Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

УИХ-ын тухай хууль

No description
by

Цэлмэг Болд

on 29 September 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of УИХ-ын тухай хууль

Парламентат ёсны түүхэн үүсэл
Парламентат ёсыг судалж үзэхийн ач холбогдол нь төрийн байгуулалт, засаг төрийн байгууллагын тогтолцоонд парламентын эзлэх байр , үүрэг роль, чиг хандлагыг танин мэдэхэд оршино.
Парламент гэдэг нь "parler" гэдэг "ярих, хэлэлцэх" гэсэн утгатай франц үгнээс үүсэлтэй бөгөөд энэ нь хууль тогтоох салбарыг бүрдүүлдэг хууль тогтоох талаар хамгийн дээд эрх мэдэлтэй байгууллага юм.
Судлаачид парламентын засаглал бүхий ардчилсан төрийн тогтолцоог парламент ёс гэж тодорхойлжээ. Анх 1825 онд парламент гэсэн нэр томъёог Францад орчин үеийн утга агуулгаар хэрэглэдэг болсон.
Дэлхийн улсуудын парламентын хөгжил
Их Британийн парламент :
Парламент нь анх 1265 онд Англид бий болсон бөгөөд 14-р зууны үеэс эхлэн Английн парламентад өнөөгийн дүр төрхийг олсон. 1352 оноос Английн парламент нь Лордын танхим ба төлөөлөгчийн танхим гэсэн 2 үндсэн бүтцэд хуваагддаг байжээ. Харин өнөөгийн Английн парламент нь Хатан хаан, Лордын танхим, Нийтийн танхим гэсэн 3 хэсгээс бүрддэг.
АНУ-н Парламент:
АНУ-н үндсэн хуульд зааснаар төлөөлөгчийн танхим ба сенатаас бүрдэх Конгресс хууль тогтоох дээд эрх мэдэл эдэлнэ. Төлөөлөгчийн танхим нь 435, Сенат нь 100 гишүүнтэй байдаг.
БНХАУ-н Парламент:
БНХАУ-н төрийн эрх барих дээд байгууллага БХАТИХ хууль тогтоох дээд эрхийг хэрэгжүүлнэ. Энэ нь 2978 гишүүнтэй бөгөөд дэлхийн хамгийн олон гишүүнтэй парламентын тоонд ордог.
МУ-н хууль тогтоох байгууллагын хөгжил, төлөвшил

УИХ-ын тухай хууль
МУ-н үндсэн хуулийн 1-р зүйлийн 1-д Монгол улс бол БН улс мөн гэж заасныг үндэслэн Монгол Парламентын БН засаглалтай улс мөн гэж засаглалын хэлбэрийг тодорхойлж болно. 1990.07.29-нд Монголд анх удаа олон намын оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж ардын их хурлыг шинэчилэн байгуулж улмаар үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулан төрийн эрх барих хууль тогтоох байгууллага болох улсын бага хурлыг байгуулсан байна. /Дарга: Р.Гончигдорж/
1990 оны Бага хурлын гишүүдийг намын харъяалалаар авч үзвэл МАХН 33, МоАН 13, МСДН 4, МҮДН 3 байсан бөгөөд бүх гишүүдийн 12% нь инженер, 28% нь эдийн засагч, 22% нь хуульч, 4% нь багш, 34% нь бусад төрлийн мэргэжилтэй хүмүүс байсан.
1992.01.13-нд Монгол Улсын шинэ үндсэн хуулийг баталж МУ-н УИХ-г байгуулсан.
1996 онд 2дах удаагийн УИХ-н сонгуульд нэг мандат бүхий 76 тойргоос олонхийн саналаар УИХ-н гишүүдийг сонгосон.
2000 онд болсон 3дах удаагийн УИХ-г сонгох сонгуулиар МАХН парламентад үнэмлэхүй олонх болсноороо онцлогтой.
Парламентын засаглалын сул тал:
1.
Парламентын тогтолцоонд олонхийн шийдвэрийг цөөнх буюу сөрөг хүчин эсэргүүцсэн тохиолдолд уг шийдвэрийг өөрчлөх боломжгүй.
2.

Парламентад нэг нам дангаараа олонхийн суудал авсан тохиолдолд бусад улс төрийн хүчний тэнцвэргүй байдал үүсэх магадлалтай.
3.

Парламентад олон нам суудал авсан тохиолдолд эвсэлийн ЗГ байгуулж ажилладаг.
Парламентын засаглалын давуу тал:
1.
Эрх мэдэл нэгдмэл төвлөрсөн байх учир ямарч нөхцөл байдалд ЗГ нь шуурхай ажилладаг.
2.

