The Internet belongs to everyone. Let’s keep it that way.

Protect Net Neutrality
Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Copy of Санхүүгийн Менежмент

No description
by

dulamsuren zorigt

on 19 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Санхүүгийн Менежмент

Санхүүгийн Менежмент
Агуулга

1. Санхүү гэж юу вэ?
2. Менежмент гэж юу вэ?
3. Санхүүгийн Удирдлага
4. Санхүүгийн Менежментийн гол зорилго
5. Санхүүгийн Менежментийн тухай ойлголт түүний гүйцэтгэх үүрэг
6. Санхүүгийн Менежментийн ач холбогдол
7. Санхүүгийн менежментийн шинжлэх ухааны хөгжилт
8. Санхүүгийн менежментийн чиг хандлага
9. Дүгнэлт
1. Санхүү гэж юу вэ?
"Санхүү бол мөнгийг удирдах ухаан, мөнгийг удирдах урлаг" Л. Ж. Житман Санхүүг:
Санхүүгийн удирдлага
Санхүүгийн үйлчилгээ гэсэн 2 чиглэлээр ангилж үздэг.


2. Менежмент гэж юу вэ?
Менежмент гэдэг нь байгууллагын зорилгод хүрэхийн тулд нөөцүүдийг үр ашигтай, үр дүнтэй арга замаар төлөвлөж шийдвэр гаргах, зохион байгуулах, манлайлах, хянах үйл ажиллагаануудын нэгдэл юм.
3. Санхүүгийн Удирдлага
Санхүүгийн удирдлага нь компани, банк, санхүүгийн байгууллага, төрийн өмчийн төсөвт байгууллагуудын мөнгө хөрөнгө эх үүсвэрийн удирдлагын үйл ажиллагаа, шийдвэр гаргалтын үйл явцын цогц юм.


5. Санхүүгийн Менежментийн тухай ойлголт түүний гүйцэтгэх үүрэг
Санхүүгийн харилцааны өрсөлдөөн, технологийн өөрчлөлт, мөнгөний ханшны уналт, хүүний хэмжээний өөрчлөлт, эдийн засгийн тодорхой бус байдал зэрэг гаднын хүчин зүйлсийн үзүүлэх нөлөө хүчтэй болох тусам түүнийг тун богино хугацаа өнгөрөх бүрийд нь шинжилж дүгнэлт өгч байх шаардлагатай. Дээрх хүчин зүйлс хичнээн хурдан өөрчлөгдөх бүр төдий чинээ олон удаа ажиглалт явуулж шинжилгээ хийгээд цаашдын шийдвэр гаргахдаа харгалзаж байх ёстой.
Орчин үеийн санхүүгийн менежмент нь актив-хөрөнгө худалдан авах, арвижуулах, нэгтгэн нийлүүлэх, санхүүжүүлэх, активыг удирдах зэрэгтэй уялдаатай үйл ажиллагааг судлах асуудлуудыг багтаадаг. Макро болон микро түвшин дэх санхүүгийн харилцааг зохицуулан удирдах явцад ерөнхий зориулалт бүхий төвлөрсөн ба бизнесийн байгууллагуудын мэдлийн тодорхой зориулалт бүхий мөнгөн хөрөнгийн сан бий болдог.
Санхүүгийн менежментийн шинжлэх ухаан нь мөнгөн хөрөнгийн санг оновчтой удирдах арга барил буюу урлаг мөн.
Санхүүгийн менежментийн гүйцэтгэх үүрэг нь:
• Хөрөнгө оруулах
• Хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх
• Активын менежменттэй холбоотой шийдвэр гаргах,
• Ногдол ашгийн бодлого оновчтой явуулах явдал мөн
Зах зээлийн эдийн засгийн өндөр хөгжсөн орнуудад бизнесийн байгууллагын үйл ажиллагааг үнэлэхдээ дараахь үндсэн хүчин зүйлс буюу гол шинжүүдийг харгалзан үздэг. Үүнд:
1. Менежментийн түвшин
2. Бүтээгдэхүүний ба ажил үйлчилгээний чанар
3. Шинэчлэлийн явц
4. Урт хугацаатай хөрөнгө оруулалтын үнэлгээ
5. Санхүүгийн тогвтортой байдал
6. Нийгэм ба хүрээлэн байгаа орчны өмнө хүлээх хариуцлага
7. Хоршсон хөрөнгийн ашиглалт
8. Өмчийн эзэд ба удирдах ажилтан нарын авъяас чадвартай хүмүүсийг эрэн сурвалжилж олоод өөртөө татаж түүнийг нь хөгжүүлэх ур чавдар
4. Санхүүгийн Менежментийн гол зорилго
1. Санхүүгийн менежментийн тухай тодорхойлолт өгөх
2. Ирээдүйд санхүүгийн менежментэд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох
3. Бизнесийн зохион байгуулалтын хэлбэрийг сонгох
4. Компанийн зохион байгуулалтын бүтцэд санхүүгийн эзлэх байр суурийг тодорхойлох
5. Санхүүгийн менежер нь нягтлан бодох бүртгэлийн менежер, маркетингийн менежер, салбарын албан хаагчидтай ямар харилцаатай ажиллахыг тодорхойлох
6. Компанийн зорилго, түүнийг хэрэгжүүлэхэд санхүүгийн менежерийн гүйцэтгэх үүргийг тодорхойлох зэрэг болно.
Санхүүгийн Менежментийн ач холбогдол
Дээр дурьдсан санхүүгийн менежментийн хөгжлийн хандлага нь түүний ач холбогдол ямар чухал байр суурь эзэлдгийг харуулж байна. Урьд маркетингийн менежерүүд борлуулалтын төслийг, инженерүүд болон үйлдвэрлэлийн ажилчид нь эрэлтэнд нийлүүлэхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх, баялаг бий болгох, санхүүгийн менежерүүд үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж, бараа материалыг худалдан авахад шаардагдах мөнгөн хөрөнгийг өсгөн арвижуулах үүргүүдийг тус тус хариуцаж байжээ. Харин одоо байдал өөр болж, санхүүгийн менежерүүд бүх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зарчимаар ажиллаж, энэ үйл ажиллагааны явцад шууд хяналт тавих шаардлага урган гарлаа.

