Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

1.Маркетингийн орчны онол арга зүй

No description
by

Uugii Uuganaa

on 19 December 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of 1.Маркетингийн орчны онол арга зүй

Маркетингийн үйл ажиллагаа нь орчиндоо нийцэж байгаа компани амжилтанд хүрнэ. Байгууллагын удирдлага амжилтанд хүрэхийн тулд маркетингийн орчин дах өөрчлөлт хөгжлийг байнга ажиглаж, эдгээрт хөл нийлүүлэхийг чармайх хэрэгтэй. Маркетингийн орчин компаний хувьд таатайa боломж авчирах төдийгүй аюул заналыг ч дагуулж байдаг. Маркетерүүд орчны өөрчлөлт хөгжлийг тандах гол хариуцлагыг хүлээдэг. Тэд бусдаас илүү гярхай байж шинээр гарч ирж буй боломжуудыг ашиглах, учирч болох аюул заналыг тойрч гарах тал дээр ажиллана.


Улс төр эрх зүйн орчин:
Улс төр эрх зүйн орчинд төрийн байгууллага нийгмийн нөлөө бүхий хүчнүүд, байгууллага, хувь хүмүүст нөлөө үзүүлж нийгмийн хүрээн дэх тэдний үйл ажиллагааг зохицуулж байдаг хууль тогтоомжууд орно.

1.1.Маркетингийн макро орчин


Маркетингийн макро орчинд эдийн засаг, хүн ам зүй, улс төр эрх зүй, нийгэм соёл, байгалийн, технологийн хүчин зүйлүүд хамаарна. Хүчин зүйлүүд нь аливаа байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж байдаг учир тэдгээрийн өөрчлөлтийг байнга судлах хэрэгтэй.
Макро орчны хүчин зүйлүүд нь:
Эдийн засгийн орчин: Байгууллагын үйл ажиллагаанд эдийн засгийн орчны хүчин зүйлүүд нөлөөлдөг. Эдийн засгийн орчинд инфляци, ажил эрхлэлт, хүн амын худалдан авах чадвар, орлого, үнийн түвшин, өрсөлдөөн, зах зээлийн бүтэц, зээл, хадгаламж, хэмжээ зэрэг хамаарна.
Хүн ам зүйн орчин: Хүн ам зүйн орчинд хүн амын тоо, өсөлт, нас хүйсний байдал, байршил, нягтрал, шилжилт хөдөлгөөн, боловсролын түвшин, ажил мэргэжил, гэр бүлийн байдал, хүн ам зүйн бодлого зэрэг хүчин зүйлүүд хамаарна.
Технологийн орчин: нийгмийн хөгжил, хүмүүсийн хувь заяа тодорхойлогч нэг хүч бол шинжлэх ухаан техник болоод байна. шинжлэх ухаан технологийн өөрчлөлт шинэчлэлт нь зах зээлд янз бүрийн үр дагаврыг бий болгож байна.
1. Шинэ технологийн тусламжтайгаар шинэ үйлдвэрлэл, шинэ бизнес бий болж байна.
2. Хуучин байсан үйлдвэрлэлүүд эрс өөрчлөгдөж, эсвэл огт үгүй болж байна.

1.Маркетингийн орчны онол арга зүй
1.2.Маркетингийн микро орчин


Маркетингийн микро орчны хүчин зүйлүүд нь байгууллагын үйл ажилагаанд шууд нөлөө үзүүлдэг хүчин зүйлүүд юм. Маркетингийн микро орчинд бэлтгэн нийлүүлэгч, маркетингийн зуучлагчид, хэрэглэгч, өрсөлдөгч, харилцагчид хамаарна. Бэлтгэн нийлүүлэгч нь тухайн байгууллагын шууд нөлөө үзүүлдэг хүчин зүйл юм.
Бэлтгэн нийлүүлэгч
гэдэг нь үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад зайлшгүй шаардагдах түүхий эд материалын нөөцөөр хангагч байгууллага, хүмүүсийн нийлбэрийг хэлнэ.
Маркетингийн зуучлагчид
нь үйлдвэрлэгчид болон хэртуслалцааэглэгчдийг хооронд нь холбож, зах зээлүүдийн хооронд бараа үйлчилгээ дамжих хөдөлгөөнд үзүүлдэг байгууллага хүмүүсээс бүрдэнэ.
Өрсөлдөгчид
нь тухайн пүүсийн нэр хүнд, байр суурь, зах зээлд эзэлж буй хувь хэмжээ, үйл ажиллагаанд нөлөөлнө. Ижил бараа үйлчилгээг худалдаалж байгаа ижил худалдан авагчидад үйлчилж байгаа пүүсүүдийн хооронд өрсөлдөөн байна.
Хэрэглэгчид
нь тухайн компанийн барааг худалдан авч байгаа болон авах бололцоотой зах зээл юм.
• Хэрэглэгчийн зах зээл- аминыхаа хэрэгцээнд зориулсан бараа үйлчилгээ худалдан авч байгаа өрх гэр, хувь хүмүүсийн нийлбэрийг хэлнэ.
• Үйлдвэрлэгчийн зах зээл- шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох зориулалтаар бараа худалдан авч байгаа байгууллага, хүмүүсийн нийлбэр юм.
• Зуучлах худалдаачдын зах зээл- дараа дахин худалдаж, өөртөө ашиг олох зорилгоор бараа үйлчилгээ олж авч буй байгууллага хүмүүс юм.
• Засгийн газрын зах зээл: төрийн үндсэн үүргүүдийг гүйцэтгэхийн тулд байгууллагын хэрэгцээндээ ашиглах хэрэгцээтэй газарт нь хуваарилах зорилгоор бараа үйлчилгээ худалдан авч байгаа улсын байгууллагуудыг хэлнэ.
Олон улсын зах зээл: хилийн чанд дах худалдан авагчид юм.
Харилцагчид
нь тавьсан зорилгодоо хүрэхэд нөлөө үзүүлэгч тодорхой ашиг сонирхол бүхий хэсэг бүлэг хүмүүс юм.

