаг 3 төрлийн мөхлөгтэй. Нейтрофилийн 2 ба 3 дахь хэлбэрийн мөхлөгүүд нь биологийн идэвхит бодисуудыг байнга ялгаруулж байдаг шүүрлийн цэврүүнүүд юм. Нейтрофиль нь бусад цагаан эсүүдийг бодвол фагоцитозын өндөр идэвхитэй бөгөөд бактери гэмтсэн эд антигенийг залгиж, лизосомынхоо ферментүүдийн тусламжтайгаар задална. Үрэвслийн шингэн болох идээ бээр бол нейтрофиль түүний задралын бүтээгдэхүүн юм. Нейтрофилийн задралын дүнд чөлөөлөгдөх ферментүүд нь эдийг хайлуулах нөлөө үзүүлж, идээт голомт буглаа үүсгэдэг.

Нейтрофиль эс
Базофиль эс нь цусны жижиг судсанд цусны урсгалыг сайжруулж эд эсийг тэжээлээр хангах хялгасан судас шинээр үүсгэх цусны цагаан эсүүдийг миграцийг идэвхжүүлэх үүрэгтэй. Базофиль эс нь миграц, хемотаксис, фагоцитоз хийх чадваратай бөгөөд харшлын урвалд оролцдог гол эс юм. Нийт цагаан эсийн 0,5-1 хувийг эзлэх бөгөөд 0,04x10*9 хэмжээгээр агуулагдана. Цусанд 12 цаг эргэлдэж эд рүү шилждэг. Базофиль эс нь хүчиллэг глюкозамингликанууд гепарин гистамин тромбоцит идэвхжүүлэгч хүчин зүйл эознофилийн хемотаксисын хүчин зүйл зэрэг биологийн идэвхит бодисуудыг нийлүүлж шүүрүүлнэ. Базофиль эсээс ялгарах гепарин хэмээх бодис нь цус бүлэгнэлтийг саатуулах нөлөөтэй. Гистамин нь гепарины эсрэг үйлчилгээтэй бөгөөд судсан дотор цусны бүлэн үүсэх үйл явцыг түргэсгэнэ. Мөн харшлын урвалд оролцож судас өргөсгөх, арьс улайх, загатнах, зарим тохиолдолд гуурсан хоолой нарийсах хүртэл шинж тэмдгүүд илэрдэг. Гистамин нь цагаан эсүүдийг фагоцитозыг идэвхжүүлж, үрэвслийн эсрэг нөлөө үзүүлнэ. Биемахбодь харшил төрүүлэгчид хэт мэдрэгшсэн үед базофильд удаан үйлчилдэг анафилаксин гэдэг бодис үүсэх ба энэ нь гөлгөр булчинг хүчтэй агшаах нөлөөтэй. Базофиль эс нь элэг уушги зэрэг эрхтэнүүдийн жижиг судасны хананд их хэмжээгээр агуулагдана.
Базофиль эс
Эозинофиль нь шимигч хорхойн халдвараас биемахбодийг хамгаалах үүрэгтэй. Мөн базофиль эс ба шигүү мөхлөгт эсийн эсрэг нөлөө үзүүлж, харшлын урвалын үед тэдгээрээс чөлөөлөгдсөн биологийн идэвхит бодисуудын концентрацийг бууруулна. Эозинофиль нь фагоцитоз хийж нянг устгах чадвартай. Нийт цагаан эсийн 2-4 хувийг эзлэх ба 1 л цусанд дунджаар 0,15-0,25x10*9 хэмжээтэй агуулагдана. Хөгжил гүйцсэн Эозинофиль 2-3 хэсгээс бүрдсэн бөөмтэй бөгөөд цитоплазмд нь 2 төрлийн мөхлөг агуулагдана. Том мөхлөг нь өвөрмөц суурилаг уураг ба Б глюкуронидаза, рибонуклеаза, фосфолипаза-Д зэрэг элементүүд агуулагдана. Жижиг мөхлөг нь хүчиллэг фосфотаза ба арильсульфатаза-В ферментүүдийг агуулна. Эозинофиль нь дархлааны хариу урвалд оролцох биемахбодийг шимэгч хорхойноос хамгаалах урвалд оролцоно. Харшил шимэгч хорхойгоор үүсгэгдсэн үрэвслийн үед цусанд агуулагдах Эозинофилийн хэмжээ ихэснэ.
