Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

ҮЗЛЭГ ЯВУУЛАХ ҮНДЭСЛЭЛ ЖУРАМ

No description
by

tsolmon tserev

on 5 November 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of ҮЗЛЭГ ЯВУУЛАХ ҮНДЭСЛЭЛ ЖУРАМ

Үзлэг явуулах үндэслэл журам
Үзлэгийн төрөл
Ямар объектэд явуулж байгаагаар нь үзлэгийг:
1. Хэргийн газрын үзлэг
2. Тодорхой газар оронд хийх үзлэг
3. Орон байранд хийх үзлэг
4. Эд зүйл буюу мал, амьтанд хийх үзлэг
5. Бичиг баримтад хийх үзлэг
6. Шуудан цахилгаанаар явуулсан зүйлд хийх үзлэг
7. Цогцост хйих үзлэг
8. Хүний биед хийх үзлэг

Үзлэг явуулахад хориглох зүйлс
Үзлэгийг явуулахдаа иргэний амь нас, эрүүл мэндэд аюултай эсвэл тэдний нэр төрийг гутаасан ажиллагаа явуулах, хүнлэг бус хэрцгий хандах, нэр төрийг нь доромжлох, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх,тайлбар, дүгнэлт гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж хэрхэвч болохгүй.
Үзлэг хийх үндэслэл
Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэмт хэрэг гарсан байдал, хэргийн ул мөр, эд мөрийнбаримтыг олох, гэмт хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор хэрэг гарсан газар болон эд зүйл, баримт бичигт үзлэг хийнэ.
Эрүүгийн байцаан шийтгэх тодорхой ажиллагаа тухайлбал, нэгжлэг, эд зүйл хураан авах, хөрөнгө битүүмжлэх, туршилт явуулах зэрэг ажиллаагааны хүрээнд эдгээр аль нэг ажиллагааны тодорхой хэсэг болгож үзлэгийг явуулж болно. Хойшлуулашгүй тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө үзлэг хийж болох ба үзлэг явуулахад тогтоол гаргахгүй.
үзлэг нь гэмт хэргийн үйлдэгдсэн байдлыг ойлгон танин мэдэх, гэмт хэргийн ул мөрийг хүрээлэн буй орчин, материаллаг эд зүйлд үлдсэн эсэхийг илрүүлэх, түүнийг гэрэл зураг, дүрс бичлэг, тэмдэглэлд бэхжүүлэн авах замаар нотлох баримтыг олж цуглуулах хамгийн нарийн бөгөөд хянуур хийх ёстой, практикт түгээмэл хэрэглэгддэг ЭБШ тодорхой ажиллагааны бие даасан төрөл юм.
Үзлэг нь эрүүгийн хэрэгт ач холбогдолтой төрөл бүрийн материаллаг объект, түүн дээрх мөр түүний шинж тэмдэг, шинж, байдал, өөр хоорондын байрлалыг шууд илрүүлэх, бэхжүүлэх, шинжлэх ажиллагаа юм.
Тодорхой газар оронд хийх үзлэг:
Ийм төрлийн үзлэг нь гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт, гэмт хэргийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт этгээдийг олох, эсвэл сэжигтэн яллагдагчийн гэм бурууг үгүйсгэх буюу хөнгөрүүлж болох бусад зүйл, олдож болох газар нутаг, уул, гол мөрөн нуур цөөрмийн тодорхой хэсгийг үзэх ажиллагаа юм. Ихэнх тохиолдолд нуугдсан сэжигтэн яллагдагчийг эрж олох, гэмт хэргийн бүлэглэл болон тодорхой этгээд орогнож байсан газрыг тогтоож тодруулах зорилгоор дээрх үзлэгийг явуулдаг.
Орон байранд хийх үзлэг: Тодорхой тохиолдолд тухайлбал, гэмт хэрэг гарсан шалтгааныг тодруулах, сэжигтэн яллагдагч ялангуяа насанд хүрээгүй этгээдийн амьдралын нөхцөл, хэв маяг, орчин зэргийг тогтоох тохиолдолд эрүүгийн байцаан шийтгэх тодорхой ажиллагааны нэг хэсэг болгож, ийм үзлэгийг явуулж болно
Эд зүйлд хийх үзлэг:
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг хэрэгсэл, гэмт хэргийн ул мөр халдлагын зүйл болох эд юмс, түүнчлэн гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, сэжигтэн яллагдагчийн хувцас болон эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий бусад эд зүйлд үзлэг хийж болно.
Бичиг баримтад үзлэг хийх:
Уг үзлэгийн зорилго нь хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл олж авах явдал юм. Үзлэг хийхдээ тухайн бичиг баримт ямар бүрдэл хэсэгтэй, бичиг баримтын агуулга, дардас тэмдэг, ямар материал дээр юугаар бичсэн, зассан, балласан, онцлог тэмдэг тависан, бичиг баримтыг үйлдсэн он сар өдөр, хэн гарын үсэг зурсан, хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа зэргийг заавал тодруулж бичсэн байна.
Шуудан цахилгаанаар явуулсан зүйлд үзлэг хийх:
Шуудан цахилгаанаар явуулсан зүйлд үзлэг хийх явдлыг прокурорын зөвшөөрөлтэйгөөр буюу шүүхийн тогтоол эсвэл шүүгчийн захирамжаар гүйцэтгэнэ.
Цогцост үзлэг хийх:
түүний ерөнхий байдал/нас, хүйс, чацны урт г.м/
хүүр хаанаас олдсон, ойр орчинд байгаа үл хөдлөх ямар эд зүйлүүдээс аль зүгт, ямар зайтай байрласан
хүүрийн байрлал/их бие, толгой, гар нь ямар байрлалд байгаа/
нүүр толгойн хэлбэр, үсний өнгө, засалт, урт богино, нүд, хамар, амны байдал өөрөөр хэлбэл, нүдээ харсан, анисан, хэлээ гаргасан, хазсан, хамраас нь цус гарсан эсэх, шүд нь бүрэн эсэх, ямар шүд нь хорхой идсэн, хиймэл шүдтэй эсэх
биеийн ил байгаа хэсгүүд дээр үлдсэн элдэв мөр/ биед гь хутга мэс зоож орхисон, аманд нь даавуу чихсэн, хоолойг нь боосон эсэх г.м