Бизнесийн байгууллагын маркетингийн үйл ажиллагаанд олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд тэдгээрийн нийлбэрийг маркетингийн орчин гэнэ. Маркетингийн орчин нь гадны ба дотоодын хүчин зүйлүүд байдаг. Гадны хүчин зүйлүүдийг байгууллага өөрөө хийж зохицуулж чаддаггүй. Дотоодын хүчин зүйлүүд нь байгууллагаас өөрөөс нь шалтгаалж байдаг.
Маркетингийн орчны хүчин зүйл нь:
Хянагддаг /дотоод/
Хянагддаггүй /гадаад/

1.3. Хянагддаг ба Хянагддагүй орчин

Маркетинг нь хянаж болдог ба болдоггүй болон хүчин зүйлүүдийн хүрээлэл дунд оршин байдаг. Маркетингийн хянах боломжтой хүчин зүйлс нь дээд шатны удирдлага тэдний маркетингийн албаны шийдвэрүүд орно. Энэхүү шийдвэрлэн хэрэгжүүлж болох маркетингийн албаны шийдвэрүүдийг чухал үүрэгтэй байдаг. Үйл ажиллагааны салбар ерөнхий зорилго маркетингийн үүрэг үйлдвэрийн эзний үйл ажиллагаа хамт олны эвсэг, соёлч байдал маркетингийн хянагддаг хүчин зүйлүүд макетингийн орчин зорилтот зах зээлээ сонгох үйл явцад пүүсийн хэмжээ онцлогтой холбоотой асуудлыг шийдвэрлэнэ. Үүнд: Маркетингийн ерөнхий төлөвлөгөө боловсруулалт тодорхой хэсэг хүмүүсийн эрэлт сонирхолыг татахуйц зорилтот зах зээлээ сонгох нийт зах зээлийн хэмжээнд хэрэглэгчдийн онцлог хэрэгцээг тодорхойлон тогтоох нь чухал юм. Маркетингийн зорилго нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг судлан тэдгээрийн онцлогт тохирсон бараа үйлчилгээ явуулах нөхцлийг бүрдүүлэх юм.



2. Маркетингийн орчинд хийсэн судалгаа
Компанийн эрхэм зорилго:
Эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах.
Компаний уриа: Эрүүл хүнс – Таны сонголт
Маркетингийн орчин нь гадаад дотоод орчин гэж 2 ангилна. Микро орчин нь хэрэглэгч, нийлүүлэгч, зуучид, өрслдөгч, ба ажил төрлийн бусад харилцагчид орно. Макро орчинд хүн ам зүй, эдийн засаг, байгаль, техник технолг, улс төр, соёлын гэж 6 ангилдаг.
Харилцагчид :

