Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Үндэсний эрх зүйн тогтолцоо, түүний ойлголт , онцллог шинэчл

No description
by

Ganbaatar Galdandulja

on 9 April 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Үндэсний эрх зүйн тогтолцоо, түүний ойлголт , онцллог шинэчл

Эл тогтоолын агуулгаас үзэхэд үндсэн хууль, түүнчлэн иргэний хуулийн төслийг боловсруулахад дан ганц улсын биш харин Европын олон улс орнуудын эрх зүйг харгалзан үзэхийн чухлыг онцлон тэмдэглэсэн байна. 1924 оны БНМАУ-ын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн тайлбарт МӨН ЦАГИЙН БАЙДЛЫГ ХЯНАЖ ЯМАРЧ ГАДААД УЛСТАЙ ХАРИЛЦАН НАЙРАМДАЖ БОЛОХ гэж заасан нь анхаарал их татаж байна. Энэ үед олон орны үнлсэн хуулийг орчуулж судалж байсныг судлаачид тэмдэглэжээ. Оросын хуулиуд тухайлбал ХӨРӨНГӨТНИЙ ХУУЛЬ ЗҮЙН АРГА ЗҮЙГЭЭР боловсрогдсон ЗСБНХОУ-ын 1918 оны Үндсэн хуулийг иш үндэс болгосон юм. Эл үндсэн хуульд буй төр засгийн бүх байгуулага хуулийн заалтанд захирагдах ЗӨВЛӨЛТ БҮГД НАЙРАМДАХ УЛС БОЛ ЭРХ ЗҮЙТ ТӨР зэрэг үндэслэл үүнийг харуулна.
Үндэсний эрх зүйн тогтолцоо, түүний ойлголт , онцллог шинэчлэл
Нэгдүгээр үе шат
Энэ бол Монголчуудын нэгдсэн нийт үндэстний эрх зүйн тогтолцоо төлөвшин бүрэлдсэн үе юм. Монгол угсаатны улс үүсэн буй болж, үүнээс улбаалан Их Монгол Улс байгуулагдаж, Их Засаг хэмээх хуулийн хүчин дор дэлхийн тал хэсэгт эзэгнэлээ тогтоосон үе билээ. Энэ үе шатанд эзэн Чингис хааны Их Засаг хууль боловсрогдож батлагдсанаар монголчуудын анхны төрөлжүүлэн нэгтгэсэн бичмэл хуультай болжээ.
Хоёрдугаар үе шат
Энэ нь Монгол-Ойрадын хууль, Халх журам, Гадаад Монголын хууль зүйлийн бичиг, Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг зэрэг Монголын эрх зүйн хоёр дахь төрөлжүүлэлт хийгдсэн үе юм.
Гуравдугаар үе шат
Орчин үеийн эрх зүйн тогтолцоог бүрэлдүүлэн хөгжүүлсэн үе юм. Энэ үеийн онцлог шинж нь үндэсний ба социалист эрх зүйн тогтолцоог бүрэлдүүлэхийг нэг хэсэг (1924-1990) оролдож, дараа нь таваар мөнгөний харилцаа, үйлдвэрлэлийн капиталист харилцаанд шилжиж түүнд тохирсон эрх зүйг тогтоохын зорьсонд оршино. Тэгэхдээ энэ үед социалист болон капиталист хөгжлийн шатанд ром-германы эрх зүйн тогтолцооны хэв шинжийг үндэсэндээ хадгалж байсан юм.
Монголын орчин үеийн эрх зүйн хөгжил
1921 оны ардын хувьсгалын дараахь хэдэн жилүүдэд тэр үеийн эрх баригчид барууны орнуудын эрх зүйн тогтолцоог баримжаалж байжээ. Засгийн газрын 1922 оны 05-р сарын 19-ны өдрийн
ХУУЛЬ ЦААЗЫГ ЗОХИОХ ТУХАЙ
