Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Үндэсний соёл амралтын хүрээлэн

No description

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Үндэсний соёл амралтын хүрээлэн

"Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн" ХХК
Байгууллагын танилцуулга
Нөхцөл байдлын шинжилгээ
Байгууллагын маркетингийн
стратеги

Санал болгож буй үйл ажиллагааны хөтөлбөр
Хэрэгжилт, хяналт
"Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн" ХХК 2005 онд Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн дунд соёл урлагийн ажлыг өргөн зохион, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж байх зорилгоор байгуулагдсан үйлчилгээний байгууллага юм.
Жилийн борлуулалтын орлого 3,9 тэрбум төгрөг.
Тоглоом үйлчилгээ:
•13 төрлийн аттракцион тоглоом
•Ур чадварын тоглоом-Бонгын ертөнц
•Автомат тоглоомын төв
•Боулинг
•Тэрэг түрээс
•Угтах үйлчилгээ
•Задгай тоглоомын үйлчилгээ
•Төрсөн өдрийн үйлчилгээ
•Шинээр хэрэгжүүлж буй төслүүд
Бүтээгдэхүүн, үйлчилгээ
Хоол үйлчилгээ:
•Фүүд корт
•Нуурын эргийн кафе
•Цайзын ресторан, лоунж
•Усан онгоц-O’cafe
•BBQ саравч
•Xtraice кафе
•Спорт пааб
•Жижиг борлуулалтын 15 цэгүүд
Тасалбар:

•Орох тасалбар /1000төг/
•Тоглоом тус бүрийн тасалбар /4000-6000/
Багцын тасалбар
•Fun багц /12 000-3 тоглоом тоглох эрх/
•Happy багц /20 000-6 тоглоом тоглох эрх
•Cool багц /25 000-9 тоглоом тоглох эрх/
•Групп багц
Карт
•Season pass /100 000-3сар/
•Student pass /70 000-3 сар/
•Monthly pass /50 000-1 сар/
SWOT шинжилгээний дүгнэлт
Нийт оюутан залууст багц үнэ, цогц үйлчилгээтэй өдөрлөг таалагдаж сэтгэл ханамжтай байна. Үүний тулд тоглоомын үйлчилгээг сайжруулах, үйлчлүүлэгчдийг татах шинэ хоолны үйлчилгээ нэвтрүүлж, нийгэмд хандсан цогц өдөрлөгүүдийг тогтмол зохион байгуулж брэнд болгох бүрэн боломжтой.
5С шинжилгээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорих хүмүүсийн тоо ихсэж байгаа нь аюул авчирч байна. Энэхүү аюулаас сэргийлэхийн тулд талбайгаа томсгож, тоглоомынхоо тоог нэмэх арга хэмжээ авч байна.
Шинэ дүр төрхтэйгээр үйл ажиллагаа эхлээд удаагүй байгаа бөгөөд мөчлөгийн хувьд өсөлтийн үе дээрээ явж байна.
Нийгмийн чиг хандлага эко орчинруу тэмүүлж байгаа нь паркийн орчинтой зохицсоноор томоохон давуу талыг бий болгож байна. Үйлчлүүлэгчид паркын тайван орчин, эрүүл агаарт амарч зугаалахыг хүсэх болсон.
PEST шинжилгээ
Манай оронтой хамгийн ойр байрлах Хонг Конг болон Японы Дисней Лэндийн тоглооом, тоног төхөөрөмжүүдийн ихэнх нь компьютержсэн, аюулгүй ажиллагаа сайтай байдаг. Ийм технологийг улсдаа оруулж ирэх ажил эхлэсэн ба эхний томоохон хэмжээний ажил нь аварга галзуу хулгана юм. Мөн дэвшилтэд технологи дээр суурилсан видео тоглоомын төвүүдийг байгуулсан.
Гадаад орчны хүчин зүйлүүдээс татварын хувьд элдэв хүндрэл байхгүй, нийгэм соёлын хувьд Улаанбаатарт монгол улсын хүн амын дийлэнх нь амьдарч байгаа учир масст хандсан маркетингийн үйл ажиллагаа явуулах боломж өндөр байна. Харин эдийн засгийн хувьд инфляци өндөр мөн тогтворгүй болох хандлагатай байгаа нь сөрөг нөлөөтэй байна.
Байгууллагын эрхэм зорилго

Олон улсын үйлчилгээ, үйл ажиллагааны стандартад нийцсэн амралт зугаалгын цогцолбор төв болгон цогцлоон бүтээх зорилготойгоор ажиллаж байна.