Санхүүгийн менежментийн шинжлэх ухааны хөгжил
Санхүүгийн менежментийн шинжлэх ухаан нь зах зээлийн эдийн засаг өндөр хөгжсөн орнуудад 1900-гаад оноос бие даасан сургалтын салбар болон гарч иржээ. Цаашид түүний жижиг хэлбэр, салбар нь албан ёсоор нэгдэн нийлэх, шинэ компани ба капиталыг өсгөхөд чиглэсэн үнэт цаасны пүүс байгуулах хүртэл хөгжиж байлаа. 1930 оны их хямралын үед дампуурал, шинэ зохион байгуулалт, хөрөнгийн хөрвөх чадвар, үнэт цаасны зах зээлийн зохицуулалт зэрэг асуудлуудад илүү анхаарч байв. 1940-1950 оны үед санхүүгийн менежмент нь бие даасан субьект болж, 1960 оноос компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор актив, пассивын хослолыг зохицуулдаг болсон.Дээрх хандлага нь улмаар 1980-аад он хүртэл үргэлжилжээ.
Санхүүгийн менежментийн үүсэл хөгжил
Өнгөрсөн зууны 60-аад оны эхээс дэлхийн улс төр эдийн засгийн харилцаанд чанарын өөрчлөлт гарч социолист болон капиталист гэсэн хоёр бүлэглэлд дэлхийн олон орнууд хуваагдаж хоёр системийн тэмцэл хурцдаж барууны өндөр хөгжилтэй капиталист орнуудын хоорондын хамтын ажиллагаа гүнзгийрэхийн хэрээр зах зээлийг удирдах, мөнгөний урсгалыг зохицуулах, бизнес хийж, аж ахуйг удирдан хөтлөх шинэ арга ухаанд суралцах шаардлага тавигдаж олон арга хэмжээ авагдаж эхэлсэн.
Санхүүгийн харилцаа улам гүнзгийрэн хөгжиж, олон улсын шинж чанартай санхүүгийн зах зээл хөгжих болж, нэг орны дотор төдийгүй улс хооронд, олон улсын хэмжээнд мөнгөн хөрөнгийн урсгалыг удирдан зохицуулах арга ухааныг багтаасан удирдлагын иж бүрэн арга хэрэгслийг санхүү менежмент гэж нэрлэх болсон.
Үүсэл
Тодорхойлолт
Санхүү менежментийн онолын үндсийг анх 1938 онд америкийн эрдэмтэн Дж. Вильямс өөрийн <<санхүүгийн активын өртгийн үнэлгээний модель – The theory of investment value>> номонд дэвшүүлж тавьсан байна. Түүний судалгааны гол зарчим нь санхүүгийн активыг үнэлэх, активыг нэмэгдүүлэн хөрөнгө оруулах арга зүйн загвар боловсруулахад чиглэж байжээ.
Үүний дараа санхүүгийн менежментийн шинжлэх ухааны онол арга зүйн асуудлыг барууны олон эрдэмтэн судалж, санхүүгийн шинжлэх ухааныг олон ургальч үзлээр баяжуулан хөгжүүлхэд хувь нэмэр оруулсан байна. Тухайлбал:
Г. Марковиц-санхүүгийн активт хөрөнгө оруулах арга хэлбэр, загвар
М. Милле, У. Шарп-нэг хүчин зүйлийн хамаарал бүхий модель нэртэй хөрөнгө оруулалтын математик загвар
Түүхэн замнал
Түүхэн замнал

