Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

2. Эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд та

No description
by

bayarmagnai dulguun

on 18 March 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of 2. Эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд та

ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ
Прокурорын хяналт нь
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцож, төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг удирдлагын бие даасан хэлбэр юм. Прокурорын хяналт нь төрийн үйл ажиллагааны бие даасан, онцлог терөл. Энэхүү ажиллагааг прокуророос өөр ямар нэгэн төрийн болон төрийн бус, аж ахуйн нэгж байгууллага, албан тулаалтан хэрэгжүүлэх ёсгүй. Прокурорын хяналтыг гагцхүүтөрийн нэрийн өмнөес хэрэгжүүлдэг. Прокурорын хяналтын бие даасан байдал нь хуулийн биелэлтэд хяналт тавих, хуулийн шаардлагыг биелүүлэх/илэрсэн эрх зүйтт зөрчлийг арилгах зэрөг үйл ажиллагааны агуулга, хэлбэрээр тодорхойлогдоно.
Прокурорын хяналтын онцлог нь
төрийн эрх мэдэл хуваарилах югтолцооны нэг салаач болох шүүх эрх мэдлийн хүрээнд хамаарагддаг. Өөрөөр хэлбэл шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд хууль ёсоор оролцож, хуулийн дагуу үүрэг гүйцэтгэдэг Үндсэн хуулийн байгууллага юм. Прокурор бүрэн эрхээ ямар нэгэн терийн байгууллага, албан тушаалтнаас хамаарахгүйгээр гагцхүү хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ. Прокурорын хяналтын үндсэн ойлголт. Прокурорын хяналтын онол, практик нь шинжлэх ухаан, сургалт, практик үйл ажиллагаанд ашиглагдах цөөнгүй ойлголт, нэр томъёогоор тодорхойлогдож байдаг.

2. Эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд тавих прокурорын хяналт
Мөрдөн байцаалтын ажиллагаанд тавих прокурорын хяналтын ойлголт, мөн чанар
Мөрдөн байцаалт нь
хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхийн тулд хуульд заасан арга хэрэгслээр мөрдөн байцаагчаас нотлох баримтыг цуглуулах, тодорхой ажиллагаа хийх, хэргийн мөрдөлтийг саадгүй явуулахын тулд хуулиар хэлбэршсэн зайлшгүй авах арга хэмжээний цогц ажиллагаа, өөрөөр хэлбэл мөрдөн байцаагчаас хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт ЭБШ тодорхой ажиллагаа явуулж, улмаар тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож байвал түүнийг яллагдагчаар татаж, ял сонсгож буй ажиллагаа юм.
Хүндэвтэр гэмт хэрэг гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөер торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хэлнэ.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бол
үйлдэгдсэн гэмт хэргийг мөрдөн илрүүлэх зорилготой, ээдрээ төвөгтэй, хойшлуулшгүй, шуурхай ажиллагаа шаардсан, төрийн эрх бүхий байгууллагаас, зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрхлэн хэрэгжүүлдэг ЭБША-ны хамгийн гол хэсэг юм.

