Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Усан цахилгаан станц

No description
by

Алзахгүй Б.

on 30 March 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Усан цахилгаан станц

Усан цахилгаан станц
Усны урсгалын хөдөлгөөний энерги нь уснаас эрчим хүч үйлдвэрлэх үндсэн элемэнт болдог бөгөөд энэ нь тухайн бүс нутгийн цаг уур газарзүйн болон геодизийн нөхцлөөс хамаардаг.

Усан цахилгаан станцад усны урсгалын потенциал, кинетик энергийг турбины механик энергиэр дамжуулан цахилгаан энергид хувиргах хувиргалт хийгдэнэ. Урсгалын энергийг ашиглах нөхцөл нь жилийн туршид голын урсацын өөрчлөлт, цаг уурын нөхцөл, голын усны түвшний олон жилийн дундаж үзүүлэлт гэх мэт олон зүйлээс хамаардаг.
Зураг.5.10 Усан цахилгаан станцын бүдүүвч.
Физик техникийн дэвшлийн дүнд усны энергийг эрчим хүчний зориулалтаар XIX зууны сүүл үеэс ашиглаж эхэлсэн байна. Манай гариг дээрх бүх голуудын усны эрчим хүчний потенциал 190000ТВтц/жил ба үүний 9%-ийг ашиглаж байна.

Усан цахилгаан станц нь бусад сэргээгдэх эх үүсвэрүүдийг бодвол суурилуулалтын зардал өндөр байдаг. Дээд болон доод боомт(түвшин)-ын өндрийн ялгааг напор гэнэ. Турбинд орох усны потенциал энерги хэдий чинээ өндөр напортой байна үйлдвэрлэх цахилгаан энергийн хэмжээ төдий чинээ их байна. Орчин үед хэт том чадлын усан цахилгаан станцуудыг бага, дунд чадлын станцуудаар солих хандлага бий болж байна. Энэ нь төвлөрлийг багасгах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэгтэй холбоотой.

Сүүлийн үеийн усны энергийн ашиглалтын хэлбэр нь бага, микро чадлын гольдролын станцуудаас гадна хөвөгч хэлбэрийн усан цахилгаан станцууд болж байна. Хөвөгч хэлбэрийн усан цахилгаан станцын онцлог нь далан барих, цементэн суурь цутгах нэмэлт зардал гаргахгүй, экологийн хувьд цэвэр, усны урсгалын горимын өөрчлөлтөнд уян хатан, урсгалын бага хурданд ажиллах боломжтой юм.

УЦС төлөвлөхдөө удаан хугацааны судалгааны материал дээр тулгуурлан хийдэг. Эдийн засгийн хувьд голлох үзүүлэлт нь усны урсацын хэмжээ, дээд болон доод усны түвшний зөрүү буюу уналт, турбин болон генераторын ашигт ажиллагааны түвшин байдаг. Усны урсацын хэмжээ ихэвчлэн улирлын чанартайгаар өөрчлөгдөнө.

Манай орны хувьд 5-8 сар хамгийн их урсацтай үе юм. Хэмжээ нь жилийн бүх л хугацааны туршийн урсацын хөндлөн огтлолын талбай, урсацын хурдны үржвэрээр тодорхойлогдоно. Уналтыг голчон суваг болон далангаар зохиомлоор бий болгодог. Тухайн голын газрын хэвгий их байх тусам уналт өндөр байх боломж ихтэй.
Тайширын усан цахилгаан станц
Тайширын усан цахилгаан станцаас эхний ээлжинд Завхан аймгийн зургаан сум руу 110 кв, Говь-Алтай аймгийн долоон сум руу 35 кв-ын хүчдэл өгч байна.

