Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Цооногийн бэхэлгээЦооногийн бэхэлгээ

No description
by

turuu yanjaa

on 11 November 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Цооногийн бэхэлгээЦооногийн бэхэлгээ

photo credit Nasa / Goddard Space Flight Center / Reto Stöckli
Цооногийн бэхэлгээ
Цооног бэхэлгээг:
1. хүндрэлийг арилгах , урьдчилан сэргийлэх
2. Төрөл бүрийн ашиглалтын (нефть ус г.м) цооногуудад хэрэглэдэг. Бэхэлгээ гэдэгт төрөл бүрийн тампонаж (Бөглөх, таглах, цементлэл) бэхэлгээний яндангаар бэхлэх зэрэг орно.

Тампонажийн хольцид цемент, шавар, давирхай, инертийн материал, химийн хольц багтдаг. Тампонажийн хольц нь ашигт малтмалын үе давхаргыг тусгаарлах, бэхэлгээний яндангийн зэврэлтээс хамгаалах, бат бэхийг сайжруулах, хагарал бүхий уулын чулуулагт цооногийг бэхлэх, угаалгын шингэний алдагдалтай үед устгалын ажил явуулах, тусгай зориулалтын ажил хийхийн тулд цооногт туслах мөргөцөг үүсгэх, цооногт устгалын ажил явуулах зэрэг үүргүүдийг гүйцэтгэдэг.
Цооногийн хийц
Цооногийг ямар голчоор хэд хичнээн гүнд өрөмдөж, хаана ямар голчийн яндангаар бэхлэх, тампонажлах зэргийг үзүүлсэн түүний байгууламжийг цооногийн хийц гэнэ. Цооногийн хийцийн схем нь түүнийг тэнхлэгийн дагуу хавтгайгаар зүсэж үзүүлсэн зураг юм. Цооногийн хийц нь өрөмдлөгийн зорилго, арга, гүн, эцсийн голч, чулуулгийн физик-механикийн шинж чанараас хамаарна
Цооногийн ханын тогтворжуулалт
Уулын даралтын тэнцвэржилт алдагдсанаас цооногийн хана нурдаг. Цооногийн ханыг нуралтаас хамгаалах зорилгоор тогтворжилтыг барьдаг. Энэ нь өрөмдлөгийн явцад чулуулгийн бүрдүүлж байгаа хэсгийг барьцалдагч хүч, ан цавшилтын бүс, өгөршилийн байдал, геостатик даралт, цоногийн гүн, голч, цэвэрлэгээний агентын төрөлөөс хамаарна.

Цооногийн ханын тогтворжилтыг барихдаа:
• Бэхэлгээний яндангаар бэхлэх /чөлөөтэй ба албадан суулгах
• Гидростатикийн эсрэг даралт үүсгэх /нягтыг нэмэгдүүлэх
• Цооногийн хананд шавран бүрхүүл үүсгэх /1-3мм бүрхүүл үүсэх/
• Хурдан барьцалдах холимогоор бэхлэж болно /полимер/
• Цооногийн ханыг бүрдүүлж байгаа чулуулгийн барьцалдах хүчийг өөрчлөх замаар тус тус бэхлэж болно.

БЭХЭЛГЭЭНИЙ ЗУУРМАГУУД
Цооногийн ханыг бэхлэн тогтворжуулах, үе давхаргуудыг тусгаарлах зорилгоор болон бэхэлгээний яндан цооногийн ханын хоорондох хөндий орон зайг бөглөх зорилгоор бэхэлгээний зуурмагуудыг бэлтгэн хэрэглэдэг. Газрын тосны цооногийн бэхэлгээнд ихэвчлэн тусгай зориулалтын бэхэлгээний цементүүд хэрэглэнэ. Тэдгээрийг портланд цементийн клинкер ба гипсийг хольж бэлтгэнэ.
Бэхэлгээний зуурмагуудыг сонгох, түүнд
хэрэглэгдэх нэмэлт хольцууд