Эозинофиль эс
Моноцит нь мөхлөггүй цагаан эс бөгөөд нийт цагаан эсийн 4-8 хувийг эзэлнэ. 20-50 мкм хэмжээтэй шош хэлбэрийн бөөмтэй бөгөөд цитоплазмынхаа захад байрлана. Моноцит нь ясны чөмгөнд гүйцэт хөгжөөгүй хэлбэрээр үүсч, цусанд ороод 2-3 хоногийн дараа эдэд шилждэг. Эдэд Моноцитын хөгжил нь гүйцэх бөгөөд эдэд байгаа хөгжил нь гүйцсэн Моноцитыг гистоцит буюу макрофаг гэж нэрлэнэ. Цусны урсгалд 1,7х10*9 /л моноцит агуулагдана. Харин судасны хананд нийт Моноцитын 75 хувь нь байдаг. Эдэд макрофаг гурван 7 хоног орчим амьдарна. Макрофаг нь бусад цагаан эсүүдээс фагоцитозын идэвхиэр илүү нэгэн зэрэг хэд хэдэн нян гэмтсэн эсийг залгиж устгах чадвартай. Цусны Моноцит ба макрофаг нь биемахбодийг нянгийн халдвараас хамгаалах дархлалын урвалд оролцох үүрэгтэй. Мөн эдийн нөхөн төлжилт ба цус төлжилтийг идэвхижүүлэх зохицуулах үүргийг гүйцэтгэнэ. Макрофаг цусны хөгширч гэмтсэн эсүүдийг залгиж устгах үүрэгтэй. Моноцит ясны чөмгөнд мөхлөггүй цагаан эс үүсгэгч урьдал эсээс үүсч монобласт болон ялгаран хөгждөг. Монобластаас промоноцит моноцит болон хөгжиж, цусны судсанд шилжинэ. Судсанд орсон моноцитуудын зарим нь цусны урсгалд зарим нь судасны хананд бэхлэгдэж байрладаг. Дараа нь судаснаас эдэд шилжиж, макрофаг эс болж хөгжинө.
Моноцит
Нийт цагаан эсийн 25-40 хувийг эзэлнэ. Хүүхдийн цусанд Лимфоцит 50 хувийг эзэлнэ. Насанд хүрсэн 1 мкл цусанд 1000-3000 Лимфоцит агуулагдана. Лимфоцит нь тунгалгийн зангилаа гүйлсэн булчирхай тимус, ясны чөмөг, хоол боловсруулах эрхтнүүдийн лимфоид эдүүдэд үүсдэг. Биемахбодийн өвөрмөц дархлалын тогтолцоонд оролцож янз бүрийн халдварт өвчнөөс хамгаалах үүрэгтэй.

Лимфоцит
Нийт Лимфоцитуудын 15 хувийг эзэлнэ. Өвөрмөц шингэний дархлаанд оролцож биемахбодийг халдвараас хамгаална. Мембран дээр нь иммуноглобулинууд бэхлэгдэж байдаг. Антигенүүдийг таних өвөрмөц рецепторын үүрэг гүйцэтгэнэ. Гаднаас антигенүүд анх удаа нэвтрэн орох үед зарим В Лимфоцитууд плазмоцит эсүүд болон хувирч тухайн антигений эсрэг өвөрмөц имуноглобулинуудыг ялгаруулж эхэлдэг. Плазмоцит эс нь цусаар эргэлддэггүй 2-3 хоногийн турш эдэд байдаг. Зарим идэвхижсэн В Лимфоцит нь В-санагч эс болон хувирна. Эдгээр нь удаан хугацаагаар амьдрах үржих чадвартай байдаг.
