Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Сувгийн эмчилгээ

No description
by

munkhzul ganbat

on 10 September 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Сувгийн эмчилгээ

Сувгийн эмчилгээ

Эндодонтия
-
гэдэг нь шүдний анатоми, шүдний хөндий болон сурвалжийн сувгийн эмгэг, эмчилгээний аргыг судалдаг НАС-ын нэг хэсэг юм.
Сувгийн эмчилгээ нь зөөлцийн цочмог ба архаг үрэвсэл, холбоосын үрэвслийн үед хийгдэнэ. Сувгийн эмчилгээ нь үндсэн 3 үеэс бүрдэнэ:
Үүнд:
1. Сувагт орох нөхцөлийг бүрдүүлэх
2. Сувгийг цэвэрлэж,өргөсгөн, ломбодоход бэлтгэх
3. Сувгийг ломбодох
Сувгийн багажгууд:
Сувгийн багажнуудыг сувагт саадгүй, шулуун оруулахын тулд цоорлын хөндийг зөв хэлбэржүүлж, шүдний хөндийн дээд ханыг (хавхаг) бүрэн авах ёстой.
Сувгийн багажыг дараах байдлаар ангилна:
Сурвалжийн сувгийн амсар өргөсгөх багаж
Сурвалжийн сувгийг өргөсгөж, цэвэрлах багаж
Сурвалжийн сувгаас зөөлөн эдийг гаргаж авах багаж
Сурвалжийн сувгийн хэмжээг тодорхойлох багаж
Сурвалжийн суваг ломбодох багаж гэж ангилна.

Сувгийн багажууд олон улсын стандартад нийцсэн (Олон улсын стандартын байгууллагын Техникийн 106-р хороогоор батлагдсан
ISO 3630
-тай тохиролцсон байдаг) бат бөх чанар, хэмжээ, дугаар, өнгөний кодтой хийгддэг. Багажийн шүдний эдэд үйлчлэх ажлын хэсгийн урт ихэнхидээ
16мм,
ерөнхий урт дунджаар
25мм
, арааных
21мм
, үүдэн шүднийх
31мм
байна.

Сувгийн багажийн оройн диаметрээр нь
06-140
мм хүртэл хэмжээтэй байна. Багажийн хэмжээ
60
хүртэл өөр хоорондоо
0.05мм
-ийн ялгаатай. Энэхүү хэмжээг тооноос гадна өнгөөр илэрхийлнэ. Үүнд:
06
-ягаан,
08
-саарал,
10
-хүрэн ягаан,
15
-цагаан,
20
-шар,
25
-улаан,

30
-
хөх,

35
-ногоон,
40
-хар өнгийн бариултай
15-40
,
45-80
,

85-140
гэж
6
ширхэгээр үйлдвэрлэгддэг. Мөн сувгийн багажууд гараар ба өрмийн машинд хийж ажиллах зориулалттай байна.
Сурвалжийн сувгийн амсар
өргөсгөх багаж:

Сувгийн амсар өргөсгөгч ( Gates Glidden ) дусал хэлбэртэй, урт бариултай, өрмийн бариулд суулгахаар хийгдсэн байдаг. Сувгийн амсраас сувгийн 1/3-1/2 хүртлэх шулуун хэсгийг өргөсгөхөд хэрэглэнэ. Үүнийг 1 минутанд 450-800 эргэлтээр ажиллуулна. Урт нь 15-19мм, 50 (1), 70 (2), 90(3), 110(4), 130(5), 150(6) хэмжээтэй.
- Peeso ример-ийн ажлын хэсэг нь 15-19мм, минутанд 800-1200 эргэлтээр ажиллана. Үүгээр сувгийн шулуун хэсгийг хэлбэржүүлэх, засах, өргөсгөх, штифт суулгахад сувгийг бэлтгэхэд хэрэглэнэ.
Largo
Gates glidden
Сурвалжийн сувгаас зөөлөн эдийг
гаргаж авах багаж
Сурвалжийн сувгаас зөөлц болон түүний задарсан эд, хөвөн турундыг авах зорилгоор зөөлц сугалагчыг ашиглана. Тэнхэлгээ тойрсон ойролцоогоор 40 шүдтэй. Тэдгээр нь налуу байрласан хурц иртэй. Зөөлц сугалагчыг сувагт орох хэмжээгээр нь оруулж 1 бүтэн эргүүлж авна.
Сурвалжийн сувгийг өргөсгөж, цэвэрлах багаж

Энэ төрөлд
Ример
К-файл
Н-файл
Рашпиль орно.

Ример -
өөрөөр дрильбор, К-ример гэж нэрлэдэг. Сурвалжийн сувгийн ханын зөөлөрсөн эдийг цэвэрлэж, сувгийг уртааш нь өргөсгөдөг. К-файлтай адилхан боловч эргүүлэг нь файлыг бодвол хол байдаг. Римерээр цагийн зүүний дагуу 180 градус хүртэл эргүүлж ажиллана.

