Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Үйлдвэрийн дадлагын тайлан

No description
by

otgoo chimgee

on 7 March 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Үйлдвэрийн дадлагын тайлан

Үйлдвэрлэлийн дадлагын тайлан
Шинжлэх Ухаан Технолгийн Их Сургууль

Үйлдвэр Технолги, Дизайны Сургууль





Оюутны нэр: Ш.Дэлгэрсүрэн
Оюутны код: I.TM10D029
Дэлхийн улс орон, түүний их дээд сургуулиуд бүх л мэргэжлийн хүмүүсээ эх орондоо ихийг бүтээгээсэй гэсэн эрмэлзэлтэй байдаг. Үйлдвэрлэлийн дадлага нь онолын мэдлэгээ бататган баталгаажуулах үүднээс байгууллагын үйл ажиллагаанд гар бие оролцож, бодитоор ажиллах цаашдаа аль нэг чиглэлээр илүү сонгон суралцахад маш их тус дөхөм болж байгаа юм.

Манай улсын хувьд мал аж ахуйг хөгжүүлж, малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлийг дэмжих бодлого явуулж байгаа нь түүхий эдийг зүй зохистой ашиглах, чанарын өндөр түвшинд бэлтгэж нийлүүлэх, эдгээр түүхий эдээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлийг хангах төдийгүй гадаадын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр олноор бий болгох ач холбогдолтой юм.
Дадлагын ажлын төлөвлөгөө

1 . ҮХААЯамны бүтэц өдөр тутмын үйл ажиллагаатай танилцах, ХАМ-ээс зааварчилгаа авах
2. Дадлага хийх төлөвлөгөөг батлуулах, баримт бичгийн стандарттай танилцах
3. Байгууллагын дүрэм журамтай танилцах, баримт бичиг архивлах, боловсруулах
4. “Монголд Үйлдвэрлэв 2013” үзэсгэлэнд тавигдах үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг Яамны ажилтнуудад танилцуулах
5. Мишээл экспо төв, Дүнжингарав худалдааны төвд үзэсгэлэн яармагийн явцтай танилцах, үйлдвэрлэгч, хэрэглэгчийн судалгаа авах
6. МАШҮХолбоонд МУ-ын ЗГ-ын 48-р тогтоолын 4.7-д заасны дагуу арьс, шир худалдан авсан зарим бүртгэл болон баримтыг тулгах, компьютерт шивэх
7. МУ-ын ЗГ-ын 2013 оны 48 дүгээр тогтоолын дагуу хөнгөлөлттэй зээл хүссэн үндэсний үйлдвэрлэгчдийн ирүүлсэн төсөлтэй танилцаж, зээлийн зориулалтын талаар анализ хийж, төслүүдийг ангилж ялгах
8. Монгол улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөртэй танилцах, биелэлтийн талаарх мэдээллийг компьютерт шивэх
Далдлагын ажлын ерөнхий танилцуулга

