Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Эртний Маяа

No description
by

Undrakh Bold

on 15 May 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Эртний Маяа

Эртний Маяа
Шивээс
Шивээс хийснээр тэд бурхан тэнгэртэйгээ холбоо тогтоож, тэднээс онцгой нэгэн хүч чадлыг авах болно гэж итгэдэг байлаа. 1519 онд ирсэн Эрнан Кортес тэргүүтэй Испаничууд тэдний сүрдмээр хөшөө барималуудаас илүүтэйгээр тэдний элдвийн хээ дүрс болсон арьс, биеийг харан цочирдсон гэдэг. Учир нь тэд урьд өмнө хэзээ ч шивээсний тухай сонсч, түүнийг харж байгаагүй байв. майячуудаар шивээс хийлгэсэн цорын ганц Испани хүн бол Гонзало Гуэррэро хэмээн түүхэнд тэмдэглэгджээ.
Математик
Маяачууд Хорьтын тооллын систем ашиглаж байжээ. Мөн тэгийн тоог тэмдэглэж байв. Тоонууд нь ихэвчлэн цэг болон зурааснаас бүтэх агаад доороосоо дээш бичигдэнэ. майя худалдаачид наймаа хийхдээ Какаоны үр ашиглан тоо боддог байв.
Тэд халуун бүсийг ой хөвчийг тайран цэвэрлэж, оронд нь томоос том тариалангийн талбайнуудыг байгуулсан байх агаад доогуур нь хоорондоо холбогдсон суваг бүхий бүхэл бүтэн услах байгуулажийг барьсан нь гайхалтай. МЭӨ 2500 оноос л эхлэн тэд наранцэцэгийн үр, арвай буудай , хөвөн тарьж эхэлсэн гэдэг.
Өөр өөрийн гэсэн нарийн арчилгаа шаарддаг халуун чинжүү, хулуу, мөн төрөл бүрийн шошнуудыг тариалдаг байснаас үзвэл тэд үнэхээрийн гаргууд тариаланчид байжээ.
Мөн маяа тариаланчид гадил, какао зэрэг жимс болон зөгийн балыг хураан боловсруулдаг байж. Тэгээд тэр бүхнээсээ тансаг ундаануудыг гарган авдаг байжээ. Эдгээр нь согтууруулах үйлчлэл тун өндөр байсан тул эзэн хаан хориг тавьж байсан гэдэг. Мөн какаонаас шоколад гаргаж авч байв. Мөн ан агнуур хийдэг байсан ч тэд мах идэх нь цөөн байлаа.
Маяагийн хаан удмын хамаатан саднууд, ах дүүсийн хооронд хүйтэн харилцаа зонхилж, тэдний хооронд хаан ширээний төлөөх цуст тэмцэл өрнөхөд нэг алхам дутуу байхад Кан хаан суудлаа орхив. Маяагийн хатны булш судлаачдын олж тэмдэглэснээр тухайн үед хатныг насаар нь болон жендерийн тэгш бус байдлаар гадуурхан мөн л хавчин хяхах бодлого барьж байжээ. Каббел хатан энэ бүгдийг үл тоон эрх ямбанд шунагч хаан удмынхныг хүйс тэмтэрч, өөрөө төрийн эрхийг гартаа атгаад Маяагийн Эль Перу Вака хэмээх хүчирхэг хот улсыг босгохоор сэтгэл шулуудсан байдаг. Хатны булшийн орчимд “Эль Перу Вака” улсын хамгийн ухаалаг хатан оршуулагдсан болно” гэсэн маяа хэл байгааг олжээ.
1927 онд Английн эрсдэлийн эрэлч Мишел нэг хайгуулын анги зохион байгуулж, болор толгойн яс олсон байлаа. Энэ болор толгойн ясны урт нь 17 см, өргөн болон өндөр нь тус бүрий 12 cм, жин нь 5 кг байжээ. Түүнийг нэг бүхэл бүтэн болроор бүтээсэн агаад насанд хүрсэн эмэгтэй хүний толгойн хэвээр сийлэн хийсэн байжээ. Хийц байдал нь машид уран нарийн, хамрын ясыг гурван хэсэг болрыг нийлүүлж хийсэн, хоёр нүдний ухархайд хоёр бөөрөнхий хэлбэртэй болор суулгасан, духны доод хэсгийг толгойн бүрхүүл ясны хэсэгтэй нийлүүлж салгаж болдог бөгөөд бүтэц нийлэмж нь ер бусын нарийн нийцтэй ажээ. Жигтэй сонин ур хийц Маяачуудын эртний домгоор бол, энэ болор толгойн яс нь маш гайхалтай эрч хүчтэй, түүгээр маяагийн бурханы сүмд бурханыг дуудаж мэргэ төлөг тавьдаг, өнөөгөөс 1000 жилийн өмнөх түүхтэй гэнэ.
