Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Америкийн Нэгдсэн Улсын үндсэн хууль,Монгол улсын Үндсэн х

No description
by

Ану Бат

on 17 December 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Америкийн Нэгдсэн Улсын үндсэн хууль,Монгол улсын Үндсэн х

NAME
Америкийн нэгдсэн улсын эрх зүйн эх сурвалж
Америкийн Нэгдсэн Улсын үндсэн хууль,Монгол улсын Үндсэн хуулийн харьцуулалт
Америкийн нэгдсэн улсын Конгресс ба Монгол улсын Их Хурал
Конгресс ба Улсын Их Хурлын эдлэх эрх
Нэгдсэн улсын бүх нийтийн сайн сайхан байдал болон батлан хамгаалалтыг хангах, өр зарлагаа төлөх зорилгоор албан татвар хураамж, гаалийн болон онцгой албан татвар хураах, тэгэхдээ бүх төрлийн татвар нь Нэгдсэн улсын хэмжээнд нэгдмэл байна.
Хуулиар ноогдуулсан албан татвар төлөх үүрэгтэй.
Зохиогч, зохион бүтээгчийн холбогдох бүтээл, нээлтийн онцгой эрхийг тодорхой хугацаагаар баталгаажуулж, шинжлэх ухаан, үр ашигтай урлагийн хөгжлийг хөхүүлэн дэмжих
Соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална. 2 бүлэг 16 зүйл 8
Дайн зарлах, хувийн эзэмшлийн болон бусдын худалдааны хөлөг онгоцыг олзлох зөвшөөрөл, гадаад улсаас өдөөсөн хууль бус үйл ажиллагаанд хариу арга хэмжээ авах тухай зөвшөөрлийн гэрчилгээ олгох, эх газар болон усыг булаан эзлэхтэй холбогдсон журам тогтоох.
Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд бусад улсаас аюул занал учруулж, зэвсэглэн халдвал дайн бүхий байдал зарлах, цуцлах.
Америкийн нэгдсэн улсын хувьд холбооны улс хэдий ч татварын бодлого нэгдмэл байна. Харин Монгол улс үндсэн хуулиндаа татвар төлөх бол иргэний үндсэн үүрэг мөн гэдгийг зааж өгчээ.
Америк Монгол улсын үндсэн хуульд аль алинд нь патентын асуудлыг авч үзсэнээрээ адил юм.
Америкийн нэгдсэн улсын Конгресс, Монгол улсын парламент аль аль нь дайны асуудал шийдэх эрхтэй.
Шүүхийн бус шийдвэрээр ял заах буюу хууль буцаан хэрэглэх аливаа хууль хэрэглэж болохгүй.
Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.
Шүүхийн бус шийдвэрээр ял заахгүй, хуулиас гадуур шүүх байгуулахгүй
Америкийн нэгдсэн улсын үндсэн хууль”Хоёрдугаар зүйл
Үндсэн хууль гэдэг нь: тусгаар тогтнолын баталгаа, төрийн тогтолцооны үндэс, сонгуулийн систем, иргэдийн үндсэн эрх, үүрэг зэргийг тусгаж, тэдгээрийг хуульчлан баталгаажуулсан улс төр, эрх зүйн тулгуур бичиг баримтыг хэлнэ. Америкийн нэгдсэн улсын үндсэн хууль нь 1787 онд батлагдаж, дэлхийн хамгийн анхны бичигдмэл үндсэн хууль болсон юм. Энэ утгаараа түрүү үеийн үндсэн хуулийн ангилалд орно. Америкийн нэгдсэн улсын үндсэн хууль дэлхийн улс төрийн түүхэнд олон зүйлээр анхдагч болсон бөгөөд өнөөг хүртэл 27 нэмэлт орсон нь судлууштай. АНУ нь 50 мужаас тогтдог холбооны улс юм. 1787 оны үндсэн хууль нь өнөө үед үйлчилж байгаа бөгөөд засгийн эрхийг хатуу хуваарилсан, Гүйцэтгэх засаглал нь ерөнхийлөгчийн гарт төвлөрсөн бөгөөд хууль тогтоох засаглал нь конгресс, төлөөлөгчдийн танхимын мэдэлд харин дээд шүүхийн засаглал нь дээд шүүхийн мэдэлд байдаг. Мужууд нь холбооны засгийн газраас үл хамааран янз бүрийн салбарт шийдвэр гаргаж болно. Тэдний улс төрийн бүтэц нь шууд сонгогдсон захирагч нь засгийн газрын тэргүүн байна гэснээс бусад тохиолдолд холбооны улсуудтай ижил юм.