• Зөвхөн Улаанбаатар хотод 197 гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгаа нь өрсөлдөлгчийн хувьд маш тоо юм. Эндээрээс хамгийн гол өрсөлдөгч нар “Атар-өргөө” “Өгөөж-чихэр боов” хк тус тус байна.
• Өгөөж хк нь гурлан бүтээгдэхүүн рээ Талх чихэр хк-тай боовоор өрсөлдөг
• Атар өргөө хк нь гурлан бүтээгдэхүүн рээ Талх чихэр хк-тай талхаараа өрсөлддөг.
• Бусад хк буюу маш олон нэр төрлөөрөө нийт бүх компаниудтай өрсөлддөг.
Өрсөлдөгчид
Хүнсний үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг тул микробиологийн болон химийн үндсэн 2 лабораторид мэргэшсэн инженерүүд ажиллаж, үйлдвэрт орж буй түүхий эд материалаас эхлүүлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн болон хэрэглэгчдийн гарт хүрэх дамжлага тус бүрд тогтмол шинжилдэг бөгөөд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэгчидэд хүргэдэг ба мөн ариутгалын баг ажилладаг. Мөн лабораторийг итгэмжлэх урьдчилсан үнэлгээ хийгдэж Стандартчилал, Хэмжил Зүйн Газрын Итгэмжлэлийн хэлтсийн дэргэдэх Хүнс, хүрээлэн буй орчны сорилтын лабораторийн итгэмжлэлийн техникийн хорооноос “Сорилтын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” ISО/IЕС 17025:2005 олон улсын стандартад нийцүүлэн итгэмжлэгдсэн лабораторийн гэрчилгээ авсан.
Түүнчлэн компаний үйлдвэрүүдийн хэвийн жигд ажиллагааг хангах зорилгоор төрөл бүрийн метал зорох, өнгөлөх төхөөрөмж бүхий механик засварын цех, 4000 тонн түүхий эд материал хадгалах багтаамж бүхий төвлөрсөн агуулах, 140 хүнийг зэрэг хооллох ажилчидын цайны газар, ажилчдын ажлын хувцас угаах, солих газар, душ, саун, бялдаржуулах танхим, амралтын газар тогтмол ажиллуулж. жил бүр өөрийн байгууллага дээр нарийн мэргэжлийн эмч нарын баг авчиран бүх ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг.
Үйлдвэрийн хүрээнд “Цэвэр үйлдвэрлэл”, “Архи, тамхигүй орчин” компанит ажил санаачлан, зохион байгуулж, хэрэгжүүлэн компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх бусад хөтөлбөр, уралдаан тэмцээнийг зохион явуулдаг.
Мөн үндсэн түүхий эд болох гурилыг үйлдвэрээс нь шуудайгүйгээр тээвэрлэх тусгай зориулалт бүхий тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслэлийг Герман, Украйн улсуудад захиалгаар хийлгэж 2008.09.23-ны өдөр оруулж ирсэн ба 480 тонн гурил хүлээн авах, хадгалах түгээх зориулалт бүхий 16 силос болон бусад тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж дуусгаад байна.
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зориулалтын тээврээр хүргэх асуудлыг компани хийдэг бөгөөд өөрийн автогражийн парк шинэчлэлийн ажлыг төлөвлөсөний дагуу 2003 онд хийж БНСУ-аас хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалтын хөргүүртэй болон хөргүүргүй жижиг оврын автомашин оруулж одоо том жижиг 60 гаруй машин бүхий автопарк ажиллаж байна

Тус компани 2004 оноос эхлэн Үйлдвэрлэлийн инновацийн бодлогыг шат дараатайгаар хийж ирсэн. Тодруулбал:
1-р үе шат: 2003 он
Тайвань улсын сахарын болон хатуу төрлийн жигнэмэг хийх урсгал шугам.
2-р үе шат: 2004 он
Голланд, Чехийн хамтарсан “Дворак” фирмийн Атар талх үйлдвэрлэх иж бүрэн компьютерийн удирдлага бүхий шугам суурилуулсан. Энэхүү хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн шинэ шугам нь өндөр бүтээмжтэйгээс гадна хагас боловсруулсан бүтээгдэхүүн болох зуурмагийг боловсруулах явцад нь ямарваа нэгэн бактер үржих нөхцөлийг хааж, ариутгал явагдаж байдгаараа эрүүл ахуйн дээд зэргийн шаардлага хангасан орчинд үйлдвэрлэл явагдах боломжийг бүрдүүлсэн онцлогтой.
3-р үе шат: 2006 он
Европын холбооны улсад үйлдвэрлэсэн Зууван болон дөрвөлжин хэлбэрийн төрөл бүрийн талх үйлдвэрлэх иж бүрэн компьютерийн удирдлага бүхий Автомат 2 шугам. Энэхүү шугамаар талх үйлдвэрлэх технологи нь шингэн хөрөнгө бэлтгэх иж бүрэн автомат ажиллагаатай, дэлхийн сонгодог технологид тооцогддогоороо онцлогтой бөгөөд орчин үеийн өндөр мэдрэмж бүхий найдвартай ажиллагаа, шат бүр нь хяналттай байдгаараа дэлхийд тэргүүлдэг.
4-р үе шат: 2006 он
Голланд улсад үйлдвэрлэсэн талхыг зүсэх, уутлах, боох бүрэн автомат ажиллагаатай шинэ тоног төхөөрөмж. Эдгээр тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулсанаар шинээр “УРГАЦ”, “МИШЭЭЛ”, “ЗУУВАН ЧЕХ”, “СҮҮТЭЙ ЧЕХ” зэрэг 10 гаруй нэр төрлийн талхыг Монголд анх удаа зориулалтын машинаар зүсэн, савлаж гаргасан нь хэрэглэгчидийн талархалыг хүлээсэн томоохон хөрөнгө оруулалт болж байгаа билээ.
5-р үе шат: 2011 он
Өнөө үед хэрэглэгчдийн хэрэглээ, сонголт өөрчлөгдөж эрүүл мэндэд ашиг тустай, эрүүл хүнсний бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ нэмэгдсэнтэй холбогдуулан тус компани Нарийн боовны үйлдвэрээ 2010 онд иж бүрэн шинэчилж салбартаа тэргүүлэгч Европын холбооны БНЧУ, Голланд, Итали мөн БНХАУ улсын компаниудын нарийн боов үйлдвэрлэх автомат ажиллагаатай, компьютерийн удирдлага бүхий Uniline, Unimax хоёр урсгал шугам суурилуулсан. Энэхүү 2 шугамыг үйлдвэрлэгч Голланд улсын TROMP фирм нь улсдаа төдийгүй Европын зах зээлд хүнсний үйлдвэрийн өндөр чанартай тоног төхөөрөмж үйлдвэрлэн нийлүүлдэг 20 гаруй жилийн түүхтэй компани билээ.