Дадлага хийсэн байгууллага:
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам
Дадлага хийсэн хугацаа:
2014.01.06 - 2014.01.24
Дадлага удирдагчийн нэр, албан тушаал:
ҮХААЯамны ХҮБХЗГазрын Ноос, ноолуурын салбарыг хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг
Дадлага хийсэн оюутны нэр:
Ш.Дэлгэрсүрэн ШУТИС - ҮТДС, хөнгөн үйлдвэрийн менежмент 4-р ангийн оюутан
Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлт
Монгол хонины ноос
Ноосны онцлогийг ашиглаж олон бүтээгдэхүүн хийж болно. Монгол хонины ноос нь хялгас, ноолуур, завсрын, сор үс гэсэн ширхэгтүүдээс бүрддэг учраас хялгасыг нь ялгах, самнах шаардлагатай байдаг. Самнаж ялгаж авсан ноолуурлаг хэсгээр утас үйлдвэрлэж, утсаараа бэлэн бүтээгдэхүүн хийх, хялгасаар нь эсгий, барилгын материал үйлдвэрлэх боломжтой. Учир нь ноосны дулаан хадгалах, дулаан дамжуулах зэрэг шинж чанар нь барилгын дулаалгын материалд ашиглахад тохиромжтой байдаг.
Хонины ноос
Тэмээний ноос
Тэмээний ноос дулаан хадгалах, бөх бат чанараараа бусад төрлийн ноосноос сайн, 3 хүртэлх насны тэмээний их биеийн зөөлөн ноосоор төрөл бүрийн сайн чанарын сүлжмэл, нарийн ноосон даавуун драп, хөнжил үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлэхээс гадна гадаад экспортонд гаргадаг гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүүн болдог. Дэлхийн зах зээлд бага насны тэмээний ноосоор хийсэн бүтээгдэхүүн өндрөөр үнэлэгдэж байнгын эргэлт хэрэгцээт бараа хэвээр байна.
Тэмээний ноос
Гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт
Сурагчийн дүрэмт хувцас
Дээл, хантааз
Төрийн албан хаагчийн дүрэмт хувцас
Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлт
Ямааны ноолуур
Ямааны ноолуур
Ноолуурын ямаа нь эрс тэс уур амьсгалтай нутагт амьдардаг тул бүдүүн ширхэгтэй ноосоор бүрхэгдсэн байх бөгөөд түүний дотор талаар зөөлөн, нарийн үс байдаг. Хавар болж дулаарах үед тэрхүү үсийг тусгай самаар самнаж авдаг нь ноолуур юм. Нэг ямаанаас 150-300 грамм л ноолуур гардаг байна.Мөн эрлийз үүлдрийн ямаанаас 1 кг хүртэл ноолуур гарах нь бий. Иймээс ноолуурын үйлдвэрлэл хязгаарлагдмал, өртөг өндөртэй тул үнэтэй бүтээгдэхүүн болно.
Даашинз, хослол
Ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн экспотын судалгаа
Ноолуур боловсруулах үйлвэрлэлийн экспортын судалгаа
Монгол улс нь түүхий ноолуурыг ихэвчлэн БНХАУ-руу экспортлон гаргадаг. Дорхи графикаас харахад бохир ноолуурын экспорт өсөх хандлагатай байна. Түүхий эдийн нөөцийнхөө ихэнхи хувийг нь боловсруулалт хийлгүйгээр экспортолж байгаа нь манай орны хувьд ашиггүй байна. Иймээс монгол улсын хувьд түүхий ноолуурандаа боловсруулалт хийж нэмүү өртөг шингээж экспортлох шаардлагатай байна.
Нэхмэл, нэхмэл бүтээгдэхүүний экспортийг сүүлийн 5 жилээр харахад өсч буурсан хэлбэлзэлтэй байна. Нэхмэл, нэхмэл бүтээгдэхүүн нь монгол улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн юм. Иймээс нэхмэл бүтээгдэхүүний экспортыг тасралтгүй нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Ноолууран сүлжмэл бүтээгдэхүүний экспортын байдалд судалгаа хийж үзэхэд нийт сүлжмэл бүтээгдэхүүний экспортонд сүлжмэл фудволк майк, хантааз хүрэм ихэнхи хувийг эзэлж байна.
Ажиллах хүчний судалгаа
Дээрхи судалгаанаас үзэхэд ноолуурын салбарт ажиллах хүчний хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байна.
Төрөөс ноолуурын салбарыг дэмжих зорилгоор бондоос 100 тэрбум төгрөгийг ноолуурын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгосон. Ингэснээр ноолуурын үйлдвэрүүдийн хүчин чадал, өргөжилт нэмэгдсэн. Үүнийг дагаад ажиллах хүчний хэрэгцээ маш их бий болж байна.
Түүхий эдийн нөөцийн судалгаа
Ноолууран түүхий эдийн бэлтгэл. Дэлхийн зах зээлд ноолууран бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өссөнтэй уялдан 1990 оноос хойш ямаа өсгөх малчдын сонирхол улам нэмэгдсэн. 1989 онд улсын хэмжээнд ямаан сүргийн тоо 4,9 сая толгой байсан бол 1999 он гэхэд 11 сая болсон бол 2012 оны байдлаар 17,5 сая болж өссөн байна. Өнгөрсөн 10 гаруй жилд ямаан сүргийн өсөлттэй уялдан Монголын ноолууран түүхий эдийн нөөц нэмэгдэж 3.0 мянган тонноос 6.0 мянган тонн буюу 2 дахин нэмэгдсэн.
Дээрхи судалгаанаас дүгнэхэд монгол улсад түүхий эдийн нөөц хангалттай байгаа боловч үндэсний үйлдвэрүүдийн түүхий эдийн худалдан авалт маш муу байна. Үүний гол шалтгаан нь үндэсний үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгө дутмаг үүний улмаас түүхий эдийн бэлтгэл тун тааруу байгаагаас гадна БНХАУ-нь түүхий эдийг өндөр үнэтэйгээр худалдан авч байгаа нь гол шалтгаан болж байна.
Ноолуурын үнэ ханшийн судалгаа
1998-2012 онд 13-16 микроны голчтой цагаан цайвар ноолуурын доод үнэ 8000-50000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан нь ноолууран түүхий эд нь үнийн хэлбэлзэл өндөртэй бүтээгдэхүүн болж байна. Мөн түүхий ноолуурны доод ханш болон дээд ханшны зөрүү их байгаа нь түүхий ноолуурны чанар жигд бус байгааг харуулж байна.
Түүхий эдийн боломжит нөөцийн ашиглалт хангалтгүй байгаа нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ бага байсан нь нөлөөлсөн бөгөөд ялангуяа ямааны ноолуур бэлтгэх үйл ажиллагаанд бий болсон үнийн үндэслэлгүй хөөрөгдөлт, санхүүгийн эх үүсвэрийн хомсдлын учир нөөцийнхөө зөвхөн 14,5 хувийг үйлдвэрт хүлээн авч ашигласнаас болон мөн сарлагийн хөөврийн бэлтгэлийн бууралтаас шалтгаалж 2011 оны ноосон түүхий эдийн ашиглалтын хувь 2010 оныхоос 4,6 пунктээр буурчээ.
Хонины ноосны эх орны үйлдвэрт тушаасан хэсгийн килограмм тутамд улсаас 2000 төгрөгийн урамшуулал олгох журам тогтоосон нь түүний үйлдвэрт нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлсэн байна.
Үйлдвэрүүдийн хүчин чадал ашиглалт
Манай улсад жилд бэлтгэдэг ноос, ноолууран түүхий эдийн хэмжээтэй уялдуулахад
• Угаах үйлдвэрийн хүч чадал 6 дахин их;
• Самнах хүч чадал (ноолуур, тэмээний ноос, хөөврөөр) 2,5 дахин их;
• Ээрэх, нэхэх, гүйцэтгэн боловсруулах хүч чадал дутагдалтай;
• Ноолууран сүлжмэлийн хүч чадал хангалттай;
• Харин цэвэрлэх байгууламж дахь тунгаагуурын хүч чадал шаардлагатай түвшиндээ хүрэхгүй, бага байна.
Ноолуур боловсруулах үйлдвэрлэлд л гэхэд суурилагдсан гүн боловсруулалтын хүч чадал ноолуурын нөөцийнхөө 50 орчим хувьд байдаг бол угаах, самнах үйлдвэрлэлийн хүч чадал нөөцөөсөө 2 дахин их байгаа. Энэ бол тухайн салбарт үйлдвэрүүдийг нэмж өргөтгөх биш, ээрэх, нэхэх, эцсийн боловсруулалтын дамжлагуудаа өндөр хүч чадалтай, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр өргөтгөж, техникийн нөхөн сэлбэлт хийх шаардлагатай байна.
• хонины бүдүүн, бүдүүвтэр ноосны ноолуурыг ялгаж авах хүч чадлыг цоо шинээр нэмэх;
• доод сортын ноосоор барилгын дулаалгын материал, байгаль орчныг хамгаалж, хөрс сэргээх геоматериал үйлдвэрлэх иж бүрэн техник хэрэгслүүд буюу шинэ хүч чадал бий болгож эзэмших;
• Мөн энэ салбарт 10-16, 24-32, 36,40 номерийн ноосон утас ээрэх хүч чадал хэд хэдэн чиглэлд нэмэх, шинээр бий болгох;
• Нэхэх болон эцсийн боловсруулалтын тоног төхөөрөмжийг бүтээл сайтай, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хүч чадлыг нэмэгдүүлэх;
• Ноосон нэхмэлийн салбарт орчин үеийн өндөр нарийвчлалтай, өндөр хүч чадалтай лабораторийн тоног төхөөрөмж дутагдаж байгааг нөхөн хангаж, ноос, ноолууран бүтээгдэхүүний чанар, бүтцийг шинжлэх хүч чадал бий болгох зэрэг шаардлагууд тавигдаж байна.