Америкийн нэгдсэн улсын үндсэн хууль нь ангилалын хувьд: бичмэл
Бүтэц нь: Оршил, гол хэсэг буюу 7 зүйл, хавсралт буюу 27 нэмэлттэй байна.
Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийн оршил хэсэгт Нэгдсэн улсын ард түмэн бид улам төгс боловсронгуй холбоог бүрэлдүүлэн төлөвшүүлэх, шударга ёсыг тогтоох дотоодын амгалан тайван байдлыг хангах, хамтран батлан хамгаалах, бүх нийтийн сайн сайхан аж байдлыг дээшлүүлэх, түүнчлэн өөрсдөдөө болон хойч үеийнхэндээ эрх чөлөөний үр шимийг баталгаажуулах зорилгоор Америкийн Нэгдсэн Улс даяар энхүү үндсэн хуулийг тогтоон зарлаж байна
Монгол улсын үндсэн хууль нь ангилалын хувьд бичмэл, бүтцийн хувьд оршил, гол хэсэг, төгсгөл хэсэг гэсэн бүтэцтэй. Монгол улсын үндсэн хуулийн оршил хэсэгт Монголын ард түмэн бид: Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэж, Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, Хүн төрлөхтний соёл иргэншлийг ололтыг хүндэтгэн үзэж, Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цоцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний тулд Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.
Хүн, Нийгэм, Төр гурвын харилцан шүтэлцээг холбон, улс эх орноо батлан хамгаалж, ард иргэдийнхээ эрх чөлөөг олгож, сайн сайхан амьдралыг бий болгох талаар тунхаглажээ. Үүгээрээ хоёр улсын үндсэн хуулин оршил хэсэг төсөөтэй юм.
Төлөөлөгчдийн танхим ба Сенатаас бүрдэх Нэгдсэн улсын Конгресс хууль тогтоох бүрэн эрхийг эрхийг эдлэнэ. Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.· 25 нас хүрээгүй, 7 жилийн турш Нэгдсэн улсын иргэн байгаагүй, түүнчлэн сонгогдох гэж байгаа муж улсдаа тухайн сонгуулийн үеэр оршин сууж байгаагүй хүнийг төлөөлөгчөөр сонгохгүй. 30 нас хүрээгүй, 9 жилийн турш Нэгдсэн улсын иргэн байгаагүй болон сонгуулийн үед тухайн Муж улсад оршин сууж байгаагүй хүнийг сенатчаар сонгохгүй.
Нэгдсэн улсын Дэд ерөнхийлөгч Сенатын дарга байх боловч гагцхүү санал тэнцүү хуваагдахаас бусад тохиолдолд санал хураалтанд оролцохгүй.
Монгол улсын Их Хурлын гишүүнээр Монгол улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно гэж заажээ. Хууль тогтоох эрх мэдэл Америкийн нэгдсэн улсад Конгресст нь байдаг бол Монгол улсад Улсын Их Хуралд энэ эрх мэдэл байдаг байна.
Улсын их хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангарага өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал ерөнхийлөгчийн сонгуулийг 4 сарын дотор зарлан явуулна.
