Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Untitled Prezi

No description
by

Khurelbaatar Oyungerel

on 7 February 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Untitled Prezi

I.FD09D206 Х.Ганбаатар
ШУТИС-ҮТДС

Сэдэв: Дугуй цахирын хадны олдвороос сэдэвлэсэн өдөр тутмын хувцасны коллекци
ШУТИС- ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ, ДИЗАЙНЫ СУРГУУЛЬ
Илтгэгч Х.Ганбаатар
Оршил
1. НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ ХЭСЭГ
Дугуй цахирын хадны оршуулгын судалгаа
Дугуй цахирын хадны оршуулгын байршил
Дугуй цахирын хадны оршуулгын олдворын тодорхойлолт
Дугуй цахирын хадны оршуулгын олдвор, эд өлгийн зүйлс
Дугуй цахирын хадны оршуулгын он цаг, угсаа соёлын хамаадал
Этно стилийн судалгаа
Этно стилийн тухай
Этно стилийн хувцас, өнөөгийн чиг хандлага
Загварын чиг хандлагын судалгаа
2013-2014 оны загварын чиг хандлага
2013-2014 оны өнгөний чиг хандлага
2013-2014 оны материалын чиг хандлага
Дүгнэлт
2. ХОЁРДУГААР БҮЛЭГ. УРАН САЙХАНЫ ХЭСЭГ
2.1 Олдворын хувцас хэрэглэлд хийсэн дизайны дүн шинжилгээ
2.2 Эскиз болон коллекци боловсруулалт
2.3 Аксессуар, чимэглэл боловсруулалт
2.4 Коллекцийн гараа
2.5 График боловсруулалт /Анонс/
Дүгнэлт
3. ГУРАВДУГААР БҮЛЭГ. ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭЛТИЙН ХЭСЭГ
3.1 Бүтээгдэхүүний чанарт тавигдах шаардлагууд
3.1.1 Хэрэглээний шаардлагууд
3.1.2 Техник- эдийн засгийн шаардлагууд
3.2 Зохион бүтээлтийн суурь үлгэр байгуулах
3.2.1 Зохион бүтээлтийн суурь үлгэр сонгох үндэслэл
3.2.2 Шинэ загварын суурь үлгэрийн тооцоо, байгуулалт
3.3 Загварчилгаа
3.2.1 Загварчилгааны хүснэгт
3.4 Шинэ загварын үлгэр бэлтгэх
Дүгнэлт
4. ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ЗАГВАРЫН ТЕХНИК, ТЕХНОЛОГЫН ХЭСЭГ
4.1 Шинэ загварын техникийн бичиг баримт боловсруулалт
4.1.1 Гадаад байдлын зураг, тодорхойлолт
4.1.2 Хүндрэлтэй хэсгүүдийн зүсэлтийн схем
4.2 Бүтээгдэхүүнийг оёх технологи ажиллагаа, тоног төхөөрөмжийн сонголт
4.2.1 Хатгац, оёдлын төрөл, үзүүлэлт
4.2.2 Оёдлын машины төрөл, үзүүлэлт
4.2.3 Наалтын материалын төрөл, наах горим
4.2.4 Чийг дулаанаар боловсруулах ажиллагааны төрөл горим
4.3 Бүтээгдэхүүн оёх /5-6 ш/
4.4 Бүтээгдэхүүнийг оёх технологи дараалал боловсруулах
Дүгнэлт
5. ТАВДУГААР БҮЛЭГ. ЭДИЙН ЗАСГИЙН ХЭСЭГ
5.1 Сонгосон бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа
5.2 Өрсөлдөгчийн судалгаа
5.3 Хэрэглэгчийн судалгаа
5.4 Бүтээгдэхүүний өөрийн өртгийн тооцоо
5.5 Зардал ашгийн тооцоо
5.6 Борлуулалтын судалгаа
5.6.1 Улаанбаатар хотын зах, дэлгүүрийн судалгаа
5.6.2 Борлуулалтын сувгийн судалгаа
Дүгнэлт
Дүгнэлт /ерөнхий/
Монгол үндэсний хувцасны өвөг нь анхны монгол аймаг болох Хүннүгийн үеээс эхтэй бөгөөд тухайн үеийн боловсронгуй хэлбэр, ур хийц технологи нь бусад хил залгаа суурин иргэншлийн аймаг улсын хувцас загварт харилцан нөлөөлөн олон салаа чиглэлтэй хөгжсөн байна. Чухам энэ үеээс эхлэн монгол хувцас нь өнөөг хүртэл түүхийн олон нугачаанд өөрийн гэсэн хэв маягаар улам баяжуулагдан хөгжсөөр одоогын монгол үндэсний хувцасны сонгодог хэв маяг бүрэлдэх үндэс болжээ. Сүүлийн үед археологийн малталтаар 10-13 зууны үед хамаарагдах дээл хувцас олноор олдоод байгаа ба эдгээрээс харахад тухайн үед хувцасны хийц, урлал нь маш нарийн, урлаачид нь урлахуйн өндөр мэдрэмжтэй байсан нь харагдаж байна. Дугуй Цахирын хадны булшнаас олдсон дээлүүд бүгд ташуу энгэртэй зарим нь буруу энгэртэй байгаагаас үзэхэд нилээн эртнийх болох нь ажиглагдаж байна. Зарим хүмүүс ташуу энгэртэй дээлийг хятад хувцас гэж үздэг. Гэвч энэ нь буруу ташаа ойлголт ба хятадын 5000-н жилийн түүхээс авж үзэхэд, үргэлжийн хөдөлгөөнтэй амьдралд зохицсон нүүдэлчдийн хувцсыг дууриах, хуулбарлах явдал олон гарч байжээ. Бүр Байлдаант улсын үе буюу Жао улсын хаан Ү Лин ван /МЭӨ 325-299/ гэгч Түмэн газрын Цагаан хэрмийн умард дахь дайнч аймгийг аргацаахын тулд “хугийн ёсоор хувцаслаж морин дээрээс харваж сурах” уриа гаргаж, анх удаа нүүдэлчин аймгийн хөнгөн морьт цэрэг, хувцас хэрэглэлийг нангиад оронд хуулбарлан нэвтрүүлжээ.