Үзлэг явуулах журам
Үзлэгийг явуулахдаа хөндлөнгийн хоёр гэрчийг оролцуулна. Харин хөндлөнгийн гэрч байлцуулах боломжгүй тохиолдолд үзлэгийг түүний оролцоогүйгээр явуулж, явц, үр дүнг техник хэрэгсэл ашиглан бэхжүүлнэ.
Үзлэг хийхэд яллагдагч буюу сэжигтэн, хохирогч, гэрчийг оролцуулж болно. Мөн үзлэг хийхэд хэмжих, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, соронзон болон дүрс бичлэг хийх, ул мөрний хэв авах ажлыг хийж болно.
Дипломат төлөөлөгчид, тэдний гэр бүлийн хүмүүсийн орон байранд үзлэг хийх бол прокурор ба Монгол улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөгчийг байлцуулна.
Хүний биед үзлэг хийх
Тодорхой этгээдийн биед байгаа гэмт хэргийн ул мөр буюу онцлог тэмдэг тогтоох шаардлага байгаа нь түүний биед үзлэг хийх үндэслэл болдог .
Гэмт хэргийн ул мөр гэдэг нь тухайн гэмт үйлдлийн улмаас бий болсон шарх сорви эсвэл үүссэн гэмтэл, цус, өтгөн шингэний үлдэц, бусад зүйл юм.
Харин биед байгаа онцлог тэмдэгт мэнгэ, эрхтэн дутуу байдал, биеийн гаж хөгжил, шивээс сорви, хагалгааны онцлог мөр зэргийг хэлнэ.
Хүний биед үзлэг хийх нь иргэний халдашгүй эрхийг хязгаарлаж байгаа ажиллагаа тул үүнийг зөвхөн эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмаар явуулна.
Хүний биед үзлэг хийх үндэслэл журам
Мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч хүний биед үзлэг хийх ажиллагааг явуулахдаа уг этгээдийн нэр төр, алдар хүндийг гутаах буюу түүний эрүүл мэндэд аюултай арга хэрэглэхийг хориглоно.
Нэр төр гэж тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг хэлнэ.
Алдар хүнд гэдэгт бусдаас өөрийх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайнн хүний үнэлэмжийг ойлгоно.
4555-р дамжаа Ц.Цолмон
Full transcript