Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Б.Гомбодорж "Тарваганы үг"

No description
by

Battseren Batbuyan

on 26 December 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Б.Гомбодорж "Тарваганы үг"

Б.Гомбодорж
"Тарваганы үг"

Б.Гомбодорж "Тарваганы үг"
Б.Гомбодорж
Уран зохиолын түүхэнд Бадарчин Гомбодорж нэртэй бүдэг бадаг намтар бүхий үгийн авъяастай 19 зууны 2 хагас, 20 зууны эхэн үед амьдарч байсаныг судлаачид тогтоож цөөн боловч бүтээлийг нь Суравжлан цуглуулжээ. Б.Гомбодоржийн шүлгэлэсэн богино зохиолууд, нийгмийн бурангуй ёсон ноёрхсон,тэрхүү дарлал мөлжлөгийн дор зовж шаналсан баатруудын (Амьтад) золонт амьдрал дотоод шаналал зовиурыг өөрсдөө өчин өгүүлдэг, тухай үед их дэлгэрсэн."Үг" зохиолын төрөлд хамаарагдана. Зохиогчийн бичлэг, сэтгэлгээний хэ маяг уран сайхны онцлог бүтээлд нь үлдсэн юм.
Б.Гомбодорж "Үг" зохиолын агуулага Феодалын хамжлагат ёс зүдгүүр амьдрал, дарлал мөлжлөгт нэрвэгдсэн монгол хүний зовлонг Хуульч Сандагийн адил амьтан, ургамал эд юмс, жигүүртэн тохоож өгүүлэх, өчил маягаар нь харуулжээ.
Зохиолчийн амьдарч асан үед Ишсамбуу. Гомбожав,Агваандампил Сандангийн Данзан-Одсэр, Данзанравжаа... нар ёгт хошин "Үг" бүтээлээ ид туурвиж байв.
Тарвага
Онолын тулгуур ойлголт
"Үг" зохиолд ямар нэг хүн амьтан, ургамал эд зүйлс буюу баатрууд жаргал зовлнгоо өөртөө өчин өгүүлдэг. Тэр үг нь амьдралда санаж сахиж явууштай нийгэм ёс суртхууны эмзэг асуудлууд байна. Бүтэх арга нь амьтан юмсыг хүнчлэх, эсвэл хүний үйл зовлонг өөр бусдад эд юмс, өвс ургамал, амьтанд тохоож, өөрөөр нь өчиж яриулах арга юм. Утга санаа нь ертөнцийн жам ёсон хийгээд нийгмийн тэгш бус байдал эрх чөлөөний эрмэлзлэг, шудрага ёсны эрэл нийгмийн дарлал мөлжлөг дургүйцсэн, хүчирхийлэл бурангуй ёс дэглэм, хүний зан суртхууны сул дорой байдлыг уран дүрийн өчиг яриагаар ёгтлон харуулдаг онцлогтой.
"Үг" зохиолын зохиомж, найруулгын гол онцлог нь амьтан юмс амьдарлын учир зүйг хүнд ухааруулахад чиглэсэн уран дүрийн өчиглөл гомдлол юм.
"Үг" зохиол
Үг зохиолд ёгтлох утга далдлах аргаас, гадна болзолт дүр ашиглах нэг үзэгдлээр түгээмэл зүй тогтлыг нээх, ялангуяй хүнийг орлосон амьтан юмсын төөрөг тавилан, зовлон жаргал мэтээр хүн рүү хандаж өгүүлэх аргыг аүигласан байдаг.
Эргэцүүлэн бодох асуулт
Монголчууд эртний ан ав, ангууч, байгаль экологийн их соёлтой ард түмэн юм. Байгалиас хишиг хүртэх гол арга хэлбэр нь юу байсан бэ? Ан авын үйлд юуг цээрлэн хориглодог вэ?
Тарваганы үг
Эрт урьд цагийн үйлийн эрхээр
Эгэл тарваганы төрлийг авч
Эзгүй хоосон жалгад алмайран эргэж
Энд тэндхийн хад ууланд бүгж байтал
Энэ жилийн элчтэй дулаан цаг ирээд
Ээлжилсэн зургаан сар нь, гармагц
Эрхгүй ил гарч, элдэв зүйлийн өвсийг идээд
Эцэн турж, ядан цөхөн байж байтал
Хөх манхан тэнгэрийн хөвсөн их хур нь бууж
