Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Untitled Prezi

No description
by

Tsengel Tseenee

on 3 March 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Untitled Prezi

6-р багийн гишүүд:
Ц.Батцэнгэл, Цэрэнханд Сонирхлын бүлэг Сонирхлын бүлэг гэдэг нь улс төрийн институцид нөлөөлөх замаар өөртөө ашигтай шийдвэр гаргуулах нийтлэг ашиг сонирхлын үндсэн дээр нэгдэн, хамтран үйл ажиллагаа явуулж буй хувь хүмүүсийн нэгдэл байгууллага, хөдөлгөөн юм. Сонирхлын бүлэг нь нийгэм дэх янз бүрийн сонирхлыг илэрхийлж, уг сонирхлоо хамгаалуулахын төлөө ажиллаж, оршин тогтнож байдаг. Сонирхлын бүлэг үүсэх дараах 3-н ашиг тус байдгаас сонирхлын бүлэгт нэгдэн ордог гэж үздэг. 1.Сонирхлын бүлгийн ойлголт
2.Сонирхлын бүлгийн хэв шинж, ангилал
3.Сонирхлын бүлгийн илрэх хэлбэрүүд
4.Сонирхлын бүлгийн үүрэг 1. Материаллаг ашиг тус

Энэ нь дам болон шууд байдлаар илэрнэ. Тэтгэврийн зөрөөг арилгах чиглэлээр зарим ахмадуудын Засгийн газарт тавьж буй шаардлага, жагсаал нь материаллаг ашгийг шууд илэрхийлж байна. Харин засгийн газраас хувийн дунд сургуулиудын талаарх бодлогыг өөрчлөх зорилготой бүлгийн хувьд ашиг тус нь дам байдлаар илэрнэ. 2. Сэтгэл зүйн ашиг тус

Бусадтай харилцах, санаа бодлоо хуваалцах, нийгмийн байр сууриа өөрчлөх, цагийг сайхан өнгөрүүлэх, өөрийн найз нөхөдтэй болох зэрэг олон ашиг тус байдаг. Жишээ нь:

Хамтлаг дуучдын фен клуб, сайн дурынхан гэх мэт. 3. Хүсэл тэмүүллээ гүйцэлдүүлэх

Хүний эрх, байгаль орчныг хамгаалах, хээл хахууль, нийгмийн шударга бус үйл хэргийн эсрэг тэмцэж буй бүлгүүдэд нэгдэж буй хүмүүс нь өөрсдийнх нь үйл хэрэг нийгмийн бусад гишүүдэд сайн сайхан зүйл авчирч байгаа гэдэгт сэтгэл санаагаа зориулж, үүргээрээ бахархаж байдаг. Сонирхлын бүлгийн тухай асуудал улс төрийн сэтгэлгээний түүхэнд эртний асуудалд тооцогддог. Платоноос эхлээд Томас Хоббс, Жан Жак Руссо зэрэг үе үеийн сэтгэгчид шийдвэр гаргах үйл явц дахь хувийн нөлөөлөл, шахалтыг арилгах ёстой гэж үзэж байсан. ХХ зууны 30-аад оноос улс төрийн шинжлэх ухаан нь сонирхлын бүлгийн тухай асуудлыг онцгойлон авч үзэх болсон нь ардчилсан улс төрийн системийн дотоод механизмтай холбоотой байв.
Америкийн эрдэмтэн А.Бентли анх сонирхлын бүлгийн онолыг гаргаж тавьсан бөгөөд улс төрийн үйл явцын үндэс нь сонирхлын бүлгүүдийн зөрчилдөөн, харилцан үйлдлээс тогтож байдаг. Өөрийн сонирхлын зорилгодоо хүрэхийн тулд тодорхой бүлэгт зохион байгуулагдан нэгдсэн хүмүүсийн тэмцэл, харилцан хамаарлын үйл явц нь улс төр юм. Хэрэв бид нийгмийн бүлгүүдийн харилцан үйлдлийн мөн чанарыг таньж чадвал төрийн удирдлагын талаар илүү бүрэн дүүрэн ойлголттой болно гэсэн байна. Энэ хандлага нь бусад судлаачдын зүгээс дэмжлэг хүлээж Р. Даль, Д.Истон, Г.Ласка нар өөрсдийн бүтээлд цааш нь хөгжүүлжээ. Мөн энэ талын судалгаанд Англи, Францын эрдэмтэд ихээхэн хувь нэмэр оруулсан байна.
Улс оронд сонирхлын бүлгүүд оршин тогтнож, үйл ажиллагаа явуулж байгаа нь тухайн нийгмийн хэр ардчилсан байгаагийн үзүүлэлт байдаг. Судлах зүйлс 2.Сонирхлын бүлгийн хэв шинж, ангилал Үйл ажиллагааны хүрээ, чиглэлээр нь Зохион байгуулалтаар нь 1.Аномик хууль бус буюу хууль үгүй
2.Холбооны бус 1.Амралт чөлөөт цаг
2.Эдийн засаг, аж ахуй, үйлдвэрлэгчдийн
3.Шинжлэх ухаан, соёл урлаг, боловсролын 4.Социал асуудал болон эрүүл мэндийн
5.Улс төр, үзэл суртал, шашны 3.Байгуулагажсан
4.Эвсэл холбооны Аномик бүлэг гэдэг нь тодорхой зохион байгуулалтгүй хэсэгт хүмүүсийн цугларалт, бослого үймээнийг үүсгэдэг бөгөөд энэ нь ихэвчлэн аливаа засгийн газар, төрийн үйл ажиллагааг эсэргүүцсэн, нэг бол тодорхой асуудлаар гарсан тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд дургүйцлээ илэрхийлсэн, энэ үндсэн дээр түр, эсвэл богино хугацаагаар нэгдсэн урсгал шинжтэй бүлэг юм.

