Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Гэмт хэрэгтэн бие хүний сэтгэл зүй

No description
by

USUHUU BAYR

on 5 November 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Гэмт хэрэгтэн бие хүний сэтгэл зүй

Нийтлэг бүрэлдэхүүн:


Субъектив тал: гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэнэ.
Субъект: Үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас ялгарсан хортой бодисыг цэвэршүүлээгүй хаясан үйлдвэрийн удирдах албан тушаалтан, ажил үүргийн хувьд хариуцсан ажилтан байна.
Энэ зүйлийн 2 дахь хэсэгт агаарыг хүний эрүүл мэнд, байгаль орчиндоо хортой бодисоор бохирдуулсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол бие даасан гэмт хэрэг болгохоор хуульчилжээ.
Объект: Эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах хүний эрх.
Халдлагын зүйл нь агаарыг бохирдуулах агууламж, шинж чанартай хортой ямар ч бодис байж болно. Заавал үйлдвэрийн үйл ажиллагаанаас ялгарсан байх албагүй.
Объектив тал:
а/ агаарыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой бодисоор бохирдуулсан, идэвхитэй үйлдэл, эс үйлдэхүй байна.
б/ энэ үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учирсан байна.
в/ бохирдуулсан үйлдэл, эс үйлдэхүй, үлэмж хэмжээ хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн ойлголт, тогтолцоо, төрөл, нийтлэг бүрэлдэхүүн

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, “Байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн үүрэг” гэж 17 дугаар зүйлд заасан нь байгаль хамгаалах нь ЭХ-ийн нэг зорилт болсны гол нөхцөл юм.

Нийгмийн аюулгүй байдал хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг бүртгэх мөрдөн байцаах
Гэмт хэргийн кримналистикийн шинж:Уулгалан довтлох өөрөөр хэлбэл иргэн байгууллага аж ахуй нэгжид довтлох зорилгоор зохион байгуулалттай зэвсэглэсэн тогтвортой бүлэг байгуулах (ЭХ-ийн 180 ) нь онц хүнд гэмт хэрэгт хамаарна.
1.Уулгалан довтлох гэмт хэрэг мөрдөн байцаах
Англиар-gangsterism thuggey-бандитизм Зохион байгуулах удирдах элсэх оролцох түүнчлэн гэмт довтолгоонд оролцсон үйлдэл нь гэмт хэргийн төгссөн бүрэлдэхүүн болно.Манай эрүүгийн хуулинд гэмт хэргийг хүндрүүлэх нөхцлийг заагаагүй.
Уулгалан довтлох нь өөрийн агуулгаар шунахай хүч хэрэглэсэн гэмт хэрэг.Хүч хэрэглэх буюу түүнийг нэн даруй хэрэглэхээр бодитоор заналхийлэх замаар бусдын эд хөрөнгө үнэт зүйлс мөнгийг эзэмших нь гэмт хэргийн голлох зорилго байдаг.Гэвч довтолгоо бүлгийн гишүүдийн ашиг сонирхолтой холбоотой эд хөрөнгийн шинжгүй байж болно.Бүлгийн гишүүдийн ихэнх нь гол төлөв 20-40 насны эрэгтэй хүн байдаг
Уулгалан довтлох гэмт хэргийн кримналистикийн шинжийн өвөрмөц байдал нь нотолгооны зүйлийн онцлогийг тодорхойлно.
a) Субъектээр нь субъектийн хамтын шинж хоёроос доошгүй этгээд бүлгийн гишүүдийн хоорондын тогтвортой холбоо бүлгийн гишүүдийн доод зах нь нэг нь зэвсэгтэй байх үгсэн тохиролцсон сэдэлт гэмт үйл ажиллагааны зорилго шунахай хүч хэрэглэх зорилготой довтолгоо насанд хүрсэн байх.
b) Субьектив талаар нь: байгуулах удирдах буюу бүлэгт оролцох шууд санаа байх
c) Объектоор нь иргэн өмчийн бүх хэлбэрийн байгууллага
d) Объектив талаар нь хүч хэрэглэсэн буюу хэрэглэх бодит заналхийлэлтэй довтолгоо

Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг зөрчигдөж буй шууд объектынх нь шинж чанараас хамааруулан:
1. Байгаль орчны үндсэн объект болох, газар, ус, агаар хамгаалах журамд халдсан гэмт хэрэг
o Агаарын тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг /ЭХ-ийн 202-р зүйл /
o Газрын хэвийг ашиглах, хамгаалах журам зөрчих гэмт хэрэг /ЭХ-ийн 204-р зүйл
o Байгаль орчныг бохирдуулах гэмт хэрэг /ЭХ-ийн 205-р зүйл /
o Газар эвдэх, гэмтээх, бохирдуулах гэмт хэрэг /ЭХ-ийн 207-р зүйл/
o Усны тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг /ЭХ-ийн 208-р зүйл/
o Байгалийн объектыг санаатай эвдэх, гэмтээх, устгах гэмт хэрэг /ЭХ-ийн 210-р зүйл/
o Ашигт малтмалын хайгуул хийх олборлох журам зөрчих гэмт хэрэг /ЭХ-ийн 214-р зүйл/

. Амьтан, ургамлын аймгийг хамгаалах журамд халдсан гэмт хэрэг

o /ЭХ-ийн Ан агнуурын хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг /ЭХ-ийн 203-р зүйл /
o Химийн гаралтай хорт бодис, үйлдвэрлэлийн хог хаягдал цэвэрлэх, тээвэрлэх, булшлах журам зөрчих гэмт хэрэг /ЭХ-ийн 209-р зүйл /
o Ургамлын өвчин, хортон амьтантай тэмцэх талаар тогтоосон журам зөрчих гэмт хэрэг /ЭХ-ийн 209-р зүйл /
o Ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг /ЭХ-ийн 211-р зүйл /
o Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг /ЭХ-ийн 212-р зүйл /
o Ой хээрийн түймэр тавих гэмт хэрэг /ЭХ-ийн 213-р зүйл / гэж ангилна.

Байгаль орчны үндсэн объект болох, газар, ус, агаар хамгаалах журамд халдсан гэмт хэрэг
Объект: Хүн нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, байгалийн баялгийг ашиглах явцад амьд амьтан, байгаль орчинд хохирол учруулахгүй байх ашиг сонирхол .
Халдлагын зүйл: Агаар, газар, ус, зэрлэг ан амьтан, байгалийн баялаг, ус ургамал
г.м зүйл байна.
Объектив тал: Энэ бүлэгт заасан гэмт хэргүүдийн объектив тал нь гол төлөв идэвхтэй үйлдлээр /ЭХ-ийн 202, 203, 204, 205, 210, 211, 214-р зүйлд заасан гэмт хэргүүд/ илэрнэ.
Харин ЭХ-ийн 204, 206, 207, 208, 209, 212, 213-р зүйлд заасан тусгай журам зөрчсөн гэмт хэргүүд үйлдэл, эс үйлдэхүйгээр аль алинаар нь илэрнэ.
ЭХ-ийн 202-213-р зүйлд заасан гэмт хэргүүд зөвхөн материаллаг бүрэлдэхүүнтэй, өөрөөр хэлбэл хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг. ЭХ-ийн 214-р зүйлд заасан гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй
Субъектив тал: Энэ бүлэгт заасан ихэнх гэмт хэргүүд гол төлөв санаатай үйлдэгддэг.
/ЭХ-ийн 202-214-р зүйл/
Эдгээр хэргүүдийн олонхи нь гэм буруугийн давхардсан хэлбэртэй байж болно.
Сэдэлт, зорилго гол төлөв ашиг олох, шунахайрах байна.
Энэ бүлэгт заасан бүх гэмт хэргүүдийн объектив болон субъектив шинжүүдийг бусад хууль тогтоомжийн актуудаас ишлэл авах замаар тодорхойлсон байна.
Субъект: Олонхи гэмт хэргийн субъект 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүн байна.
ЭХ-ийн 206, 207, 214 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект нь тусгай субъектын шинжийг агуулсан байна.

Агаар бохирдуулах бодисын хүлцэх агууламж, агаарт үзүүлэх физикийн хортой нөлөөллийн түвшин хэм хэмжээ, түүнчлэн хөдөлгөөний эх үүсвэрийг төрөл бүрийн агаарт гаргах, бохирдуулах бодисын хүлцэх агууламж, физикийн хортой нөлөөллийн түвшний хэм хэмжээ, тэдгээрийг тодорхойлох аргыг стандартаар тогтооно.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага агаарт бохирдуулах бодис гаргадаг физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэн, суурин эх үүсвэр ашиглахдаа мэргэжлийн албаар дүгнэлт гаргуулан сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авна.