Хөрстэй газар дэлхийн хөх ногоо нь дэлгэрээд
Хөөргөмшиж баясгалантайгаар идээд
Хөлбөрч хэвтэн амар заяатай орогнож байтал
Аймшигтай үйлийн эрхээр
Арьс минь үнэтэй болж
Анчин гөрөөчин элбэгшиж
Амийг хадгалах арга барагдахад
Аль ч зүйлээр санаж бодохноо
Аминаас хайртай эдлэл огт үгүй
Аюултай зовлон үүнээс эс гэтэлбээс
Аяа, би чинь, авай хөөрхий
Газар доогуур шургаж орвоос
Гал утаагаар хөөргөдөх буюу гох дэгээгээр татах
Гадас царилаар ухах буюу
Гавх /хавх/ зүүхээр барих нь зайлалтгүй
Гадагш гарч явах болоход ч
Галтай буугаар буудаж алах нь зайлалтгүй
Галтар /халтар/ нохой харайж барих нь зайлалтгүй
Гаслан зовлонд нэрвэгдсэн наймаг харгалз
Харгалдаж хариуцах гэтэл бяр чадал минь бага
Харайж зугатах гэтэл хөл минь богинохон
Харваж алалцалдъя гэтэл буу сум ч үгүй
Хагалж бүлж хорлоё гэтэл мэс алин ч үгүй
Хариу тавихын чадал ч үгүй
Хаа явавч орон ч үгүй
Хамаг гашуун зовлонгоос ийн өгүүлснийг минь
Хамжих дэмжих нөхөр буй болбоос харж харгалз
Тогоо дүүрэхгүй махаар уршиглав уу
Тохой дүүрэхгүй арьсаар уршиглав уу
Тон /тун/ муу төрлийг авснаар уршиглав уу
Тонилж чаддаггүй өөрөөсөө уршиглав уу
Өлсөж өлбөрөх гэгч өөрийн эрх үгүй тул
Өдөр бүр өвс хоолонд гүйтэл
Өөрийн эдгүй өлссөн чоно шиг
Өндийж гэтсээр ирдэг энэ чинь
Өссөн сэтгэл буй болоод алъя гэж санав уу
Өлсөн ядраад цадъя гэж дурлав уу
Өнөөгийн өдрийн үйлдсэн төдийгөөр өнгөрнө гэж санав уу
Өнөд удаан зовлонг эдэлнэ гэж санав уу
Өөрийн чинь биенээс өөргүй биздээ
Өрөвдөж намайгаа алахын хэрэг үгүй сэн
Өнгөрсөн жилийн алсны үнээс үлдсэн нь
Өнөөгийн өдрийн үест хэдийхэн нэгэн байн байтал
Амьтныг алсны асар боловсрол нь
Амлашгүй зовлонг эдэлнэ
Амийг ивгээгч нь тэнгэр хүмүүний амар заяанд байхыг
Адгийн эгэл би ч мэдэж байна
Хорлол хөнөөлийг бүү үйлд, хорлож алснаас
Хойд урьд ганзгандаан хоёр гурвыг угсруулж
Хортон дайсныг дарсан мэтийн байдалтай байхдаа
Хойтын насаа магадтай мартаагүй биз.
Эрлэг тамын газарт эсэргэлдэн заргалдахын цагт
Энд дийлэхтэйгээн адил тэнд дийлнэ гэх магад үгүйн тул
Эцэстээ гөрөөчин чи эвий хөөрхий
Энэхэн үесдээ би ч бас хөөрхий
Энэнээс эхлээд бодь хутгийг олох хүртэл
Эглийн төрлийг авалгүй
Энх амгалант оронд төрөх болтугай
Алсдаан эглийн биеийг орхиж
Амгалан оронд төрөх болтугай
Алинд тавьсан ерөөлийн ачаар
Амьтан бүгд бурхан болох болтугай
Ачтан ламын зарлигийн ачаар
Авралт орон хийдэд оршсоны хүчээр
Анистай бэрх ёсыг эс мэдсэн боловч
Амар хялбар бага сага үгс төдийхнийг мэдээд
Омгийн сэтгэлээр өгүүлсэн бус бөгөөд
Олон амьтанд тус болох нь өчүүхэн боловч
Ойчин цойчин нэгэн хоёрт туслахыг горилж
Онцгүй хэдэн үгийг бичиж үйлдсэн нь
Гарз олз нь багын тулд
Ганц ч хүнд огт үзүүлэлгүй
Галд түлье гэж завдсанаа
Гайхалзан татгалзаж, эргүүлэн татаж авав.
Анхаарал тавьсанд баярлалаа
Full transcript