Цооногийн ханыг бэхлэн тогтворжуулах, үе давхаргуудыг тусгаарлах зорилгоор болон бэхэлгээний яндан цооногийн ханын хоорондох хөндий орон зайг бөглөх зорилгоор бэхэлгээний зуурмагуудыг бэлтгэн хэрэглэдэг. Энэ зорилгоор хэрэглэгдэх урсан шилжих чадвартай, тодорхой хугацааны дараа барьцалдан хатаж, хатуу чулуу байдалтай болох чадвартай хатуу бодис шингэний хольцуудыг бэхэлгээний зуурмагууд гэнэ.

Нефтийн цооногийн бэхэлгээнд ихэвчлэн цементийг хэрэглэх зориулалтаас хамааруулж ердийн болон тусгай зориулалтын бэхэлгээний цементүүд хэрэглэнэ. Тэдгээрийг портланд цементийн клинкер ба гипсийг хольж бэлтгэнэ. Тусгай зориулалтын цементүүд:
- Тампонанжийн цементүүд
- Шааран цементүүд
гэх мэт олон төрлийн цементүүдийг нэрлэж болно.
Цооногийн бэхэлгээ хийнэ гэдэг нь ханыг тогтворжуулж, өрөмдлөгийг хэвийн явуулах юмуу ашиглалт хийх нөхцлийг бүрэлдүүлнэ гэсэн үг юм.

Цооногийг бэхлэх цементлэх шаардлагууд

Газрын тосны болон геологи хайгуулын өрөмдлөгт хатуу ашигт малтмалуудыг өрөмдөхдөө цооногийн амыг бэхлэх, цооногт тохиолдсон усны давхаргыг таглах, өрөмдлөгийн үйл явцад амархан эвдэрч хэмхэрдэг бат бэх биш чулуулгуудыг бэхлэх, мөн түүнчлэн угаалгын шингэнийг үлэмж хэмжээгээр уусгадаг чулуулгуудын ан цав ба нүх сүвийг таглах зэрэг шаардлагатай нөхцөлд, мөн цооногийг зориуд хазайлгах, цооногт тохиолдсон аваарыг үгүйсгэх, цооногт эрдэм шинжилгээний ажил явуулах зорилгоор цооногуудыг цементэлдэг юм.

Цооног бэхэлгээний үндсэн 4 арга байдаг.
1. Угаалгын шингэнээр бэхлэх
2. Тампонажийн аргаар бэхлэх
3. Бэхэлгээний яндангаар бэхлэх
4. Цооногт цементлэлт хийх

Цооногийн цементлэлт, түүний аргууд
Цооног бэхэлгээний үндсэн 4 аргаас цооногт цементлэлт хийх арга нь бэхэлгээний нийтлэг арга юм. Бэхэлгээний янданг цементлэх анхдагч болон хоёрдогч аргууд гэж байдаг.
Анхдагч цементлэлт нь өрөмдлөгийн дараа, харин хоёрдогч цементлэлт нь бэхэлгээний яндангийн битүүмжлэл алдагдах, давхаргын ус илрэх зэрэгт хийгдэнэ. Цооногийг бэхэлгээний зуурмагаар цементлэн бэлтгэхдээ нэг ба хоёр шаталсан аргаар дээрээс доош, аль эсвэл доороос дээш бүдүүвчээр бэхэлдэг

Бэхэлгээний яндан
Цооногийн ханыг бэхлэх зориулалттай бэхэлгээний яндангуудыг гангаар бэхэлдэг бөгөөд хоёр төгсгөлдөө эрээс /резьба/-тай байх ба үүгээрээ өөр хоорондоо холбогдон цувааг бүрдүүлдэг. Бэхэлгээний яндангийн эрээсний ниппель, муфт, яндан яндантайгаа холбогдох гэсэн 3 үндсэн төрөл байдаг
Анхаарал тавьсанд баярлалаа
Full transcript