тогтоолд Манай улс ардын эрхт хэмжээт цаазат засгийг явуулж бүхий боловч үндсэн хууль зүйлийг тогтоон гүйцэтгээгүй нь аливаа хэргийг шийтгэж явуулахад их л учир дутагдалтай. Иймд одоогоос тусгай комисс томилон гаргаж, урьд автономит засгийн үед зохион төлөвлөж, хараахан зарлан явуулаагүй хууль зүйлийн бичгүүдээсавах гээхийг ялган салгаж, одоогийн засгийн үндсэн журамд нийцүүлэн басхүү манай улс гадаад улсын хүн иргэний зарга зальхай хэргийг таслан шийтгэж бүхий учир аливаа шүүн таслах хэрэгт эрх биш
ЕВРОПЫН ОЛОН УЛСЫН ХУУЛЬ ДҮРМИЙГ ХАРГАЛЗАН
дахин шинэтгэх зохиолгох зэргийг хэлэлцээд тусгай комисс гаргаж шинэтгэн зохиох нь маш зүйтэй........ гэж заажээ.
МОНГОЛЫН ЭРХ ЗҮЙН ТҮҮХЭН ТОЙМ
Монголын эрх зүйн хөгжлийн нэг онцлог шинж бол тогтвортой бус, залгамж шинжээ үе үе алдаж байсанд оршино. Дэлхийн эзэнт гүрэн болж, дараа нь бутрал задралын замд орж, улмаар харийн гүрний хараат болж, эргээд үндэсний тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхтэй билээ. Энэ учраас дагаж мөрдөж байсан эрх зүй, түүний институт өөрийн түүхэн уламжлалаас тасарч байлаа. Гэтэл дэлхийн зарим улс орны, тухайлбал английн эрх зүйд хувьсгалын дараа үеийн эрх зүй гэх зэрэг ямар нэгэн ангилалт хуваагдаж байгаагүй аж. Харин монголчууд түүхийнхээ туршид олон удаа хүчирхэгжилт, хямрал, бууралтын донсолгосн үеийг туулсан юм. Энэ нь эрх зүйн хөгжилд шууд нөлөөлөл үзүүлжээ. Монгол улсад орчин үеийн эрх зүй үүсэж хөгжсөн түүхийг дараахь үндсэн 3-н үе шатанд ангилж болно.
Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг 1921 оны намраас эхэлсэн байна . Тэгэхдээ энэ хуулийг батлагдах хүртэл үндсэн хуулийн чанартай эрх зүйн хэд хэдэн актыг батлан гаргажээ. Тухайлбал ТАНГАРАГЫН ГЭРЭЭ, МОНГОЛЫН ОЛОН ЗАСАГ ЗАСАГ БУС ВАН ГҮНГҮҮДИЙН ЭРХ ХЭМЖЭЭНИЙ ДҮРЭМ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ДҮРЭМ, МОНГОЛ УЛСЫН НУТГИЙН ЗАХИРГААНЫ ДҮРЭМ, ИХ ШАВИЙН ЗАХИРГААНЫ ДҮРЭМ, зэргийг нэрлэж болно. 1924 оны Үндсэн хууль Монгол улсад үндсэн хуульт ёсыг хэрэгжүүлэхэд нэн чухал түлхэц болсон юм. Эл үндсэн хууль нь социалист хэв маягийн үндсэн хуулйн шинжийг агуулсан байна. Социалист эрх зүйн үзэл баримтлал нь эрх зүй бол пролетарийн диктатурын зэвсэг болох нийгмийн харилцааны дэг журам тогтоох ангич шинжтэй байх хувийн өмчийг үл зөвшөөрөх, төр эрх зүй мөхөх зэрэгт тулгуурлаж байлаа. Эл үзэл баримтлал 1924 оны БНМАУ-ын Үндсэн хууль тулгуурлажээ. Тухайлбал уг Үндсэн хууль УЛСЫН ДЭЭД ЭРХИЙГ ЖИНХЭНЭ АРДАД ЭДЛҮҮЛЭХ. ХУВИЙН ӨМЧ БАЙГУУЛЖ ҮЛ БОЛОХ. ВАН, ГҮН, ТАЙЖ НАРЫН ХЭРГЭМ ЗЭРЭГ АЛИВАА ХУТАГТ ХУВИЛГААДЫН ЗАХИРАН ТУШААХ БА АРДЫН ХӨРӨНГӨНД ХОЛБОГДОХ ЭРХИЙГ УСТГАХ. НИЙГЭМ ЖУРАМТ БА ЭВ ХАМТ ЁС ЖУРМЫГ ЭРМЭЛЭХ
Full transcript