Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Бэлгийн замын мөөгөнцөр

No description

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Бэлгийн замын мөөгөнцөр

САЗ 4-6 Д.Бүрэнжаргал
Х.Алмагүл
С.Хоролсүрэн
Н.Мөнхзаяа

Агуулга
Тодорхойлолт
Шалтгаан эмгэг жам
Шинж тэмдэг
Үр дагавар
Оношилгоо
Эмчилгээ
Урьдчилан сэргийлэх
Нэмэлт мэдээлэл
Дүгнэлт
Дүгнэлт
Мөөгөнцөрийг үүсгэгч нь хүний биед хэвийн үед бага хэмжээтэй байдаг. Үржих нөхцөл бүрдсэнээр үржиж өвчлүүлдэг. Шинж тэмдэг илрэхгүй байж болдог ба илэрсэн тохиолдолд танихад амархан байдаг. оношилгоо хийлгэж илэрвэл эмчилгээг зөв зохистой хийснээр төгс эмчлэх боломжтой. Нэг өвчилвөл дахих боломжтой тул урьдчилан сэргийлэх нь хамгийн сайн эмчилгээ.Статистик мэдээнээс харахад эмэгтэйчүүдийн 75 хувь нь энэ өвчинөөр амьдралдаа өвчилдэг байна. Иймээс энэхүү өвчинийг эмчилэхэд ихээхэн анхаарах хэрэгтэй юм.
Тодорхойлолт
Мөөгөнцрийн халдвар нь кандида албиканс мөөгөнцөрөөр үүсгэгддэг. Энэ мөөгөнцөр нь хүний бэлэг эрхтэн, шулуун гэдсэнд хэвийн үед бага хэмжээгээр байдаг. Биеийн дархлаа суларсан үед мөөгөнцөр идэвхитэй уржиж өвчин үүсгэх ба уг өвчин бусдад халдварлах, мөн бэлгийн замаар халдварлах боломжтой.
Үр дагавар
Мөөгөнцөр нь хэт ихэссэн үедээ бэлэг эрхтний (үтрээ болон бэлэг эрхтний толгойн) өнгөн давхаргын эсүүдийг эвдэж эхэлдэг. Бэлэг эрхтэний мөөгөнцөр нь эрүүл мэндэд онцгой хор учруулдаггүй. Гэсэн ч бөөн таагүй мэдрэмж авчирах бөгөөд хэвийн бэлгийн амьдралд саад болдог. Ховор тохиолдолд мөөгөнцөр нь архаг хэлбэрт шилждэг бөгөөд энэ үед хөрш эрхтнүүдийг гэмтээх аюултай. (давсаг, гэдэс)
Шалтгаан эмгэг жам
Жирэмсэн үед
• Бариу өмд буюу синтетик, нейлон дотуур хувцас өмсөнөөс агааргүй нөхцөл бүрдэх
• Зарим антибиотик уухад
• Химийн эмчилгээ хийлгэхэд
• Дархлалын системийг дарангуйлсан өвчний үед (ДОХ, сахарын шижин өвчин г.м.)
• Үтрээнд үнэртэн хэрэглэснээс эсвэл хэт үнэртэй ванн-д орох, анхилуун саван хэрэглэх
• Бэлгийн, амаар, анусаар хавьтахдаа хуруугаар оролдох эсвэл секс тоглоом дундаа хэрэглэх зэрэг үрэлцлээс болж
• Бэлгийн хавьтал хийхэд үтрээ бэлтгэгдээгүй хуурай байх
Шинж тэмдэг
Эмэгтэйчүүдэд:
Шинж тэмдэггүй явагдаж болно. Эсвэл
Бэлэг эрхтэн орчим загатнах, бэлгийн хавьтлын үед хорсох шинжүүд илэрнэ.
Үтрээний цагаан юмны хэмжээ ихсэн өтгөн, ээдэмцэр шиг болно.
Бэлгийн уруул улайж хавдаж болно. Мөн шээхэд хорсох