Оршил
kh_ganbaatar99@yahoo.com
ДИПЛОМЫН ТӨСӨЛ
Дугуй Цахирын хадны оршуулгын байршил
ДУГУЙ ЦАХИРЫН ОРШУУЛГА ГАДНА ТАЛААС ХАРАГДАХ БАЙДАЛ
Дугуй цахирын хаднаас олсон эд зүйлсийн жагсаалт
Дугуй цахирын хадны олдвор
Хувцас хэрэглэлийн зүйлс
Эсгий малгай
Арьсан дээл
Торгон дээл
Нэхий дээл
Эсгий хэвнэг дээл
Агсарга бүс
Суран бүс
Илгэн өмд
Арьсан гутал
Ахуйн хэрэсэлийн зүйлс
Гэрийн тооно
Гэрийн хана
Модон дөрөө
Эмээл хазаар
Зүүмэл нум
Үйсэн ховд
Хялгасан дээс
Сурны тасархай
Чий будагтай аяга
Эсгий хэвнэг дээл
Олдвор: Дээл
Арьсан дээл
Төмөр цагиргаар холбогдсон, төмөр арал, төмөр унжлага өлгүүртэй, суран бүсний тасархай. Бүсний арлын олом нь дугуйрсан хэлбэртэй. 3,1 х 3 см хэмжээтэй. 0,3 см зузаан төмөр цагирагт 3,2 см урт, 0,3-0,4 см өргөн цувимал төмөр утас ороож хэл хийжээ. Энэхүү оломд 1,7 см өргөн, 9,3 см сузаан сур оруулж үзүүрийг нугалан нэг талд нь 1,3 х 1 см хэмжээтэй, нөгөө талд нь 1 х 1,2 см хэмжээтэй төмөр ялтсаар тавлаж 0,4 см голчтой төмөр хадаасаар хаджээ. Суран тэлээний энэхүү хэсэг 13,5 см урт бөгөөд нөгөө талын үзүүрт 2,1 см голчтой, 0,4 см бүдүүн төмөр цагираг бэхэлжээ.
Олдвор: Агсарга бүс
Олдвор: Өмд
Үндэсний хувцасны дизайныг зөвхөн өнгө, материал, гоёл чимэглэл талаас нь харж хөгжүүлэх нь дутагдалтай юм. Хэлбэр, харьцаа, элементүүдийн хэмнэл, шугам хуваалт зэрэг нь хувцасны хэв маяг, хэлбэрийг ихээхэн тодорхойлдог [3]. Тухайн дээлнүүдийн хамгийн өвөрмөц шийдлийн нэг бол ташуу энгэр юм. Ташуу энгэр нь тэгш бус хэм бий болгож дээлийн үзэмжийг нэн сонирхолтой өвөрмөц болгож байжээ. Дээрхи судалгаанаас үзсэнчлэн энгэр нь ташуу зөрлөгтэй, зах нь ар талдаа босоо, энгэрлүүгээ өргөн зурвас эмжээр болон орж ирсэн байна. Дээлийн энгэр, дал, мөр болон ханцуйны үзүүр хэсгээрээ хээ чимэглэлтэй байсан нь харагдаж байна. Эдгээр шинж төрхүүд нь язгууртан дээлний ерөнхий хийц, хэлбэртэй их дөхөж байгаа нь харагдаж байна.
Дизайны дүн шинжилгээ
Эсгий дээлний 2 хажууд нь сул танаас гарган оёсон, ард нь оноо хийсэн зэрэг нь моринд мордоход чөлөөтэй болгож мөн хэрэглээний тав тухыг (Aesthetic & functional) зэрэг хангасан шийдэл байна. Мөн бие барьсан цээжний тэгш өнцөгт хэлбэртэй доош өргөссөн трапец хэлбэрийн хормой нь хоршин хувцасны ерөнхий хэлбэрийг сонирхолтой болгон баяжуулж байна. Торгон дээлний ханцуйн хэсэг суганаас аажим дугуйран нарийсаж гарын бугалганы хэсгээр бүр нарийссан байгаа нь дайн байлдааны үед ороолдохгүй, нум харвахад сайн талтай байсан ба дизайн талаасаа ханцуйны нарийн овор хэмжээ нь дээлийн ерөнхий хэлбэрт контраст бий болж дээлэнд хэлбэрийн өвөрмөц зохилдолгоог гаргаж байна. Бүсэлхийн хэсэгт сул танаас гарган нугалаж оёсон нь хормойг дэрвийлгэн, цээжний залгааг уусган сонирхолтой болгожээ. Хээ чимэглэлийнхээ ихэнх массыг цээжин хэсэгт зах, энгэрт хийж өгсөн нь хувцасны ерөнхий акцентийн үүрэг гүйцэтгэж, тухайн хэрэглэгчийн нүүр магнайг тодотгох үүрэгтэй байжээ. байжээ.
