Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Хүүхдэд ухамсар хэрхэн хөгждөг вэ?

No description
by

maralgoo maralgoo

on 17 March 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Хүүхдэд ухамсар хэрхэн хөгждөг вэ?

.
.
Хүүхдэд ухамсар хэрхэн хөгждөг вэ?
Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн үндсэн зүй тогтол
1. Сэтгэцийн хөгжлийн мөн чанар:

Хүүхэд эхээс мэндэлсэн тэр мөчөөс эхлэн насанд хүртлээ амьдралын урт замыг туулж бие хүний шинж төрх, үзэл итгэл, ёс суртахууны чанаруудыг эзэмшинэ. Хүүхэд нийгмийн гишүүн бие хүний шинж төрхийг дотроо цогцлон бүтээх явцад түүний сэтгэцийн хөгжил нь ертөнцийн юмс үзэгдэл, тэдгээрийн шинж чанарыг тусгасан, хамгийн энгийн хэлбэрээс эхлэн бодит амьдралыг гүн гүнзгий, улам нарийн тусгасан ухамсарын үйлийг хүртэлх сэтгэцийн олон хэлбэрийг эзэмшинэ.

Германы сэтгэл судлаач
В. Жтерн
өөрийн хоёр факторын хүчин зүйлийн онол гэдгийг гаргажээ. Түүний энэ онолоор бол хүүхдийн сэтгэцийн хөгжил нь удамших чанар болон гадаад орчны харилцан үйлдлээр тодорхойлогддог гэдгийг нотолжээ. Тэрбээр хүүхдийн сэтгцийн хөгжилд удамших чанар гол үүрэгтэй бөгөөд харин орчин бол зөвхөн удамшлаар заяагдсан сэтгэцийн онцлогийг бодит биелэл болгоход нөлөөлдөг зүйл гэж үздэг байлаа.
И.М. Сеченов
"насанд хүрсэн хүн үзэгдэл юмыг тэдгээрийн бүхий л гадаад, дотоод харилцаанд тусгадаг бол хүүхдийн оюун ухааны ертөнц нь юмсыг жижиг хэсэг нэгчээр тусгах онцлогтой байдаг" гэж тодорхойлжээ.
Хүүхдийн амьдралын янз бүрийн үе шатуудад түүний сэрэл, хүртэхүй, ой, сэтгэхүй, сэтгэл хөдлөлийн түвшин хувьсан өөрчлөгдөж юмсыг ойлгож тусгах үйлийн чадвар улам дээшилж байдаг. Хүүхдийн амьдралын явцад сэтгэлийн хөдөлгөөний янз бүрийн хэлбэрүүд, сонирхол, хүсэл эрмэлзэл төлөвшин бүрэлдэнэ. Хүүхдийн орчин тойрондоо харилцах харилцаа нарийсахын хирээр түүнд ёс суртахууны болон гоо зүйн сэтгэл хөдлөл хүмүүжигдэж орчныг ойлгох, үйл ажиллагаа улам бүр ухамсартай болдог. Хүүхдэд бүрэлдэж байгаа сэтгэлийн хөдөлгөөн, сонирхол нь тэдний амьдралын хэрэгцээний шаардлагаас урган гарч ирнэ.
Хүүхдийн насны үелэл:
Хүний насны үелэл бүр нь сэтгэцийн хөгжлийн тодорхой үе шат, онцлогоор тодорхойлогдоно. Нас насанд хүний сэтгэцийн хөгжил харилцан адилгүй явагдах бөгөөд сэтгэцийн хөгжлийн түвшингээр хүний насны үелэл тодорхойлогдоно. Нэг насны хязгаараас нөгөө насны тодорхой заагт шилжихэд түүний насны өмнөх үед байгаагүй шинэ шинэ чанарууд бүрэлдэн тогтож, хүний хөгжлийн явц хувьсан өөрчлөгдөж байдаг зүй тогтолтой.