Эрэгтэйчүүдэд:
Шинж тэмдэг илрэхгүй байх нь түгээмэл.
Тээрхийн толгой цайвар өнгөрөөр хучигдах, арьс нь түлэгдсэн мэт жижиг жижгээр цоохортох шинж гарч болно.
Бэлгийн хавьтлын үед хорсож өвдөх шинж илэрч болно.
Хуйхнагийн арьсанд цагаан ээдэм шиг ялгадас хуримтлагдах
• Хуйхнагны арьсыг хойш нь болгоход өвдөх
• Шээхэд таагүй байх

Бэлгийн замын мөөгөнцөр
Анхаарал хандуулсанд баярлалаа!
Өнгөний өвчинийн тоонд багтдаг ч уг чанартаа өнгөний биш онцгой нэгэн өвчин байдаг юм. Энэ нь кандидоз буюу мөөгөнцөр өвчин юм. Тиймээс хэрэв кандидоз илэрвэл заавал нөхөр нь буруутай байх албагүй.
Шалтгаан
Удаан хугацаагаар антибиотек хэрэглэснээр vтрээний байх ёстой нянгууд мөн устаж, улмаар мөөгөнцөр ихсэнэ. Стеройд төрлийн эмийн vйлчилгээтэй vед vvснэ. Мөөгөнцөр мөн зарим тохиолдолд жирэмснээс хамгаалах өдөр тутам уудаг дааврын эмтэй холбоотой vvсдэг. Биеийн эсэргvvцэл суларсан, ядарсан, сульдсан, дархлаа суларсан vед мөөгөнцөр vvснэ. Бариу жинс өмд хvртэл нөлөөлнө. Ер нь нойтон, чийгтэй, халуун, харанхуй орчинд мөөгөнцөр маш хурдан vржинэ. Үтрээ бол мөөгөнцөр vржих хамгийн тохиромжтой газар.
Оношилгоо
Шээсний сүв болон үтрээний ялгадасаас дээж аван наацын шинжилгээ хийнэ. Эрэгтэйчүүдийн хувьд ямар нэг илрэх шинж тэмдэг мэдэгдэхгүй байгаа нөхцөлд 4-6 цаг шээхгүй байсны дараа эсвэл өглөө шээхгүй байж байгаад шинжилгээ өгөх нь илүү тохиромжтой байдаг.
Анхны удаа бол энэ дээрхи шинжилгээ хангалттай. Хэрэв олон дахин давтагдсан бол мөөгөнцрийн ургалтын шинжилгээ өгөх хэрэгтэй. Эмчилгээ хийгдсэний дараа vр дvнг тодорхойлж давтан шинжилгээ өгөх хэрэгтэй.
Оношилгоо
Эмчилгээ
Эхлээд мөөгөнцөрийг ихээр үржихэд хүргэсэн шалтгааныг арилгана. Үүний тулд антибиотик, жирэмслэлтээс хамгаалах эмийн хэрэглээг зогсоох, бодисийн солилцоог хэвийн болгох, дархлалыг дээшлүүлэх, амин дэм уух зэрэг арга хэмжээ авдаг. Үүний дараа мөөгөнцөрийн эсрэг эмчилгээ хийнэ. Эдгээрт мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй шахмал эм, тос болон лаа хэрэглэнэ. Мөөгөнцөрийг бэлгийн хамтрагчтайгаа хамт эмчлүүлэх нь зүйтэй.
Эмчилгээ
Эмчилгээний хугацаа нь бусад халдвартай хавсарсан эсэхээс хамаарна. Төгс эмчлэгдэнэ. Эмчилгээ эмчийн хяналтан дор гэрээр хийгдэх бөгөөд харин эмчилгээ дуусснаас хойш дахин шинжилгээ өгч өөрийнхөө бүрэн эрүүл болсон эсэхээ заавал тогтоолгох хэрэгтэй. Бас хамгийн сайн үр дүнтэй, төгс эмчилгээ бол урьдчилан сэргийлэлт юм.
Урьдчилан сэргийлэлт