Загварын чиг хандлагын судалгаа
Загварын чиг хандлагын судалгаа
МАТЕРИАЛЫН ЧИГ ХАНДЛАГА
МАТЕРИАЛЫН ЧИГ ХАНДЛАГА
МАТЕРИАЛЫН ЧИГ ХАНДЛАГА
2013-2014 ОНЫ ӨНГӨНИЙ ЧИГ ХАНДЛАГА
ӨНГӨНИЙ ЧИГ ХАНДЛАГА
Дугуй цахирын хадны оршуулгаас олдсон эд зүйлс зөвхөн дээл хувцас бус ахуйн олон эд зүйлс олдсоноороо онцлог бөгөөд одоогоор томоохонд тооцогдох дурсгалт газруудын нэг.
Тухайн дурсгалт газраас олдсон дээл хувцас хэрэглэл нь 10-11 зуунд хамаарах нүүдэлчин аймаг улсын жирийн ардын хувцас болох нь тодорхой байна.
Монгол үндэсний хувцасны баялаг, тансаг, уран нарийн хийц, өвөрмөц хэв маяг нь бусад суурин иргэншилтэй аймаг улсуудын соёлд хүчтэй нөлөөлж байжээ.
Орчин үед этно дизайн урлаг соёлын аль ч салбарт хүчтэй илрэх болсон шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаа, байгальд хортой нөхцөл байдал зэрэгтэй холбон тайлбарлаж болох бөгөөд ямар ч улс орон Эко-дизайн буюу Этно-дизайныг илүүд үзэх болжээ.
Өөрийн үндэстний язгуур хэв загвар, ёс заншилыг мэдэхгүйгээс үндэсний хэв шинжийг гажуудуулах, түүндээ төөрөгдөх явдал байсаар байна.
Судалгааны хэсгийн дүгнэлт
Энэ шатанд маш олон санаа төрж болох ба үүнээсээ оновчтой шийдлүүдээ түүвэрлэн хөгжүүлдэг. Коллекци боловсруулалт нь дараах үе шатуудаар дамжина. Үүнд:
Уран бүтээлийн санаа сэдэл төрөх
Уран бүтээлийн эрэл хайгуул судалгаа
Форэскиз боловсруулалт
Технологи сонголт
Зохион бүтээлт загварчилгаа
Бүтээгдэхүүн боловсруулалт
Коллекцийн найруулга, үзүүлбэр
“Тал нутгийн стиль” коллекци боловсруулалт
2. Уран сайхны хэсэг
Загвар 1-т 10-12 зууны үеийн эсгий дээлний босоо хэлбэрийн дугуй зах, арын оноо болон баруун урдаа товчлогддог тууш энгэрийн санааг давтаж өгсөн. Ингэснээр сэдэв ба загварын синтез илэрхийлэл болж байгаа. Энэхүү технологи нь монгол үндэсний хувцас болох “Цувцаа” буюу эрэгтэй цув маягийн хувцасанд уламжлагдан үлдсэн байдаг. Загварын материалын шийдлийн хувьд цэвэр хөвөн даавуу болон жинсэн материал мөн амьтны үслэг, хурганы арьс зэргийг сонгосон нь эрүүл ахуйн шаарлагад нийцүүлж байна. Коллекцийг тайзнаас толилуулна гэдэг үүднээс зээг эмжээр бүхий өргөн оруулганд нь акцент болгон гялгар эффекттэй мөнгөлөг болон бор шаргал өнгийн саатай утсаар, шинэлэг авч хуучний хэв маяг давтсан хээ дүрсийн (мотив) дүрслэлийг оруулж өгсөн.
Загвар 1
Загвар 4
Загвар 4-т ташуу энгэртэй байгаа ба энэ нь олдвороос олдсон хээ дүрс бүхий торгон эмжээртэй, илгэн дээлний санааг давтаж байгаа юм. Мөн ханцуйн тохойн хэсэгт өргөн оруулга хийсэн нь зах, энгэрийн эмжээртэй хослон хувцасны фактурт тэнцвэр бий болгож өгч байгаа.