В Лимфоцит эс
Нийт Лимфоцитуудын 70-80 хувийг эзэлнэ. Эсийн дархлааны урвалд голчлон оролцоно. Цус тунгалагийн тогтолцоогоор байнга эргэлдэж байдаггүй тодорхой хугацаагаар хоёрдогч лимфоид эрхтэнүүдэд байрладаг. Антигенээр идэвхижсэний дараа энэ эс үржиж, Т-эффектор буюу удаан хугацаагаар амьдрах чадвартай Т-санагч эс болж хувирна. Т-эффектор эсийг гадаргуугийн шинж чанараас хамаарч Т4 ба Т8 гэсэн хоёр хэлбэр болгон хуваана. Т4 эффектор эсэд Т-лимфокин эс Т-туслагч эсүүд хамрагдана. Т-лимфокин эс нь лимфокин Т-туслагч эс нь интерлейкин-2 гэдэг бодисыг ялгаруулна. Т8 эффектор эсэд Т-устгагч, Т-дарангуйлагч эсүүд хамрагдана. Т-устгагч эс нь нянг устгах үүрэгтэй, Т-дарангуйлагч эс нь дархлын урвал хэт хүчтэй явагдахаас сэргийлэх үүрэгтэй. Удаан амьдрах чадвартай Т-санагч эс нь цусаар эргэлдэж биемахбодид гаднаас антиген дахин орж ирэхэд таньж хоёрдогч дархлалын урвалыг идэвхижүүлнэ.
Т Лимфоцит
Нийт Лимфоцитынхоо 10 орчим хувийг эзэлнэ. В ба Т Лимфоцитын өмнөх шатны эс бөгөөд тэдгээрийн нөөц эс болдог. Ихэнх судлаачид О Лимфоцитод байгалийн киллерүүд буюу НК эс гэж нэрлэгддэг Лимфоцитуудыг хамруулж үздэг. Цитолизин агуулдаг бөгөөд харь төрлийн эсүүдийн мембраныг гэмтээж нүх үүсгэж, эсийг хайлуулж устгах үүрэгтэй.
Лимфоцит О
2-5 мкм голчтой эзлэхүүн нь 5-10 мкм *3 хэмжээтэй байна. Ялтас нь мембраны тогтолцоо бичил гуурс, бичил филамент ба эсийн оршихуунуудыг агуулсан нэлээд нарийн өвөрмөц бүтэцтэй. Цусны ялтас нь бөөмгүй, харин олон тооны янз бүрийн бүтэцтэй мөхлөгүүдийг агуулсан байдаг. Цусны ялтас нь цусны реологийн шинж чанарыг хангах цус алдалтаас биемахбодийг хамгаалах үүрэгтэй. Цусны ялтсын мембран дээрх болон цитоплазмд агуулагдах олон тооны биологийн идэвхит бодисууд бүтцийнх нь онцлог байдлууд нь гемостаз болон цусны шингэн урсамтгай чанарыг хангах үйл ажиллагаанд чухал үүргийг гүйцэтгэнэ.

Цусны шингэн төлвийг хадгалж байх судсан дотор цусны бүлэн үүсч гемодинамикийн өөрчлөлт үүсэхээс хамгаална. Гэмтсэн судасны хана төлжиж цус алдалт зогссоны дараа судасны хананд үүссэн цусны бүлэнг хайлуулах ферментийн урвал идэвхижнэ.
Фибринолиз
Цус бүлэгнэлтийн эсрэг хүчин зүйлүүд

Цус бүлэгнэлтийн эсрэг тогтолцоо
Гемостаз ба цус бүлэгнэлт
 Цусны шингэн төлвийг хадгалагч үндсэн хүчин зүйлүүдэд:
1. цусны дүрст элементүүд(ялтас,моноцит, улаан эс)
2. судасны дотор давхар (эндотел)
3. цус бүлэгнүүлэх ба бүлэгнэлтийн эсрэг тогтолцоо
4. мэдрэл- шингэний зохицуулга хамрагдана.
