Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of хүүхдийг хөгжүүлэх арга зүй

No description
by

Badraa Mijid

on 13 February 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of хүүхдийг хөгжүүлэх арга зүй

Монгол Ардын тоглоомоор хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломж
Сэдвийн үндэслэл
МАУ мэргэн үг:
Хүнийг мэдье гэвэл зан чанарыг нь шинж
Хүүхдийг мэдье гэвэл тоглоомыг нь үз.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны “Эрдэм боловсролтой Монгол хүн” гуравдугаар бүлэгт ” Хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлэх”, “Монгол ахуй, уламжлал, ёс заншил, түүх, соёлын онцлог шингэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх” арга хэмжээнүүдийг тусгасан.
Судалгааны зорилго

СӨБ-ын сургалтад ардын уламжлалт тоглоомыг ашиглах арга зүйн судлах хувилбарыг боловсруулах.


Судалгааны зорилт нь
СӨН-ны хүүхдийн насны онцлогт тохирсон Ардын тоглоомыг судлах.
Судалсан тоглоомуудыг сургалт, хүмүүжлийн ажилд ашиглах арга зүйг боловсруулж , үр дүнг тооцох.

Судлах зүйл
Ардын уламжлалт тоглоом нь хүүхдийн хөгжил, төлөвшилд нөлөөлөх боломж .

Судалгааны таамаглал:

Ардын уламжлалт тоглоомыг хичээлд ашиглах арга зүйг оновчтой боловсруулснаар СӨН-ны хүүхдийн хөгжил, хүмүүжилд чанарын ахиц гарна.


Н.К.Крупскаягийн [Тоглоом нь өсөж байгаа организмд гарцаагүй шаардлагатай зүйл бөгөөд тэр нь бүх талын хөгжлийн зэвсэг, ухамсартай зорилго чиглэлтэй үйл ажиллагаа мөн] гэсэн үзлийг арга судлалын үндэс болгов.

Судалгааны ажлын арга судлалын үндэс:
Судалгааны объект:

УБ хот БГД-ийн Нийслэлийн тэргүүний 85-р цэцэрлэгийн бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд, багш, эцэг эх
Судалгааны арга:

Шинжлэх ухаан, танин мэдэхүйн ерөнхий /анализ, синтез, ажиглалт, харьцуулалт, нэгтгэн дүгнэх/ аргуудаас гадна сурган хүмүүжүүлэх ухааны түгээмэл аргууд болох ном, зохиол судлах, анкет хөтлөх, тоглоом, ажиглалт, ярилцлага, эрэл хайлт, харьцуулалт, туршилтын аргыг

Судалгааны шинэлэг тал:

Монголын ардын уламжлалт тоглоомыг насны онцлогт тохирсон байдлаар сонгон авч тодорхой зорилго чиглэлтэй сургалт хүмүүжлийн ажилд ашиглаж байгаа нь шинэлэг зүйл юм.

Нэгдүгээр бүлэг
Ардын уламжлалт тоглоомын өв уламжлал, төрөл зүйл:
1.1 Монгол ардын уламжлалт тоглоомын тухай ерөнхий ойлголт
2.1 Ардын уламжлалт тоглоомыг сургалтад ашиглаж судалсан судалгаа, туршилт, үр дүн
Дунд, ахлах, бэлтгэл
Дунд бүлгийн хүүхдийн ардын уламжлалт тоглоомноос “Туулай дэгдүүлэх” аман наадам.
Ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдээс МАУ тоглоом
Ардын уламжлалт тоглоомыг сургалтын үйл ажиллагаанд ямар хичээлтэй холбож заасан
Хүснэгтээр харуулбал:
МАУ тоглоомоор гэр бүлийнхээ хэнтэй нь илүү тоглодог вэ?
Монгол ардын уламжлалт тоглоомыг сургалтанд ашиглахаас өмнө хийсэн Дунд, Ахлах, Бэлтгэл бүлгийн хүүхдийн хөгжил, төлөвшилд хийсэн судалгаа.
Ардын уламжлалт тоглоомыг сургалтад ашиглаж, хичээл хоорондын интеграчлалыг боловсруулсан
Хүүхэд нэг бүрийн байдлыг тогтоож судалгааны харьцуулалтыг харахад нэг түвшинд байна.
Монгол Ардын Уламжлалт тоглоомоор хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааны арга аргачлалыг боловсруулж хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан бэлтгэв.
Үүнд тохирсон хөлөгт тоглоом, шагайн наадам, аман наадмуудыг сонгон авч сургалтанд ашиглав.