Гоёл чимэглэлийн хувьд энгийн атлаа чамин, содон, сонирхолтой чимэглэлийг чухалчилж байна. Коллекци болон хувцасныхаа стильд тохирсон байх нь чухал юм. Дугуй цахирын оршуулганд эрэгтэй, эмэгтэй 2 хүний шарил олдсон бөгөөд эмэгтэй хүнийг дагалдуулан гоёл чимэглэлийн ба ахуйн хэрэглээний зүйл тавьсан нь бугуйвч, ээмэг, сувс, үсний гэр зэрэг байсан ба онц сонирхолтой зүйл нь суран оосроор боосон үсний үлдэгдэл олдсон явдал болно. Харин эрэгтэйг нь шарилын дотроос модон хутганы иш олдсон нь тухайн үед хэт хутга биедээ авч явдаг байсан нь илт байна. Дугуй цахирын хадны оршуулгаас олдсон шагай оршуулгын өргөл бус чимэг зүүсгэлийнх ч байх талтай. Ер нь этно стилийн хувцсанд том ясан зүүлт, модон ээмэг зэрэг түгээмэл ажиглагддаг. Иймд би өөрийн коллекцийн аксессуарт олон зүйлийн эрээн чимэглэл оруулалгүйгээр өдөр тутмын гэдэг үүднээс энгийн чимэглэл оруулж өгөхийг хүслээ. Бүх загваруудад урт зүүлттэй байх ба кулон чимэглэл нь шагайны дүрс /мотив/ адил металл болон модоор хийгдсэн байх ба 3-н загварт бугуйвч байхаар шийдсэн. Бугуйвчыг мөн дээрхийн адил шийдсэн ба шагайны ясыг хөндлөн болон босоо чигт нь зүсэн 4 өөр хэлбэртэй хавтгай болох ба түүнийг нүхлэн хэлхэвэл сонирхолтой басхүү гоёмсог бугуйвч болох юм. Зүүлтнүүд нь арьсан болон гинж, суран оосортой байж болно. Нарийн зүссэн арьсыг 3 болон 4-р /гөрмөл/сүлжиж эффект үүсгэж өгөх ба мекран зангилаагаар чамин фактур үүсгэн чимэглэж болно.
Аксессуар, чимэглэл боловсруулалт
Өнөөдөр техник технологи эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой хувцас хийх арга технологи ч улам боловсронгуй болж байгаа нь дизайнаруудын бүтээлээс харагдаж байна.
Энэ загварын чиг хандлагаас харахад материал нь эрүүл ахуйн талаасаа хүний биед сөрөг нөлөөгүй байгалийн ширхэгтийг голчилж байгаа ба өнгөний хувьд ч натураль өнгө давамгайлж байна.
Үндэсний хэв шинж бүхий этно дизайныг бий болгоход язгуурын дээл хувцас буюу археологийн олдвороор нээсэн эд зүйлсийг сайтар судлан үзэж, харагдах ба хэрэглээний нийлэмж талаас нь судлан, дүн шинжилгээ хийн хэв шинжийг нь тодорхойлох нь чухал байна.
Дугуй цахирын хадны олдворын хувцасны хэв маягт дизайны талаас нь, өөрөөр хэлбэл түүний хэлбэр, бүрдэл хэсгийн харьцаа, өнгө, чимэглэлийн элементүүдийн хэмжээ, хэмнэл, зохирол зэрэгт тодорхойлолт өгсөн ба үүндээ тулгуурлан орчин үеийн залуусын хүсэл сонирхолд нийцсэн этно стилийн хувцасны коллекци боловсруулсан.
Тухайн олдвороос олдсон илгэн дээл, эсгий хэвнэг болон торгон дээлүүдийг гол концепцио болгон коллекцио боловсруулсан ба өнгө, хувцасны болон хээ чимэглэлийн ерөнхий хэлбэр хэмжээ, хэмнэлийг голчилон авч дизайн шийдэлдээ тусгасан.
Олдвороос олдсон дээлнүүдээс үзэхэд тухайн үеийн урлаачид нь материал тус бүрийн онцлогт тохирсон эсгүүр болон оёх арга технологи, хувцас хийх нарийн арга ажиллагаатай байсан нь харагдаж байна.
Дугуй цахирын хадны олдвороос илэрсэн дээл хувцасны судалгаанд тулгуурлан бүтээгдсэн загварууд үндэсний хэв шинжийг илэрхийлж чадсан бөгөөд үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой.
Дүгнэлт
Хувцсыг нэг талаас хувийн хэрэглээний зүйл, нөгөө талаас үйлдвэрлэлийн обьөкт гэж авч үзэх хэрэгтэй. Эхний тохиолдолд хувцас зохион бүтээхдээ хэрэглэгчийн хувьд ач холбогдолтой нийгмийн, гоо зүйн, ашиглалтын ба функциональ үзүүлэлтүүдийг тооцдог. Дараачийн тохиолдолд үйлдвэрлэлийг үр ашигтай болгох зорилгоор зохион бүтээлт болон бэлтгэх төхнологи ажиллагааг боловсронгуй болгох, үйлдвэрлэлийг автоматжуулах, механикжуулах, эдийн засгийн шаардлагуудыг тооцно. Бүтээгдэхүүний чанарт дараах үндсэн шаардлагууд тавигдана
Хувцасны шинэ загварыг зохион бүтээхэд янз бүрийн аргачлал хэрэглэдэг. Дипломын бүтээгдэхүүн хийх суурь үлгэрээ байгуулах аргачлалаар “Орос аргачлал”-г сонгон авсан. Тухайн аргачлалыг сонгон авсан нь учир нь үйлдвэрлэлд ашиглагддаг, суулт тохироо саатай гардаг, тухайн аргачлалд ашигладаг биеийн хэмжээсүүд нь орчин үеийн хэв шинжит галбирын биеийн хэмжээсүүдтэй ерөнхийдөө тохирч байгаа тул сонгон авсан.Сулын хэмжээсүүд нь хувцас загварын орчин үеийн чиглэлд тохиромжтой байсан.
