Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Сэрэмтгий эдийн физиологи

No description
by

Nomio Zaya Ni

on 23 September 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Сэрэмтгий эдийн физиологи

Сэрэмтгий эдийн физиологи

Амьд биеийн үндсэн шинж нь цочрох чанар юм. Гадаад дотоод орчны аливаа цочруулд үзүүлэх хариу урвалыг цочрох чанар гэнэ. Харин цочруулын нөлөөгөөр эсийн мембраны потенциал өөрчлөгдөж хариу үзүүлэхийг сэрэх чанар гэх ба сэрэх чанартай эдийг сэрэмтгий эд гэж нэрлэдэг.
Сэрэмтгий эдэд мэдрэл, булчин, булчирхайн эдүүд багтана. Сэрэмтгий эдийн үндсэн шинж нь: сэрэх, сэрлийг дамжуулах, агших чадвар юм.

Мэдрэлийн эдийн физиологи
Мэдрэлийн тогтолцоо нейрон, нейроглий гэсэн хоёр төрлийн эсээс бүрдэнэ. Мэдрэлийн эсүүд нь мэдээллийг хүлээн авах, дамжуулах, боловсруулах, хадгалах зэрэг үүргээрээ төрөлжсөн нарийн зохион байгуулалттай систем юм.
Нейрон
Мэдрэлийн тогтолцооны үндсэн үйл ажиллагааг хангаж байдаг эсийн хэлбэрийг нейрон гэнэ. Энэ нь цахилгаан болон химийн цочруулын нөлөөгөөр сэрэл үүсгэж, медиатор хэмээх молекулыг нийлэгжүүлж, түүгээр бусад эсүүдэд мэдээлэл дамжуулдаг.
Нейрон
Аксон, их бие, дендрит гэсэн 3 хэсгээс бүрдэнэ.

Мэдрэлийн эсэд сэрэл үүсэх механизм
Нейроны их биеэс аксон салаалж буй хэсгийг аксоны уг гэж нэрлэдэг. Энэ хэсэгт цахилгаан зохицуулгатай Na K ионы суваг ихтэй, сэрлийн босго нам, сэрэх чадвар сайн байдаг. Нейроны их бие дендрит хэсэгт үүссэн нийлбэр потенциал нь аксоны уг хэсэгт үйлийн потенциалыг үүсгэх “цахилгаан цочруул” болно.

Нейроглий
Нейроглий эс нь нейроны үйл ажиллагааг дэмжих хамгаалах зэрэг чухал туслах үүргүүдийг гүйцэтгэдэг. Мэдрэлийн эдэд 4 төрлийн нейроглий эс байдаг.
1. Олигодендроцит- нейроны аксоныг гадуур нь хучсан миелин бүрхэвчийг үүсгэдэг.
2. Микроглий эс- фагоцитоз хийнэ.
3. Эпиндимоцит эс- тархины ховдлуудын ханыг бүрдүүлнэ.
4. Астроцит – цус, тархины хоригийг бүрдүүлнэ.

Сэрэмтгий эдийн физиологи
АШУҮИС АУС 217 М.Номинзаяа
Мэдрэлийн ширхэгээр сэрэл дамжих
Нейроны урт сэртэн болох аксон нь мэдрэлийн ширхэгийг бүрдүүлнэ.
Миелинтэй (цахилгаан тусгаарлах шинжтэй учраас миелинээр хучигдсан хэсэг сэрэх чадваргүй)
Миелингүй (сэрэл удаан дамжина. Энерги их зарцуулна)