Технологийн түвшин
Ноолууран бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээл дээр өрсөлдөх бүтээгдэхүүн учир түүнийг үйлдвэрлэдэг техник, технологи нь дэлхийн түвшинд л яригдахаас өөр ямар ч гарцгүй юм. Энэ утгаараа өнөөгийн Монголын ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд дэлхийн тэргүүлэх орны тухайлбал Итали, Англи, Япон, Хятадын тоног төхөөрөмжүүд, лабораторийн багаж хэрэгсэлүүд, будаг, химийн материалууд өргөн нэвтэрсэн болно.
Сүлжих үйлдвэрлэлийн хувьд дэлхийн хамгийн тэргүүний техник, технологид тооцогддог. Судалгаа шинжилгээний ажлын хүрээнд Монголдоо Нэхмэлийн хүрээлэнтэй хамтран ажилласаар ирсэн ба хамгийн сүүлийн үеийн усанд уусдаг бүрхүүл бүхий нарийн ээрмэлээр маш нимгэн тансаг сүлжмэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж “Усанд уусган боловсруулах” технологийн эхний туршилтыг Английн TODD and DUNCAN компанитай хамтран амжилттай хийгээд байна.
Оршил
Дадлагын ажлын төлөвлөгөө

Нэгдүгээр бүлэг. Ноос ноолуурын салбарын хөгжлийн өнөөгийн төлөв байдлын судалгаа
1.1 Ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлт
1.2 Бүтээгдэхүүний экспорт импортын судалгаа
1.3 Ажиллах хүчний судалгаа
1.4 Түүхий эдийн нөөцийн судалгаа, үнэ
1.5 Үйлдвэрүүдийн хүчин чадлын ашиглалт
1.6 Үйлдвэрүүдийн техник, технологийн түвшинд хийсэн судалгаа, үнэлгээ
1.7 Тулгамдаж буй асуудал
1.8 Салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлсон төр засгийн бодлого
Үйлдвэрүүдийн байрлалыг авч үзвэл, ноос боловсруулах гол томоохон үйлдвэрүүд бараг бүгд нийслэлд төвлөрч, анхан шатны боловсруулалт хийх чиглэлтэй, тааруухан технологитой жижиг үйлдвэрүүд хөдөө орон нутагт олноор бий болж, үр өгөөж нь төдий л сайнгүй байна. Орон нутагт бий болж буй тэдгээр жижиг үйлдвэрүүд тоогоор олон боловч, бүтээл, бүтээмжээр салбарын хэмжээнд мэдрэгдэх төдий ч зүйл үгүй. Иймд салбарын цаашдын хөгжилд одоогоор үр дүнгээ сайн өгөөгүй, дэвшилттэй тал нь гэвэл зөвхөн ажлын байр нэмэгдүүлэхэд л гол ашиг, өгөөж нь байна.
Үйлдвэрүүдийн нутаг дэвсгэр, байршлын зураглал
Техник, технологийн шинэчлэл
Техник, технологийн түвшин тогтоох үзлэгийг зохион байгуулж явуулахдаа үйлдвэрүүдийг:
-анхан шатны боловсруулалтын буюу угаах, хялгас ялгах үйлдвэрүүд;
-эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүд гэж хоёр ангиллаар зохион байгуулж эхний хэсэгт нийт 25 үйлдвэрээс 20 үйлдвэрийг сонгон үзлэгт хамруулжээ. Шалгалтанд хамрагдсан 20 үйлдвэрээс:

Үндэсний үйлдвэр 5

Италийн хөрөнгө оруулалттай 2

Хятадын хөрөнгө оруулалттай 13 үйлдвэр байна.
"Буян" ХХК
Италийн сүүлийн үеийн “FDK” болон “OСTIR” маркийн самнах аппаратаар үйлдвэрээ өргөтгөж, шинэчилж, жигд бус багатай ээрмэл үйлдвэрлэх боломжоороо онцлог Японы мөлхөө ээрэх машиныг суурилуулж, ээрэх чадавхиа сайжруулсан.
"Эрдэнэт хивс" ХК
Хивс, ноос, ноолууран нэхмэл, эсгий үйлдвэрлэх сайн чанарын иж бүрдэл тоног төхөөрөмжөөр тоноглогдсон томоохон үйлдвэр. Хивс нэхэх, хээ зураг гаргах, карт цоолох иж бүрэн автоматтай (“Монгол нэхмэл” ХК-тай адил), Монголын анхны “WOOLMARK” тэмдэг эзэмших эрхтэй болсон үйлдвэр.
"Ээрмэл" ХК
Ноосон ээрмэл хийх технолгио ноолуурын иж бүрдэл техник, технологиор сольж шинэчилсэн. Японы “Торигое”, Италийн “OСTIR”, Английн “TATHAM” маркийн самнах агрегатуудтай, Хятадын утас ороох, эрчлэх, давхарлах автомат машинууд суурилуулж, “A186F” маркийн малгайт машинаар хялгас ялгах дамжлагаа төхөөрөмжилсөн, ороолт, алчуур, нөмрөг, ноолууран нэхмэлийн экспортоор “Говь” ХК-иас давж гарсан.
Сүүлийн жилүүдэд өргөтгөл, шинэчлэл эрчимтэй хийж, ноолуур, хөөврөн болон хонины ноосон нэхмэл үйлдвэрлэх боломжоо өргөтгөж ирсэн, нэхэх, гүйцэтгэн боловсруулах хүч чадлаараа бусдаас хол давуу, мөн Японы мөлхөө ээрэх машин суурилуулж, ноолуур, хөөврөн ээрмэл хийх нарийн технологи эзэмшсэн. Хээтэй нэхмэл хийх автомат нэхэх машин суурилуулснаараа бусдаас онцлог, энэ талын мэргэжилтний нөөц сайтай. Сайн чанарын цэвэрлэх байгууламжтай.
"Говь" ХК
Олон улсын түвшинд нэр хүндтэй, сайн технологи хэрэглэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ зохих байр сууриа олсон, Монголдоо ноолууран хувцасны загварын шинэчлэлээр түүчээ үйлдвэр нь болдог. 40-80 номерын ноолууран ээрмэл хийдэг онцлогтой. Итали улсын сүүлийн үеийн автомат төхөөрөмжөөр холих, самнах, ээрэх, будах, сүлжих тоног төхөөрөмж, лабораторио өргөтгөж, хуучин Японы тоног төхөөрөмжийг шинэчилсэн, мөн цэвэрлэх тоног төхөөрөмжөө шинэчилсэн.
"Нэхээсгүй эдлэл" ХК
1990-ээд оноос хойш угаах агрегат шинээр суурилуулсан, нэхээсгүй эдлэл хийх агрегатуудаа энэ хугацаанд шинэчлээгүй ч өөрийн технологийн боломж нөхцөлөө ашиглаж, барилгын дулаалгын материал, дуу чимээ тусгаарлах ноосон хавтан хийх, шивмэл эсгий, ширмэл зулхай, төрөл бүрийн эсгий материал хийх шинэ технологи боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг санаачилсаар байгаа.
"Монгол нэхмэл" ХК
Экспортын бүтээгдэхүүн нэмэгдүүлэх боломж
Жил тутам гардаг экспортын тоо хэмжээ нь жилээс жилд өсч яваа гэсэн тоо баримт гарчээ. Тухайлбал сүлжмэл бүтээгдэхүүн дээр нийтдээ 20 сая орчим ширхэг бүтээгдэхүүн экпортлодог байна.
АНУ-ын ноолуур судлалын институтын гаргаж байгаагаар бол ноолуурын бүтээгдэхүүний зах зээлийн хэрэглээ хязгааргүй юм. Ноолуурыг дэлхийн хэмжээнд бэлдэж байна, маш онцлог ховор түүхий эд, үүгээр хийсэн бүтээгдэхүүний хэрэглээ их байна гэж ярьж байсан. Тиймээс бид үүн дээр тулгуурлаж хөгжих боломж, бололцоо их байна гэж бодож байна.
Санал зөвлөмж
Ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн гинжин холбоо нь харилцан хамаарал бүхий бүрэлдэхүүн нэгж хэсгүүдээр бүтээгдэхүүний болон мэдээллийн урсгалаар дараах хэлбэрээр холбогдсон байдаг.
Гурван зорилт
Нэгдүгээрт.
Бүтээгдэхүүнийг брэнд болгохын төлөө ажиллахын тулд чанарыг сайжруулах хэрэгтэй.
Хоёрдугаарт.
Технологийн шинэчлэл их шаардлагатай, ингэснээр хөгжлийн ирээдүй байна гэж үзсэн.
Гуравдагуурт.
Бэлэн бүтээгдэхүүний чиглэлээр үйлдвэрээ хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ гэсэн ийм дүгнэлтэнд хүрч байгаа.
Төрийн бичиг баримтанд тавигдах стандарт
Баримт бичгийн стандарт нь баримт бичгийн нэр, төрөл, бүрдлүүд болон хэвлэмэл хуудас, түүнд тавигдах нэгдмэл шаардлагыг тогтоож, улсын хэмжээнд нэг мөр хэрэгжүүлэхийг журамласан эрх зүй-техникийн шинжтэй баримт бичиг юм.
Баримт бичгийг стандартчилах нь бичгийн цаасны хэмжээг жигдлэх, бүрдлүүд тодорхойлох ба тэдгээрийг хэвлэмэл хуудсанд байрлуулах, нэг хэв загварт оруулахад чиглэсэн үйл ажиллагаа юм.
Зорилго
Баримт бичгийг зохион бүрдүүлэх, түүний хуулийн хүчинтэй байдлыг хангах, баримт бичгийн шийдвэрлэлтэнд тавих хяналтыг сайжруулах, баримт бичиг, мэдээллийн бүртгэл, хайлтыг түргэн шуурхай болгох, энэ үйл ажиллагааг улсын хэмжээнд журамлан явуулахад оршино.
Архивийн бичиг баримт бэлтгэх, хөтлөх бичиг баримтын жагсаалт гаргах, төлөвлөх.
• Хуудас болгоныг дугаарлан боть болгох (1-боть 01-250, 260 хуудастай 2-р ботийг эхэлэхэд мөн адил 01-с эхэлнэ)
• Дотоод товьёог бэлтгэх(тухайн ботинд ямар мэдээлэл агуулагдаж байгааг тус бүр хуудсаар нь илтгэсэн гарчиг юм. )
• Нүүр хуудас бэлтгэх (боть доторх баримт бичиг нь юуны талаарх гэдгийг тодорхой илэрхийлсэн байх)
• Баталгааны хуудас (ботийн хамгийн арын хуудсанд багтана. Үүнд: тухайн боть хэдэн хуудастай , алгассан дугаар, давхардсан дугаар гэх мэт зүйлийг 1 бүрчлэн бичнэ.)
• Байнга хадгалах, түр хадгалах дээр 1 компаны материал хэдэн боть болсон тус бүр боть хэдэн хуудастай болохыг тусгана.
Архивийн бичиг баримт хадгалах тухай
Үдэж хавтаслах
• Үдэгдэх хуудасны нүүр талд 2, ар талд 1 сул цаас барьж зүүн ба дээд захыг сайтар тэгшлээд хуудасны урт богинын байдлаар 3 буюу 4 цоолж олсон утсаар үдэж хавтаслана.
• Архивт байнга буюу 10 жилээс дээш хугацаагаар хадгалах ХН-д орж байгаа хуудас бүрийн баруун дээд талын бичиггүй сул зайнд бал харандаа буюу дугаарлагч машинаар эхний хуудаснаас эхлэн дугаарлана.
• Харин дотоод товьёог, баталгаа бичсэн хуудсыг дугаарлахгүй тусгайлан дугаарлана.
Баталгаа бичих, нүүр бичилт
• Архивт байнга буюу 10 жилээс дээш хугацаагаар хадгалах ХН-ийн эцсийн сул цаасан дээр баталгаа бичнэ.
• Баталгаанд ХН-ийн хуудасны тоог тусгай бичээд, дотоод товъёог, баталгааны хуудасны тоог нэмэх тэмдгээр холбож тоо ба үсгээр бичнэ.
• Мөн баталгаанд уг ХН-д орж байгаа баримт бичгийн гэмтэл буюу бусад тэмдэглүүштэй зүйл байвал тодорхойлон бичнэ. Гэмтэлгүй бол гэмтэлгүй гэж бичнэ. Эцэст нь баталгаа бичсэн хүн албан тушаалаа бичиж, гарын үсэг зураад баталгаа бичсэн он, сар өдрөө тавина.

