Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Яг цагт нь систем

No description
by

Oyunbolor Badarch

on 13 February 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Яг цагт нь систем

Яг цагт нь систем Яг цагт нь системийн зорилго:
Үйлдвэрлэлийн систем дэх үр ашиггүй , үрэлгэн явдлыг арилгаж өндөр үр бүтээлтэй ажиллах зорилготой системийг яг цагт нь гэж нэрлдэг бөгөөд энэ нь Японы удирдлагын загварын гол хандлагыг илэрхийлдэг.
Учир нь энэ загвар нь бага нутаг дэвсгэртэй нөөц баялаг ховор хомс , хүн ам ихээр төвлөрсөн япон улсад үрэлгэн байдлыг бууруулах болон нөөцийн үр ашигтай ашиглалт зайлшгүй шаардлагатай байсан нь энэ систем үүсэх төдийгүй үр дүнтэй хэрэгжих нөхцөл болж чаджээ.
Яг цагт нь гэдэг нь үйл ажиллагааг хангахуйц нөөцүүдийг илүү зардал, хүхөдөлмөр зарцуулахгүйгээр байнга цагт нь бэлэн байлгах нь энэхүү системийн гол зорилго болно.
Яг цагт нь системийн үндсэн элементүүд:
Энэ системийг үр дүнд хүргэх болсон шалгтаан нь дараахь элементүүд болон тэдний хоорондын зохистой харьцаанд оршиж байдаг.
1. Үйлдэвэрлэйин тогтвортой жигд ажиллагааа:
Яг цагт нь систем нь үйлдвэрлэлийн нийлүүлэлтээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэл бүх л системд шаардлагатай нөөцүүдийн жигд урсаж байхыг шаардаж байдаг.
2. Бага нөөц:
Энэ систем нь худалдан авсан эд анги, сэлбэг хэрэгсэл , түүхий эд материал, дуусаагүй үйлдвэрлэл болон эцсийн бүтээгдэхүүн нь хамгийн бага нөөцтэй байлгахад анхаарч байдаг.
Нөөц бага байхын ч холбогдол нь :
- Нөөц бага байх нь агуулахын талбай болон ажлын байрны хувьд хэмнэлттэй бөгөөд энэ нь үр дүнгүй зардал гарахаас сэргийлнэ.
- Бага нөөцтэй байснаар үйлдвэрлэлд гарсан тасалдлыг хурдан түргэн шийдвэрлэх шаардлагатай болохыг үйлдвэрлэгчдэд байнга сануулж байдаг.
3. Жижиг багц
энэ нь үйлдвэрлэл , нийлүүлэт болон түгээлтийн аль аль нь жижиг багцаар буюу цөөн цөөнөөр явагдах нь үр дүнтэй байдгийг харуулна. Багцын хэмжээг бууруулснаар дуусаагүй үйлдвэрлэлийг багсагаж, хадгалалтын зардлыг хэмнэх боломжийг олгодог. Мөн ажлын байрны орон зайг хэмнэж, чанарын гологдол болон түүүнийг дахин засварлах зардлыг ч багасгадаг.
Хэрэглэгчдийн хүсэл таашаал байнга өөрчлөгдөж байдаг энэ үед мөн бүтээгдхүүний дизайныг өөрчлөх өргөн боломжийг ч мөн олгож байдаг.
4. Зардал багатай түргэн тохируулга
Жижиг багцаар үйлдвэрлэл явуулснаар тоног төхөөрөмжинд байнгын тохируулга хийх шаардлагатай болдог. Тоног төхөөрөмжийн тохируулгыг олон дахин хийх нь тодорхой зардал шаардаг үйл явц тул бага түвшинд байлгах асуудал ба чанарын шаардлага нь тохируулгын ажлын үр дүнг илэрхийлнэ. Олон талтай үүрэг гүйцэтгэж чадахуйц тоног төхөөрөмжийг ашиглах нь жижиг багц болон сайн тохируулга хийх асуудлыг шийдвэрлэхэд нилэээд үр дүнтэй.
5. Ажлын байрны болон тоног төхөөрөмжийн байршил
Энэхүү төлөвлөлтийн гол зорилго нь хүлээлтийг бага байлгах , нөөцийн хадгалалтын зардлыг багасгах болон дуусаагүй үйлдвэрлэлийг бага байлгахад чиглэлгдэнэ.үүнийг ашигласанаар үр ашиггүй талбайг багсагах ба ажилчдын харилцаа сайжирснаар үйлдвэрлэд өгөөжөө өгөх болно.
6. Урьд сэргийлэх засвар үйлчилгээ:
Тоног төхөөрөмжийн найдвартай ажилгааг хангахын тулд засвар үйлчилгээг хийх тусгай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлдэг. Мөн гэнэтийн эвдрэл гэмтлийг ч шуурхай засварлах боломжийг олногон.
7. Олон үүрэг гүйцтгэдэг ажилчид
Ажилчин олон үүргийг гүйцэтгэж чаддаг байх нь өөрсдийн ажлын болон хүлээн авч буй ажлын чанарыг хянах ба түүний хариуцлагыг өөрсдөө хүлээдэг болсноор асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн үүрэгтэй болохоо мэдэрч ажилладаг.
8. Сайн чанар
Энэ системд холбоотой 3 асуудлыг анхаардаг.
-Бүтээгдэхүүний хийцийн чанар. Энэ нь сайн байхын тулд стандартчилагдсан үйлдлийг гүйцэтгэх ажилчид болон тоног төхөөрөмж ашиглахтай холбоотой.
- өндөр чанартай нөөцөөр хангах. Энэ нь найдвартай нийлүүлүэгчидтэй байх асуудалтай холбооотой.
- Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх хариуцлага. Ажилчид дээрх бүх үүргийг гүйцэтгэх төдийгүй чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх хариуцлагаас мөн л хуваалцана.
9. Хамтач уур амьсгал
Хамрач уур амьсгалыг бий болгохын тулд удирдлагын зүгээс нилээд анхаарал тавьд ажиллах шаардлагатай бөгөөд үүнгүүгээр яг цагтаа систем амжилтанд хүрнэ гэдэг тун төвөгтэй.
10. Найдвартай нийлүүлэгч
Үйлдвэрлэгчид нь олон нийлүүлэгчидтэй байдаг ба заг зээлийн хам ёсоороо байнга өрсөлдөөний хурамаар нийлүүлэгчдээ сонгодог ба нийлүүлэгчээ солих эсэх нь нэгэнт тэдний хэрэг учир нийлүүлэгчдийг найдвартай ажиллах шаардлагыг тавьж байдаг.
11. Татах систем
Яг цагтаа системийн хувьд татах системийг ашигладагба энэ нь ажлын байран дахь ажлын бөөгнөрөл болон хүлээлтийг багасгадаг.ажлын байр хооронд эрэлтийг дамжуулахад КАНБАН картыг аргыг өргөн ашигладаг. Энэ нь өмнөх ажлын байрнаас ажил шилжүүлэн авах тохиолдолд энэ картан дээр тэмдэглэх ба энд тэмдэглэгдээгүй бол ажил шилжихгүй. Мөн энэ нь бүхий л дамжлагад хэрэглэгдэх ба энэ нь үйлдвэрлэйин хувьд байнгын татах үйл ажиллагааны үндэс болно.
12. Бэрхшээлтйэ асуудлыг шийдвэрлэх
Үйлдвэрлэлийн үйл явцад гардаг гэнэтийн хүндрэлүүдийг шийдвэрлэх асуудал нь Яг
Цагт нь системийн анхаарлын төвд байдаг. Үүнийг Японд шийдвэрлэж буй нилээд дэлгэрсэн аргыг АНДОН гэж нэрлэдэг ба энэ ажлын байранд хүндрэл тохиолдоход гэрлэн дохио өгөхийг хэлнэ. Энэ дохио гэрлийнхээ өнгөнөөс шалтгаалан асуудлын хүнд хөнгөнийг илэрхийлдэг.