Маркетингийн албаны зорилго
Сонирхлоороо нэгдсэн залуусыг бүх талаараа дэмжин ажиллаж, сонирхлын бүлгүүдийг хөгжүүлэн, хүүхэд залуучуудын авъяас чадварыг нэмэгдүүлэх зорилго баримтлан ажиллана.
Стратеги
Үнийн стратеги
Монополь шинжтэй учир үнийг тогтооход өрсөлдөөнд үндэслэх боломжгүй юм. Улирлын чанартай эрэлт өөрчлөгддөг учир түүнд тохирсон уян хатан үнэ тогтоодог. Жил бүрийн 5/27-5/31, 7/5-7/10-ний хооронд үнээ 50%-аар бууруулдаг ба үйчлүүлэгчдийн тоо 2 дахин нэмэгдэж ачаалал их үүсдэг. 9-р сарын дунд үеэс эхлэн аттракцион тоглоомнуудаа өдөр өдрөөр үнэгүй болгож үнийн маркетинг хийдэг. Хүнсний бүтээгдэхүүний хувьд 30-40%-ийн ашиг нэмж үнийг тогтоодог ба ашигт чиглэсэн үнийн стратеги баримталж байна.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний стратеги
Бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд багцын тасалбар буюу хэрэглээг хялбаршуулсан үйлчилгээг санал болгож байна. /Season pass, Student pass, Monthly pass/
Тоглоомын оператор, худалдагчдын харьцаа хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг бууруулж байгаа учир үйлчилгээг сайжруулах, стандартчилах бодлоготой ажиллаж байна.
Хуваарилалтын сувгийн стратеги
Тасалбарыг паркын талбай дотор худалдахаас гадна биечилсэн борлуулалт хийх стратеги барьж байна. Номин сүлжээ дэлгүүрээр болон томоохон байгууллагуудаар багцын картуудыг таниулж, борлуулалт хийх зорилгоор 6 ажилтан ажилд авсан.
Нэгдсэн дүгнэлт
Цогц үйлчилгээг санал болгож, хэрэглэгчдээс санал хүсэлт авч үйл ажиллагаандаа тусгах
Нийгэмд эерэг хандлага төрүүлэх брэнд хөтөлбөр бий болгох
Гэрэлтүүлэг, дуугаралт зэрэг дотоод нөөц боломжоо бүрэн ашиглах
Үйлчилгээний чанарт анхаарлаа хандуулан хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн шинэ үйлчилгээг бий болгох
Шавхагдашгүй нөөц буюу Хүн
Хэрэглэгчдийн тэр тусмаа оюутнуудын нэгдсэн мэдээллийн бааз үүсгэсэн ба 3 000 оюутны овог нэр, сургууль, утасны дугаар, е-мэйл хаягийг бүртгэж бодит санг бүрдүүлсэн. Ингэснээр маркетингийн үйл ажиллагааг ямар нэгэн саадгүйгээр оюутан залуучуудад хүргэх ач холбогдолтой юм.
Олон нийтийн харилцаа
Ногоон байгууламж, эрүүл агаар, тав тухтай орчинд амарч зугаалах боломжийг Монголын ард түмэндээ бэлэглэж, 300 гаруй иргэдийн нийгмийн амьдралыг баталгаажуулан ажиллаж байна. “Хүүхдийн Төлөө Газар”, Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг нийт Төрийн болон ТББ –уудад бүх талаар дэмжлэг үзүүлэн хамтарсан арга хэмжээ хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулдаг. Тухайлбал:
•Эх үрсийн Баяраар Нийслэлийн нийт дүүргүүдийн Нийгмийн эмзэг бүлгийн 1000 хүүхдийг хүлээн авч баярлуулсан
•Бадамлянхуа Хүүхдийн Төв хараа хяналтгүй, бүтэн хагас өнчин 100 хүүхдийг хүлээн авч өдөрлөг зохион байгуулж тоглуулсан.
Идэвхжүүлэлт
Зар сурталчилгааг үндсэн сувгууд болох телевиз, фм радио, интернет баннер, гадаа самбар, брошур зэргийг ашигладаг.
Мөн PR буюу Олон нийтийн харилцаагаар дамжуулан компанийн нэр хүндийг дээшлүүлэх үйл ажиллагаа явуулж байна.
Үйл явц
Жилийн турш үйл ажиллагаагаа явуулдаг боловч улирал бүрийн ачаалал өөр байдгаас үүдэн үндсэн 200 ажилчдаас гадна зуны 3 саруудад 100 гаруй оюутнуудыг гэрээт ажилтнаар ажилд авч ажиллуулдаг. Бусдаасаа илүү сахилга баттай, сайн ажилласан оюутны сургалтын төлбөрийг төлөх урамшуулал хэрэгжүүлдэг.
7Р тус бүрийн стратегийг тусгасан дараах үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгуулсан. Үүүнд:
Гайхамшигт 7 хоног
Миний Монгол наадам
Эх үрсийн баяр
Миний хайртай гэр бүл
Шинэ соёл-Бид ирээдүй гэх мэт.
Зуны 3 сар+ХУУШУУР хөтөлбөр
Үндэслэл
Ажиглалт, анкетын судалгааны товч дүгнэлт:
Бүтээгдэхүүний сонголт маш бага, тоглоом, хоол хүнсний үнэ хэт өндөр, ажилчдын харьцааны соёл тааруу. Судалгаанд оролцогчдын ихэнхи хувь паркын орчинд татагдаж ирдэг байна.
Зуны 3 сар буюу 6,7,8-р саруудад ҮСАХ-д хуушуур хийж борлуулах төлөвлөгөө
Туршлага
Ширхэгийн махан бүтээгдэхүүийг зөвхөн наадмын долоо хоногт борлуулдаг ба орлого үр дүнгийн тайланг харвал 19 сая төг-ийн ашигтай ажилласан.
Зах зээлийн багтаамж
Q=q*p*n
1 250*1 000*90=112 500 000 төг
Нийт ашиг= 30% 33 750 000 төг
Цэвэр ашиг=
33 750 000-3 040 000=30 710 000 төг
Үнийн стратеги
Зардал+Ашиг үнэ тогтоох аргаар үнээ 30%-ийн ашиг авахаар тогтоохоос гадна өмнөх туршлага дээрээ үндэслэн 1 ширхэг хуушуурыг 1000 төгрөгөөр борлуулна.
Хуваарилалтын суваг
‘ҮСАХ’ ХХК-д байрлах гал тогоо:

1.Гал тогоо 1-Фүүд корт
2.Гал тогоо 2-Цайз ресторан

15 ширхэг борлуулалтын цэг байдаг ба тэдгээрийн 10-т нь богино долгионы зуух, 5 литрийн ус буцалгагч байдаг тул ширхэгийн хоол борлуулах боломжтой.
Идэвхжүүлэтийн төсөв
Зуны 3 сар+ХУУШУУР уриан дор идэвхжүүлэлтийг цацах. Зуны 3 сард ҮСАХ-ийн орох тасалбарыг дунджаар 1 600 хүн худалдан авч паркаар үйлчлүүлдэг учир их хэмжээний зардалтай идэвхжүүлт шаардахгүй.
Хүний нөөц
Хүний нөөцийн хувьд 1-р гал тогоонд 15 тогооч, 4 зөөгчтэй бол, 2-р гал тогоонд ачааллаас хамаарч 6 тогооч 3 зөөгчтэй үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү хүний нөөцийн боломжоор хуушуур хийж борлуулах туршлага байгаа учир цалингийн зардал гарахгүй юм
Хяналт
Хяналтыг хийхдээ ширхэгийн хоол худалдаанд гарсны дараа хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа хийх ба борлуулалтын орлогын өөрчлөлтийг тооцож үзсэний үндсэн дээр дүгнэлт хийнэ. Идэвхжүүлэлт явуулахаас өмнөх болон дараах үеийн борлуулалтын ялгааг шинжлэн дүгнэх. Зар сурталчилгааг явуулсаны дараах борлуулалт хэрхэн нэмэгдэсэн эсэх.
Full transcript