2. Маркетингийн орчинд хийсэн судалгаа


Эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах.
Компаний уриа: Эрүүл хүнс – Таны сонголт
Маркетингийн орчин нь гадаад дотоод орчин гэж 2 ангилна. Микро орчин нь хэрэглэгч, нийлүүлэгч, зуучид, өрслдөгч, ба ажил төрлийн бусад харилцагчид орно. Макро орчинд хүн ам зүй, эдийн засаг, байгаль, техник технолг, улс төр, соёлын гэж 6 ангилдаг.
Талх чихэр ХК-ний хувьд бол эрхэм зорлиго нь: сүүлийн үеийн дэвшилтэт, тэнхник технологийн нэвтрүүлж, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн, түргэн шуурхай түгээж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ хангах төдийгүй зах зээлд эзлэх хувь хэмжээ нэмэгдүүлэх явдал юм. Микро орчин нь байгууллагын дотор өрнөж байдаг үйл ажилгаа юм.
Талх чихэр ХК нь тус 2 үйлдвэртэй , 10 гаруй албад нэгжийн 700-д ажилтантай,, нийт ажиллагсадын 90% нь мэргэжлийн сургууль төгссөн, ИТА-ын 60% нь ОХУ-д их дээд сургууль төгссөн болон мэргэжил дээшлүүлсэн бусад инженер техникийн ажилчид өөрийн орны их дээд сургуулийг техникийн болон технологи, санхүү эдийн засгийн чиглэлээр төгссөн өндөр мэргэжлийн ажилчидтай.
“ТАЛХ ЧИХЭР” ХК нь 20-иод нэр төрлийн талх, 20 гаруй нэр төрлийн нарийн боов, төрөл бүрийн бялуу, 10 гаруй нэр төрлийн жигнэмэг, 10 гаруй төрлийн зөөлөн чихэр, мармелад, зөөлөн чихрийн цуглуулга тус тус үйлдвэрлэж байгаа нийт 85 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлдэг.
Макро орчин нь эцсийн хэрэглэгчидэд чанартай бүтээгдэхүүнийг бүр түгээхэд оршино. Талх чихэр ХК-ний хмйсэн хөрөнгө оруулалт нь нийт хөрөнгө оруулалт нь нийт хүн ам, айл өрх бүрт очиж байгаагаараа онцлог бөгөөд ямагт анхдагч байж чаддагтаа . талх чихэр ХК-ний хамт олон сэтгэл хангалуун байдаг. Талх чихэр ХК нь 28 жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулж улсад төлөх татвар төлөлтийн хэмжээг нэмэгдүүлэн, эрүүл ахуйн шаардлага хангасан эклогийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул олон арван баталгаат бүтээгдэхүүнээр удаа дараа шалгарж байсан.

Энэхүү 2 шугамаар 30-д нэр төрлийн нарийн боов үйлдвэрлэх боломжтой бөгөөд дараах онцлог, давуу талтай.
- Бүх ажлын эд анги хүнсний зориулалтын зэвэрдэггүй гангаар хийгдсэн.
- Удирдлагын хамгийн хялбар шийдэл.
- Ажилчдын аюулгүй ажиллах нөхцөл бүрэн хангагдаж, хөдөлмөр хөнгөвчилсөн.
- Үйлдвэрлэлийн нэр төрөл олон, төрөл бүрийн зуурмагаар хүссэн хэлбэр, дүрс, амт, шанзтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой.
- Цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийх, эд анги солиход хамгийн хялбар
Тус компани орчин үеийн дэвшилтэт техник, технологийг ашиглан хэрэглэгчдийн хүсэл сонирхол, амт чанарт нийцэхүйц цэвэр ургамлын гаралтай хүнсний нэмэлт түүхий эд болох хөх тарианы гурил, арвайн гурил, овъёосны гурил, бүхэл үрийн гурил, буудайн 2-р гурил зэргийг ашиглан шинээр “Хөх тарианы мөөхий”, “Тэжээллэг”, “Зөгийн балтай мөөхий”, “Бүхэл үрийн боов”, “Овъёосны жигнэмэг”, “Соёолж” зэрэг орц, хэмжээ, савлагаа, үнийн өргөн сонголттой “Шинэ зууны” гэх тодотголтой зохицуулах үйлчилгээтэй 10-аад нэр төрлийн хүнс үйлдвэрлэж эхлээд байна. Ингэснээр тус компани нарийн боовны зах зээлийн 40 орчим хувийг хангаж байна.