Конгрессийн болон Парламентын гишүүнээр сонгогдохын тулд насны доод зааг 25 байгаа нь адил, Мөн сонгуулийн эрх бүхий иргэн гэсэн ойлголт давцаж, тухайн улсын иргэн байх ёстой гэх ойлголт байгаа нь төстэй юм.
Сенат ба төлөөлөгчийн танхимын гишүүн алба хашсаныхаа төлөө улсын төсвөөс нөхвөр авдаг
Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна.
Конгрессийн гишүүдийг эх орноосоо урван тэрсэлсэн болон хүнд гэмт хэрэг үйлдсэнээс бусад тохиолдолд тэднийг баривчилж үл болно
Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж Монгол улсын Үндсэн хуулинд зааж өгснөөрөө гишүүдийн халдашгүй дархан байдлыг тусгаж өгчээ.
Төлөөлөгчдийн танхим болон Сенат батлаж гаргах хуулийн төсөл бүрээ хууль болохоос нь өмнө Нэгдсэн улсын ерөнхийлөгчид өргөн барина. Ерөнхийлөгч хуулийг сайшаавал гарын үсэг зурж баталгаажуулна, эс сайшаавал эсэргүүцэлийн хамт буцаадаг.
Монгол улын ерөнхийлөгч Улсын Их Хурлын баталсан хуульд бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих эрхтэй.
Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч нь Гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлнэ.Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацааны турш мөн сонгогдсон дэд ерөнхийлөгчийн хамт албан үүргээ гүйцэтгэх бөгөөд тэднийг дараах журмаар сонгоно.
Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.
хуулийг батлахад Нэгдсэн улсын иргэн биш хүн Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдож болохгүй. Түүнчлэн 35 нас хүрээгүй, Нэгдсэн улсад 14 жил байнга оршин суугаагүй хүнийг энэ албан тушаалд томилж болохгүй. Ерөнхийлөгч албан тушаалдаа орохын өмнө “ Би Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн албан үүргийг үнэнчээр гүйцэтгэж, бүхий л хүч чадлаа дайчлан Нэгдсэн Улсын Үндсэн хуулийг сахиж, хамгаалахаа ёслол төгөлдөр тангарагалая” хэмээн андгайлна.
Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол улсын уугуул иргэнийг 4 жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхийлөлөгч сонгогдсоноосоо 30 хоногийн дотор “ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлээ эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангарагалая” хэмээн Улсын Их Хуралд тангарага өргөнө. Ерөнхийлөгч нэгдсэн улсын жинхэнэ албыг гүйцэтгэх үедээ Нэгдсэн улсын арми, далайн цэргийн зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.
Ерөнхийлөгч Монгол улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.
Нэгдсэн улсын ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон иргэний бүх албан тушаалтныг төрд тэрсэлсэн, хахууль авсан болон бусад хүнд, хөнгөн гэмт хэрэг, эрх зүйн бусад зөрчил гаргасны төлөө импичментээр албан тушаалаас нь огцруулж болно.
Ерөнхийлөгч тангарагаасаа няцажҮндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулна.
Конгресс хоёр танхимын гишүүдийн гуравны хоёр нь зайлшгүй шаардлагатай гэж үзсэн үед энэхүү үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал болгох, эсхүл тусгаар муж улсуудын Хууль тогтоох хурлуудын гуравын хоёрын санаачилгаар үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуралдай зарлан хуралдуулж болно. Конгресс соёрхон батлах хоёр аргын аль хэлбэрийг нь санал болгосноос шалтгаалан, эсвэл тусгаар муж улсуулын хууль тогтоох хурлуудын дөрөвний гурав нь соёрхон баталсны дараа тухайн нэмэлт өөрчлөлтийг энэхүү үндсэн хуулийн зорилго санаанд нийцсэн бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж хүчин төгөлдөр болгоно.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг үндсэн хуулийн цэц Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Улсын их хурлын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно.
Үндсэн хууль түүнд оруулах нэмэлт өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гүшүүнийдөрөвний гурваас доошгүйн саналаар батална.