Эвсэл холбооы бус бүлэг нь дээрхийн адил зохион байгуулалтгүй боловч хүмүүс голдуу яс үндэс, угсаа гарал, арьс өнгө, зан заншил, хэл, шашин шүтлэг, нийгмийн байдал, нас хүйс зэрэг нийтлэгээр хамрагддагаараа ялгаатай. Байгууллагажсан бүлэг гэдэг нь арми, цэрэг зэвсэглэл, сүм хийд зэрэг субьектын шууд удирдлаган дор зохион байгуулалттай үүсгэн байгуулж, өөрийн үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд ийм бүлэг нь анх байгуулагдахдаа улс төрийн бус, мэргэжлийн үүрэг зориулалтаар үүссэн байдаг. Жишээ нь:

Армийнхан улс орноо хамгаалах, багш нарын холбоо мэргэжлийн онцлогоо хадгалах гэх мэт.

Эвсэл холбооны бүлэг нь өөрийн гэсэн тодорхой зорилго чиглэл дээр үндэслэгдсэн зохион байгуулалт бүлэг болохынхоо хувьд улс төрийн зорилгыг агуулсан, төрийн дотоод гадаад бодлого, үйл ажиллагаанд нөлөө үзүүлэгч бүлэг юм. Тухайлбал үйлдвэрчний эвлэлийн байгууллага юм. 3.Сонирхлын бүлгийн илрэх хэлбэрүүд Орчин үед сонирхлын бүлэг нь дараах хэлбэрээр үйл ажиллагаа явуулж иргэний нийгмийн төлөвшилд нөлөөлж байна. Сонирхлын бүлэг нь дараах хэлбэрээр илэрнэ. Төрийн бус байгууллага Шахалтын бүлэг Лобби бүлэг Төрийн байгууллага Төрийн бус байгууллага нь бүлгийн болон нийтлэг ашиг сонирхлоо илэрхийлэн хамгаалах зорилгоор иргэдээс сайн дураар үүсгэн байгуулсан, төрөөс хараат бус, хувийн ашгийн төлөө бус, өөрийгөө удирдах замаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Төрийн бус байгууллагыг дараах ерөнхий байдлаар ангилна. Үүнд: Төрийн бус байгууллага Зорилго, санхүүжилтийн эх үүсвэрээр нь Үйл ажилллагааны чиглэлээр нь Зохион байгуулалтын шинжээр нь 1.Нийтэд үйлчилдэг
2.Гишүүддээ үйлчилдэг 1.Гишүүнчлэлтэй
2.Гишүүнчлэлгүй 1.Эдийн засгийн
2.Боловсролын
3.Халамжийн
4.Улс төрийн Нийгмийн бүлгийн сонирхлын ихэнх хэсэг нь иргэний нийгмийн шугамаар буюу улс төрийн бус аргаар шийдэгддэг. Гэвч хамт олны хэрэгцээг хангах асуудалд засгийн газрын оролцоо, түүний шийдвэр шаардлагатай болдог. Төр засгийн байгууллагад зорилго чиглэлтэй нөлөөлөх замаар сонирхлын бүлэг өөрийн хүслээ биелүүлж байгаа тохиолдолд түүнийг бусдаас нь ялгахын тулд шахалтын бүлэг гэж нэрлэдэг. Шахалтын бүлэг харьцангуй чанга, чанд зохион байгуулагдсан бүтэцтэй байдаг. Зарим нэгэн нөхцөлд улс төрийн амьдралд хүчтэй нөлөө үзүүлнэ. Тухайлбал , үйлдвэрчний эвлэл нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан суртал нэвтрүүлэг хийж мөн хурал, жагсаал, цуглаан зохион байгуулан засгийн газарт хүчтэй нөлөөлж байдаг хамгийн чадварлаг шахалтын бүлэг юм. Шахалтын бүлгүүд нь:

- Тодорхой улс төрийн шийдвэрийг дэмжсэн буюу эсэргүүцсэн ухуулга, сурталчилгааны компанийг зохион байгуулах

- Маргаантай асуудлын талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж уг асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах

- Тодорхой эрх мэдэлтний нэр дээр сонгогчдоор захидал, хүсэлт бичүүлэх, утсаар яриулж санал хүсэлтийг нь уламжлуулах зэрэг олон янзын арга хэлбэрээр ажилладаг. Төрийн байгууллагад сонирхлын бүлгийн нөлөөлдөг түгээмэл аргын нэг бол лоббизм юм.

Төрийн хууль тогтоох болон засаг, захиргааны үйл ажиллагаанд зохион байгуулалттай нөлөөлөх сонирхлын бүлгийн эрх ашгийг хамгаалах систем юм. Лобби гэдэг нь гудамж, хонгил, үүдний өрөө гэсэн утгатай англи үг бөгөөд орчин үеийн улс төрийн хэллэгт “парламентад нөлөөлөх” гэсэн утгаар хэрэглэдэг. Тодорхой бүлэг хүмүүсээс өөрсдийн эрх ашигт нийцсэн шийдвэрийг эрх мэдэл бүхий хүмүүсээр гаргуулахыг оролдсон нөлөөллийн үйл ажиллагааг лобби гэнэ.

Түүхийн хувьд ХIХ зууны үеэс Америкт Конгрессийн хуралдаан эхлэхийн өмнөхөн иргэд хурлын танхимын үүдэнд сенотаруудтай уулзаж мөнгөөр санал худалдаж авч байсан туршлагаас үүдэж лоббизм нь өнөөдөр зарим оронд хүлээн зөвшөөрөгдсөн зохион байгуулалттай үйл ажиллагаа болтлоо өргөжжээ.

Лоббистууд зорилгоо хэрэгжүүлэх үүднээс нөлөөллийн янз бүрийн аргыг хэрэглэдэг. Үүнд: Сонгуулийн компанид идэвхтэй оролцох, компаний үеэр нэг нам, нэр дэвшигчийг санхүүжүүлэх сурталчлах Ашигтай санал дэвшүүлэх Тэмцлийн эсрэг арга зам сонгон улс төрийн үйл ажиллагаанд оролцох (өлсгөлөн зарлах, айлган сүрдүүлэх Гарын бэлэг өгөх 1.Эрх мэдэлтэнд санал тавих, зөвлөгөө өгөх Хуулиар зөвшөөрөгдсөн эсэргүүцлийн арга хэмжээ болох жагсаал, цуглаан зохион байгуулах Лоббизм бол төр, засгийн байгууллагуудын ажиллах чадварыг нэмэгдүүлдэг ба парламент дахь хууль тогтоох үйл явцын чадварыг дээшлүүлэх тодорхой хэмжээгээр нөлөөлдөг эерэг талтай гэж үзэж байхад зарим нь хүн амын тодорхой хэсэг бүлгийн өвөрмөц эрх ашгийг хамгаалдаг учраас улс төрийн үйл явцад хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах явдлыг хөхүүлдэг зэргээрээ сөрөг талтай гэж үздэг. Ерөнхийдөө лобби нь нийгэмд байх зүй ёсны үзэгдэл гэж улс төр судлаачид үздэг. Учир нь улс төрийн хүчний харьцааг тэнцүүлж, парламентад суудалгүй нийгмийн бүлгүүд төрийн шийдвэр гаргах үйл явцад оролцох боломж нээгддэг. 4. Сонирхлын бүлгийн үүрэг Сонирхлын бүлэг бус төрийн үйл явцад оролцсоноор улс төрийн идэвхтэй оролцогчдын тоо нэмэгдэж, олон намтай мөр зэрэгцэн улс төрийн уур амьсгалыг тодорхойлдог. Хүчирхэг сонирхлын бүлгийг улс төрийн нам анхааран, харилцаа холбоог тогтоож, өөрийн холбоотон болгох зорилго тавьдаг. Сонирхлын бүлэг нь нийгмий бүлэгт мэдээлэл дамжуулах мөн улс төрийн элитийг төлөвшүүлэх үүрэгтэй. Мөн нийгмийн бүлгийг артикуляцлах, агрегатчилах үүрэг хүлээдэг байна.