Шинэ загварын онцлогт тохируулан бүрдэл хэсгүүдийн суурь үлгэр байгуулахдаа тооцох давхаргын зузааны болон технологийн сулын хэмжээ зэргийг тодорхойлсон. Эскизийг төсөлд сонгогдсон таван загварын зохион бутээлтийг нэг ижил суурь үлгэр дээр хийсэн.
Бүтээгдэхүүний чанарт тавигдах шаардлагууд
3.Загвар зохион бүтээлтийн хэсэг
Их бие болон ханцуйн сууурь үлгэр
Загварчилгаа Загвар-1
Загварчилгаа Загвар-2
Загварчилгаа Загвар-3
Шинэ загварын техникийн зураг
Хувцсыг нэг талаас хувийн хэрэглээний зүйл, нөгөө талаас үйлдвэрлэлийн обьөкт гэж авч үзэх хэрэгтэй. Эхний тохиолдолд хувцас зохион бүтээхдээ хэрэглэгчийн хувьд ач холбогдолтой нийгмийн, гоо зүйн, ашиглалтын ба функциональ үзүүлэлтүүдийг авч үзэх хэрэгтэй байдаг.
Хувцасны шинэ загварыг зохион бүтээхэд янз бүрийн аргачлал хэрэглэдэг. Дипломын бүтээгдэхүүн хийх суурь үлгэрээ байгуулах аргачлалаар “Орос аргачлал”-г сонгон авсан. Орос аргачлалаар хийхэд тулгарсан бэрхшээлтэй зүйл гараагүй.
Шинэ загварын онцлогт тохируулан бүрдэл хэсгүүдийн суурь үлгэр байгуулахдаа тооцох давхаргын зузааны болон технологийн сулын хэмжээ зэргийг тодорхойлсон. Эскизийг төсөлд сонгогдсон таван загварын зохион бутээлтийг нэг ижил суурь үлгэр дээр хийсэн.
Суурь үлгэр байгуулсны дараа шинэ загварын эскизийн дагуу загварчилгаа хийсэн. Сонгосон загваруудын загварчилгааг хийхийн өмнө байгуулсан суурь үлгэрийн чанарыг макет хийн шалгаж үзсэн.
Төвөгтэй хэлбэртэй хувцасны загварчилгаа хийхэд алдаа гарч болзошгүй тул хүзүүний болон ханцуйны ухлаадасны, хормой буюу ташааны шугамуудын нийлэх байдлыг шалгаж нарийвчлах хэрэгтэй.
Шинэ загварын үлгэрийг бор цаасан дээрээ буулгахдаа зураасаа өргөн нарийн, муруй хазгай зурсанаас болж алдаа их гарах тул маш болгоомжтой зөв буулгах хэрэгтэй юм. Ханцуй ба суганы ухаар, хажуу оруулга, танаас зэрэгт зориулалтын лекаль шугамыг ашиглан буулгахгүй бол буруу алдаатай үлгэр гардаг байна
Дүгнэлт
4.2.1 Хатгацын төрөл үзүүлэлт /MNS ISO 4916:2012/
Оёдлын төрөл, үзүүлэлт /MNS ISO 4916:2011/
Оёдлын машины төрөл үзүүлэлт
Гадуур хувцасны сонголтод өдөр тутмын, гоёлын гэх зэрэгаль ч хэлбэрээр өмсөж болох хамгийн зөв сонголт нь яахын аргагүй хээнцэр, ганган пальто байдаг. Орчин үеийн залуусын хэрэглээнд тохирхуйц өнгө, загвар, хийц, чанараараа хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн гаргаж гэмээн цаашид зах зээлд байнга гаргаж болохуйц, улмаар дэлхийн зах зээлд өрсөлдөх хэмжээний брэнд бүтээгдэхүүн болох боломжтой юм.
Пальто нь өөрөө гадуур хувцасны загвар талаасаа сонгодог хэлбэрийн онцгой хэрэглээ болж чаддаг бөгөөд нэг талаараа ажил хэрэгч нөгөө талаараа гоёлын, загварлаг хувцаслалтын төрхийг төгс бүрдүүлдэг онцлогтой.
Харин Нарантуул худалдааны төв болон бусад жижиг худалдааны төвүүдээр харьцангуй бага байгаа нь материалын чанар, хийц загвар зэргээс хамааралтай юм. Ер нь Улаанбаатарын зах зээл дээр борлуулагдаж байгаа пальтонууд томоохон брэнд дэлгүүрүүдийн ноолууран загвар нь нэгэн хэвийн давтагдсан, классик загвартай байх ба харин бусад худалдааны төв болон дэлгүзүрүүдийнх загварлаг авч материал, чанар муутай байгаа нь харагдаж байсан.