Хүүхдийн бие махбод, сэтгэцийн хөгжлийн онцлог зүй тогтол дээр үндэслэн хүүхдийн насны үелэлийг дор дурдсан байдлаар хуваарилдаг байна. Үүнд:

Нярай насны хүүхэд 0-1 нас хүртэлх хүүхэд
Балчир насны хүүхэд 1-3 насны хүүхэд
Цэцэрлэгийн насны хүүэд 3-6 насны хүүхэд
Бага сургуулийн насны хүүхэд 7,8-10 , 12 насны хүүхэд
Шилжилтийн насны буюу өсвөр насны хүүхэд 12-16
Сургуулийн ахлах насны буюу залуу насны хүүхэд 17-18, 19 насны хүүхэд тус тус хамаарагдана.

Хүүхдийн насны үе шат бүр нь тэдэнтэй явуулах сургалт, хүмүүжлийн ажлын агуулга, арга хэлбэрийг зөв сонгон авч тэдгээрийг шинжлэх ухааны үндэстэй удирдан жолоодох үндсэн нөхцөл нь болно.
Ховс бясалгал
Ховс гэдэг бусдад нөлөөлөх. Хүний био энергийг оюун ухаандаа бий болгоно. Тэгээд өөрийн энергийн төвлөрлийг далд ухамсар дотроо төвлө­рүүлээд, бусдад нөлөөлж, бодол санааг нь уншиж байгаа энэ зангилааг олж авч чадаж бай­гааг ховс гэж байгаа юм. Парапси­хологийн нэг хэлбэр нь ховс.
Хүний тархи 4 дэглэмээр ажилладаг.
1 : Бета – Энэ нь ухамсартай түвшин бөгөөд 14 – 30 HZ хэмнэл ялгаруулдаг. ( Хоногт барагцаалбал 16 цаг )
2 : Альфа – Ховсын үед тархиний идэвхийн энэ үе хамаатай байдаг. Бодож сэтгэх үйл ажиллагаанд тархины идэвхийн 95 – 100% нь ноогдоно. Бидний тархи альфа дэглэмээр ажиллаж байгаа жишээг дурдвал : Ховс.бясалгал. зүүрмэглэх. зүүдэн бодол. сэрэх үзэгдэл юм. Энэ бол нойр биш ховсын анхны төлөв.
3 : Тета – Энэ үед бид ухамсартай мөртлөө гүнзгий ховсын байдалд байдаг бөгөөд далд ухамсар идэвхжсэн байдаг. Унтаа сэрүүний энэ нарийн зааг нь 4 – 7 HZ хэмнэлтэй болдог.
4 : Дельта – Энэ нь бөх унтаж тархи бүрэн дүүрэн амарч байх үеийг хэлнэ. Энэ дэглэм шөнө бүр 30 – 40 минут үргэлжилдэг.
Бид өглөө сэрэхдээ альфа дэглэмээс гарч бета дэглэмд шилждэг. Орой унтах үед бидний тархи бета гаас дэглэмээс альфа руу шилжиж дараа нь тета дараа нь дельта болдог.
Ховс бол нойртой ойролцоо байдал бөгөөд хүний далд ухамсарын ажиллагаа идэвхжиж янз бүрээр ятган үнэмшүүлсэн зүйлийг оюун ухаан илүү хурдан мэдрэх хандлагатай болдог. Ховсын янз бүрийн төлөвт хүн мэдээгээ алдах,эмчлэгдэх,сомнамбулизм буюу сэрүүн зүүдлэх, хий юм харах, диссоциаци буюу биенээсээ гарч явах, цаг хугацаагаар аялах зэрэг үйл явдал өрнөдөг байна. Ховсонд орохын тулд төсөөлөн бодохуй. сэдэл чухал үүрэг гүйцэтгэнэ. Сэдэл гэдэг бол ямар нэг өөрчлөлтөнд бэлэн байх явдал юм. Өөрийгөө гүнзгий ховсын байдалд оруулахын тулд хуурцаг сонсох нь хамгийн хүчтэй бөгөөд хурдан арга мөн.
Нэгдүгээр түвшинг өнгөц зуурдын байдал .
Энэ шатанд бие сулдайж ховсонд орж буйгаа мэдэрдэггүй.Хүмүүсийн 98% нь орж чадна.
Хоёрдугаар түвшинг дунд хир зуурдын байдал.
Бие ихээхэн суларч ятгалгыг хүлээж авах чадвартай болсон үе. Ийм үед хөндлөнгийн чимээг ялгаж сонсох боловч энэ саад болдоггүй. Хүмүүсийн 70% нь орж чадна.
Гуравдугаар түвшинг гүнзгий зуурдын байдал.
Энэ шатанд ховсоор мэдээ алдаж сэрүүн зүүдлэж, элдэв хий юм харах, Мартагдсан зүйлийг эргэн санах, ухамсаргүйгээр биенээсээ ч гарах магадлалтай.
Ховс ашиглан өөрийн далд ухамсартаа хүрэхийн ашиг тус нь
Биеээ бүрэн сул тавьж стресс нээс сална.

