Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

new

is easy
by

hulan chingun

on 3 December 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of new


Агуулга



Нэгдүгээр бүлэг: Онолын хэсэг

 Байгууллага дахь идэвхжүүлэлт

 Хяналтын удирдлага



Хоёрдугаар бүлэг: Судалгааны хэсэг

 " Эм Жи Эл дизайн " ХХКомпаний Бүтэц зохион байгуулалт

 " Эм Жи Эл дизайн " ХХКомпаний идэвхжүүлэлт

 " Эм Жи Эл дизайн " ХХКомпаний хяналт


Дэвшүүлж буй санаа

Дүгнэлт
Идэвхжүүлэлт ба мотивацийн тухай ойлголт



Мотиваци: гэдэг бол хүн өөрийн болон байгууллагынхаа нэгдмэл зорилгод хүрэхийн тулд өөрийгөө болон бусдыг өдөөн түлхэх үйл ажиллагаа юм.

Мотив: Харин хүнийг үйл ажиллагаанд өдөөн түлхэгч сэтгэлийн дотоод хүч, сэдлийг мотив гэнэ.


Хүмүүсийг урамшуулахын тулд хүний хэрэгцээ, сонирхолыг харгалзах нь чухал. Хүн зорилгодоо хүрэх замаар өөрийн хэрэгцээгээ хангах, улмаар дараагийн шинэ хэрэгцээгээ илрүүлэн цаашид хүрэх зорилгоо тодорхойлох маягаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж байдаг.

Мотивацийн орчин үеийн онол



Агуулгын

Хүний дотоод хэрэгцээнд тулгуурлан мотивацийг тайлбарладаг. Гол төлөөлөгчид нь Абрахам Маслоу, Дэвид Маклеленда, Фрэдрих Герцберг нар юм.



Процессийн

Хүний танин мэдэхүй аливаа үзэгдэл үйл явц, гадны нөлөөлөлийг хүлээн

авах байдалд тулгуурлан тайлбарладаг. Уг онолын гол төлөөлөгч нь Портер Лоулер юм
.

Мотивацийн агуулгын онолууд:

Мотивацийн агуулгын онолуудад хүний хэрэгцээг ерөнхийд нь хоёр ангилдаг.



Анхдагч:

Өмсөх, идэх, уух, унтах, амрах, амьсгалах г.м /Физиологийн хэрэгцээ/



Хоёрдогч:

Үйл ажиллагаандаа амжилт гаргах эрмэлзэл, хүндлүүлэх, хамт олондоо хамааралтай байх, эрх мэдэлтэй байх г.м /өөрийн мөн чанараараа хүний оюун санаа, сэтгэл зүйн хэрэгцээг хэлнэ.
Америкийн эрдэмтэн судлаач А.Маслоу 1940-өөд оны үедхэрэгцээний шатлалын онолоо боловсруулан гаргажээ. Хүний олон янзын хэрэгцээг таван үндсэн ангилалд хувааж авч үзсэн.
Дээд шатны хэрэгцээнд тулгуурласан мотивацын онолын өөр
нэг загвар бол Девид Макклелендын онол юм.
Тэрээр дээд шатны дараах гурван хэрэгцээ байдаг гэж үзсэн.



1. Эрх мэдэлтэй байх хэрэгцээ

2. Бүтээмжтэй байх хэрэгцээ /амжилтын/

3. Аль нэг зүйлд татагдаж байх /хамаарлын/
Фредерик Герцберг судалгааны үр дүндээ тулгуурлан "Эрүүл axyйн хүчин зүйлс”, "мотиваци" /идэвхижүүлэгч/ гэсэн хоёр ойлголтыг тодорхойлсон байна. Эрүүл ахуйн хүчин зүйл нь ажил хийж байгаа орчин харин мотиваци бол уг ажлын шинж чанар агуулгатай холбоотой гэж тодорхойлжээ. Герцбергийн тодорхойлсноор эрүүл ахуйн хүчин зүйл байхгүй эсвэл хангалттай түвшинд байхгүй бол хүн ажилдаа сэтгэл ханамжгүй байх болно. Ингэснээр хүний мотивийг бууруулна гэж үзсэн.

Мотивацийн процессын онолууд

Энэ онол нь хүн тодорхой зорилгод хүрэхийн тулд
хүчин чармайлтаа хэрхэн хувиарлах үйл хөдлөлөө
хэрхэн сонгохтой холбоотой. Энд дараах 3 гол онол байдаг.