К-файл
- суваг өргөсгөж, цэвэрлэх зорилгоор цагын зүүний дагуу нэг тийш нь 90 градус эсрэг талруу нь 90 градус эргүүлж ажилна. Мөн сувгийг хөрөөдөх хөдөлгөөнөөр цэвэрлэнэ.

Н-файл

(бурав Хедстрема)- энэ нь маш хурц иртэй багаж. Н-файлаар зөвхөн хөрөөдөх хөдөлгөөн хийнэ. Мөн сурвалжийн сувгийн ханыг гөлгөр болгох зорилгоор К-ример болон К-файлаар ажилсаны дараа ажилна.

Рашпиль -
бат бөх гангаар хийгдсэн. Энэ багажаар ханыг хусаж цэвэрлэн сувгийг өргөсгөнө. Рашпиль нь зөөлц сугалагчтай төстөй боловч тэнхэлгээ тойрсон 50 хурц шүдтэй, шүд бүр нь тэнхлэгтээ тэгш өнцөг үүсгэн шилжсэн байдаг. Сурвалжийн сувагт эргүүлэх, хөрөөдөх хөдөлгөөнөөр ажилна. Рашпиль-ээр ажилсны дараа К-файл юмуу Н-файлаар ханыг нь толигор болгоно. 125-135 градус эргүүлнэ.

Сурвалжийн сувгийн хэмжээг
тодорхойлох багаж
Энэ төрөлд сувгийн хар зүү орно. Сувгийн хар зүү нь 3 төрөлтэй.
1. Дугуй гүн хэмжигч - сувгийн амсрын байрлал болон сувагруу орж байгаа эсхийг шалгадаг.
2. Хөвөн трунд бэлтгэх сувгийн зүү
3. Миллерийн хар зүү - хөндлөн зүслэгтээ квадрат хэлбэртэй.
Бүх зүүний үзүүр нь мохой.
Сурвалжийн суваг ломбодох багаж
Суваг дүүргэгч
-
Цагийн зүүний эсрэг эргүүлэгтэй спираль хэлбэртэй, бариулын төгөсгөлд микромоторт суулгах ховилтой. 100-200 хүртэл эргэлтээр ажиллуулна. 4 төрлийн хэмжээтэйгээр үйлдвэрлэгддэг. Сувагт хамгийн сүүлд ажилсан файлийн өмнөх размерийн суваг дүүргэгчээр ломбодвол тохиромжтой.
Spreader
– суваг ломбодох үед гуттаперчийг хажуугаас чигжихэд хэрэглэнэ. Энэ багаж нь хөндлөн зүслэгтээ бөөрөнхий хурц конус хэлбэртэй.
Plugger
- суваг ломбодох үед гуттаперчийг дээрээс чигжихэд хэрэглэнэ. Толгой нь тайрсан юм шиг цилиндр хэлбэртэй багаж юм.
Сувгийн багажаар ажиллахад сурвалжийн урт буюу оройг урьдчилан тодорхойлох нь чухал.
Оройн хэсэгт тугалмай- ясжмагийн заагаар суваг нарийссаныг физиологийн нарийсалт гэх ба энэ нь рентгенд гарсан сурвалжийн орой буюу уртаас 0.5-1 мм дотогш байна. Нас ахих тутам хоёрдогч тугалмай хуримтлагдан сувгийн физиологийн төгсгөл дотогшилж оройгоос алслагдана.
Оройн сүв торгон оройд биш хажууд байрласан үед рентгенд гарсан оройгаас 5 мм хүртэл дотогш байна. Сурвалжийн уртыг тогтоохын тулд гарын баримжаагаар сувгийн зүүгээр оройг мэдэрч хэмжих, сурвалжийн орой тодорхойлох багаж ( apex locator) хэрэглэх, хэмжээтэй багажийг сувагт суулгаж рентген зураг авч үүний үндсэн дээр холбогдох багажаа дугаар алгасалгүй ахиулах ба буулган, ханыг нь чигж, гулсамтгай болтол нь цэвэрлэж, өргөсгөнө. Сувгийг эхлээд bucco-lingual, дараа нь mesio-distal чиглэлээр өргөсгөнө. Гараар суваг өргөсгөхдөө хүчлэлгүй, зөнд нь зөөлөн ахиулж, эргэлтийг тухайн багажны зүслэгт тохируулж хийнэ.
Суваг өргөсгөх үндсэн 2 арга байдаг
1. Алхам ухрааж өргөсгөх арга
(
Step back

)- Суваг цэвэрлэх ерөнхий зарчимыг баримталж ажиллана. Энэхүү аргаар сувгийг өргөсгөхөд эхлээд 08-10 К –файлаар урьдчилан уртыг тогтоосны дагуу сувгийг цэвэрлэж, өргөсгөнө. Дараа нь удаах дугаарын багажаар ажиллаад, үртэсийг өмнөх нарийн багажаар авна. Ийм дарааллаар хэрэгцээтэй хэмжээнд хүртэл сувгаа өргөсгөнө. Хэрвээ 25¹-ын файлаар ажиллахад суваг чөлөөтэй байвал 30¹-ын файл авч оройгоос 1мм-т мастер гуттаперч суулгах тавцан үүсгэнэ.