Анхаарлаа сайн төвлөрүүлж сурна.
Аль эрт мартагдсан үйл явдлыг сэргээн санана. Lucy
Хариу үйлдлээ сайжруулна.
Өвдөлтийг хянаж сурна.
Хувийн дэг журмийг сайжруулж ажлын чадвараа нэмнэ.
Харилцаагаа зохицуулж сурна.
Гутралыг давна.
Өвчнөөс сална.Дархлаагаа бататгана.
Айдсаас сална.
Нойр ба зүүд
Мэдрэлийн эсүүд хөөрөлд орохгүй, үйл ажиллагаа явуулахгүй, амрах байдалд байх үе бол
нойрсох
үе юм.Нойр нь бие организмын биологийн хэмнэл. Тархины гипоталамус зэрэг бүтэц нь сэргэг байдал ба нойрыг хянадаг.
Хүн нойрсож эхлэх үед бие тайвширч, нүдээ анин, бүх булчингууд сулрах ба энэ үед цахилгаан бичлэг хийвэл тархины цахилгаан долгион удааширч тайвширсан байна.Энэ үед гүн амьсгаа авч зүрхний цохилт удааширч цусны даралт буурна.Дараагийн 30 минутанд нойрсох 4 үе шатыг дамжиж тархины долгион илүү удааширна.
Уламжлалт ойлголтоор хүмүүсийн ухамсрыг 2 байдалд ялгаж үздэг. Үүнд:
1. Нойр
2. Сэргэг байдал

Нойр нь бие организмын амрах хэлбэр бөгөөд ухамсрын идэвхгүй үе юм. Сэргэг байдалд хүн гадны орчинтой зохицох идэвхтэй байдалд байна. Сэргэг байдалд бидний ухамсар дотоод ертөнц болон гадаад орчныг зохицуулах идэвхтэй байдалд байдаг.
Зохион бодох хэлбэрт мөрөөдөл, зөгнөл, зүүд ордог.
Зүүд нь хүний нойрны үед ухамсаргүйгээр, идэвхгүй зохион бодох хэлбэр юм. Ухамсар оюун санаанд өмнө тусгагдаж үлдсэн дүр зураг шинэ шинж чанар дүрээр баяжин унтаж байх үед илрэх хэлбэр юм. Өмнө байсан юмсын байгаагүй дүр зургийг зүүд хэмээнэ.
Мөн зохион бодохуйн хэвийн бус эмгэг өөрчлөлт нь галлюцинаци буюу хий юм харах, сонсох мэдрэх зэргээр илэрдэг. Зохион бодох үйл явцыг идэвхтэй, идэвхгүй гэсэн өргөн хэрэглэгддэг ангиллаар нь авч үздэг. Идэвхгүй зохион бодохуйд зориудын (мөрөөдөмтгий шинж), зориудын бус (зүүдний төсөөлөл, ховсын байдал) зохион бодох багтана.
Анхаарал тавьсанд баярлалаа
Full transcript