Мэдрэлийн ширхэгийн эхлэлээс төгсгөл рүү чиглэж сэрэл дамжих- ортодром дамжуулалт
Нейроны их бие рүү сэрэл дамжих- антидром дамжуулалт
Синапс
Мэдрэлийн эсийн аксон нь төгсгөл хэсгээрээ бусад эсүүдтэй холбогддог бөгөөд энэхүү нейрон ба бусад эсийн хооронд үүссэн холбоосыг синапс гэж нэрлэдэг. Мэдрэлийн эсээс бусад эсэд мэдээлэл дамжуулж, тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулдаг.
Цахилгаан синапс
Нэг эсийн мембран дээр үүссэн үйлийн потенциал завсартай холбоосоор зэргэлдээ эсүүд рүү маш түргэн дамждаг тул энэ үүргээр нь цахилгаан синапс гэж нэрлэдэг. ТМТ-д бага хэмжээтэй, зүрхний булчин, гөлгөр булчингуудад түгээмэл байна.
Химийн синапс
Энэхүү синапсаар сэрэл дамжихдаа химийн бодис буюу медиаторын оролцоотойгоор дамждаг. Мэдрэлийн эсийн аксон нь бусад эсүүдтэй (булчингийн, булчирхайн) химийн синапсаар холбогдож, мэдээллийг дамжуулдаг.
Мэдрэлийн дамжуулагч (медиатор)
Нейроны их биед нийлэгжиж, цочруулын нөлөөгөөр аксоны төгсгөлөөс чөлөөлөгдөж, синапсын дараах эсийн мембраны потенциалын хэлбэлзлийг үүсгэдэг биологийн идэвхт бодисуудыг медиатор гэнэ. 2 үндсэн бүлэг болж хуваагддаг.
Сэрлийн
Саатлын
Цочролын зүй тогтлууд
Цочруулын зааг хүч- Эсэд сэрэл үүсэж чадах хамгийн бага хүч.
Цочруулын хүч хугацааны хамаарал- Эсэд сэрэл үүсэх хүч болон түүний хугацаа 2 урвуу хамааралтай байдаг.
Дасан зохицол (адаптаци)- Цочруулын хүчийг аажим нэмэгдүүлэхэд эсийн сэрэх чадвар буурч дасалт үүсдэг.
Туйлшралын хууль- Эсэд гүйдэл залгах үед катал анод дээр сэрэл үүсдэг.
Зүрхний булчин
Зүрхний булчин 100-150 мкм урттай бортгон эс буюу кардиомиоцитоос (myocytus cardiacusа)-аас бүрдэнэ. Ийм эсүүд хоорондоо завсрын диск гэж нэрлэгдэх нягт уургаар холбогдон булчингийн ширхэгийг бүтээнэ.
Булчингийн эдийн физиологи
Хоол боловсруулах замын эрхтнүүд, умай, судасны хана зэрэгт гөлгөр булчингийн эсүүд байна. Гөлгөр булчин нь уян харимхай шинжтэй, удаан хугацаагаар тонусаа барих чадвартай, вегетатив мэдрэлээр зохицуулагддаг, автомат шинжтэй, сэрэл хурдан дамждаг, удаан ядардаг онцлог шинжтэй. Гөлгөр булчингийн эс нь ээрүүл хэлбэртэй, цитоплазмдаа нэг бөөмтэй, агшилтын уургуудыг агуулсан байна. Гөлгөр судалт булчингийн хөндлөн судалт булчингаас ялгагдах онцлог нь вегетатив мэдрэлээр мэдрэлжүүлэгдэж байдагт оршино. Иймээс гөлгөр булчингийн агшилт нь оюун санаанд захирагдахгүй, автомат шинжтэй байна. Гөлгөр булчингийн эсийн агшилт хөндлөн судалт булчингийнхаас удаан байна. Үүний үр дүнд гөлгөр булчингийн эсийн агшилтанд маш бага энерги зарцуулагдаж, булчин удаан хугацаанд ядрахгүйгээр агшиж, дасан зохицдог.
Гөлгөр булчин
Хөндлөн судалт булчингууд нь араг ясанд бэхлэгддэг булчингууд байх ба бие махбодыг орон зайд шилжүүлэх, тодорхой хэсгийг харьцангуйгаар шилжүүлэх, тулгуур, дулаан, бодисын солилцооны үүрэг гүйцэтгэнэ. Булчингийн агшилтын үндсэн нэгж нь миофибрилл юм. Нэг булчингийн эсэд 1000 орчим миофибрилл байна. Нэг миофибрилл нь 2500 ширхэг протофибриллээс тогтоно, нэг протофибрилл нь өргөн нарийн филаментуудаас тогтох ба тэдгээрт актин, миозин, тропонин, тропомиозин гэсэн агшилтын уургуудыг агуулж байдаг. Эдгээр уургууд бие биеийнхээ хоорондуур гулсан орох замаар булчин агшдаг. Миозин уураг нь толгой, хүзүү, сүүл гэсэн 3 хэсэгтэй.
Хөндлөн судалт


-
Мотонейроноор сэрэл татарна

- Синапсийн өмнөх мембранд сэрэл дамжина.

- Аксоны төгсгөлөөс ацетилхолин ялгарч синапсийн завсар орно.

- Ацетилхолин синапсийн дараах мембраны рецептортой харилцан үйлчилнэ.

- Үйлийн потенциал үүсэж, кальцийн ион эсэд чөлөөлөгдөнө.

- Кальцийн ионтой тропонин уураг нэгдэж, бүтцийн өөрчлөлт болоход тропомиозин уургийг актины ховилын гүн рүү оруулна.

- Тропомиозины байрлаж байсан хэсэгт миозины толгой холбогдоно.

- АТФ задарч энерги ялгарна.

- Актин миозин хоёр өөр хоорондоо гулсах хөдөлгөөн хийнэ.

- Булчин агшина.


- АТФ ба энергийн нөөц багасна.

- Кальцийн ионы шахуурга идэвхжиж, цитоплазм дахь кальцийн ионы хэмжээ багасна.

- Тропонин+Кальци бүрдэл сална.

- Салсан тропонин актинтай холбогдоно.

- Актины ховилын гүнээс тропомиозин уураг ил гарна.

- Актин дээр бэхлэгдсэн миозины толгой салж, булчин суларна.

Булчин агшилтын хэлбэрүүд

1. Изометр агшилт – булчингийн урт өөрчлөгдөж, хүчдэл нь нэмэгдэх.

2. Изотонус агшилт – булчингийн урт өөрчлөгдөж, тонус нь өөрчлөгдөхгүй.

3. Тетанус агшилт – жигд хэмнэл бүхий цуваа цочролын хариуд булчин тасралтгүй үргэлжлэн хүчтэй агшихыг хэлнэ.

4. Булчингийн тонуст агшилт – булчингийн хүчдэл нь аажмаар ихсэх журмаар агших.
Булчингийн сулрах механизм
Булчингийн агших механизм
Thanks for your attention...
Full transcript