Сонгосон бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа
Манай орны хувьд хөгжингүй улс орнуудын тэр дундаа Европын томоохон хувцас үйлдвэрлэгчдийн тусгай үйлчилгээний нэрийн хуудас болдог захиалгын үйлчилгээг “Говь” ХК зөөлөн оёдлын үйлдвэрлэлдээ анх удаагаа нэвтрүүлж пальто захиалгын үйлдвэрлэл явуулж байна. Мөн Алтай-Кашмер,  "Амно" ХХК зэрэг томоохон үндэсний үйлдвэрлэгчид пальто үйлдвэрлэж байгаа. "Амно" ХХК -ний оёдлын үйлдвэр нь 1993 онд байгуулагдсан, бүтээгдэхүүнээ "Амnо-collection" нэрээр нийлүүлдэг. Тус үйлдвэр эрэгтэй, эмэгтэй бүх төрлийн гадуур хувцас үйлдвэрлэн өөрийн худалдааны цэг салбаруудаар борлуулдаг. Одоогийн байдлаар “Говь” компани торгоны хольцтой ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Торгоны хольц оруулах нь дотоодын чанартай ноолуурын нэр хүндийг бууруулах сөрөг талтай.
Өрсөлдөгчийн судалгаа
“Говь”компанийн хамгаалах стратеги
“Говь” компани зах зээлд эзэлсэн байр сууриа хамгаалах стратеги баримталдаг. Ноос, ноолуурын үйлдвэрлэл, худалдааны чиглэлдээ томоохон компаниудын тоонд орно. Зах зээлийг дангаараа эзлэж байсан цаг саяхан ч хувьчлагдсанаасаа хойш маркетингийн оновчтой бодлого төдийлөн хэрэгжүүлж чадаагүй. Нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн улсын үндсэн үйлдвэрүүдийн нэг байсан учраас нөөц бололцоо ихтэй, хуучин гол бааз суурь сайтай.

Ноолуурын зах зээлийн хоёр дахь том компани бол “Алтай Кашмир”. Энэ компаний үндсэн стратеги нь нэр хүндийн стратеги. Байгуулагдаад олон жил болсон, тухайн зах зээлдээ нэр хүндтэй компанийн тоонд зүй ёсоор орно. Цөөхөн тооны бүтээгдэхүүнийг олон загвараар үйлдвэрлэдэг. Олон загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зардал их гарч зах зээлд өндөр өртөгөөр зарагддаг. Өндөр өртгийг дагаад чанар, өртөгийн хослолыг бий болгох шаардлага урган гарч буй. Тиймээс “Алтай кашмир” нэр хүндийн стратеги баримталдаг.
“Алтай Кашмир”-ийн нэр хүндийн стратеги
“Гоёо” манлайлагчийн шинэчлэлтийг зогсоох стратеги барьдаг. “Говь”-ийн зах зээлд хийж буй алхам бүрийг даган дууриаж, эсвэл эсрэг арга хэмжээ авдаг. Энэ нь тухайн зах зээлийг хүчээр эзлэх бодлого хэрэгжүүлнэ гэсэн үг. “Гоёо” компани нь “МСS”-ийн охин компанийн тоонд ордог. “МСS” дэлхийн томоохон компаниудын гэрээт борлуулагч учраас ихэнх брэндүүд нь маркетингийн зардалтайгаа орж ирдэг. Тэр хүрээнд хамтад нь маркетингийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг учраас зардал харьцангүй бага гарах боломжтой.
“Гоёо”-гийн манлайлагчийн шинэчлэлтийг зогсоох стратеги
“Амно- фэйшн”-ийн манлайлагч болох стратеги
Тухайн сэдвийн хүрээнд хэрэглэгчдээс асуулгын аргаар судалгаа авах ба 10 асуулт бүхий анкетийг бөглүүлнэ. Үүний үр дүнд дараах асуултуудад хариулт олох юм. Үүнд:
хэрэглэгч хэн бэ?
Хэрэглэгч юу хүсэж байна вэ?
Хэрэглэгч ямар хувцас сонгож байна вэ?
Хэрэглэгчдийн сонголт хийх шалгуур үзүүлэлт юу вэ?
Хэрэглэгч яагаад сонгож байна вэ?
Хамрах хурээ: Томоохон худалдааны төв болон дэлгүүрүүдээр үйлчлүүлж буй 30-50 хүнээс авах ба насны хувьд 20-25 насны залуучууд хамрагдана.
Арга аргачилал: Анкетийн арга
Зорилго:
Энэхүү судалгааг хийснээр пальто өдөр тутамдаа хэргэлдэг иргэдийн тоог гаргах. Түүнд тааруулж үнэ болон загварын шинчлэл хийх.
Зорилт:
Шинэ загвар нь хэрэглэгчдийн таашаалд хэр нийцэд чадаж байна вэ? Ирээдүйд техник технологи болоод загварын ямар шинчлэл хийх хэрэгтээ вэ? Хэрэглэгчдэд хандаж ямар уйл ажилгаа явуулах вэ? Гэсэн асуултыг авч зорилтоо болгосон.
Хэрэглэгчийн судалгаа
Та пальто өмсдөг үү?