Бодлого боловсруулж хэрэгжүүлэх түүний эцэст хүлээх хариуцлага нь тодорхой байдаг.
3.
Тухайн нам сонгуульд ялвал сонгуулийн амлалтаа биелүүлэх бололцоотой.

Монгол Улсын УИХ-н тухай хууль

Энэ хууль 7 бүлэг 45 зүйлтэй.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт:
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын /цаашид “Улсын Их Хурал” гэх/ бүрэн эрх, түүний зохион байгуулалтын бүтэц, бүрэлдэхүүн, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал, түүний бүрэн эрхийн баталгааг тогтоох, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Улсын Их Хурлын бүрэлдэхүүн
5 дугаар зүйл.
Улсын Их Хурлын бүрэлдэхүүн
5.1.
Улсын Их Хурал нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн дагуу сонгогдсон 76 гишүүнээс бүрдэх бөгөөд энэхүү бүрэлдэхүүнийг “нийт гишүүн” гэж ойлгоно.
5.2.
Ээлжит сонгуулийн дараа нийт гишүүний дөрөвний гурав буюу 57-оос доошгүй гишүүн сонгогдож, Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөсөн бол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно.
/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.3.
Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд Улсын Их Хурлын гишүүн нас барсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдсөн, эсхүл бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, эгүүлэн татсаны улмаас орон гарсан боловч нөхөн сонгууль явагдаагүй тохиолдолд Улсын Их Хурлын 57-оос доошгүй гишүүний бүрэн эрх хүчинтэй байвал Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно.
7 дугаар зүйл. Гишүүний бүрэн эрх

7.1. Гишүүн дараахь бүрэн эрхтэй:
7.1.1.
үйл ажиллагаандаа нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах;
7.1.2.

Байнгын хороонд заавал харьяалагдах;
7.1.3.

хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл санаачлах;
7.1.4.

санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг өөрийн саналаар татаж авах;
7.1.5.
нэгдсэн болон өөрийн харьяалагддаг Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох;
7.1.6.

Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Байнгын, дэд, түр хорооны дарга, Улсын Их Хурлын сонгуульт бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх;
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Улсын Их Хурлын зохион байгуулалтын бүтэц
13 дугаар зүйл. Улсын Их Хурлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр
13.1.
Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, Байнгын болон дэд, түр хороо, нам, эвслийн бүлэг, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
13.2.
Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь чуулган байна.
13.3.
Чуулган нь нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын дагнасан буюу хамтарсан, түүнчлэн нам, эвслийн бүлгийн хуралдаанаас тус тус бүрдэнэ.
13.4.
Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 13.3-т заасан хуралдаанд тус бүрийнх нь бүрэлдэхүүнд хамрагддаг нийт гишүүний олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно.
Зургаадугаар бүлэг
37 дугаар зүйл. Гишүүнд хориглох үйл ажиллагаа
37.1. Гишүүнд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

37.1.1. ногдсон төсвийг хэтрүүлэх, зориулалтын бусаар зарцуулах;
37.1.2. бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулж бусдаас шан харамж авах;
37.1.3. гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах;
37.1.4. гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах;
37.1.5. Улсын Их Хурлын даргын зөвшөөрөлгүйгээр Засгийн газар, түүний байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэний зардлаар гадаадад зорчих;
37.1.6. бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан олгосон санхүүгийн эх үүсвэр, холбоо, мэдээлэл, тээврийн хэрэгсэл, төрийн өмчийн бусад эд зүйлийг ашиг хонжоо олох зорилгоор, эсхүл сонгуулийн компанит ажилд ашиглах;
37.1.7. хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх;
37.1.8. гишүүний бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох, шахалт үзүүлэх;
37.1.9. аливаа байгууллага, иргэнээс нэг сарын цалингийн хэмжээнээс дээш төгрөгийн үнэтэй бэлгийн зүйлсийг хувиараа авах;
37.1.10. бүрэн эрхийнхээ хугацаанд аж ахуй эрхлэх, аж ахуй эрхлэгчдийн холбоонд элсэх, аж ахуйн нэгжийн төлөөлөх болон хяналтын зөвлөлд сонгогдох
ДОЛДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл
38 дугаар зүйл. Улсын Их Хурлын ажлын нөхцөл
38.1. Улсын Их Хурал “Төрийн ордон”-д байрлана.
38.2. Улсын Их Хурал нь гишүүд, Байнгын, дэд, түр хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах үүрэг бүхий Тамгын газартай байна.
38.3. Улсын Их Хурал аж ахуй, санхүүгийн хувьд бие даасан байх бөгөөд төсвийг нь Улсын Их Хурал батална.
Full transcript