1. Хүлээлтийн онол

2. Шударга ёсны онол

3. Портер Лоулер нарын загвар
Мотиваци ба урамшуулал

Урамшууллыг материаллаг ба материаллаг бус гэж 2 ангилна. Материаллаг урамшуулал нь нэг талаас хүний гачигдаж байгаа материаллаг хэрэгцээг хангах, нөгөө талаас материаллаг эд зүйлсээр дамжуулан хүний сэтгэл санаанд нөлөөлж сэтгэл зүйн ханамж өгдөгөөрөө онцлог байдаг. Мөн хүний хөдөлмөрийн амжилтыг үнэлэн мөнгө болон бусад эд зүйлийг өгөх замаар хүний ажиллагааг идэвхижүүлэх нөлөөллийн арга хэрэгсэл юм.

Материаллаг бус урамшуулал нь хүнд сэтгэл санааны хувьд урам хайрлах, дэм өгөх үйлчлэл бүхий удирдлагын нөлөөлөл юм.
Хяналтын удирдлага

Хяналт гэж вэ?

Хяналт нь байгууллагын зорилгыг жигд тасралтгүй хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлдэг үйл явц юм. Хяналтын үйл явцыг зөв зохион байгуулснаар аливаа нэг асуудал үүсэн томорч, шийдэгдэхгүй явсаар байгууллагын амжилтанд хор хохирол учруулах хэмжээнд хүртэл даамжрахаас сэргийлэх боломжтой. Хяналтыг амжилттай хэрэгжүүлсний үндсэн дээр байгууллагын болон хувь хүн нэг бүрийн үр бүтээлч үйл ажиллагааг дэмжин хөхүүлэх бололцоо бий болно. Хяналтын үүргийг зөвхөн дээд шатны удирдагч юмуу түүний томилсон хүмүүс хэрэгжүүлэх албагүй.
Хяналт зайлшгүй байх шалтгаан


Гадаад орчны байнга өөрчлөгдөн шинэчлэгдэх үйл явцыг цаг ямагт мэдэрч байх
Нэгж хэсгийн ажлын уялдаа холбоо, түүний нарийн төвөгтэй байдал хяналтын тогтолцоо бүрдүүлэх шаардлагыг бий болгодог
Аливаа шинэ ажил хүмүүсээс өндөр ур чадвар шаардах ба үүнтэй зэрэгцэн алдаа эндэгдэл гарсан тохиодолд дахин давтагдахгүй байхаар засварлагдахад хяналт чиглэгдэнэ.
Байгууллагын ажлын эцсийн үр дүнг удирдагч хариуцаж байдаг ба стратегийн шинж чанартай шийдвэр гаргахад нөлөөлнө.

Хяналтын үндсэн 5 үүрэг

1. Тодорхойгүй байдлыг тодорхой болгох
2. Алдаа дутагдлыг илрүүлэх
3. Нөцөл боломжийг тогтоох
4. Хүнд бэрхшээлтэй нөхцөл байдлыг удирдах
5. Эрх мэдлийг бусдад шилжүүлэх
Хяналт хэлбэр-/үйл явц/
Хоёрдугаар бүлэг: Судалгааны хэсэг

" Эм Жи Эл дизайн " ХХКомпаний Бүтэц зохион байгуулалт
" Эм Жи Эл дизайн " ХХКомпани нь нийт 25 ажилтантай байгууллага байна.(2012-11.20 ны өдрийн байдлаар)

" Эм Жи Эл дизайн " ХХКомпаний идэвхжүүлэлт

" Эм Жи Эл дизайн " ХХК ний зорилгыг тодорхойлох, шинэ бүтээгдэхүүн бий болгох, хүмүүсийг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтын оновчтой стратегийг сонгох, маркетингийн төсөв зохиох шийдвэрүүдийг ихэнх үед ерөнхий захирал болон гүйцэтгэх захирал гаргадаг.

Байгууллагын орлогод болон зан төлөвт суурилсан шагнал урамшууллын системийг бий болгох нь ажилчдыг үргэлж сэдэлжүүлж байдаг. Байгууллагын зан төлвийн урамшуулалийн үед, дараах тохиолдуудад урамшуулалыг олгодог.