5. Гемостаз

Жижиг, даралт багатай судас гэмтсэн тохиолдолд цус тогтох механизм нь судасны хана ба цусны ялтсын оролцоотойгоор явагдна. Үүнийг судас- ялтсын гемостаз гэх ба 4 үе шатаар явагдана.
1.Гэмтсэн судас агших үе. Судас гэмтэхэд рефлексийн замаар судасны ханын гөлгөр булчин агшиж, судас нарийсна. Ялтсаас чөлөөлөгдөх судас агшаах нөлөө бүхий хүчин зүйлүүд (адреналин, норадреналин, серотонин, тромбоксан) улам хүчтэй болгоно.
2.Ялтас наалдах үе (Адгези). Судас гэмтэхэд түүний эндотелийн доорх давхрага ба ялтсаас Виллибрандын хүчин зүйл чөлөөлөгдөнө. Улмаар судасны гэмтсэн хэсгийн (шархны ирмэг) холбогч эд дээр цусны ялтсыг наалдуулна
Виллибрандын фактор нь мөн сийвэнд байх бөгөөд сийвэнгийн 8 хүчин зүйлтэй холбогдсон байдаг ба ялтсын мембраны гликопротейн Ib рецептортой нэгдэж, судасны эндотел болон ялтсын хооронд холбогч гүүр болдог. Хэвийн үед судасны дотор гадаргуу гөлгөр, сөрөг цэнэгтэй байдаг харин гэтмэх үед сөрөг цэнэг нь өөрчлөгдөж, ялтас наалдах нөхцөл бүрдэнэ.

3.Ялтас гэмтсэн судасны хананд наалдах (адгези) үе нь 3-10 секундэд явагдна.
4.Цусны ялтасын бөөгнөрөл үүсэх үе
Ялтас судасны хананд сууж наалдах үед түүний мембрамын дор байрлах бичил гуурснууд агшиж хэлбэр өөрчлөгдөн, өргөс хэлбэрийн ургацуудтай болдог. Мөн бичил гуурсны агшилтаар ялтсын мөхлөгүүдэд агуулагдах биологийн идэвхт бодисууд (АТФ, АДФ, адреналин чөлөөлөгднө) эдгээр бодисуудын нөлөөгөөр судасны хананд наалдсан ялтсууд дээр цусны урсгалаас бусад ялтсууд ирж бөөгнөрөл үүсгэнэ.Фосфолипаза А2 нь ялтсын мембраны липидийн хос давхрагын арахидоны хүчлийг задлан тромбоксан А2 (простагландины төрөл) гэдэг биологийн идэвх хүчин зүйлийг үүсгэнэ. Тромбоксан А2 нь ялтсыг идэвхжүүлж, эргэж задрахааргүй бат бөөгнөрлийг үүсгэнэ. Мөн тромбоксан А2 нь судасны ханыг агшаах хүчтэй нөлөө үзүүлнэ.

Ялтсын бөөгнөрөл үүсэхэд судасны эндотел болон идэвхжсэн ялтсаас чөлөөлөгдсөн фибронектин, тромбоспондин, фибриноген, Р4 буюу гепарины эсрэг хүчин зүйл биологийн идэвхт бодисууд нь ялтсын бөөгнөрөлийг идэвхижүүлж, эргэж задрахааргүй бат бөх болдог. Тухайлбал: идэвхжсэн ялтсын мембран дээр тромбоспондин ба фибриноген нэгдэж тромбоспондин-фибриногены бүрдэл үүсгэнэ. Энэ бүрдэл нь ялтсуудыг хооронд нь холбож бөөгнөрөлийг нэмэгдүүлнэ.
16. . Ялтсын бүлэн нягтрах үе. Ялтсууд бөөгнөрч, бүлэн үүсгэхэд түүний өвөрмөц уураг болох тромбостенин агшина. Тромбостенин нь актин-миозины төрлийн агшилтын уураг бөгөөд түүний агшилтаар ялтсын бүлэн нягтардаг.