Эртний маяа хүмүүс 2012 оны 12-р сард одоогийн бактун тоолол дуусна гэж тэмдэглэсэн байдаг. Энэ бол маш олон хүнийг айлгаж байгаа мэдээллийн өчүүхэн хэсэг. Зарим хүмүүс ертөнцийн төгсгөл ирэхийг маяа нар зөгнөн хэлсэн гэж итгэдэг. Гэвч зарим хүмүүс энэ бол зүгээр л нэг математикийн андуурал ч гэж үздэг. Уран барилга, одон орон судлал, тоо гэх мэтчилэн шинжлэх ухаанууд өндөр хөгжсөн, тооны ухаанд нэвтэрхий байсан маяа нарыг хорин оронтой тоо хэрэглэдэг байсан гэдэг. 2000 жилийн өмнө оршин тогтнож байсан энэ соёл иргэншил үл ойлгогдох шалтгаанаар МЭ 900-аад оны үед мөхөж үгүй болжээ.
Conclusion
Маяагийн соёл иргэншил
Маяачууд одоогийн Мексик, Гватемал, Ел Салвадор, Гондурас зэрэг улсуудын нутаг дэвсгэрт амьдран байжээ. Газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг байсан тэд хэдэн мянган жил оршин тогтнож байв.
Газар тариалан эрхлэх нь улирал, сараас шалтгаалдаг тул цаг тооны бичиг зохиожээ.
Тэд тооны ухаанд нэвтэрхий байлаа. Бид 10 оронтой тоо хэрэглэдэг байхад тэд 20 оронтой хэрэглэдэг байжээ. Маяачууд хот байгуулан амьдардаг бөгөөд хаан нь удирддаг байв.
Тэд эртний Египетийн цац суваргатай адил сүм дуган барьж байлаа. Одон орныг нарийвчлан судалж, од гаригтай холбоотой чухал нээлтүүдийг хийж байсан бөгөөд сансар эрхсийн хөдөлгөөнийг чухалд тооцож байв.
Тэд хорин жил бүрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Баяр болгондоо хаадууд аварга том чулуу босгодог байв. Эрдэмтэд эдгээр чулуу нь бурхан, тэнгэр, амьдралын хооронд харилцаа тогтоох гэсэн хүслийн илрэл гэж үзэж байна. Маяачуудын гол хүнс тэжээл нь эрдэнэ шиш байжээ. Мөн шоколадад дуртай бөгөөд халуун шоколадтай төстэй идээг “Бурхадын ундаа” гэдэг байжээ.
Гоёл чимэглэл зүүх дуртай бөгөөд гоо сайхнаа байнга анхаардаг байжээ. Гоёл чимэглэлдээ ихэвчлэн чулуу хэрэглэж байлаа. Маяа нь 2000 жилийн өмнө оршин тогтнож байсан нэгэн соёл иргэншил юм. Магадгүй бидний соёл иргэншилтэй зүйрлэхийн аргагүй багахан нөхцөл бололцоотой байсан гэж та бодож болно. Харин тэд маш том соёл иргэншилтэй байсан юм. 10-р зууны зууны үеэс эхлэн тэдний соёл иргэншил уналтанд орж эхэлсэн бөгөөд энэ нь газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлтээс шалтгаалсан байж магадгүй юм. Олон тооны ёслолын төвүүд хаягдаж эхэлсэн бөгөөд төв Мексик орчмын овог аймгуудын довтолгоонд жижиг суурингууд эдрэн сүйдэж, халуун орны ойд эзлэгджээ. Майягийн хамгийн сүүлийн төв нь 17-р зууны үед Испаничуудад эзлэгдэн мөхжээ.
Цаг тооны бичиг
Газар тариалан, гар урлал
Маяачуудын дунд нийгмийн давхраажилт байлаа. Гар урчууд, тариаланчид, барилгачид, улс төрийн зүтгэлтнүүд тэргүүн байрыг эзэлдэг байв.
Хувцаслалтын хувьд тэд ихэвчлэн доогуураа арьс, даавуугаар хийсэн хувцас өмсдөг байсан ба заримдаа өнгийн будгаар будаж, хээгээр чимсэн цамц өмсдөг байв. Эмэгтэйчүүдийн хувьд бүс бүхий цамц өмсдөг байсан ба эр эм гэлтгүй цөм адилхан гутал өмсдөг байна. Гэрлэлтийн хувьд тэд заавал харъяат удирдагчаасаа зөвшөөрөл авсан байх ёстой агаад яг л орчин үеийн хурим шиг номлогчийн өмнө зогсоод тангараг өргөдөг байна. Харин ижил хүйстнүүдийг маш хатуу хориглодог байсан.
Цэрэг армийн хувьд үнэхээр төгс, тэд төрөл бүрийн илд, жад, нум сумаар өвч зэвсэглэсэн байх агаад бөмбөр нүдэх, шүгэлдэх зэрэг нууц дохионуудыг бие биедээ өгөхөөс гадна бүр олзлон авсан дайсны цэргүүдээсээ торгуулийн суманг хүртэл бүрдүүлдэг байсан байна.
Тэд халуун бүсийг ой хөвчийг тайран цэвэрлэж, оронд нь томоос том тариалангийн талбайнуудыг байгуулсан байх агаад доогуур нь хоорондоо холбогдсон суваг бүхий бүхэл бүтэн услах байгуулажийг барьсан нь гайхалтай. МЭӨ 2500 оноос л эхлэн тэд наранцэцэгийн үр, арвай буудай , хөвөн тарьж эхэлсэн гэдэг.