Артикуляцлах гэдэг нь нийгмийн бүлгийн санаа бодол, хүсэл эрмэлзлэлийг улс төрийн шаардалага болгон хувирах явдал юм. Тухайлбал цалин нэмэх, тэтгэмж олгох, засгийн газар, яамдын сайд нарыг огцруулах шаардлага бий болдог.

Агрегатчилах гэдэг нь бий болсон шаардлагыг шүүн тунгааж нийтийн эрх ашигт тохирсон зорилгыг тодорхойлно. Нийгмийн амьдралд хэрэгжих магадлал өндөр улс төр, нийгэм-эдийн засгийн ач холбогдолтой шаардлагыг ялгаж засгийн эрх барьж буй улс төрийн хүч болон төрд тавьдаг. Нийгмийн амьдралын хүндрэлтэй асуудлыг төрд мэдээлэх ажлыг сонирхлын бүлэг хийдэг. Мэдээлэл өрөөсгөл, нэг талыг барьсан, тодорхой сонирхолд нийцсэн байдаг ч нийгмийн олон бүлгээс ирсэн янз бүрийн мэдээгээр нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг бүхэлд нь тодорхойлж болно. Энэ нь төр засаг иргэдийн бодит хэрэгцээнд тохирсон эерэг үр дүнтэй улс төрийн бодлого явуулах боломжтой болдог. Улс төрийн элит болон засгийн бүтцийг төлөвшүүлэхэд сонирхлын бүлэг онцгой үүрэг хүлээдэг. Уг асуудалд сонирхлын бүлэг шинжээчийн үүрэг гүйцэтгэдэг төдийгүй өөрийн эгнээнээс засгийн байгууллагад ажиллах боломжтой хүний нэрийг дэвшүүлнэ. Мөн тодорхой засгийн газрыг болон албан тушаалтныг дэмжиж байдаг. Тухайн үүргийг биелүүлэхэд шаардлагатай багц хэрэгсэл улс төрийн намтай харьцуулбал сонирхлын бүлэгт цөөн юм. Улс төрийн нам, сонирхлыг бүлгийн нийгмийн үүрэг нь нийтлэг, төстэй зүйл байдаг гэсэн ялгаа бас байна. Сонирхлын бүлгийн нэг онцлог нь бүлгийн гишүүдийн эрх ашгийг хамгаалж төр засгийн байгууллагад нөлөө үзүүлдгээс биш нам шиг засгийн эрх авах сонирхол байдаггүй.

Ардчилсан өөрчлөлтийн эхэн үед сонирхлын бүлгүүдийн зорилго, үйл ажиллагаа нь хүнд суртал тоталитар дэглэмийг халж өөрчлөх, нэгэнт шинээр бүрэлдэж бий болсон ардчилсан тогтолцоог улам бэхжүүлэх, сайжруулах улс төрийн шинжтэй зорилтыг шийдвэрлэхэд чиглэгдэж байсан бол өнөө үед тэдний тавьсан зорилт өмнөх үетэйгээ тодорхой шинжтэй байж үйл ажиллагааны чиглэл нь нарийсан өөрчлөгдөх болсон байна. Хоёрдугаарт, сонирхлын бүлгүүдийн өөрийнх нь шинж төрхөд өөрчлөлт орж, өвөрмөц сонирхол, зорилго, эрмэлзлэл бүхий нийгмийн болон хүм ам зүйн тодорхой бүлэгт тулгуурлах болжээ. 1.Сонирхлын бүлгийн ойлголт Анхаарал тавьсанд баярлалаа
Full transcript