Объект: Уулын үйлдвэр болон газар доорх байгууламж ашиглалтад оруулах, түүнийг ашиглах явцад, түүнчлэн газрын хэвлий ашиглах хамгаалах журам
Объектив тал: а/уулын үйлдвэр болон газар доорх байгууламж ашиглалтанд оруулах, түүнийг ашиглах явцад түүнчлэн газрын хэвлий ашиглах, хамгаалах журам зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байна. б/үйлдэл, эс үйлдэхүй, их хэмжээний хохирол шалтгаант холбоотой байна Субъектив тал: Санаатай ба болгоомжгүй
Субъект: Нийтлэг байна.

Газрын хөрс, усыг бохирдуулах /ЭХ-ын 207 дугаар зүйл/
Энэ гэмт хэргийн объект нь газрын хөрс, усыг зохистой ашиглах талаар тогтоосон журам. Халдлагын зүйл нь газар гэдэг нь газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхарга юм.
Объектив тал: Химийн бодис бордоог
а/ экспортлох б/ импортлох в/ улсын хилээр дамжуулан тээвэрлэх
г/ үйлдэрлэх д/ хадгалах е/ худалдах ё/ устгах
з/ ашиглах, тээвэрлэх журам зөрчсөн
ж/ үйлдвэрийн болон ахуйн хог хаягдлаар газрын хөрс, усыг бохирдуулсан
и/ дээр дурдсан үйл ажиллагааны журам зөрчсөн, бохирдуулсан үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учруулсан байна.
к/ үйлдэл, эс үйлдэхүй, үлэмж хохирол нь шалтгаант холбоотой байна.
Субъектив тал:Санаатай болон гэм буруугаар үйлдэгдэнэ. Гол төлөв үйлдэлдээ эс үйлдэхүй, санаатай , хор уршигт болгоомжгүй хандана.
Субъект: Хэрэг хариуцах чадвартай, 16 насанд хүрсэн этгээд байна.


Газрын хэвлийг ашиглах, хамгаалах журам зөрчих /ЭХ-ийн 204-р зүйл

ЭХ-ийн 204-р зүйл 1 дэх хэсэг:
Объект: Газрын хэвлийг ашиглах, хамгаалах журам.
Халдлагын зүйл: Газрын хэвлий
Газрын хэвлий гэж хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс, тухайлбал бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламжийг хэлнэ.
Объектив тал:
• газрын хэвлий ашиглах, хамгаалах журам зөрчсөн идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй байна.
• энэ үйлдэл, эс үйлдэхүйн улмаас их хэмжээний хохирол учирсан,
• үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг шалтгаант холбоотой байна.
Субъектив тал: Санаатай ба болгоомжгүй
Субъект: 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЭХ АЖИГЛАЛТЫН АРГУУД ТҮҮНИЙГ АШИГЛАХ НЬ

Байгаль орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэхэд хийх ажиглалтанд хууль бус ан агнуур, мод огтлолтын үйл ажиллагааг ажиглах, худалдаа наймаа явагддаг газар, худалдан авагч, худалдагчийн талаар зураг авах, тэмдэглэл хөтлөх зэрэг үйл ажиллагаа хамраана. Ажиглалт нь цаг хугацаа их зарцуулдаг, хүнд үйл ажиллагаа боловч маш олон мэдээллийг танд өгнө
Байрандаа ажиглах
Энэ арга нь нийтийг газарт байранд эсвэл аливаа өндөрлөгөөс газар
47
Нэгдүгээр бүлэг
орныг ажиглахад хэрэглэнэ. Ийм ажиглалтанд дуран, фото аппарат, видео камер зэргийг ашиглаж болно
Явган явах
Мөн дээрхийн адил олон хүнтэй зах зээлийн газарт ашиглахад тохиромжтой.
Агаарын ажиглалт
Энэ арга нилээд үр дүнтэй боловч зардал нилээд гаргадаг. Ялангуяа ойд байрласан мод бэлтгэж байгаа болон ангийн хууль бус отог газруудын байршил, зам харгуй, отолт зохион байгуулах газруудыг сонгоход нилээд ач холбогдолтой. Агаарын ажиглалт нь одоохондоо манай улсад нэвтрээгүй байгаа бөгөөд шинжлэх ухаан, техникийн хурдацтай хөгжлийн энэ үед удахгүй манай улсад орж ирэх бүрэн магадлалтай.
Цагдаагийн байгууллагын ажилтнууд нь хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд гэмт хэрэг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилдаа янз бүрийн аргуудыг ашигладаг. Түүний нэг нь ажиглалт юм. Ажиглалт нь сэжигтнийг ажиглах, харах, сонсох, харьцуулах үйл ажиллагааны төрөл юм.
Full transcript