Санхүүгийн менежментийн онол нь цаашид үнэт цаасны үнэ бүрдүүлэлт, капиталийн зах зээлийн үр ашгийг дээшлүүлэх, орлогын болон эрсдэлийн харилцан уялдааг судлах чиглэлээр улам баяжиж хөгжсөн. Өнгөрсөн зууны 60-аад оны дундуур У. Шарп, Дж. Линтнер, Дж. Моссин нар санхүүгийн активын орлогын үнэлгээний загвар (Capital Asset Pricing Model - CAPM )-ыг боловсруулж эрсдэл болон орлогын харилцан уялдаатай болохыг онолын хувьд баталсан байна. Санхүүгийн активын орлогын үнэлгээний загварыг улам баяжуулж:
CAPM модельтэй дүйцхүйц санхүүгийн зах зээл дээрхи үнэ бүрдэлтийн онол
опционы үнэ бүрдэлтийн онол
тодорхой бус байдлын нөхцөл дэхь давуу эрхийн онол зэрэг суурь судалгааны ажил гарч ирсэн байна.
Өнгөрсөн зууны 50-аад оны сүүлээр капиталын бүтэц, санхүүжилтийн эх үүсвэрийн үнэлгээний асуудлаар онолын судалгаа эрчимтэй хийгдсэн байна. Үүний үр дүнд том компаниудын хувь хөрөнгийг хаанаас төвлөрүүлэх, хэрхэн удирдаж ашиглах, талаар баримтлах онолын төдийгүй практик амьдрал дээр мөрдөх төрөл бүрийн загварууд гарсан нь санхүүгийн менежментийн хөгжилд гарсан том хувь нэмэр болжээ. Ф. Модильян, Дж. Уэстон нарын бичсэн санхүүгийн онол ба компаний бодлого (Financial Theory and Corporate Policy) ном нь хөрөнгө оруулалтын үнэлгээ капиталын бүтэцийн асуудлаар хийсэн суурь судалгаа юм. Үүний дараа үнэт цаасны үнэ бүрдэлтийн зарчим, хөрөнгийн зах зээлийн үр ашиг, эрсдлийн үнэлгээний загвар боловсруулах зэрэг олон чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил эрчимтэй хийгдэж, орчин үеийн санхүүгийн шинжлэх ухааны онолын үндэс болох санхүүгийн активын орлогын үнэлгээний загвар, үнэ бүрдэлтийн онол, опционы үнэ бүрдэлтийн онол, тодорхой бус байдалын нөхцөл дэхь давуу эрхийн онол, бизнесийн зохион байгуулалтын онол, зах зээлийн үр ашгийн таамаглал зэрэг онол судалгааны загварууд боловсрогдсон байна.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
Багийн гишүүд: Ц. Билгүүн
З. Дуламсүрэн
Б. Пүрэвсүрэн
Э. Цасчихэр

санхүүгийн менежментийн чиг хандлага
1930 аад оноос монголд санхүүгийн менежментийн үүсэл тавигдаж эхэлсэн ч 1940-өөд он гэхэд санхүүгийн менежментийг гадны ажиглагчийн, судлаач шинжээчийн байр суурьнаас авч үздэг. Харин 1960-аад оноос хөрөнгө ба эх үүсвэрийн сонголт, удирдлагын шийдвэр гаргалтад компанийн үнэ цэнийг өсгөж арвижуулах эсэхийг шалгуур болгон авч үзэх хандлага гарч ирсэн байна. 1980-аад оноос санхүүгийн судалгаа шинжилгээнд:
Бизнесийн шийдвэр гаргалтанд инфляцийн нөлөөлөл
Төрөлжсөн үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллагуудын удирдлага зохицуулалт
Харилцаа, мэдээлэл, тооцоололтын техник, технологийн хөгжлийг нэвтрүүлэх зэрэг нь санхүүгийн менежментийн чиг хандлагыг тодорхойлж байжээ.
Санхүүгийн менежментийн чиг хандлага

1990-ээд оноос өнөөдрийн чиг хандлагад:
Тээвэрлэлт харилцаа холбооны технологийн хөгжилт нь олон улсын бизнесийн таатай орчинг бүрдүүлэх болсон
дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах, үндэсний эрх ашгийг дээдлэх сонирхлоос илүү өндөр чанартай өртөг багатай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэх хандлага бий болсноос гадаад худалдааны хязгаарлалт, хориг саад багассан
компани өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зэрэг болно.
Энэ бие даалтын хүрээнд санхүүгийн менежментийн үндсэн ойлголтуудтай танилцлаа. Орчин үеийн санхүүгийн менежментийн шинжлэх ухаан нь мөнгөн хөрөнгийг бий болгох, төвлөрүүлэх, хуваарлах, ашиглах, ногдол ашгийн бодлого явуулах, хяналт тавих асуудлыг судалдаг, мөнгөн хөрөнгийн санг удирдан арвижуулах урлаг, арга мөн. Санхүүгийн менежментийн шинжилгээ хийх дөрвөн үндсэн хүрээнд:
Инфляци
Санхүүгийн байгууллагын зохион байгуулалтын шинэчлэлт
Санхүүгийн оновчтой шийдвэр гаргахад компьютер, түүний сүлжээний эзлэх байр суурь
Санхүүгийн зах зээл, бизнесийн үйл ажиллагааны глобал чанар зэрэг ордог.
Санхүүгийн нөөцийг олж аваад түүнийг оновчтой ашиглах замаар компанийн үнэлгээг дээд зэрэгт хүргэхэд санхүүгийн менежерийн гол үүрэг хариуцлага оршино
Дүгнэлт
Full transcript