Bls 11028 Б.Дэлгэрцэцэг
Bls 11024 Б. Анусэцэн
Англи-саксоны эрх зүйн бүл
Англи-саксоны эрх зүйн бүлийг нийтлэг эрх зүйн бүл гэх бөгөөд энэ бүлд Английн эрх зүйн тогтолцоо болон англи хэлтэй улс орнууд бүгд хамаарна. Энэ бүл нь дэлхий дээр хамгийн их тархасан. Эл эрх зүйн бүл нь дундад зууны үеийн англид буй болжээ. Англи-саксоны эрх зүйн бүлийг английн эрх зүй, амеркийн эрх зүй гэсэн 2 хэсэгт хувааж үздэг. Английн эрх зүйн хэсэгт Англи, Хойд Ирланд, Канад, Австрали, Шинэ Зеланди зэрэг улс орнууд хамаарна. Английн эрх зүй бол уламжлал ихтэй, :эрх зүйн үндсэн их сурвалж нь шүүхийн прецедент байна. Орчин үед Английн шүүхийн прецедент 500 мянга орчим тоотой болж байна. Ром-Германы эрх зүйн бүлийн хуульчид эрх зүйг урьдчилан тогтоосон зан үйлийн горим, журам гэж үздэг бол Англи-саксоны эрх зүйн бүлийн хуульчид эрх зүйг шүүхийн шийдвэр гэж үздэг.
Иймд энэ бүлийн улс орнууд шүүхийн шийдвэрийн зөв эсэхэд ихээхэн анхаарал хандуулдаг байна. Шүүгчид нь нийтлэг шинжтэй шийдвэр гаргадаггүй бөгөөд тухайн маргааныг төгс шийдэх зорилго тавьдаг байна. Иймд нийтлэг эрх зүйн хэм хэмжээ нь нэлээд уян хатан, бөгөөд хийсвэрлэл багатай, казуист шинжтэй, тодорхой байдал багатай байдаг. Энэ эрх зүйн бүлийн гол онцлог нь бол хууль тогтоогчид бүх цаг үед, бүх харилцааг зохицуулсан хэм хэмжээг тогтоох бололцоогүй гэдгийг хүлээн зөвшөөрч, тэрхүү орон зайг нийтлэг эрх зүй /Соmmon Law/ буюу шүүхийн жишиг, зан заншил, эрх зүйн нийтлэг зарчмаар нөхөх зарчмыг баримталдагт оршино. Дэлхийн хүн амын гуравны нэг нь энэ бүлийн хүрээнд хамрагддаг гэж үздэг. Эрх зүйн энэ бүлийн орнууд бүх эрх зүйг нийтийн эрх зүй гэж үздэг. Нийтийн болон хувийн эрх зүй гэж ангилдаггүй. Түүнчлэн шүүхийн прецедентийн зэрэгцээ эрх зүйн хэм хэмжээг бас хэрэглэж эх сурвалжаа болгодог. Англи саксоны улс орнууд бичмэл бус Үндсэн хуультай. Англид хуулийг статут хууль гэж нэрлэдэг.АНУ-ын эрх зүйн тогтолцоо нь англи саксоны эрх зүйн бүлээс өвөрмөц ялгаатай. Америкийн эрх зүйн тогтолцоонд английн эрх зүйн тогтолцоонооны нөлөөнөөс гадна Испани, Франц, Голландын эрх зүйн тогтолцооны нөлөө хүчтэй байсан. Америкийн эрх зүйн гол онцлог шинж нь нэгдмэл, бичмэл үндсэн хуультай байгаа явдал юм. Үүнээс гадна АНУ-ын эрх зүйн тогтолцооны хувьд холбооны улсын шинжийг илэрхийлдэг бөгөөд английн эрх зүйг бодволд хуульд их ач холбогдол өгдөг онцлогтой

л
Full transcript