6-р үе шат: 2012 он
Тус компанийн хамт олон 2012 онд талхны үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж БНЧех улсын Dvorak фирм, J4, Topos, Mopos зэрэг шилдэг үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулан Оваль талх үйлдвэрлэх иж бүрэн автомат ажиллагаатай урсгал шугам суурилуулан, туршилтын ажил хийгдээд байна. Энэхүү шугамаар талх үйлдвэрлэх технологи нь шингэн хөрөнгө бэлтгэх иж бүрэн автомат ажиллагаатай, орчин үеийн өндөр мэдрэмжтэй шат бүр нь хяналттай байдгаараа дэлхийд тэргүүлдэг. Шинэчилэлийн үр дүнд шинээр хүний эрүүл мэндийг дэмжсэн байгалийн нэмэлт түүхий эдээр баяжуулсан Луувантай, Эрдэнэшиштэй, Олон үрийн хольцтой, Амтлаг зэрэг шинэ нэр төрлийн талх үйлдвэрлэн худалдаанд гаргаж хэрэглэгчидэд илүү өргөн, шинэ сонголтыг бий болгож байгаа юм.
Судалгаагаар Нийслэлийн өрхийн дийлэнх хувь нь 3-4 ам бүлтэй өрх байдаг бөгөөд хүнсний бүтээгдэхүүнийг өдөр бүр шинэлэг байдлаар нь хэрэглэх сонирхолтой байдаг нь нотлогдсон тул дээрх шинэ нэр төрлийн талх 300гр жинтэй, стандартын шаардлага хангасан шошгололт, сав баглаа боодолтой байх төдийгүй хамгийн сүүлийн үеийн зориулалтын ам боогч машинаар бүтээгдэхүүн тус бүрийг боосон байна.
Компани үйлдвэрлэлээ шинэчлэхэд нийт дүнгээрээ 30 орчим тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд энэ хөрөнгө оруулалт нь хэрэглэгч бүрийн гэрт эрүүл ахуй, ариун цэврийн өндөр шаардлага хангасан, зүссэн, зориулалтын сав баглаа боодолтой, дэлхийн жишигт нийцсэн, эрүүл мэндэд ашиг тустай шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн очиж байгаагаараа онцлог давуу талтай юм.

Тус компаний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээс 38 бүтээгдэхүүн улсын Стандарт хэмжил зүйн газраас олгодог чанарын тохиролын тэмдэг, 50 бүтээгдэхүүнд Монгол улсын оюуны өмчийн газраас патентийн эрх авсан. Тус компанийн Эдгээр шинэчлэлийг хийснээр дараах үр дүнд хүрлээ :
Эдгээр давуу талуудын үр дүн нь эцсийн хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн өглөө бүр очиж байдагт оршино. Манай компанийн хийсэн хөрөнгө оруулалт нь нийт хүн ам, айл өрх бүрт очиж байгаагаараа онцлог бөгөөд ямагт анхдагч байж чаддагтаа манай компанийн хамт олон бахархадаг.
Учир нь Бидний хийсэн “,Атар” талх , Мишээл” талх, “Зууван Чех” талх ,” Сүүтэй Чех “талх ,”Хөх тарианы ,Ургац талх “ , “Луувантай” талх, “Олон үртэй” талх, “Соёолж”, “Зөгийн балтай мөөхий”, “Овъёосны жигнэмэг”, “Атар” хэвийн боов, “Хөх тарианы мөөхий” зэрэг бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ ямагт их байдаг.

“Талх Чихэр” ХК нь 28 жил хүнсний үйлдвэрлэл эрхэлж тогтвортой үйл ажиллагаа явуулж, улсад төлөх татвар төлөлтийн хэмжээг нэмэгдүүлэн, эрүүл ахуйн шаардлага хангасан экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул олон арван бүтээгдэхүүн оны шилдэг бүтээгдэхүүн, хэрэглэгчдийн баталгаат бүтээгдэхүүнээр удаа дараа шалгарч 1997 онд Монгол улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн “Хэрэглэгчдийн найвдартай түнш” ¹1 гэрчилгээг анхлан хүртсэн юм.