А. Байнга Б. Заримдаа В. Огт өмсдөггүй
Та пальто авахдаа эхлээд юуг нь голчилон үзэж авдаг вэ?
А. Үнэ Б. Материал В. Загвар Г. Бренд Д. Бусад
Танд цэвэр ноос, ноолууран материалаар хийсэн пальто таалагддаг уу?
А. Үгүй
Б. Тийм
В. Таалгаддаг гэвч эдэлгээ муутай
Та пальто худалдан авахдаа ямар төрлийн загвар голчлон сонгож авдаг вэ?
А. Ажил хэрэгч
Б. Тансаг, чамин загвар
В. Өдөр тутмын загвар/Классик
Дээрх судалгаанд оролцсон хүмүүсийн 42% пальто өмсөж хэрэглэдэг гэсэн ба 56% буюу талаас илүү нь дотоодод үйлдвэрлэсэн пальтог эдэлгээний шаардлага хангадаггүй гэсэн ба мөн дийлэнх буюу 42% загвар муу гэсэн үр дүн гарж байна. Та пальто сонгохдоо ямар төрлийн загвар сонгодог вэ гэсэн асуултанд 66,3% энгийн өдөр тутам гэж хариулсан. Иймээс цаашид үндэсний хэв маягийг харуулсан өдөр тутмын загвараа илүү сайжруулж, хэрэглэгчидийн таашаалд нийцүүлэх, улмаар дотоод цаашлаад гадаадын зах зээлд өрсөлдөхүйц брэнд бий болгож болох юм.
Судалгааны үр дүнд
Бүтээгдэхүүний өөрийн өртгийн тооцоо
Зардал ашгийн тооцоо
Манай орны хувьд дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, тэр дундаа ноолууран бүтээгдэхүүн дэлхийн зах зээлийн ноолууран бүтээгдэхүүний загварын чиг хандлага, өнгөнөөс хоцроод байдаггүй. Ганц дутагдалтай зүйл нь боловсруулалт байдаг. Монголын компаниуд хуваарилалтын сувгаа зөв зохион байгуулж чададгүйгээс олон улсын зах зээлд дээд зэргийн чанартайд тооцогдодгүй байна. Иймээс би өөрийн сонгож авсан бүтээгдэхүүнийхээ борлуулалтын сувгийн судалгааг хийхдээ зөвхөн дотоодын зах зээлд, тэр дундаа Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй дэлгүүр, зах, худалдааны төв, брэнд дэлгүүрүүдээр явж судалсан болно. Хөдөө орон нутагт судалгаа явуулах боломжгүй мөн уг бүтээгдэхүүн хэрэглэх хэрэглэгчдийн тоо цөөн гэдэг нь мэдэгдэж байгаа тул судалгаа хийгээгүй.
Уг сэдвийн хүрээнд Улаанбаатар хот дахь томоохон худалдааны төв болон, дэлгүүрүүдээр явж ажиглалтын аргаар судалгаа хийсэн. Ажиглалтын аргаар судалгаа хийхэд өөрийн биеээр тухайн газар очих хэрэгтэй байдаг тул чухал гэж үзсэн хэд хэдэн газрыг сонгон судалсан билээ.
Харин Нарантуул худалдааны төв болон бусад жижиг худалдааны төвүүдээр харьцангуй бага байгаа нь материалын чанар, хийц загвар зэргээс хамааралтай юм. Ер нь Улаанбаатарын зах зээл дээр борлуулагдаж байгаа пальтонууд томоохон брэнд дэлгүүрүүдийн ноолууран загвар нь нэгэн хэвийн давтагдсан, классик загвартай байх ба харин бусад худалдааны төв болон дэлгүүрүүдийнх загварын хувьд өөр авч материал, чанар муутай байгаа нь харагдаж байсан.
Борлуулалтын судалгаа
Борлуулалтын сувгийн судалгаа
Пальто нь өөрөө гадуур хувцасны загвар талаасаа сонгодог хэлбэрийн онцгой хэрэглээ болж чаддаг бөгөөд нэг талаараа ажил хэрэгч нөгөө талаараа гоёлын, загварлаг хувцаслалтын төрхийг төгс бүрдүүлдэг онцлогтой. Улаанбаатар хотын томоохон худалдааны төвд үйл ажиллагаагаа явуулж буй зарим ноос, ноолуурын компаниудын борлуулалтыг 2013 оны эхний 3 сарын байдлаар авч үзвэл нийт борлуулалтын 39%-ийг Гоёо, 26%-ийг Буян, 23%-ийг Говь, 12%-ийг Ээрмэл компани тус тус эзэлж байна. Энэ зөвхөн түүхий ноолууран түүхий эдийн талаарх судалгаа юм. Харин ноолууран бүтээгдэхүүн хийдэг хэд хэдэн томоохон брэнд дэлгүүрүүд байдаг. “Говь”, “Гоёо”, “Алтай- кашмер” зэрэг компаниуд дотооддоо төдийгүй дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргадаг. Эдгээр компаниуд зөвхөн захиалга болон нэрийн бараанууд гаргадаг. Өөрөөр хэлбэл цөөн тооны бүтээгдэхүүн хийдэг ба дундаас дээш орлоготой хэрэглэгчддэд хүрч үйлчилдэг гэсэн үг. Мөн ноолуурын боловсруулалт муу байдгаас бүтээгдэхүүн чанар эдэлгээ муутай. Харин төслийн хүрээнд хийгдэж буй бүтээгдэхүүнүүд маань дунд болон дундаас доош орлоготой хэрэглэгчдэд хүрэхүйц боломжийн үнэ өртөгтэй байгаа давуу талтай.