Баримт бичгийг нягтлан шалгах
Баримт бичиг нягтлан шалгах ажлыг яамны сайдын тушаалаар томилогдсон нягтлан шалгах комисс удирдан зохион байгуулна. Комисс нь 3-7 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд комиссын даргаар яамны Төрийн нарийн бичгийн дарга, комиссын гишүүдээр газар, хэлтсийн дарга, холбогдох ажилтан, нарийн бичгийн даргаар архив хариуцсан ажилтаныг томилно.
Баримт ашиглалт
Архивын баримтыг Төрийн захиргааны удирдлагын газрын даргын зөвшөөрлөөр
ашиглуулна. Архив нь байгууллага, иргэдэд олгосон лавлагаа, баримтын хуулбарын, ашиглалтанд түр олгосон баримтын бүртгэлийг тус тус хөтөлнө.

Хэлтэс, нэгжүүдийн ажилтнуудын мэдээлэл
Ажилтнуудын насны мэдээлэл
Ажилтнуудын хүйсийн мэдээлэл
Ажилтнуудын боловсролын мэдээлэл
Ажилтнуудын ажилласан жилийн нөхцөл байдал
Хөдөлмөрийн хууль болон яамны дотоод журам
Хөдөлмөрийн гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно. Үүнд:


Талууд харилцан тохирсон;

Ажил олгогч иргэн, ажилтан нас барсан;

Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон;

Хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан;

А
жлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон;

Ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан;

Ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

Хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.

Хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл
Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална:

Ажилтан санаачилсан;

Ажил олгогч санаачилсан
Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, журмуудын жагсаалт

1.
Авлигын эсрэг хууль
2.
Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм /Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоол/
3.
Төрийн захиргааны албан хаагчийн ес зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ес зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам /Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоол/
4.
Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам
5.
Хөрөнгө, орлогын мэдүүлгийн анкет
6.
Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг бөглөх жишээ, зааварчилгаа
7.
Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах байгууллагын удирдлага, эрх бүхий албан тушаалтанд өгөх зөвлөмж
8.
Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагчид өгөх зөвлөмж

Судалгаа: Монгол улсыг хөгжүүлэх гол чиглэлүүдийн нэг болох “Үндэсний үйлдвэрлэл”-ийг дэмжих талаас үйлдвэрлэгч болон хэрэглэгчийн зүгээс оруулж буй хувь нэмрийг тандах зорилготой юм.
Үйлдвэрлэгчийн судалгаа
1. Танай бүтээгдэхүүн эдгээрийн аль салбарт хамаарах вэ?
2. Танай бүтээгдэхүүнийг ямар насны хүн түлхүү худалдан авч байна вэ?
3. Танд "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдааг цаашид ямар хэлбэрээр зохион байгуулах шаардлагатай гэж бодож байна вэ?
Хэрэглэгчийн судалгаа
1. Та "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаанаас аль бүтээгдэхүүнийг сонгож байна вэ?
2. Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний талаар таны санал?
3. Таны хүссэн бараа бүтээгдэхүүн байгаа эсэх?
"Монголд үйлдвэрлэв 2013" үзэсгэлэнгийн судалгаа
Хэрэглэгчдийн санал хүсэлт:

Үзэсгэлэнг дан цагаан сараар бусад үед байнга зохиож байвал иргэд үндэсний үйлдвэрлэлээ мэддэг болно, иргэд өөрсдөө дэмжих хэрэгтэй.
Бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, хүрээг улам өргөжүүлэх, загварыг сайжруулах
Бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, ямар нэгэн химийн хольцгү байх
Хэрэглэгчдийг татах маркетинг, менежмент сайн хийх
Чанар муутай, хямд импортын барааг багасгах
Үзэсгэлэнгийн зохион байгуулалт муу, эмх цэгцгүй байна. Жигдлэх хэрэгтэй.
Үйлдвэрлэгчдийн санал хүсэлт:

Бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх
Төр засгаас жижиг дунд үйлдвэр, хувь хүнийг сайн дэмжих
Үзэсгэлэнгийн түрээсийн лангууны зохион байгуулалтыг сайжруулах
Хэрэглэгчдийг татах зар сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр цацах

Судалгаанаас дүгнэхэд:


Манай улсын хэрэглэгчид ноос ноолууран бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэдэг ажээ. Мөн маш олон хvмvvс чанарын талаар янз янзын тодорхойлолтыг єгсєн байдаг.

Чанар гэдэг ойлголтыг бол сэтгэл ханамж, бага зардал, єндєр vр ашиг гэх мэтчлэнгээр илэрхийлж болно.

Чанар гэдэг ойлголтыг тvvхий эдэд чанар гэж чанартай сайн бvтээгдэхvvн vйлдвэрлэхийг, ээрмэлд нэхмэл, сvлжмэлийнхээ vйлдвэрт тасалтгvй vйл ажиллагааг явуулахыг, эцсийн бэлэн бvтээгдэхvvнд хэрэглэгчийн сэтгэл ханамж гэж ойлгодог.
Дипломын сэдэв сонголтын чиглэл

Хөнгөн үйлдвэрийн салбарын инженер, технологийн мэрэгжилтэн бэлтгэх сургалтын төлөвлөгөөг сайжруулах, төгсч гарч буй оюутнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор дипломын сэдвийг сонгох чиглэлээр судалгаа хийсэн болно.
Ажиллах хүчний хомсдлоос гарах арга замууд


Чанаргүй их дээд сургуулийг багасгах

Эрэлттэй мэргэжилд тулгуурласан боловсон хүчин бэлтгэх, боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах

Хөдөлмөрийн биржийн албыг бэхжүүлэх, мэргэжил олгох давтан сургах, сургалтыг зохион байгуулах

Гадаад дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт хийх, ажиллах хүчийг экспортлох
Дэлхийн хэмжээнд жилд 69,2 сая тонн /2008 оны байдлаар/ нэхмэлийн зориулалтын ширхэгт /түүхий эд/ үйлдвэрлэж байгаагийн дөнгөж 1,8 %-ийг ноосон ширхэгт эзэлж байна. Ноосон ширхэгт бол манай улсад үйлдвэрлэгдэж байгаа нэхмэлийн зориулалтын цорын ганц түүхий эд юм. Гадаадын улс орнууд ноос, хөвөн, торго, олс, хиймэл ширхэгт зэрэг олон төрлийн түүхий эдийн нөөцөнд тулгуурлан үйлдвэрлэлийн технологио хөгжүүлж байна.
Монгол Улс 1980 он хүртэл ямааны ноолуурыг бүгдийг нь бохироор нь экспортолдог байв. Харин ноолуур боловсруулах үйлдвэрийн суурь тавигдсанаар үйлдвэр техникийн зориулалттай хагас боловсруулсан ноолуур (самнасан ноолуур, бөмбөгөн ноолуур, ноолууран ээрмэл г.м.), өргөн хэрэглээний зориулалттай бэлэн бүтээгдэхүүн (ноолууран сүлжмэл: цамц, малгай, ороолт, нөмрөг, өмд, юбка, даашинз г.м.; ноолууран нэхмэл: ороолт, шааль, хөнжил, даавуу, драп г.м.) үйлдвэрлэж гадаад дотоодын зах зээлд нийлүүлэх болсон юм.
Ноос, ноолуурын дэвшилтэт тоног төхөөрөмж
Зах зээлд эрэлт ихтэй ноолууран сүлжмэл, нэхмэл бэлэн хувцасны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эцсийн бэлэн бүтээгдэхүүний шинэ өндөр чанарыг хангах зорилгоор техник технологийн шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Сүлжих машин "Stoll"
Даавуу нэхэх машин "Dornier system"
Аппаратын системийн самнах машин "Octir"
Самнах машин "Dtagon Multitrave"
Пальто
Малгай, ороолт, бээлий
Дээл, хантааз
Алчуур, нөмрөг
Гудас
Аяны хөнжил
Нэхмэл ханжил
Оёмол хөнжил
Гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт
Тулгамдаж буй бэрхшээлтэй асуудлууд
Нэгдүгээр бүлэг. Ноос, ноолуурын салбарын хөгжлийн өнөөгийн төлөв байдлын судалгаа
Хоёрдугаар бүлэг. Ноос, ноолуурын салбарын хөгжлийн хэтийн төлөв байдлын судалгаа
Гуравдугаар бүлэг. Албан хэрэг хөтлөлт, бичиг баримт боловсруулалт
Дөрөвдүгээр бүлэг. Төрийн байгууллагын хүний нөөцийн бодлого
Тавдугаар бүлэг. Дипломын ажилтай холбоотой судалгаа
Төр, засгаас ноос, ноолуурын салбарын үйлдвэрийг дэмжих бодлогын хүрээнд авч буй арга хэмжээнүүд:

1. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль (2007 онд УИХ-аар батлагдсан)
2. Үйлдвэрлэл технологийн паркийн тухай хууль(2009 онд УИХ-аар батлагдсан)
3. Жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хууль (2009 онд УИХ-аар батлагдсан)
4. Жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх жагсаалт (ЗГ-ын 2009 оны 316 дугаар тогтоолоор батлагдсан)
5. Ноолуурын салбарт 2012 он хүртэл хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (ЗГ-ын 2008 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан)
6. Ноос дэд хөтөлбөр (ЗГ-ын 2001 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан)
7. Тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалт (ЗГ-ын 2008 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан)
8. Монгол улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр (ЗГ-ын 2009 оны 209 дугаар тогтоолоор батлагдсан)
9. Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх үндсэн чиглэл (ЗГ-ын 2009 оны 178 дугаар тогтоолоор батлагдсан)
10. Монгол мал хөтөлбөр (УИХ-ын 2010 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан)
11. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр (ЗГ-ын 2005 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан)

Төрөөс ноолуурын салбарыг тэргүүлэх ач холбогдолтой салбарын жагсаалтанд оруулсан. Тэргүүлэх ач холбогдолтой салбарын жагсаалтанд орсон үйлдвэрлэлийн зориулалттай хийсэн хөрөнгө оруулалтын 10%-тай тэнцэх хэмжээний ААНОАТ-аас хөнгөлөлт үзүүлж байна.
Салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлсон төр засгийн бодлого
1. Баруун бүс
- Баян-Өлгий:
 Хөнгөн үйлдвэр: Сүлжмэлийн үйлдвэр
- Ховд:
 Хөнгөн үйлдвэр: Арьс шир боловсруулах үйлдвэр
- Завхан:
 Хөнгөн үйлдвэр: Ноосны үйлдвэр, Тосонцэнгэлийн Мод боловсруулах үйлдвэр
2. Хангайн бүс:
- Хөвсгөл:
 Хөнгөн үйлдвэр: Оёдлын үйлдвэр, сүлжмэлийн үйлдвэр, ойн хаягдал мод боловсруулах үйлдвэр
- Архангай:
 Хөнгөн үйлдвэр: Хотонтын ноосны үйлдвэр, мод боловсруулах үйлдвэр
3. Зүүн бүс:
- Хэнтий:
 Хөнгөн үйлдвэр: Модны үйлдвэр/фанер, зүймэл хавтан/,
4. Төвийн бүс:
- Сэлэнгэ:
 Хөнгөн үйлдвэр: Алтанбулагийн чөлөөт бүс дэх модны үйлдвэрийн цогцолбор (шахмал хавтан, модон барилгын бэлдэц)
- Төв:
 Хөнгөн үйлдвэр: Модон эдлэлийн үйлдвэр, Ноосон эдлэлийн үйлдвэр
- Дархан –Уул:
 Хөнгөн үйлдвэр: Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор, хонины ноосон дулаалгын материалын үйлдвэр, лаазны үйлдвэр
- Улаанбаатар хотод
 Хан-Уул: Сав баглаа боодлын үйлдвэр, Ээрмэлийн үйлдвэр, Гутлын үйлдвэр, Цаасны үйлдвэр,
 Баянзүрх: Оёдлын үйлдвэрийн парк, хөвөн даавууны үйлдвэр

Ойрын жилүүдэд шинээр байгуулагдах үйлдвэрүүдийн төлөвлөлт
Цамц
Дипломын сэдэв сонголт: Ноос, ноолуурын салбарын мэргэжлийн хүчний ханган нийлүүлэлтийг сайжруулах нь
Дүгнэлт
Монгол улс 2012-2013 онд тайлан судалгаагаар өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ дэлхийн 144 орноос 93-р байрт оржээ. Орчин үеийн технологит тулгуурласан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэл сул хөгжсөн, түүнчлэн эдийн засгийн өсөлтөд ашигт малтмалын түүхий эдийн экспортод уул уурхайн салбар давамгайлж байгаа нь өрсөлдөх чадварын түвшин доогуур байхын гол шалтгаан болж байна. Иймээс түүхий эдийн шавхагдашгүй нөөц болох ноос, ноолууран түүхий эдийн боломжийг түшиглэн ноос, ноолуурын салбарын өрсөлдөх чадварыг сайжруулж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай байгаа юм.
Ашигласан материалууд
“Ноос, ноолуурыг салбарын үйлдвэрлэл технологийн парк байгуулах судалгаа, техник эдийн засгийн үндэслэл” ҮХААЯам, 2013 он
“Үндэсний статистикийн эмхтгэл” 2012 он
http://www.mofa.gov.mn/
http://mongoltextile.mn/
http://www.legalinfo.mn/