Цус бүлэгнэх механизм
Судас-ялтсын гемостазын механизтын дүнд судас нарийсч, ялтсын бүлэн үүсч байх хугацаанд сийвэнгийн цус бүлэгнүүлэх хүчин зүйлүүд идэвхжиж, ялтсын бүлэн фибринээр бэхждэг.
Цус бүлэгнэлтийн үе шатыг 1905 онд Моравиц анх тодорхойлсон. Цус бүлэгнэлт нь 3 үе шаттай явагдана:
Протромбиназа идэвхжих үе
Протромбинаас тромбин үүсэх үе
Фибриногенээс фибрин үүсэх үе

Цус бүлэгнэх үйл ажиллагаа нь сийвэнгийн болон ялтсын хүчин зүйл гэж нэрлэгдэх уураг задлагч олон ферментүүдийн оролцоотойгоор явагдана. Эдгээр хүчин зүйлүүд нь хэвийн үед цусанд профермент байдлаар байх бөгөөд судасны хана гэмтсэн үед бие биенийгээ идэвхжүүлэх ферментийн гинжин урвалаар идэвхжиж, цус бүлэгнүүлэх үйл ажиллагаанд оролцдог.
Цус бүлэгнэлтийн эхний үе – протромбиназа идэвхжих үйл явц нь үндсэн 2 замаар чөлөөлөгдөнө. Чөлөөлөгдсөн фосфолипопротеин нь сийвэнгийн Ха ба Vа хүчин зүйлүүд, Ca++ ионы оролцоотойгоор протромбиныг идэвхжүүлэгч ферментийн бүрдлийг үүсгэнэ. Фосфолипопротеин чөлөөлөгдөх онцлогоос нь хамаарч протробиныг идэвхжүүлэгч цусны ба эдийн хүчин зүйл гэж ангилна.
25. Цус бүлэгнэлт нь гэмтсэн судас ба холбогч эдээс чөлөөлөгдсөн фосфолипопротеины нөлөөгөөр идэвхжиж байвал цус бүлэгнэлтийн гадаад салаа гэж нэрлэнэ. Харин цусны сийвэнгийн хүчин зүйлийн оролцоотойгоор идэвхжиж байвал цус бүлэгнэлтийн дотоод салаа гэж нэрлэнэ. Энэ хоёр салаа нь бие биенийгээ нөхцөлдүүлж байдаг.

Судас гэмтсэний улмаас түүний гадаргуугийн цэнэг солигдоход, сийвэнгийн идэвхгүй XII хүчин зүйл хүрэлцэж идэвхжинэ (XII a-идэвхжсэн ). XII хүчин зүйлийг идэвхжихэд мөн өндөр молекулт кининоген, калликреин, тромбин, трипсин зэрэг биологийн идэвхт бодисууд оролцоно. Идэвхжсэн XII (XIIа) хүчин зүйл цааш сийвэнгийн XI хүчин зүйлийг идэвхжүүлнэ (XIа). XIа нь IX хүчин зүйлийг идэвхжүүлнэ. IXа нь ялтсын 3-р хүчин зүйл (P3) ба Са++ ионы хамт ферментийн бүрдлийг үүсгэнэ. Энэ бүрдэл нь X хүчин зүйлийг протеолиз болгох замаар идэвхжүүлнэ. Энэ үйл явц нь сийвэнгийн VIII хүчин зүйлийн нөлөөгөөр түргэснэ. Мөн тромбины нөлөөгөөр ферментийн бүрдэл үүсэх үйл явц идэвхжинэ.
Цус бүлэгнэлтийн дотоод салаа
Гэмтсэн эсээс чөлөөлөгдөх фосфолипопротеин (эдийн тромбопластин) нь сийвэнгийн VII хүчин зүйл, Ca++ ионтой нэгдэж ферментийн бүрдлийг үүсгэнэ. Энэ нь сийвэнгийн X хүчин зүйлийг идэвхжүүлнэ (Xа).
Гадаад дотоод салаагаар идэвхжсэн X хүчин зүйл нь сийвэнгийн идэвхжсэн V (Vа) хүчин зүйл, фосфолипопротеин ба Ca++ ионтой хамт протромбиныг идэвхжүүлэгч ферментийн бүрдэл буюу протромбиназаг үүсгэнэ.