Гадна бэлэг эрхтэнээ 7 хоногт 2-оос доошгvй удаа цэвэр гараар бvлээн гоожуурын усаар угаахад хангалттай. Зөвхөн өөрийн хэрэглээний тусгай цэвэр зөөлөн алчууртай байх, арьсаа цочроохгvйн тулд усыг шингээж дарж арчих зохистой. Усны урсгал болон гарын хөдөлгөөн урдаас хойшоо чиглэсэн байх, ингэснээр шулуун гэдэсний амсар орчмоос vтрээнд халдвар оруулахаас сэргийлнэ (бие зассаны дараа ариун цэврийн цаасны хөдөлгөөн мөн адил байх).
Урьдчилан сэргийлэх
Зохих төрлийн савангаар зөвхөн vтрээний орох хэсгийн гадна тал, бэлгийн уруулыг угааж болно. Цэвэр даавуун дотоож хувцас хэрэглэх. Болж өгвөл бариу жинс мэт хувцас өмсөхгvй байх. Төрөл бvрийн ариун цэврийн гэх мэт бvтээгдэхvvнээс татгалзах. Ялангуяа, шvршдэг, цацдаг vнэртэй бvтээгдэхvvн. Дотуур савандаж буюу тусгай уусмалаар байнга угаахгvй байх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд хамгаалттай бэлгийн харьцааг байнга эрхэмлэх нь чухал.
Хүндрэл
Статистик мэдээ
Жил дунджаар 100 сая орчим хүн үтрээний үрэвсэлийн улмаас эмчид үзүүлдэгээс 20-25% мөөгөнцөрөөр гэмтэж үрэвссэн болох нь тогтоогдсон байна.Нийт эмэгтэйчүүдийн 75% нь амьдралынхаа явцад 1 удаа шээс бэлгийн замын мөөгөнцөрөөр өвчилсөн байдаг ба 40-50% нь дахилт өгдөг гэсэн судалгаа байна. Үтрээний халдваруудын 30-45%-ийг үтрээний мөөгөнцрийн халдвар эзэлж байдаг.
Нэмэлт мэдээлэл
Сүүлийн жилүүдэд шинж тэмдэггүй өвөрмөц хэлбэртэй эмэнд тэсвэртэй тохиолдол ихсэх болсон. Мөөгөнцөр нь хүнд өөрт байдаг тодорхой хүчин зүйлийн нөлөөгөөр эмгэг төрүүлэгч хэлбэрт шилждэг эсвэл мөөгөнцөр нь хүнд байдаггүй хэрэв шинжилгээнд илэрч байвал шинж тэмдэг зовиур шаналгаагүй байсан ч эмгэг мөн гэж эрдэмтэд маргасаар байна. Шинж тэмдэггүй мөөгөнцөр ямар механизмын дүнд шинж тэмдэгтэй хэлбэрт шилждэг, зарим хүмүүст мөөгөнцөр нь яаагад архаг дахилтат хэлбэрээр явагддаг болохыг одоо болтол эрдэмтэд судалсаар байна.
Бусад бэлгийн замын халдвартай хавсрах, тэдгээрийг дагах нь олонтоо бөгөөд заримдаа энэ нь эмчилгээг хүндрүүлнэ.
Бариу өмд, анхилуун саван
Үнэртэн, Жирэмсэн үед
Антибиотик
Бэлгийн замааар
Мөөгөнцөрийн эсрэг лаа болон эм
Хэрэв жирэмсэн эмэгтэй мөөгөнцөртэй бол халдвар нь төрөх явцад хүүхдэд нь дамжина. Ингэснээр хүүхдийн хоол боловсруулах замын эрхтэнд мөөгөнцөр үржинэ. Үүнийг ам гэмтэх гэж нэрлэдэг юм. Хүүхдийн бөгсөнд ч илрэх нь түгээмэл.
Мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй эм
Full transcript