Энэ аргын сул тал нь:
Сувгийн орой үртсээр таглагдах, цааш түлхэгдэх, сувгийн дунд тавцан үүсэх тал байж болно. Зөөлцийн үрэвслийн үед энэхүү арга тохиромжтой.
Суваг өргөсгөх арга

Сувагт ажиллах арга
2. Алхам ахиулж өргөсгөх арга
(
Crown down
) – Амсарыг ариутгах уусмалаар угааж, сувагт дусаагаад амсарын 1/3 –д орохоор том багажыг сонгож, багажийн зөвхөн оройгоор ажиллана. Энэ хэсэгтээ ажилласны дараагаар дугаар бууруулан сувгийн гүнрүү орох хэмжээгээр цэвэрлэж, өргөсгөнө. Ийм маягаар багажийн дугаарыг бууруулан, алхам алхамаар ахиулан сувгаа бүрэн цэвэрлэж, өргөсгөнө. Өргөсгөж дууссаны дараагаар Мастер гуттаперч суулгах давцанг үүсгэнэ. Оройд 25 ¹ -н багажаар ажиллаж дууссан бол 35 ¹-ын багажаар тавцан гаргана. Энэ аргыг холбоосын үрэвслийн үед хэрглэвэл илүү тохиромжтой.
Сурвалжийн сувгийг сайтар эмчлээд ломбодохын өмнө ариутгах уусмалаар зөөлөн угааж, уусмалаа буцааж сайн шингээж аваад аль болох хуурай болговол суваг сайн бөглөгдөнө.Ариун хөвөн , цаасан гуурсаар хатааж, өрмийн машины хийгээр буюу гар үлээгүүрээр зөөлөн үлээлгэж хатаана.Сувгийг дан материалаар ломбодохдоо зуурмагыг суваг дүүргэгчинд дагууд нь бага шиг авч сувгийн гүнд оруулан машины зөөлөн 3-5 мянган эргэлтээр нар зөв эргүүлэнгээ аажим ухрааж ломбоны материалыг сувгийн гүнрүү ханаар цацаж үлдээнэ.
Суваг ломбодох арга
Дараагийн хэсгийг мөн адилаар авч сувгийн дунд нь хүртэл оруулаад зөөлөн эргэлтээр ухраана. Ихэвчлэн 2 удаагийн ийм дүүргэлт хангалттай. Дараа нь шүдний хөндийд үлдсэн илүүдэл зуурмагаа амсарлуу цуглуулж нунтагт өнхрүүлсэн буюу спиртээр үл мэдэг чийглэсэн хатуу хөвөн бөмбөлгөөр 1-2 удаа чигжрүүлэн шахна.
Гуттаперчийг хэрэглэж хэд хэдэн аргаар ломбодно. Сурвалжийн сувгийн оройн сүв тавцанд чигж суухаар гуттаперчийг сонгож, сувгийн ломбоны материалаа ханаар нь бага зэрэг хийгээд оройн сүвд тохируулсан гол гуттаперчийг суулгана. Сурвалжийн оройн 1/3 –д гуттаперч чигж таарч, сувгийн хана жигдхэн, конус, зүслэг дугуйвтар бол нэг гуттаперчээр ломбодно. Ийм биш тохиолдолд хажуу зайгаар нь чигжээсний гурвалжин, шовх, богино гуттаперчийг ломбоны зуурмагтаа дүрж хийгээд чигжигчээр чигжинэ.
Чигжигчийг сувагт ажилласан сүүлийн багажтай адил хэмжээтэй авах ба сувагт орохын хирээр хэмжээг булгаж явна. Чигжигч багажаар гуттаперчийг хажуу тийш хана руу зөөлөн дарж, шахаад чигжигчээ нэг хэсэг тэр байрлалд нь орхино. Ингэснээр гуттаперч шахагдан ханын дагуу хэлбэржиж, дараагийн гуттаперч хийх зай гарна. Ийм маягаар сувгийг аль болох чигж бөглөнө. Сувгийн амсраар илүү гарсан гуттаперчийг халаасан багажаар амсарлуу нь шахаж тайрч авна. Эцэст нь штопфер болон плаггерээр гуттаперчийг босоо чиглэлээр зөлөн шахна.
АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА
Full transcript