Хүний буруутай үйл ажиллагаанаас болж хатаж ширгэсэн нуур цөөрмийг газар нутгийн аль ч хэсгээс олж харахаар байна. Цөлжилт эрчимтэй явагдаж буй энэ үед усан цахилгаан станц барих нь сав газрын экосистемд муугаар нөөлөлөх нэг үндэс болж байгааг судлаачид сануулж буй. Жил ирэх тусам гол мөрөн, нуур цөөрмийн урсгал татарч, хэмжээ нь багасч байгаа билээ. Урьд нь хэдэн зуун метрийн алсаас чимээ нь сонсогддог байсан томоохон голууд өдгөө чимээ аниргүй болж байгааг нутгийн иргэд гомдолтойгоор хэлдэг.
2007 оны байдлаар улсын хэмжээнд 4000 гаруй гол горхины 50 орчим хувь нь бүрэн ширгэж устаж алга болсон судалгаа бий. Мөн нуур цөөрмийн гуравны нэг нь ширгэж, хуурай сайраас өөр юмгүй болжээ. Монгол улсын эко систем ийм байдалтай байхад усан цахилгаан станц барьж, голын урсгалыг хааж байгаа нь тухайн сав газрын экологийг сүйрэлд хүргэх аюултай юм. Мөн усан цахилгаан станц барьж байгуулснаар экологийн тэнцвэрт байдал алдагдсан гашуун сургамж гаднын улс орнуудад олон байдаг. Дээрээс нь жил ирэх тусам хур тунадас багасаж, хэт халалт явагдаж байгаа энэ үед олон сая төгрөг зарцуулан байж усан цахилгаан станц босгох нь эдийн засаг болоод экологийн хувьд ямар ч үр ашиггүй гэдгийг энэ салбарт олон жил ажилласан хүмүүс судалжээ.
УЦС экологид ямар нөлөөтөй вэ?
УЦС экологид ямар нөлөөтөй вэ?
Дэлхийд усны эрчим хүчний үйлдвэрлэлээр Канад улс тэргүүлж, АНУ, Бразил, Хятад, ОХУ-ууд эхний таван байрт ордог. Харин Европ тивд тэргүүлдэг Норвеги улс 30000 орчим МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцуудтай бөгөөд нийт эрчим хүчнийхээ 99,5 хувийг усны эрчим хүчээр хангадаг байна. Тэгвэл Канад улс усан цахилгаан станцуудаасаа 350 тэрбум кВтц цахилгаан гаргаж аваад 50 тэрбумыг нь АНУ-д экспортлох замаар цэвэр хуримтлалыг үүсгэдэг аж.Монгол Улсын хувьд усан цахилгаан станцыг хөгжүүлэх талаар өнгөрсөн жилүүдэд холбогдох төрийн байгууллага, мэргэжилтнүүд багагүй эсргүүцэлтэй тулж байж усны эрчим хүчний хөгжлийн үндэс суурийг тавьсан билээ. Усан цахилгаан станц гээч зүйлийг л баривал мөнөөх олон жилийн түүх домогтой гол мөрөн сүйдэж, иргэдийн хайрлан ирсэн нутаг орных нь гол мөрөн нь ширгэж, алга болох аюул нүүрлэнэ гэсэн олон жил бугшсан өрөөсгөл ойлголт цаашид улс орны хөгжлийн гарцад бүү саад болоосой билээ. Хэрвээ гадаадад ийм ойлголт байдаг бол дэлхийн ихэнх улс усан цахилгаан станцыг түлхүү хөгжүүлж, түүнээсээ ногоон эрчим хүч гарган авч ажиллаад хөгжиж, дэвшээд явах уу. Тэд чинь биднээс илүү эх орноо, байгаль дэлхийгээ бодитоор хайрлан хамгаалдаг хүмүүс шүү дээ. Усан цахилгаан станцын нэр хүнд унасан үе бий. Харин одоо эргээд сэргэж, улс орнууд төрийн бодлогоо усны эрчим хүчийг хөгжүүлэхийн төлөө тууштай чиглүүлж эхэллээ. Яагаад гээч. Маш энгийнээр тайлбарлахад ердөө л дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цэвэр экологийн эрчим хүчийг хөгжүүлэхийг л зорьсон хэрэг. Ялангуяа дулаарлын явц бусад орноос илүүтэй байгаа манай улс томоохон чадлын усан цахилгаан станц барьж байгуулах нь цаашдын эрчимтэй хөгжлийн гол хөшүүрэг, бас олон тулгамдсан асуудлын гарц болно гэж мэргэжилтнүүд ярьсаар байна. Уул уурхайн хөрөнгө оруулалтыг далласан хурдацтай хөгжлийн ирмэг дээр манай улсын өнөөгийн суурилагдсан эрчим хүчний нөөц ирээдүйн их хөгжлийн хурдыг гүйцэхээргүй байгаад эрчим хүчний салбарынхан санаа зовж, хэрвээ томоохон чадлын усан цахилгаан станц барьчихвал аваарын байдалд орших нөөц эх үүсвэрийн асуудал шийдэгдэнэ гэж яриад байгаа юм. Мөн төрийн түшээдийн толгойны өвчин болоод буй нийслэлийн утаа униарын асуудал ч шийдэгдэх тухайд тэд онцолсоор.

Энэ л үүднээс хэдэн жилийн өмнө эрчим хүчний салбарынхан нийлээд Эгийн голын усан цахилгаан станцыг барихын ач холбогдлыг төрийн түшээдийн тархинд суулгаж, олон Засгийн газрын нүүр үзсэн энэхүү төсөл арайхийн ажил хэрэг болохын даваа дээр мөнөөх л улстөржсөн шийдвэр гарч, тус салбарын мэргэжилтнүүдийн мөрөөдөл талаар болсон билээ. Үнэндээ бол томоохон чадлын усан цахилгаан станц барьж байгуулах нь эрчим хүчний салбарынхны мөрөөдөл юм. Тэр нам, энэ хүн энэ том станцыг барих үүд хаалгыг нээж, олон түмэнд нэр хүнд олж болохгүй, би л, эсвэл манай нам л хийж, улстөрийн нэр хүнд олж авч, УИХ-ын гишүүнээр сонгогдох ёстой гэсэн өчүүхэн хүсэлдээ хөтлөгдөн хөөрхий манай улстөрчид хөгжлийн төлөө бус өөрсдийнхөө төлөө шийдвэр гаргаж, нэг л өглөөний нарнаар хууль эрх зүйн орчноо, эсвэл өч төчнөөн зарлага гаргасан төслөө нураагаад л явдаг нь нууц биш. Чухам энэ л үүднээс Эгийн голын усан цахилгаан станцын төсөл нурсан юм. Тэгвэл Тайшир, Дөргөний станцууд мөн л багагүй эсэргүүцэлтэй тулгарч байж л босч, одоо ашиглалтад ороод баруун аймгуудын эрчим хүчний тодорхой хэсгийг хангаад олон айл өрхийг гэрэл гэгээтэй, өнөөгийн зуунд ядахдаа телевизээ үзээд суух хэмжээний болгож байгаа нь хөгжил бус уу.
Тайшир нуур
Тайшир нуур
Усан цахилгаан станц хөгжил авчрах уу?
Усан цахилгаан станц хөгжил авчрах уу?
Анхаарал тавьсанд баярлалаа
урт=28k
өргөн=12k
гүн=1.7k
нийт урт=336k
Full transcript