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх чиглэлээр уламжлал болгон зохион байгуулдаг ажлууд
Энэ компани нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон нийтийн ажлуудыг тогтмол амжилттай хэрэгжүүлж ирсэн. Эдгээрээс дурьдвал:
• “Талх Чихэр” ХК-н нэрэмжит аймаг цэргийн цолтой 256 бөхчүүдийн барилдааны жил бүр зохион байгуулж, урамшуулдаг
• Үйлдвэрийн хашаанд ТАЧИ цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл боловсруулж жил бүр шинээр мод суулган, тохижуулах ажлыг тогмол хийж байна. Ингэснээр үйлдвэрийн ажилчид болон үйлдвэрийн ойролцоох байрнуудын оршин суугчид цэвэр агаараар амьсгалах, хүүхэд, хөгшчүүд цэцэрлэгт хүрээлэнд амралт чөлөөт цагаа өнгөрөөх цэвэрхэн, аюулгүй орчинг бүрдүүлж байгаа юм.
• Үйлдвэрлэлийн шинэчлэлийг тогтмол хийж хүний эрүүл мэндийг дэмжсэн, цэвэр үйлдвэрлэлийг хэрэгжүүлж Зохицуулах үйлчилгээтэй болон Баяжуулсан талх, нарийн боов шинээр үйлдвэрлэсэнээр хүний бие махбодид дутагдалтай байгаа эрдэс бодис, амин дэмийг өдөр тутам хэрэглэж буй хүнсээр нь дамжуулан нөхөх боломжийг бүрдүүлсэн.
• Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй "Эрүүл зохистой хооллолт, идэвхитэй хөдөлгөөн" хөтөлбөрийн 1, 2, 3 дахь компанит ажлыг дэмжин, хамтран ажиллаж ирсэн. Эдгээр хөтөлбөрийн хүрээнд бүтээгдэхүүний давсны хэрэглээг бууруулах төсөл боловсруулан хэрэгжүүлж, Нийслэлийн дийлэнх өрх хэрэглэдэг “Атар" талх болон бусад нэр төрлийн талхны давсны хэмжээг бууруулсан.
• Д-н амжиргааны түвшин доогуур айл өрхийн нийгмийн асуудлыг шийдэж тогтмол тусламж үзүүлдэг.
• Монгол Улсын Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хүүхдүүдэд хичээлийн иж бүрэн техник хэрэгсэл, болоод бүтээгдэхүүний тусламжийг жил бүр өгдөг
• Цагаан сараар Асрамжийн газрын өндөр настанууд, ахмад ажилтнуудадаа жил бүр тавгийн идээний хэвийн боовыг уламжил болгон өгдөг.
• Компанийн дотоод журамд заасаны дагуу тус компанийн ажилчид гэр бүл болсон, ар гэрт нь гачигдал гарсан, ажилтан өвчилсөн гм нийгмийн халамж шаардлагатай үед нь тогтмол мөнгөн тусламж үзүүлдэг.





1. Хүн ам зүй:
Улаанбаатар дахь хүн амын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа нь гурил гурилан бүтээгдэхүүний зах зээлийн багтаамжийг нэмэгдүүж байна. Тухайлбал 2008 оны байдлаар УБ хотод 1067472 хүн амтай, 251758-н өрх айлтай байгаа нь талхны хувьд зах зээлийн эрэлтийг өдөрт 503516 эрэлтэнд хүргэж байна. 2011 оны байдлаар УБ хотод 1287100 хүн амтай, ............-н өрх айлтай байгаа нь талхны хувьд зах зээлийн эрэлтийг өдөрт 506785 эрэлтэнд хүргэж байна. 2011 оны
Компанийн эрхэм зорилго:
Талх чихэр ХК нь:
Улаанбаатар хотын 3000 цэгт түгээлт хийдэг ба Төв аймаг, дархан, эрдэнэт,сэлэнгэ зэрэг хөдөө орон нутгийн хэрэглэгчидийн хэрэгцээг хангадаг байна.
Макро орчны судалгаагаар нийслийн өрхийн дийлэнх нь хувь 3-4 ам бүлтэй өрх байдаг бөгөөд хүнсний бүтээгдэхүүнийг өдөр бүр шинлэг байдлаар нь хэрэглэх сонирхолтой байдаг нь нотлогдсон байдаг тул шинэ талх нь 300 гр жинтэй, стандартын шаардлага хангасан шошгололт, сав баглаа боодолтой, дэлхийн жишигт нийцсэн , эрүүл мэндэд ашиг тустай шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн очиж байгаараа онцлог давуу талтай байдаг
Анх 1981 оны 07-р сарын 02-ны өдөр тус компанийн шав тавигдсан. Талх Чихрийн комбинат нэртэйгээр 1984 оны 07-р сарын 05-ны өдөр ЗХУ-н техник, эдийн засгийн туслалцаатайгаар Улаанбаатар хотод Талх , Чихэрийн комбинат нэртэйгээр байгуулж ашиглалтанд оруулсан. Тус комбинат хоногт 90тн талх, жилд 5000тн төрөл бүрийн чихэр, 6550тн жигнэмэг, өрмөнцөр, бялуу, 800тн жимсний чанамал үйлдвэрлэх хүчин чадалтай байгуулагдсан.