Бүлэг: Бэлтгэл
Хичээл: Хэл яриа
Сэдэв: Алаг мэлхий

Сэдвийн боловсруулалт
Хичээлийн интеграчлал
Хичээлийн интеграчлал
Ээлжит хичээлийн үлгэрчилсэн боловсруулалт
Бүлэг: Ахлах
Хичээл: Математик
Сэдэв: Бөгцөг няслах
Хичээлийн дүгнэлт /Бэлтгэл бүлэг/
Сэдвийн задаргаа
Хичээлийн дүгнэлт/Ахлах бүлэг/
МАУ тоглоомыг эрт дээр үеэс тоглож ирсэн түүхийг мэдэж авсан.
Шагайны гарал үүсэл нь таван хошуу малын яснаас үүссэн болохыг мэддэг болсон.
Тоглоомын дүрэм, журмыг чанд баримтлан тоглодог, өөрийн болон бусдын үйл ажиллагааг ажиглаж хяналт, үнэлгээ өгч сурах чадварыг эзэмшсэн.
Тоглоомоороо хүүхдийн оюун ухаан хөгжүүлж, ажигч гярхай чанар, авхаалж самбаа, харилцааны болон багаар ажиллах чадварыг бий болгосон.
Хүүхдүүд нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж чадсан. Тэсвэр хатуужилтай, хүлээцтэй ханддаг болсон байна.
Ээлжит хичээлийн боловсруулалт
МА-ын домог “Зурхайн самбар” домгоос яст мэлхийний тухай ойлголт авч, “Алаг мэлхий” МАУ тоглоом гэдгийг мэдэж авсан.
Эрт дээр үеэс энэ тоглоомыг улирлын чанартай, дүрмийн дагуу тоглодог гэдгийг мэдэж авсан байна.
Бусад хичээлүүдтэй уялдаа холбоотойгоор тоглож болохыг ойлгосон.
“Алаг мэлхий” МАУ тоглоомоор тоглосноор стандартад заагдсан цогц чадамжийг хүүхдэд олгож чадсан.
Бүтээлч үйл ажиллагаанд суралцсан. Хүүхдийн сэтгэн бодох чадвар хөгжсөн нь тоглоомын явцад илэрсэн.
Хүүхдүүд хичээлд оролцох идэвхи нь сайжирч, өөрсдөө санаачлан тоглохыг эрмэлздэг болсон.
“Алаг мэлхий” МАУ тоглоомын тухай ном, гарын авлага ховор дутмаг байгаа нь хичээл заахад учир дутагдалтай байсан.

Бүлэг: Дунд
Хичээл: Харилцаа
Сэдэв: “Хуруу эрхлүүлэх” аман наадам

Сэдвийн задаргаа
Сэдвийн интеграчлал
Хичээл сургалтад МАУ тоглоомыг оруулснаар хүүхдийн хичээлд хандах хандлага түүнд гарсан өөрчлөлтийг судлахад
Хичээлийн дүгнэлт /Дунд бүлэг/
МАУ тоглоом домгийг мэдэж авсан.
Багш, эцэг эх, найз нөхдөө хайрлан, хүндэтгэх, үгийг нь сонсох чадварт суралцсан.
Хүүхдийн хэл яриа зүгширч, авиаг тод хэлж сурсан.
Юмсын хоорондын учир шалтгаан, холбоо хамаарлыг мэдэхийг эрмэлзсэн.
Бусдын сэтгэл санааны байдлыг мэдэрч, баярласан хөөрсөн сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлж чадаж байсан.
Хурууны олон хувилбаруудаас үгийн утгыг тайлбарлан хэлэхэд бэрхшээлтэй байсан.
Хурууг эрхлүүлэх хувилбаруудын зарим үгийг хүүхэд хэлэхэд хэцүү хүнд үгтэй байсан.


Хөгжүүлэх үйл ажиллагаанд ардын уламжлалт тоглоомыг оруулснаар хүүхдийн аливаа зүйлд хандах хандлага түүнд гарсан өөрчлөлтийг судлахад хүүхдийн сэтгэн бодох чадвар хөгжсөн, анхаарал төвлөрөх нь сайжирсан, хичээлд идэвхитэй оролцсон, нийгэмшиж ирсэн гэсэн хариултыг багш нар өгч байлаа.

Багш нараас 3 сарын дараа хийсэн судалгаа
Багш бид хүүхдийнхээ санаа бодлыг сонсох, хүүхдийн хэрэгцээ сонирхол дээр тулгуурласан мэдлэгийг олгох ёстой юм байна. Түүнээс биш хүүхдэд мэдлэгийг өгөөд, чихээд байхдаа гол биш, хүүхдийг хэрхэн сурч сургах явдал чухал гэдгийг энэ судалгаанаас харагдаж байна.

МАУ тоглоомоор гэртээ хэр зэрэг тоглодог, үр хүүхэддээ зааж, сургаж байсан талаар судалгаа
Ерөнхий дүгнэлт
Монгол ардын тоглоомыг цэцэрлэгийн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйн дагуу ашиглах нь бага насны хүүхдийн оюун ухааныг задлах, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд сургалтын байгууллага болон гэр бүлийн гишүүд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг харуулж байна.

Монгол ардын уламжлалт тоглоомыг хүүхдийн сургалтанд оруулан зааж явуулахад хүүхдэд нэг бүрт, тал бүрийн хөгжил хүмүүжил олгож байгааг баталлаа. Хүүхдүүд бүтээлч үйл ажиллагаанд суралцаж, тоглох явцад хүүхдийн оюун ухаан, авхаалж самбаа, харилцааны чадварыг төлөвшүүлж чадсан байна.

Эцэст нь өөрийн орны уламжлалт монгол ардын тоглоомыг судалж орчин үетэйгээ холбож үндэсний агуулгатай тоглоомыг бий болгож, урын сангаа баяжуулах, ард түмний сурган хүмүүжүүлэх өв уламжлалыг сургах, хүмүүжүүлэх ажилд чадмаг хэрэглэх явдал нь бага насныханд өөрийн эх орон ард түмнээрээ бахархах, үндэсний ухамсар төлөвшүүлэхэд асар их ач холбогдолтой гэж үзэж байна.

Анхаарал тавьсан
Та бүхэнд баярлалаа
Full transcript