• Ирц бүрэн байдал

• Цагтаа ажлаа гүйцэтгэсэн байдал

• Бусадтай сайн гар нийлж буй байдал

• Санаачлага гарган асуудлыг шийдэж буй байдал

• Гайхалтай харилцагчийн үйлчилгээ
Мөнгөн шагнал нь материаллаг урамшууллын түгээмэл хэлбэр юм.
Энэ нь хүнд мөнгөн хэрэглээ байнга гарч байдаг,
нөгөө талаас удирдлага тэр бүр материаллаг эд зүйлсээр
хүмүүсийн хэрэгцээнд тааруулан онож шагнаж чаддаггүй.
Мөнгөөр шагнагдсан хүн өөртөө хэрэгцээтэй зүйлээ авч
материаллаг хэрэгцээгээ хангах замаар сэтгэл зүйн ханамж авна.

Борлуулалт, ашгийн төлөвлөгөөний биелэлтийн урамшуулал

Ерөнхий захирал болон гүйцэтгэх захирал хоёр нь
албан тушаал бүрийн борлуулалтад нөлөөлөх ач холбогдолын
хувийг тодорхойлж, борлуулалт ашгийн төлөвлөгөөний биелэлтийн
урамшуулал тооцдог.

Материаллаг бус урамшуулал

Материаллаг бус урамшуулал нь хүнд сэтгэл санааны хувьд урам хайрлах,
дэм өгөх үйлчлэл бүхий удирдлагын нөлөөлөл юм.
" Эм Жи Эл дизайн " ХХКомпаний дотоод дүрэм журам ба хяналт :



Харилцаа: Ажилчид хоорондоо элэгсэг найрсаг харьцах, хүмүүсийн хоорондоо хүндэтгэлтэй харьцах ёс зүйг дагаж мөрдөх ба хамтын хариуцлага хүлээх зарчмуудыг удирдлага болгоно.

Ажиллах дүрэм: Өглөө 8 цаг 55 минутаас өмнө ажилдаа ирэх, Орой 6-с өмнө явахгүй байх,цайны цаг яс баримтлах, ажлын цагаар ажлын байрандаа байх, байгууллагын дотоод нууцыг задлахгүй байх.

Эдгээр дүрмийг зөрчсөн тохиолдолд тодорхой хэмжээний арга хэмжээ авхуулах буюу мөнгөн торгууль төлдөг. Байгуулагын дотоод дүрэм журам нь нууцлалтай мэдээлэл тул дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.
Хяналт :" Эм Жи Эл дизайн " ХХКомпаний ажиллагсад нь тус бүрдээ өөрсдийн үйл ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлох зорилгоор ажлын тайланг гаргаж мөрддөг байна. " Эм Жи Эл дизайн " ХХК-ийн ажлын тайланг сар бүр ерөнхий менежер, ня-бо хариуцан гаргана: Ерөнхий менежер:- гүйцэтгэсэн ажлын үзүулэлт - ажилчдын ажлын үзүүлэлтЕрөнхий нягтлан бодогч : - борлуулалтын орлого - материалын тооцоо - санхүүгийн тайлан тооцоо
Ажилчид нь:

Сар бүр өерийн хийсэн ажлын тайлангаа удирдлагад гаргаж өгнө. Энэхүү тайланг үндэслэн компанийн цаашдын үйл ажиллагааны бодлого, чиглэл төлөвлөгөөг тодорхойлно. Улирал бүр гаргах тайлан тэнцлийг холбогдох хяналтын байгууллагууд болон хөрөнгө оруулагч компаниудад хүргүулнэ.

" Эм Жи Эл дизайн " ХХК-ийн үйл ажиллагаанд хувь нийлүүлэгчид хяналт тавина. Ажилчдын ажлын үзүүлэлт, хөдөлмөрийн гэрээний үнэлэлт дүгнэлтийг " Эм Жи Эл дизайн " ХХК-ийн удирдлага гаргана.

" Эм Жи Эл дизайн " ХХК -ийн нягтлан бодогч нь ажилчдад хариуцуулж өгсөн эд хөрөнгийг жагсаалтын дагуу сар бур бүртгэнэ. Техникийн эвдрэл, согог, гэмтэлд менежер хяналт тавина.

Нийт ажилтны ажилласан цаг илүү цаг хоцролт таслалттай холбоотой нийт мэдээлэллийг ерөнхий менежер гаргаж үнэн зөв эсэхэд ерөнхий захирал хяналт тавьж баталгаажуулна.
Дэвшүүлж буй санаа
Ажилласан жилийн урамшуулал
Ажилтанд олгох тэтгэмж

Ажилтан гэрлэсэн бол

Ажилтны үр хүүхэд гэрлэсэн бол

Ажилтны эцэг эх, хадам эцэг, хадам эх нас барсан бол

Ажилтны үр хүүхэд, эхнэр нөхөр нас барсан бол

Ажилтны орон гэр байгалийн гамшигт өртсөн бол



Хяналт

Ажилтан сард нийт 10 минутаас дээш хугацаагаар хоцорсон бол минут тутамд 100 төрөгөөр тооцон сарын эцэст цалингаас суутгана.