Төслийн хүрээнд хийсэн пальтонууд нь орчин үеийн залуусын хэрэглээнд тохирхуйц өнгө болон загвар, хийцээрээ хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, зах зээлд олон тоогоор үйлдвэрлэн гаргаж болохуйц бүтээгдэхүүн болсон.
Хэрэглэгчийн судалгаанаас үзэхэд дотоодын томоохон компаниудын бүтээгдэхүүн өндөр үнэтэй, эдэлгээ муутай байгаа бол бусад пальто үйлдвэрлэдэг газрууд материал нь импортын материал бөгөөд загварын хувьд тааруу нэг ижил төрлийн байдаг гээд дутагдалтай талууд олон байна.
Иймд үндэсний хэв маягийг тусгасан тухайн загварууд зэх зээлийн эрэлт хэрэгцээг тодорхой үзүүлэлтүүдээр хангасан бүтээгдэхүүн болсон гэж үзэж байна.
Өрсөлдөгчдийн хувьд хэдий дотооддоо нэр хүндийг олсон авч бараа бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ өндөр, ноос ноолууран даавуу материалын боловсруулалт муу, загвар нь давтагддаг энгийн, үндэсний гэх тодотголтой загвар гаргаж чадахгүй байгаа нь харагдаж байна.
Дүгнэлт
Дугуй цахирын хадны олдворын хувцасны хэв маягт дизайны талаас нь, өөрөөр хэлбэл түүний хэлбэр, бүрдэл хэсгийн харьцаа, өнгө, чимэглэлийн элементүүдийн хэмжээ, хэмнэл, зохирол зэрэгт тодорхойлолт өгсөн ба үүндээ тулгуурлан орчин үеийн залуусын хүсэл сонирхолд нийцсэн этно стилийн өдөр тутмын хувцас хийсэн. Судалгааны ажлийн гол концепци нь олдвороос олдсон дээл хувцас, тэр дундаа эсгий хэвнэг дээл, торгон дээл, илгэн дээл зэрэг болно.
Өнөө үед байгаль цаг уурын өөрчлөлт болон хүний оюун санааны үзэл зэргээс шалтгаалан аль болох байгаль орчин, хүний биед сөрөг нөлөөгүй дизайны шийдэлийг илүүд үзэх болсон. Үүнтээ холбоотойгоор улс үндэстэн бүр өөр өөрийн соёлын онцлогыг харуулсан этнодизайн хувцас загварын чиг хандлагад ноёрхож байгаа билээ. Гэвч манай орны зах зээлд орчин үеийн залуусын хүсэл сонирхолд нийцэхүйц, үндэсний хэв маягийг харуулсан, өдөр тутамдаа өмсөж хэрэглэж болхоор хувцас байхгүй байгаа нь харамсалтай. Үндэсний хэв шинж бүхий хувцас нь зөвхөн гоёл болон арт, театр талдаа хөгжиж байгаа нь дутагдалтай.
Иймээс ирээдүйн дизайнар, загвар зохион бүтээгчид бид нар язгуур үндэсний хувцасныхаа хэв шинжийг судлан таньж мэдэх, түүнд дизайны дүн шинжилгээ хийх шаардлагатай ба үүндээ тулгуурлан орчин үеийн идеалд нийцсэн үндэсний хэв маяг бүхий өдөр тутамын хувцас бий болгох цаашлаад дэлхийн хувцас загварын ертөнцөд өрсөлдөхүйц үндэсний брэнд бий болгох боломжтой юм.
Дүгнэлт /ерөнхий/
Ашигласан номын жагсаалт
У.Эрдэнэбат, Ч.Амартүвшин. “Дугуй Цахирын хадны оршуулга”. Монгол Улсын Шинжлэх Ухааны Археологын хүрээлэн 2010
Х.Нямбуу “Монгол хувцасны түүх”. УБ 2002
Ц.Ядамжав “ Монгол үндэсний хээ угалз”. УБ 1995
“Археологийн судлал” VI боть, 1-22 дугаар дэвтэр. Улаанбаатар, 2008
Ү.Ядамсүрэн “Монгол үндэстний хувцас”. УБ 2009
А.Баасанхүү “Монгол Алтайн бүс нутгийн ард түмний эдийн соёл”. Монгол Алтай Судлалын Хүрээлэн. УБ 2006
Ж.Саруулбуян “Нүүдэлчдийн өв судлал” №2 Монголын Үндэсний Музей. УБ 2006
Ашигласан цахим хуудасууд
www.google.com
www.style.com
www.Flanmark.com
www.Gogo.mn
www.Fashiontv.com
www.juun.j.com
Ашигласан номын жагсааалт
Анхаарал тавьсанд баярлалаа!!!
Загвар 4
“Тал нутгийн стиль” коллекци
Загвар-1
Full transcript