Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин

No description
by

emer Hand sanaa

on 24 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин

Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин
Үйлдвэрийн, байгалийн болон бусад ямар нэгэн аюултай хүчин зүйлийн нөлөөнд өртөж гэмтэх, эрүүл мэндээр хохирохыг осол гэнэ.
Ослыг ямар нөхцөл байдалд гарснаас нь хамааруулж
- үйлдвэрлэлийн,
- ажилтай холбогдсон,
- ахуйн осол
гэж гурав ангилна
.

Үйлдвэрлэлийн осол :
гэж ажилтан ажил олгогчоос өгсөн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах аюултай хүчин зүйлийн нөлөөнд өртөж эрүүл мэндээр хохирох, амь насаа алдахыг хэлнэ
Ахуйн осол:
гэж ажил, хөдөлмөрлөх үүрэгтэй огт холбогдолгүй, ахуйн болон бусад нөхцөлд гарсан ослыг хэлнэ.


Осол хөнгөн, хүнд, амь үрэгдүүлсэн осол гэж ялгагдана.
Ослын хүнд, хөнгөний байдлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан журмын дагуу эмнэлэгийн байгууллага тогтооно.


Ажилтай холбогдсон осол
:

гэж ажил олгогчоос өгсөн үүрэг даалгавартай шууд холбогдолгүй боловч тухайн ажилтны ажил хөдөлмөртэй ямар нэгэн байдлаар холбогдсон ослыг хэлнэ.
- ажилтай холбогдсон осолд ажилдаа ирэх, ажлаас буцах замд, албан томилолтоор ажиллах үед, аж ахуйн нэгж, байгууллагын ашиг сонирхлын дагуу уралдаан, тэмцээнд оролцож байх үед, аж ахуйн нэгж, байгууллагын нутаг дэвсгэр дээр буюу өөр газар ажлын буюу үйлдвэрлэлийн хэрэгсэл, ажлын хувцасаа эмхлэх, цэгцлэх, ажил эхлэх ба дуусах үед, аж ахуйн нэгж, байгууллагын нутаг дэвсгэрийн ойролцоо буюу өөр газар ажлын цагаар (уг ажилтны тэнд байх нь хөдөлмөрийн дотоод журамд харшлахгүй) гарсан ослыг хамруулна. Ажилтай холбогдсон зарим ослыг үйлдвэрлэлийн осолд тооцдог.

Үйлдвэрлэлийн нэг аюултай хүчин зүйлд хоёр, түүнээс дээш хүн өртсөн байвал блэг осол гэнэ.

Аливаа ослыг осолдуулсан хүчин зүйлийнх нь төрлөөс хамаруулан
- механик (бэртэх, хугарах, шарх үүсэх г.м),
- дулааны (хөлдөх, түлэгдэх, наранд цохиулах г.м),
- химийн (химийн бодисоор түлэгдэх, хордох, амьсгал боогдох) - цахилгааны, хосолсон гэх мэт ангилна.

Мэргэжлээс шалтгаалсан өвчин

гэж хөдөлмөрлөх явцад үйлдвэрлэлийн хортой хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалан ажилтны бие махбодод үүссэн өвчнийг хэлнэ.
Мэргэжлээс шалтгаалсан өвчний нэг хэлбэр нь хордлого юм.

Хордлого :
гэж химийн хорт, цацраг болон биологийн идэвхит бодис зэрэг гадны биет хүний бие махбодод янз бүрийн замаар нэвтрэн орж сөрөг нөлөө үзүүлэх, өвчлүүлэхийг хэлнэ.
Хордлого нь хурц, архаг гэж хоёр янз байна.
Хурц хордлого нь хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордож эрүүл мэндээр хохирох, амь насаа алдахад хүргэдэг
Архаг хордлого нь бага багаар хордож яваандаа өвчин эмгэг үүсэхэд хүргэдэг.

Мэргэжлээ шалтгаалсан зарим өвчин нь зарчмын хувьд жирийн өвчнөөс үл ялгарах өвчин байдаг боловч тэр нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөс үүсч цаашид улам хүндэрдэг. Жишээ нь: хөдөлмөрийн тааламжгүй нөхцөлд биеийн хүчний хүнд ажил хийдэг ажилтанд радикулит, ходоодны шархлаа, хураагуур судасны өргөсөх зэрэг өвчин элбэг үүсдэг.