Нэг сард 15 минутаас дээш хугацаагаар хоцрох алдааг дахин давтвал цалингийн 10 хүртэлх хувийг суутгаж арга хэмжээ авна.
Дүгнэлт
Аливаа байгууллагын удирдагч нар нь ажилчдыг идэвхжүүлснээр зорилгодоо хүрэхэд дөхөм болно. Ажилчдыг идэвхжүүлхийн тулд зөв урамшууллыг сайн зохион байгуулалттайгаар хүргэх нь чухал. Хүмүүсийг урамшуулахын тулд хүний хэрэгцээ, сонирхолыг харгалзах нь чухал. Хүн зорилгодоо хүрэх замаар өөрийн хэрэгцээгээ хангах, улмаар дараагийн шинэ хэрэгцээгээ илрүүлэн цаашид хүрэх зорилгоо тодорхойлох маягаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж байдаг. Хүмүүсийн мотивийг мэдэхгүйгээр хэрэглэсэн урамшуулал урам болохгүй, харин ч эсрэг сөрөг нөлөө үзүүлж болох талтай байдаг. Хүмүүсийн хэрэгцээ олон янз байх бөгөөд түүнд нөлөөлж буй олон хүчин зүйлүүдээс (нас, хүйс,боловсрол,нийгмийн байдал, шашин шүтлэг) энэ нь хамаардаг. Иймээс хэрэгцээгээр дамжуулан бүлэг хамт олны нэгдмэл үйл ажиллагааг удирдан байгууллагыг зорилгод нь хүргэх нь удирдлагаас өндөр ур чадвар шаарддаг.
Хяналтын үйл явцыг зөв зохион байгуулснаар аливаа нэг асуудал үүсэн томорч, шийдэгдэхгүй явсаар байгууллагын амжилтанд хор хохирол учруулах хэмжээнд хүртэл даамжрахаас сэргийлэх боломжтой. Хяналтыг амжилттай хэрэгжүүлсний үндсэн дээр байгууллагын болон хувь хүн нэг бүрийн үр бүтээлч үйл ажиллагааг дэмжин хөхүүлэх бололцоо бий болно.Хяналтын үүргийг зөвхөн дээд шатны удирдагч юмуу түүний томилсон хүмүүс хэрэгжүүлэх албагүй.

Буруу зохион байгуулагдсан хяналтын систем нь ажилтнуудын зан үйлийн байдалд маш хүчтэй нөлөөлж, хэт барьж идэвх санаачлагыг нь боогдуулна.
" Эм Жи Эл дизайн " ХХК нь мөнгөн шагнал ажилчиддаа олгож урамшуулдаг. Мөнгөн шагнал нь материаллаг урамшууллын түгээмэл хэлбэр юм. Энэ нь хүнд мөнгөн хэрэглээ байнга гарч байдаг, нөгөө талаас удирдлага тэр бүр материаллаг эд зүйлсээр хүмүүсийн хэрэгцээнд тааруулан онож шагнаж чаддаггүй. Мөнгөөр шагнагдсан хүн өөртөө хэрэгцээтэй зүйлээ авч материаллаг хэрэгцээгээ хангах замаар сэтгэл зүйн ханамж авна.
Борлуулалт, ашгийн төлөвлөгөөний биелэлтийн урамшуулал
Ерөнхий захирал болон гүйцэтгэх захирал хоёр нь албан тушаал бүрийн борлуулалтад нөлөөлөх ач холбогдолыг хувийг тодорхойлж, борлуулалт ашгийн төлөвлөгөөний биелэлтийн урамшуулал тооцдог.
Материаллаг бус урамшуулал
Материаллаг бус урамшуулал нь хүнд сэтгэл санааны хувьд урам хайрлах, дэм өгөх үйлчлэл бүхий удирдлагын нөлөөлөл юм.
Хяналт :
" Эм Жи Эл дизайн " ХХКомпаний ажиллагсад нь тус бүрдээ өөрсдийн үйл ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлох зорилгоор ажлын тайланг гаргаж мөрддөг байна. " Эм Жи Эл дизайн " ХХК-ийн ажлын тайланг сар бүр ерөнхий менежер, ня-бо хариуцан гаргана:
Анхаарал тавьсанд баярлалаа
Full transcript