Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Санамж бичиг гэж юу вэ?

No description
by

myagmarsuren munkhbaatar

on 2 September 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Санамж бичиг гэж юу вэ?

Харилцан ойлголцлын санамж бичиг(цаашид ХОСБ гэх нь ) бизнесийг хамтран явуулах зорилгоор хийгддэг.

Заавал дагаж мөрдөх шинж агуулдаггүй боловч санамж бичгийн зүрим заалтыг заавал дагаж мөрдөх хэм хэмжээг агуулах тохиолдол байдаг.
ХОСБ-ийг үйлдэхэд анхаарах зүйлс
Бэлтгэсэн М.Мягмарсүрэн
Санамж бичиг гэж юу вэ?

Санамж бичиг гэдэг нь
Хамтран ажиллагч талууд аливаа мэдээллийг задруулаагүй байх
ХОСБ-ийн зарим асуудлаар заавал дагаж мөрдөх
Хамтран ажиллагч талууд 3дагч талд мэдэгдэхгүй байх
Хамтран ажиллах хэмжээ, цар хүрээг тодорхойлох
Мэдээллийн нууцыг задруулахгүй байх
Санамж бичгийн хүрээнд харилцан солилцсон аливаа мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй байх, ашиг олох зорилгоор ашиглахгүй байхыг хориглосон заалтыг санамж бичигт оруулаж өгөх

Тодорхой хугацаанд харилцан өрсөлдөхгүй байх
Тус тохиролцоог санамж бичигт оруулснаар өрсөлдөгч талдаа бизнесийн чухал мэдээллийг алдахаас урьдчилан сэргийлсэн чухал заалт юм.
Тохиролцоонд хүрэх эцсийн хугацааг тогтоох
Хамтран ажиллах зэрэг нь тодорхойгүй удаан хугацаанд ашиггүй явахаас урьдчилан сэргийлсэн ашигтай заалт юм.
Санамж бичгийн асуудлаар маргаан гарсан тохиолдолд барих хууль, шийдвэрлэх арга замыг тодорхойлох
Жишээ, санамж бичиг
Анхаарал тавьсан баярлалаа

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ
No: ХАГ 13/005


НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙН ТЕНДЕРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ

2013 оны 01 сарын 23өдөр энэхүү санамж бичгийг

НЭГ ТАЛААС: “ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК , Монгол улсынхуулийн дагуу байгуулагдсан даатгалын компани бөгөөд төв оффис нь:
“City center” 11 давхар, Б.Алтангэрэлийн гудамж 5, Бага тойруу / 14200/
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ш/х-48/258, Улаанбаатар-211238, Монгол улс
НӨГӨӨ ТАЛААС: “БУМАН ТРАНС”ХХКМонгол улсын хуулийн дагуубайгуулагдсан компани бөгөөд төв оффис нь:
“Соёмбо” 25-24 тоот, Энхтайвны өргөн чөлөө, Баянзүрх дүүрэг, 6- хороо, Улаанбаатар хот, Монгол Улс
“ТҮШИГТ-ЭЭЛ”ХХК Монгол улсын хуулийн дагуу байгуулагдсан компани бөгөөд төв оффис нь:
“Төгөл хус” 12-01 тоот, энхтайвны өргөн чөлөө, Баянзүрх дүүрэг, 22- хороо, Улаанбаатар хот, Монгол Улс

“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ТӨХК-ИЙН
нар харилцан тохиролцож байгуулав.


Энэхүү санамж бичигт оролцож байгаа компани тус бүрийг цаашид тус тусад нь “Тал” гэх ба, хамтад нь “Талууд” гэнэ.


ЭНЭХҮҮ САНАМЖ БИЧГИЙН ЗОРИЛГО:

Талууд“Эрдэнэс таван толгой” ТӨХК-ийн нүүрс тээвэрлэлтийн тендерт оролцох, тендерт шалгарах, тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон үүсэх бүх төрлийн эрсдэлийг даатгах үйл ажиллагааны явцад даатгалын гэрээг байгуулах, шаардлагатай тохиолдолд эрсдэлийг олон улсын давхар даатгалын зах зээл дээр байршуулах зэргээр харилцан ашигтайгаар хамтран ажиллах доорхи зөвшилцөлд хүрснийг бататгахад оршино.

БИЗНЕСИЙН ХАРИЛЦАН АШИГТАЙ БАЙХ НӨХЦӨЛӨӨР ДАРААХ ЗҮЙЛИЙГ ХАРИЛЦАН ТОХИРОЛЦОВ.
Талууд энэхүү санамж бичигт дурдсан хамтын амлалт, аман болон бичгэн (электрон шуудан) тохиролцоо, нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч, хуулийн хүрээнд дараах байдлаар харилцан тохиролцов.

Талууд энэхүү санамж бичгийг нийтдээ 4 хувь монгол хэлээр үйлдэх бөгөөд талууд тус бүр нэг, нэг эх хувийг хадгалан, шаардлагатай тохиолдолд харилцагчид нэг эх хувийг хүргүүлнэ.

