Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Орчин үеийн компьютерийн үзүүлэлт

No description
by

Khishigjargal Tulga

on 19 September 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Орчин үеийн компьютерийн үзүүлэлт

Орчин үеийн компьютерийн үзүүлэлт
Зорилго
Хэрэгцээ шаардлагадаа тохируулан компьютерийн үзүүлэлтийг тодорхойлох, компьютерийн сонголтыг оновчтой бөгөөд зөв хийх чадвартай болох
Компьютер
Компьютер нь нэг ба хэд хэдэн төв процессор өгөгдсөн заавар буюу программын дугуу өөрт суулгагдсан, холбогдсон төхөөрөмжүүдтэй мэдээлэл солилцож, тэдгээрийн үйл ажиллагаа, зохицлыг удирдан, мэдээллийг боловсруулах цогц байгууламж юм.
Компьютерийн хүчин чадлыг илэрхийлэх хэд хэдэн үндсэн чухал үзүүлэлт байдаг.
Үүнд:
CPU (Төв тооцоолох төхөөрөмж)
RAM (Шуурхай санах ойн хэмжээ)
Hard Disk (Хатуу дискийн багтаамж)
CPU гэж юу вэ?
CPU нь компьютерийн тань үндсэн процессор бөгөөд компьютер дээрхи бүх үйлдлүүд CPU-ээр дамжигдан хийгддэг. Хүний биеэр ярьвал CPU нь хүний тархи юм. Энгийнээр тайлбарлавал та 2+7 гэсэн үйлдлийг хийх гэж байгаа гэж бодъё тэгвэл таньд оролт гаралт түүнийг гүйцэтгэх процессор хэрэг болж байна. Оролтыг та компьютерийн гар дээр 2+7 гэж бичиж оруулна энэ нь CPU хэсэгт бүртгэгдэн боловсруулалт хийгдэн 9 гэсэн хариуг гаргаж ирнэ.
Зах зээл дээр 2 том бренд бий. Алдарт Intel ба AMD. Хүчин чадлын хувьд Intel илүү сайн. Гэхдээ үзүүлэлт шаардсан программ ачааллаад байдаггүй хэрэглэгчдийн хувьд AMD сайн сонголт. AMD CPU хүчин чадал нь Intel - ийг гүйцэж чадахгүй ч гэсэн хямд үнээр таны хэрэгцээг хангаж чадна.
Core монголчилбол цөм. Цөм гэж CPU-ийн мэдээлэл боловсруулах хэсгийг хэлнэ. Dual Core-2 цөмт, Quad Core-4 цөмт гэсэн үг. Мэдээж цөмийн тоо ихсэх тусам CPU-ийн хурд ихэснэ. Ажилчдын тоог нэмэх тусам ажил хурдан дуусна шүү дээ. Гэхдээ CPU-ийн тэр олон цөм амьдрал дээр хэрэглэгдээд байдаггүй. Ихэнхи хэрэглээний программууд нэг цөм, тоглоомууд 2-3 цөм л шаардана.
Core i3 - Хямд бас хүчтэй CPU. Intel-ийн ганцхан 2 цөмт (Dual Core)Core загвар. Core i3 2 цөмтэй. Яг л энгийн хэрэглэгчдэд зориулсан загвар.
Core i5 - Сүүлийн үеийн Core Quad (4 цөмтэй). Шилдэг сонголт.
Core i7 - 8 цөмтэй мэт ажиллана. Хурдан, хүчтэй. Гэвч мэргэжлийн тоглоомчин эсвэл график, өндөр эффект шаардсан ажил хийдэггүй л бол i7 г сонгох хэрэггүй.
CPU-ийн хурд 2GHz - ээс дээш хурдтай байхад л хангалттай.
Бит бол компьютерт мэдээлэл хадгалах хамгийн бага нэгж юм. 32 бит гэдэг нь 32 оронтой 2-тын тооллын системийн мэдээллийг боловсруулах чадвартай гэсэн үг. Мэдээж битийн тоо ихсэм тусам сайн.
Компьютер дотор эх хавтан дээр байрлах хамгийн том хэсгийг CPU гэж ойлгож болно. Хэрвээ шинээр CPU худалдан авбал энэ нь дулаан шингээгч болон сэнсээр хучигдсан ирдэг. CPU-ийн сэнс болон дулаан шингээгч маш чухал. Эдэнгүйгээр CPU нь хэт халсанаас болж шатах аюултай.
RAM гэж юу вэ?
RAM - (Random Access Memory)
Компьютерээр боловсруулах бүх төрлийн мэдээллийг санаж хадгалахад зориулагдсан компьютерийн хэсгийг санах ой гэнэ. Иймд хэрэв санах ой байхгүй бол мэдээлэл боловсруулах боломжгүй болно. Компьютерийн санах ой дахь мэдээлэл компьютерийг унтраахад арилдаг. Ийм чанартай санах ойгоос гадна орчин үеийн компьютерт санасан мэдээлэл нь өөрчлөгддөггүй байнга тогтмол хадгалагдаж байдаг санах ой байдаг. Энэ санах ой дахь мэдээлэл зөвхөн уншиж ашиглахад зориулагдсан байдаг. Ийм санах ойг ROM (Read Only Memory) гэж нэрлэдэг. Санах ой доод тал нь 2GB болж өгвөл 4GB хэрвээ 6GB+ байвал бүр сайн. Одоогоор санах ойн төрөл нь DDR3 гэж байхад сайн гэж ойлгож болно.
Hard Drive гэж юу вэ?
Хатуу диск буюу хааяа Hard Drive гэж нэрлэгддэг., компьютер доторх үндсэн хадгалалтын бүрэлдэхүүн юм. RAM тай адилгүй байнгын санах ой гэж хэлж болно. Хадгалалтыг хийхэд тольтой адилхан дугуй диск нь толбогүй байх хэрэгтэй байдаг. Энэхүү дугуй диск нь төмрөн хайрцган дотор байдаг учир нь агаарын тоос тортог нь хатуу дискийг амархан гэмтээх аюултай. Хэмжээ нь доод тал нь 250GB болон түүнээс дээш байхад хангалттай. Ихэвчлэн хадгалах төхөөрөмж нь 5200RPM нэг минутанд хатуу дискний доторх эргэх хурд нь 5200 удаа гэсэн үг юм. Хэрвээ боломж байвал 7200RPM байвал сайн.
Full transcript