Оршил
Агуулга
Хоёрдугаар бүлэг. Ноос ноолуурын салбарын хөгжлийн хэтийн төлөв байдлын судалгаа
2.1 Ойрын жилүүдэд шинээр байгуулагдах үйлдвэрүүдийн төлөвлөлт
2.2 Үйлдвэрүүдийн нутаг дэвсгэр, байршлын зураглал
2.3 Технологийн шинэчлэлтийн бодлогын талаар
2.4 Экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломж

Гуравдугаар бүлэг. Албан хэрэг хөтлөлт, бичиг баримт боловсруулах
3.1 Төрийн бичиг баримтад тавигдах стандарт
3.2 Архивийн бичиг баримт бэлтгэх, хөтлөх бичиг баримтын жагсаалт гаргах, төлөвлөх.
Дөрөвдүгээр бүлэг.. Төрийн байгууллагын хүний нөөцийн бодлого
4.1 Салбарийн мэргэжлийн удирдлагын бүтэц, агентлагуудын ажил төрлийн уялдаа холбоо
4.2 Хүний нөөцийн чиг үүргийг хариуцаж байгаа алба, хэлтэсийн үйл ажиллага
4.3 Хэлтэс, нэгжүүдийн ажилтнуудын боловсрол, мэргэжил, ажилласан жил, тогтвор суурьшил, шилжилт хөдөлгөөний өөрчлөлт
4.4 Яамны хүний нөөцийн бүрдүүлэлтийн эх үүсвэрийн аргууд, сонгон шалгаруулалт
4.5 Төрийн албан хаагчийн цалингийн шатлал, нэмэгдэл, нөхөн олговорын талаарх цалингийн тооцоолол
4.6 Хөдөлмөрийн хууль болон яамны дотоод дүрэм журам

Тавдугаар бүлэг. Дипломын ажилтай холбоотой судалгаа
5.1 Диплом бичих чиглэлэлийн талаар хэрэл хайгуул хийх
5.2 Дипломын ажилы бичих чиглэлтэй холбоотой ёудалгааг нэмэлт байдлаар гүйцэтгэх

Дүгнэлт
Ашигласан материал
Анхаарал тавьсанд баярлалаа
• Бичиг баримтыг цэгцлэж архивлсаны дараа бүртгэл үйлдсэн ажилтаны албан тушаал гарын үсэг, тухайн байгууллагын даргын албан тушаал гарын үсэгийг зуруулах, байгууллагын тамга даруулах.
• Тухайн байгууллагын архив хариуцсан мэргэжилтэнд тушаах
• Байнгын хадгалах (байнга хэрэглэгдэх материал )
• Түр хадгалах гэж ангилдаг (3 жилд хэрэглэгдэх материал бөгөөд хугацаа дуусахад устгагддаг баримт бичиг)
• Төрийн байгууллагын хүний нөөцийн бодлого
• Хэлтэс, нэгжүүдийн ажилтнуудын боловсрол, мэргэжил, ажилласан жил, тогтвор суурьшил, шилжилт хөдөлгөөний өөрчлөлт
Яамны албан хаагчийн үйл ажиллагаа, сургалт, сурталчилгааг оновчтой төлөвлөн зохион байгуулах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, дээд байгууллагын тогтоол, шийдвэрийн биелэлт гаргах, тайлагнах, тушаалын төсөлд эрх зүйн хяналт тавих, яамны үйл ажиллагаанд удирдлагын шилдэг арга барил, арга зүйг нэвтрүүлэх, удирдлагын болон хүний нөөцийн манлайллыг хангах, хүний нөөцийг чадавхижуулах, албан хаагчдын ажлаа тайлагнах, үүргээ биелүүлэх хариуцлагын тогтолцоог хөгжүүлэх, тэднийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн сүлжээг бүрдүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх ажил, үйлчилгээг үзүүлнэ. Гэрээгээр зарим үйлчилгээг гүйцэтгүүлэх үндсэн дээр байгууллагын болон ажилтнуудын ажиллах хэвийн, таатай орчинг бүрдүүлнэ.

Хүний нөөцийн нэгжийн үйл
ажиллагаа

Албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны зөвлөлд нөөцийн сангаас тухайн сул орон зайг нөхөх захиалга өгнө.
Төрийн албаны зөвлөл төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг хуралдаанаараа хэлэлцэн сонгож, хүсэлт гаргасан байгууллагад танилцуулна.

Захиалганд дараах материалуудыг бүрдүүлнэ.
Төрийн албаны төв байгууллагаас баталсан, албан ёсоор баталгаажсан ажлын байрны тодорхойлолт
Тухайн ажлын байрны сул орон тоо гарсныг нотлох
Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны захиалга өгөх тухай албан бичиг
Албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлсэн тухай баримт


Хүний нөөцийн бүрдүүлэлт
Full transcript