Өөр өөрийн гэсэн нарийн арчилгаа шаарддаг халуун чинжүү, хулуу, мөн төрөл бүрийн шошнуудыг тариалдаг байснаас үзвэл тэд үнэхээрийн гаргууд тариаланчид байжээ.
Мөн маяа тариаланчид гадил, какао зэрэг жимс болон зөгийн балыг хураан боловсруулдаг байж. Тэгээд тэр бүхнээсээ тансаг ундаануудыг гарган авдаг байжээ. Эдгээр нь согтууруулах үйлчлэл тун өндөр байсан тул эзэн хаан хориг тавьж байсан гэдэг. Мөн какаонаас шоколад гаргаж авч байв. Мөн ан агнуур хийдэг байсан ч тэд мах идэх нь цөөн байлаа.
Хэл ба Соёл
Уран барилга, одон орон судлал, тоо гээд шинжлэх ухаан өндөр хөгжсөн байжээ. Гэвч өнөөгийнхтэй адил үзэг харандаа, цаас дэвтэр, бүр цагаан толгойн үсэг байдаггүй байв. Тэд бичиг үсгээ ихэнхдээ чулуун дээр бичдэг байлаа. Бичиг үсгийн систем нь “дүрс үсэг” гэдэг зураг бичиг байлаа. Зарим хүнд зургаар бичих хялбархан байж болох юм. Зураг хараад л юу бичсэнийг нь мэднэ гэж бодож болно. Эрдэмтэн судлаачид одон орны тэмдэглэгээг тайлан уншихад төдийлөн төвөгтэй зүйл гараагүй. Учир нь нар эсвэл сарыг дүрслэн зурсныг хараад ямар утгатайг ойлгоход хялбар байжээ. Харин бичиг үсэг нь ойлгоход амаргүй, юутай ч адилтгаж боломгүй хэдэн зуун тэмдэглэгээ агуулж байдаг. Эдгээр дүрс тэмдгийг тайлж, Маяагийн цагаан толгойг унших гэсээр нэлээн олон жил өнгөрчээ. Өмнөд Америк 1500- аад оны үед Испанийн эзэмшил болжээ. Диего де Ланда нь Өмнөд Америкт анх ирж байсан Испанийн лам нарын нэг юм. Тэрээр Маяагийн хэл, бичиг үсгийг судалж цагаан толгойг нь тайлж унших зорилготой байв. Дүрс үсгийн тэмдэглэгээг хараад дүрс бүр нэг үсэг тэмдэглэж байна гэж үзээд уншихын тулд маш ухаалаг арга хэрэглэжээ. Үүний тулд Испани хэл мэддэг нутгийн уугуул иргэнтэй хамтран ажиллав. Испани цагаан толгойн дуудлагыг Маяа хэлний үсгийн дуудлагатай харьцуулж эхэлжээ. “Б” үсгийг Испани хэлэнд “бех” гэж дууддаг. Диего де Ланда энэ маягаар дуудсан үсэг Маяагийн ямар үсэг болохыг олохыг хичээв. Түүнийг үсэг хэлэхэд хамтрагч нь энэ үсгийг хэрхэн тэмдэглэдгийг зурж өгч байлаа. Судалгааны ажлаа дуусгаад Маяагийн цагаан толгойг тайлж уншсанаа олон нийтэд зарлажээ. Гэвч эрдэмтэн судлаачид энэ аргаар Маяагийн бичиг үсгийг тайлж уншиж чадсангүй. Үсгүүдийг нийлүүлэн үзэхэд бий болсон үгс ямарч утгагүй байлаа. Маяагийн бичиг үсгийн систем хэцүүхэн байлаа.Үүнээс болоод судлаачид маш их зүйл хийжээ. Эдгээрийн нэг нь чулуун дээр бичсэн эдгээр дүрс үсгүүдийг бичсэн цаг хугацааг тогтоох байлаа. Гэвч цаг хугацааг тогтооход ашигладаг “радиокарбон”- ны арга нь чулуунд ямар ч үр дүнгүй байв.
Перу улсын өмнөд хэсгийн Күйспикачи мужийн Андалиал хотын ойролцоо Археологичид зандашуулсан оршуулга илрүүлжээ. Тус мумугийн толгойн дм 50 орчим см ба, тэр нь антропогичид болон судлаачдын дунд маш том нээлт болоод байна. Антропологич Renato Davila Riquelme “ийм том гавлын ястай хүний толгойн яс урд өмнө олдож байгаагүй, Түүнээ гадна энэхүү гавлын яс нь ямар нэг угсаатан үндэстний ангилалд тохирохгүй байгаа юм. харь гаралтай байж болох юм, ..." гэжээ. Өөр бусад судлаачид эртний Маяа нарын хүүхдийн оршуулгын зан заншилтай холбогдуулан үзэж байна. Судалгааны нарийн ажил үргэлжилж байна.
Full transcript