Хэрэв ажил хөдөлмөр нь мэдрэл сэтгэцийн их ачаалал шаарддаг бол төрөл бүрийн мэдрэлийн ядаргаа, зүрх-судасны системийн өвчин үүсгэдэг. Үйлдэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин нь аж ахуйн нэгж, байгууллага, улсад ихээхэн хэмжээний материаллаг болон сэтгэл зүйн хохирол учруулдаг.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн түвшин нь
- үйлдвэрлэлийн болон ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл,
- зохион байгуулалт,
- мэргэжлийн сургалтын чанар,
- ашиглаж байгаа техник, технологийн шинж чанар,
- ажилтны сэтгэл зүй физиологийн онцлог зэрэг олон хүчин зүйлээс хамаарах бөгөөд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний байдалд дүн шинжилгээ хийх, осол өвчлөлийг бууруулах арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэхэд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин гарах шалтгааныг тодорхойлох явдал чухал үүрэг гүйцэтгэдэг.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний шалтгаан

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин гарах нөхцөл нь
-нэг талаас осолдуулах аюултай, өвчлүүлэх хортой хүчин зүйл байгаа,
-нөгөө талаас уг хүчин зүйлд ажилтан өртөх явдал юм.
Энэ хоёр нөхцөлийн аль нэг нь биелээгүй тохиолдолд осол, өвчин гарахгүй бөгөөд осолдуулах, өвчлүүлэх үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийг арилгаж чадвал осол, өвчлөл гарах үндэсгүй юм.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний шалтгааны талаар нэгдсэн нэг ойлголт, ангилалд хүрээгүй бөгөөд нэлээд олон эрдэмтэн судлаачид осол, өвчлөлийн шалтгааныг дараах байдлаар ангилдаг. Үүнд:
- Зохион байгуулалтын шалтгаан.
- Техникийн шалтгаан
- Ариун цэвэр, эрүүл ахуйн шалтгаан.
- Сэтгэл зүй, физиологийн шалтгаан.

Зохион байгуулалтын шалтгаан.
Аюулгүй ажиллах арга барилд хангалгүй сургасан буюу сургалт явуулаагүй, аюулгүй ажиллагаа,
- эрүүл ахуйн сургалтын материал, заавар байхгүй,
- үйлдвэрлэлийн болон ажлын байрны зохион байгуулалтыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлээгүй,
- үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн,
- тоног төхөөрөмжийн төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх засварын ажлыг хугацаанд нь хийгээгүй,
- машин механизм, багаж, тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу хэрэглээгүй, - ажилд тавих хяналтыг сулруулсан,
- ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй буюу огт байхгүй зэрэг шалтгаан энд хамаарна.

Техникийн шалтгаан.
Үүнд үйлдвэрлэлийн технологийн болон тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хийцийн дутагдалтай байдал,
- хүнд ажлын механикжуулалт,
- урьдчилан сэргийлэх байгууламж,
- хориг түгжээ, хаалт, хамгаалалт, дохиоллын хэрэгслийн боловсронгуй биш байдал,
- тоног төхөөрөмжийн болон бат бөх, материалын эвдрэл,
- хамгаалах хэрэгслийн дутагдалтай боловсронгуй биш байдал,
- ашиглаж боловсруулж байгаа бодис, хэрэгсэл, материалын урьд мэдэгдээгүй аюултай шинж чанар зэрэг шалтгаан хамрагдана.


Ариун цэвэр, эрүүл ахуйн шалтгаан.
Ажлын бүсийн агаар дахь хортой бодисын ялгарал,
- ажлын байрны хангалтгүй буюу тохироогүй гэрэлтүүлэг,
- шуугиан, доргионы түвшин ихэссэн,
- цаг агаар, бичил уур амьсгалын тохиромжгүй нөхцөл,
- зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн янз бүрийн туяа, цацраг,
- хувийн ариун цэврийн зөрчил зэрэг шалтгааныг энд хамруулна.

Сэтгэл зүй, физиологийн шалтгаан.
Биеийн хүчний болон мэдрэл сэтгэхүйн хэт ачаалалд орсноос,
- тухайлбал хүнд ажлын улмаас эсвэл хөдөлмөрийн нэгэн хэвийн байдал,
- сэтгэл хөдлөл,
- сонсох, харах мэдрэхүйн эрхтний хэт ачааллын улмаас өвчлөх,
- буруу үйлдэл хийж алдаа гаргаснаас осолд орох явдал

байдгийг энэ хэсэгт хамруулна
.
Full transcript