 Цус бүлэгнэлтийн гадаад салаа
 Тромбин үүсэх үе. Протромбиназа нь идэвхгүй профермент протромбиныг (мол.жин 72000) протеолиз болгож идэвхтэй фермент тромбин (мол.жин 35000) болгон хувиргана. Эрүүл хүний сийвэнд протомбин 0,1-0,15 г/л хэмжээтэй байдаг. Протомбин нь элгэнд витамин K-гийн оролцоотойгоор нийлэгжэнэ. Тромбин нь пептидаза фермент бөгөөд уураг, пептидын аргинилын холбоосыг задладаг.
Фибрин үүсэх үе. Тромбин нь сийвэнгийн 1 хүчин зүйл болох фибриногеныг задлаж, 2 дэд нэгж болгоно. Фибриногены дэд нэгч болгон нь α, β, ϒ гэсэн 3 полипептидын гинжнээс тогтоно. Тромбин нь 4 аргинил-глицины (фибриногены субединиц бүрийн α, β гинжнүүдийн) холбоосыг задлаж 2 фибринопептид А ба В-г чөлөөлнө. Эдгээр фибринопептидүүд нь хоёул судас агшаах нөлөөтэй. Фибринопептидээс салсан мономер фибринүүд нь электростатик хүчний нөлөөгөөр хоорондоо таталцан фибрины полимерыг үүсгэнэ. Фибрины полимержилт нь фибринопептид А ба Ca++ ионуудын нөлөөгөөр явагдана. Мөн мономер фибринүүдийн хооронд ковалент холбоо үүсч, фибрины утаслагийг үүсгэхэд сийвэнгийн XIII хүчин зүйл (фибрин тогтворжуулагч хүчин зүйл) оролцоно. XIII хүчин зүйл нь сийвэнд идэвхгүй хэлбэрээр байх бөгөөд тромбин, Са++ ионы нөлөөгөөр идэвхждэголно.
Судасны хананд үүссэн бүлэнг хайлуулах үйл явцыг фибринолиз гэнэ. Сийвэнд глобулин уургийн нэг төрөл болох идэвхигүй плазминоген гэдэг уураг агуулагдана. Энэ нь сийвэнгийн ба эдийн хүчин зүйлүүдийн нөлөөгөөр идэвхитэй плазмин болж хувирна. Плазмин идэвхижих үйл явц нь сийвэнгийн цус бүлэгнүүлэх хүчин зүйлүүдийн нэгэн адил гадаад ба дотоод салаагаар идэвхиждэг. Эдийн хүчин зүйлүүдийн нөлөөгөөр фибринолиз идэвхижихийг гадаад салаа гэнэ. Цусны сийвэнгийн хүчин зүйлүүдийн нөлөөгөөр фибринолиз идэвхижихийг дотоод салаа гэнэ.
Фибринолизийн механизм
Сийвэнд цус бүлэгнүүлэх хүчин зүйлүүдээс гадна тэдгээрийн идэвхийг дарангуйлах задлах нөлөө бүхий уураг задлагч ферментүүд агуулагдана. Эдгээр ферментүүдийн ихэнх нь уургийг серин амин хүчлийн холбоосоор задлах нөлөөтэй бөгөөд цус бүлэгнэлтийн эсрэг хүчин зүйлүүд гэнэ. Цус бүлэгнэлтийг дарангуйлах хүчтэй хүчин зүйлүүдийн нэг нь гепарин юм. Гепралин нь фибринолозийг идэвхижүүлснээр цусны бүлэнг хайлуулах нөлөө үзүүлнэ.