А“БУМАН ТРАНС”ХХК болон “ТҮШИГТ-ЭЭЛ” ХХК нь өөрийн эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааны дагууЭрдэнэс Таван Толгой ТӨХК-ийн нүүрс тээвэрлэлтийн тендерт шалгарсан тохиолдолд Эрдэнэс Таван Толгой ТӨХК-с тавьж буй шаардлагын дагуу өөрийн хүлээх эрсдэлүүдээ даатгалын компанид даатгуулах хэрэгцээтэй байгаа;
Б.“Тэнгэр даатгал” ХХК нь олон улсын, зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд болох Moody’s, Standard&Poors, Fitch Rating “А” болон түүнээс дээш үнэлгээ бүхий давхар даатгагчид, тэдгээрт зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг дэлхийд нэр хүнд бүхий даатгалын брокеруудтай хамтарч ажилладаг бөгөөд даатгалын болон давхар даатгалын гэрээг байршуулах, даатгах мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг болно.

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1 Талууд энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар “БУМАН ТРАНС”ХХК болон “ТҮШИГТ-ЭЭЛ” ХХК нь тус тендерт шалгарсан тохиололд “ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК-д даатгуулах, эрсдэлээ шилжүүлэх ажлыг нэн даруй эхлүүлэх, даатгуулах үүрэгтэй.
1.2 Талуудын эрх бүхий этгээдүүд санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулснаар“БУМАН ТРАНС”ХХК болон “ТҮШИГТ-ЭЭЛ” ХХК нь энэхүү санамж бичгийн хүрээгээр хамарч байгаа “даатгалын гэрээ”-ний асуудлаарх аливаа үйл ажилагаагаа зогсоож бусад ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг болон даатгалын компанитай хамтрахгүй байх үүрэгтэй.
1.3 Энэхүү санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулснаар Талууд сонирхлоо нэгтгэж байгаа бөгөөд “даатгалын гэрээ”-г байгуулах албан ёсныдаатгагчаар “Тэнгэр Даатгал” ХХК-ийг сонгож байгааг илэрхийлнэ.
1.4 Талууд албан ёсны гэрээг байгуулах хүртэл энэхүү санамж бичгийн хүрээнд“Тэнгэр Даатгал” ХХК ньдаатгалын бүхий л үйлчилгээг үзүүлж байх үүрэгтэй бөгөөд “БУМАН ТРАНС”ХХК болон “ТҮШИГТ-ЭЭЛ” ХХК нь шаардлагатай мэдээллээр хангах башаардлагатай тохиолдолд Талууд санамж бичгийн хамт нууцлалын гэрээнд гарын үсэг зурж болно.
1.5 Энэхүү санамж бичиг нь гэрээний нэгэн адил заавал биелэгдэх хуулийн хүчинтэй ба Талуудын хооронд хийсэн хэлцэлийн бүхий л нөхцөл ойлголтыг тодорхойлон илэрхийлж байгаа бөгөөд Талуудын аль нэг тал ба гуравдагч этгээдийн хооронд хийсэн бүх хэлцэл, амлалт ойлголт нь нөгөө талын хувьд үл хамаарах, хүчин төгөлдөр бусад тооцогдоно.

ХОЁР. ҮЙЛЧЛЭЛ, ХУГАЦАА, ДУУСГАВАР БОЛГОХ

2.1 Талууд “Эрдэнэс таван толгой” ТӨХК-ийн шаардлагын дагуу байгуулж буй даатгалын гэрээнд гарын үсэг зурснаар энэхүү санамж бичиг дуусгавар болох буюу мөн хугацаагаар үргэлжилнэ.
2.2 Талуудын аль нэг нь энэхүү санамж бичгээр хүлээсэн үүргээ үйлдэхүй эсвэл эс үйлдэхүйгээр зөрчвөл нөгөө Тал энэ тухайгаа бичгээр мэдэгдэж санамж бичгийг нэн даруй дуусгавар болгох эрхтэй.
ГУРАВ. ХАРИУЦЛАГА

3.1 Талууд энэхүү хэлцэлээр илэрхийлсэн ашиг сонирхолоо чанд баримтлан, хамтран ажиллах үүрэгтэй буюу “Гуравдагч этгээд”-тэй шууд болон шууд бус хэлбэрээр хамтран ажиллах, түүний ажилтан, захирал, аливаа этгээдтэй мэдээлэл солилцохыг хориглох бөгөөд ийнхүү хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс Хамтрагчидад ямарваа нэгэн хохирол учирсан бол түүнийг гомдол гаргасан Талын нөхцөл журмын дагуу барагдуулах үүрэгтэй.

3.2 “БУМАН ТРАНС”ХХК болон “ТҮШИГТ-ЭЭЛ” ХХК нь тус тендерт шалгарч тендертэй холбогдон үүсэх аливаадаатгалтай холбоотой асуудлаар “ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК-д хандаагүй тохиолдолд тус гэрээний үүргээ биелүүлээгүй буюу “ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК-ийн бизнесийн нэр хүндийг ашигласан гэж үзэн 10 сая төгрөгийн торгуулийг үл маргах журмаар төлөх үүрэг хүлээнэ.
БАТЛАВ:

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ

--------------------------------------- ------------------------------------------
Г.Цогбадрах Д.Цогтгэрэл
ТЭНГЭР ДААТГАЛ ХХК “БУМАН ТРАНС”ХХК

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ

------------------------------------------
Г.Ганбагана
“ТҮШИГТ-ЭЭЛ” ХХК
Full transcript