Aж үйлдвэр, шинжлэх ухаан, техник технологи хөгжихийн хэрээр байгаль экологид ихээхэн нөлөө үзүүлж байна. энэ өөрчлөлт нь бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд ямар нэг байдлаар илэрч, түүнийг үзэж үйлдвэрлэл үйлчилгээгээ явуулах шаардлага гарсаар байна. байгаль дээр байгаа зарим түүхий эд, ашигт малтмал, байгалийн баялагийн хэрэглээ нэмэгдсэнээр тэдгээрийн нөөц хомсдож, хүрээлэн байгаа орчинд өөрчлөлтүүд гарч байна.

Байгалийн орчин:
Нийгмийн нэгж болох хүмүүс нь бодит нийгэмд өсч, тэдний үзэл бодол зан заншил, соёл бүрэлдэн тогтож байдаг.
Нийгэм соёлын орчин:
- Бүтээгдэхүүний чанарт эрс өөрчлөлт гарч бүтээгдэхүүний жор, орцыг цахим тоног төхөөрөмжөөр хянаж байгаа нь хувь хүнээс хамаарсан технологийн болон чанарын гологдол гарахгүй болов.
- Инженер техникийн ажилчид, технологийн ажилтнуудыг мэргэжлийн сургалтад хамруулж, үе удам дамжин сурган ажиллуулдаг тул идэвхи санаачилга, өөрийгөө дайчлах чадвар нь дээшилж хамгийн сүүлийн үеийн дэлхийн шилдэг тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлж чаддаг төдийгүй техник, технологийн дэвшилд сэтгэл ханамжтай, тогтвор суурьшилтай ажиллаж байна.
- Хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээг судалсны үндсэн дээр нарийн боовны нэр төрөл, хэлбэр хэмжээнээс гадна хэрэглээг өөрчилөн, жор, орц найрлагыг байгалийн гаралтай, амин дэмээр баялаг нэмэлт түүхий эдээр баяжуулан эрүүл мэндэд ашиг тустай, зохицуулах үйлчилгээтэй хүнс үйлдвэрлэх боломжтой болов.
- Бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн горимд тавих хяналт нь компьютерийн хяналтад байдаг тул бүтээгдэхүүний гарц нь тогтмол, бүтээмж өндөр байдагдавуу талтай.


Монгол улсын Засгийн Газар 2008 оныг “Хүнсний аюулгүй байдлын жил” болгосонтой холбогдуулж хүнсний салбарт өнгөрсөн онд 39.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, ажлын байр 10.6 хувиар нэмэгдэж, хүнсний салбарт 8485 хүн ажиллаж, өмнөх оныхоос 1183 хүнээр нэмэгдээд байна. .
Цаашид Монгол улсын Засгийн газраас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, мал аж ахуй, газар тариалан, хүнсний салбарын тогтвортой хөгжлийг хангах, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмж, чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

2. Эдийн засгийн орчин:
3. Хууль эрх зүй

Үйлдвэрлэж байгаа талх нарийн боовондоо хууль эрх зүйн акт гаргах
Засгийн газрын агентлагуудын эрх мэдэл өөрчлөгдөх
Нийгмийн ашиг сонирхолтой бүлгүүд байх
Ёс зүй болон нийгмийн хариуцлагатай үйлдэлд анхаарах
• Монгол улсын хүнсний салбарын өнөөгийн байдал нь” хэрэглэч олонтой зах зээлд өөрийн гэсэн байр сууртай олонд танигдсан бүтээгдэхүүн
• Монгол улсын гурил буйдан хангамж нь “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлснээр 2008 онд 212.9 мянган тонн үр тариа хурааж авсныг өнгөрсөн жилтэй харьцуулахад үр тариа 98.2 мянган тонноор нэмэгдэж, жилийн хэрэгцээт буудайны 50 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлсэн

4. Техник технологи

Техник шинжлэлтийн өөрчлөлт 2006 онд талхны үйлдвэрийн шинэчлэлийн 2 дэхь хэсэг болох зуйван болон дөрвөлжин талх үйлдвэрлэх иж бүрэн автомат ажиллагаатай 2 шугамыг бүрэн ашиглалтанд орууллаа.Шинээр талх үйлдвэрлэх технологид цоо шинэ техник, технологи нэвтрүүлж, олон нэр төрлийн талхыг хэрэглэгчдийн сонголтын дагуу зэрэг үйлдвэрлэх бүрэн боломжтой.
Талх чихэр хк эрүүл хүнс хийдгээрээ олны анхаарлын төвд байдаг


10 гаруй нэр төрлийн талх, 20 гаруй нэр төрлийн нарийн боов, төрөл бүрийн бялуу, 10 гаруй нэр төрлийн сахарын болон хатуу төрлийн жигнэмэгүүд, 2 төрлийн зөөлөн чихэр, мармелад, 10 гаруй нэр төрлийн зөөлөн чихрийн цуглуулга зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Нийгмийн хувьд талх чихэр хк нь ард түмний брэнд гэсэн нэр хүндтэй байгууллага юм.