Цус бүлэгнэлтийн эсрэг хүчин зүйлүүд
Цус бүлэгнэлт ба фибринолиз нь вегататив мэдрэлээр зохицуулагдан үйл ажиллагаа нь тэнцэвэртэй оршдог. Хурц цус алдалт хүчилтөрөгчийн дутагдал хүчтэй өвдөлт, стресс болон биеийн хүчний хэт их ачааллын үед цус бүлэгнэлт хэт эрчимжиж судсанд фибрин мономер үүснэ. Үүний зэрэгцээ фибринолизийн үйл явц идэвхиждэг тул цусны шингэн төлвийг хадгалж байдаг. Эдгээр тохиолдлуудад симпатик мэдрэлийн үйл ажиллагаа давамгайлах бөгөөд цус бүлэгнэлт болон фибринолиз аль алийг нь идэвхижүүлэх нөлөө үзүүлнэ. Симпатик мэдрэлийн тонус ихсэж цусанд адреналин морадреналины хэмжээ ихсэхэд сийвэнгийн цус бүлэгнүүлэх 12-р хүчин зүйл идэвхижиж мөн протромбиназа идэвхижиж дотоод ба гадаад салаа ч идэвхижнэ.
Цус бүлэгнэлт ба бүлэгнэлтийн эсрэг тогтолцооны зохицуулга
Улаан эсийн мембран дээр антиген шинж чанартай өвөрмөц гликолипидүүд байдаг бөгөөд аглютиноген гэж нэрлэнэ. Харин цусны сийвэнд антителийн шинж чанартай уургууд агуулагдана. Үүнийг аглютинин гэж нэрлэнэ. Улаан эсийн мембран дээрх агглютиноген ба агглютининуудын хооронд наалдах урвал явагддаг. Үүнийг агглютинацийн урвал гэнэ. Улаан эсийн мембран дээрх агглютиногенуудаас А В антиген ба RH антигенууд өөрийнхөө эсрэг антител үүсгэх чадвартай агглютинацийн урвал хүчтэй үүсгэдэг антигенүүд юм. Иймээс эдгээр антигений шинж чанараар бүлэглэсэн цусны бүлгийн АВО-н тогтолцоо ба RH тогтолцоо нь клиникийн ач холбогдолтой цусны бүлгүүд юм.
Цусны бүлэг
Улаан эсийн мембран дээр антиген шинж чанартай А, В ба Н агглютиногенүүд байдаг. АВ агглютиноген нь Н-г бодвол антиген шинж чанар өндөртэй, ижил төрлийн агглютининтайгаа хүчтэй агглютинацийн урвалд ордог. Цусны бүлгийн АВО тогтолцоо нь улаан эсийн мембран дээрх агглютиноген сийвэнгийн агглютининийагуулагдах онцлогоос нь хамаарч 4 бүлэгт хуваагдана.
Цусны бүлгийн АВО тогтолцоо
RH хүчин зүйл нь 40 антигенийг агуулсан нийлмэл тогтолцоо юм. Улаан эсийн мембран дээрх резус хүчин зүйлүүдээс DCEc ба Е антигенүүд нь гол агглютиноген юм. Эдгээрээс D агглютиноген нь хамгийн их антиген шинж чанартай бөгөөд түүний эсрэг сийвэнд агглютинин үүсдэг. Бусдад нь бараг үүсдэггүй. Иймээс улаан эсийн мембран дээр D агглютиноген агуулсан цусыг резус эерэг, агуулаагүйг нь резус сөрөг цус гэнэ. Улаан эсийн мембран дээр Rh агглютиноген агуулсан цусны сийвэнд нь түүний эсрэг агглютинин байдаггүй. Мөн Rh цустай хүний сийвэнд нь резус агглютинин байдаггүй. Резус эерэг цусыг резус сөрөг цустай хүнд юүлэхэд эхний удаа агглютинацийн урвал явагддаггүй. Дахин юүлсэн тохиолдолд гемагглютинацийн урвал маш хүчтэй хурдан явагдаж хүн үхэлд хүрэх аюултай.
Цусны бүлгийн резус тогтолцоо
Сэдэв: Цусны физиологи
Бэлтгэсэн: УАС-207 Н.Номин-Эрдэнэ
Шалгасан: Тэнхимийн эрхлэгч Дамдиндорж
Full transcript