Асуудлыг шийдвэрлэхдээ бүлгийн шийдвэр гаргалтын зарчмаар ажилдаг ажилладаг ба энэ бүлгийг ажлын нэг баг гэж үздэг. Ингэж багаар шийдвэр гаргах нь хүндрэлийн шалтгааныг олох , бие биенийхээ санаа бодлыг сонсох асуудлыг олон талаас харж шийдвэрлэх боломжыг олгодог.
13. Байнгын үйл ажиллагаа
Яг цагт нь систем нь дээрхи алхмуудыг байнга хийж түүнийгээ сайжруулж байхыг шаарддаг бөгөөд энэ ч үйлдвэрлэлийг улам боловсронгуй болгож байдаг. Энэхүү систем нь байгууллагын соёлыг бүрэлдүүлэхэд их ач холбогдолтой бөгөөд энэ нь байгууллагын бүхий л гишүүдын ухамсарт гүн шингэж үйл ажилгаагаа улам сайжруулах итгэл үнэмшлийг өгч байдаг.
“Яг цагт нь” системийн ач холбогдол
1. Дуусаагүй үйлдвэрлэл ,нөөц болон худалдан авсан эд ангийн хэмжээг багасгана.
2. Байгуулгын байрны ашиглалтыг сайжруулна.
3. Гологдол болон дахин засварлалтыг бууруулсанаар чанарыг дээшлүүлнэ.
4. Хүлээлгийн хугацааг багасгана.
5. Бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн хольцыг өөрчлөх боломж өндөр .
6. Үйлдвэрлэлийн явц нь харьцангуй жигд байдаг .
7. Тоног төхөөрөмжийн ашиглалтын түвшин өндөр .
8. Нийлүүлэгчидтэй нягт холбоотой ажилладаг.
9. Асуудлыг шийдвэрлэхэд ажилчдын оролцоо их.
10. Шууд бус хөдөлмөрийн болон материалын хэрэгцээг багасгадаг зэргээр тодорхойлогдоно .
Эдгээр давуу талуудаас үүдэн сүүлийн үед энэ загварыг ихээр сонирхох болсон . Гэхдээ зарим нэг асуудалтай тулгарч байгаа.
Удирдлагын хувьд
•Хариуцлагыгажилчдад шилжүүлэх
•Нөөцийг мөн ажилчдад шилжүүлэх
•Хамтач уур амьсгалыг эрмэлзэхгүй байх
Ажилчдын хувьд
•Одоогийн хариуцлага нь сул байгаатай холбоотойгоор хариуцлагыг өөртөө бий болгох сонирхол байхгүй байгаа.
Нийлүүлэгчдийн хувьд
•Урт хугацааны хариуцлага
•Олон удаа бага хэмжээгээр нийлүүлэх
•Чанарын хяналт
Full transcript