5. Нийгэм соёл

Монгол улсын улирлын болон цаг агаараас болоод боловсруулахад шаардлагатай байгалын нөөц болон маркенингийн үйл ажилгаанаас болж өөрчлөгдөнө
Баяр ёслолын үеээр хүнсний үйлдвэрлэлд заримд нь эерэг заримд нь сөрөгөөр нөлөөлдөг энэ үе зөв шийдвэр гаргаж чадвал бүгдийг боломж болгож болно.
Байгаль орчноо хамгаалхын тулд мод тарьсан


6. Байгаль цаг уур:
2011 УБ хүн ам 45%
2011
өрх 11%
2008 УБ хүн
ам 37%
2008
өрх айл 9%
Талх Чихэр ажиллачдын
Боловсролын түвшин
Мэргэжлийн сургууль
төгссөн 50%
Монголдоо
суралцсан 17%
ОХУ суралцсан 17%
ИТА суралцсан 15%
Монгол улсын
Хүн амын тоо 2,8 сая
10-19 өсвөр
үе 24%
20-34 насанд хүрсэн
залуучууд 28%
35-54 дунд насны
хүмүүс 35%
55-64 тээгэврийн
өмнөх нас
8%
65 ба түүнээс
дээш насны 5%
Монгол улсын засгийн өмч хувьчилалын комиссын 1991 оны 11-р сарын 2-ны өдрийн 16-р тоот тогтоолоор төрийн мэдлийн 30 % өмчлөл бүхий хувьцаат компани болсон 1999оны 11 р сарын 11өдрийн Монгол улсын төрийн өмчийн хорооны 1238 тоот тогтоолоор төрийн өмчийн 30 %-ийг 100% ийн эзэмшилд шилжисэнээр хувийн өмчид компани болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн 28 дахь жилдээ ажиллаж байгаа.
ТӨРӨЛ БҮРИЙН ЧИХЭР 40%
ТАЛХ 1%
ЖИГНЭМЭГ БЯЛУУ 53%
ЖИГНЭМЭГ чанмал 6%
2.1.“Талх-Чихэр”хк-ийн макро орчин:
Хүн амын шилжилт
хөдөлгөөн нь УБ чиглэж байгаа

“Талх-чихэр ХК” нь илүү ихийг шинэчилж илүү ихийг энэ үед бүтээжээ. “Талх-чихэр ХК” нь шинэ олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон өөрийн эрх ашиг ба ард иргэддээ хүнс тэжээлийг чанартай органик бүтээгдэхүүн гаргаж өгөх зэрэг дамжлагатайгаар гаргаж иржээ. Энэ үйл явцыг хэрэгжүүлсний үр дүнд илүү их амжилт илүү их бүтээлийг ард иргэдийнхээ гар дээр тавьжээ. Энэ судалгааг хийсний үндэс нь энэ компани нь өрсөлдөгчтэйгөө илүү их бараа бүтээгдэхүүнээр өрсөлдөж, хүн ам ихсэх тусам илүү ихийг санаачилсаар байна. Хүн амын ихэнх хувь нь хот руу нүүн ирж байгаа боловч “Талх-чихэр ХК” нь хөдөө орон нутагтаа цаг алдалгүй түгээхийг эрмэлзэж одоогийн байдлаар Дархан, Эрдэнэт гэх зэрэг аймгуудаар түгээж байна.

Дүгнэлт
Гарчиг

1-р бүлэг: Маркетингийн орчны онол арга зүй
1.1. Маркетингийн макро орчин
1.2. Маркетингийн микро орчин
1.3. Маркетингийн хянагддаг ба хянагддаггүй орчин
2-р бүлэг: “Талх-Чихэр ХК”-ийн маркетингийн орчинд хийсэн судалгаа
2.1. “Талх-Чихэр ХК”-ийн макро орчинд хийсэн судалгаа
2.2.“Талх-Чихэр ХК”-ийн микро орчинд хийсэн судалгаа



Оршил

Энэ бие даалтандаа маркетингийн орчин гэж юу вэ? Дотор нь хэд хэд хуваадаг талаар болон яаж хуваан, судалдаг талаар маш олон номноос илүү ихийг уншиж ойлгосон. Энэ бие даалт нь дээрээ онолын ойлголт болон маркетингийн орчинд хийсэн судалгаа байна. Энэ хийсэн судалгаандаа
“Талх Чихэр ХК”-ийг авч үзлээ.
Full transcript