Прокурорын хяналтын чиг үүрэгтэй холбогдож гарсан хүсэлт, гомдол:
ЭБША-нд дахь хүсэлт гэдэг нь байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалган тогтоох, түүнчлэн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах болон бусад асуудлаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхэд ЭБША-ны оролцогчдоос гаргасан саналыг хэлнэ.
Хүсэлт гаргасан тохиолдолд ЭБШХ-д зааснаар:
• Хүсэлтийг боломжтой бол шууд шийдвэрлэж, хариу өгөх;
• Шууд шийдвэрлэх боломжгүй бол гомдол, хүсэлт гаргаснаас хойш 5 хоногийн дотор шийдвэрлэнэ.
Гомдол гэдэг нь
ЭБША хууль бус зөрчин явагдсаны улмаас хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл, уг зөрчлийг таслан зогсоох, үр дагаврыг нь арилгуулахаар цаашид гаргуулахгүй байх талаар ЭБША-ны оролцогчид болон иргэн, хуулийн этгээдээс бичгээр гаргасан өргөдлийг хэлнэ.
Доод шатны прокурорын үйл ажиллагаа, шийдвэрийн талаар гарсан хүсэлт, гомдлыг Прокурорын байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь хэсэгт заасны дагуу дээд шатны прокурор хянан шийдвэрлэнэ.
Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын шийдвэр, үйл ажиллагаанд гаргасан гомдлыг:
• Гомдлыг хүлээн авсан албан тушаалтан хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор;
• Хэрэв нэмэлт материал шалгах буюу бусад арга хэмжээ авах бол ажлын 21 хоногийн дотор тус тус хянан шийдвэрлэнэ.
Харин Улсын ерөнхий прокурорын газарт гаргасан хүсэлт, гомдлын хувьд хэрэг, материалыг хүлээн авснаас хойш 14 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ.

Прокурор гэдэг нь
прокурорын хяналтыгхэрэгжүүлэх бүрэн эрх бүхий прокурорын байгууллагын албан тушаалтан, төрийн тусгай албан тушаалтан юм. Өөрөөр хэлбэл Прокурорын байгууллагын тухай хуулиар тогтоосон журмаар ажилд түр болон байнгын хугацаагаар томилогдож, Прокурорын байгууллагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан прокурорын чиг үүргийг гүйцэтгэж байгаа этгээдийг хэлнэ.
Прокурор гэдэг ойлголтод
Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах, аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор, тэдгээрийн орлогч, туслах прокурор, сум, сум дундын ахлах прокурор болон бүх шатны хяналтын прокурорууд хамаарна. Дээд шатны прокурорт Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурор, аймаг, нийслэлийн, дагнасан болон дүүргийн прокурор, сум, сум дундын ахлах прокурор багтана. Прокуророос гадна прокурорын байгууллагад прокурорын туслах ажилтан ажиллана
П
рокурорын хяналт гэдэг ойлголт нь:
1. Прокурорын үндсэн чиг үүрэг нь эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулахад чиглэгдсэн төрийн үйл ажиллагааны нэг төрөл.
2. Хууль зүйн шинжлэх ухааны салбар.
З.Судлах хичээлийн тогтолцоо болохыг тус тус тодорхойлно.

Прокурорын хяналт гэдэг ойлголт нь:
1. Прокурорын үндсэн чиг үүрэг нь эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулахад чиглэгдсэн төрийн үйл ажиллагааны нэг төрөл.
2. Хууль зүйн шинжлэх ухааны салбар.
З.Судлах хичээлийн тогтолцоо болохыг тус тус тодорхойлно.

Прокурорын хяналт нь
хууль зүйн шинжлэх ухааны салбар болохын хувьд прокуророос хяналтаа хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах, хэрэгжүүлж буй хэлбэр, арга хэрэгсэл, өөрөөр хэлбэл, хяналтын чиг үүргийн хүрээнд нийгмийн харилцааг зохицуулах зүй тогтлын талаархи мэдлэгийн цогц юм.
Прокурорын хяналтын зорилго нь
прокурорын бухий л үйл ажиллагаа бүхэлдээ чиглэгдэх, түүнд хүрэх үр дүн юм. Прокурорын хяналтын зорилго нь түүний эрх зүйн байдал, төрийн байгууллагад эзлэх байр суурь, чиг үүрэг зэргээр тодорхойлогдоно. Эцсийн дүндээ үндсэн хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, прокурорын байгууллагын үйл ажиллагааг тодорхойлж буй бусад хуулиар илэрнэ.
Прокурорын хяналтын зорилго нь орон нутаг, салбар, байгууллагын онцлогийг үл харгалзан хүний эрхийг хамгийн их хөнддөг төрийн уйл ажиллагаанд (хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, ял эдлүүлэх ажиллагаа гэх зэрэг) хуулийг нэг мөр хангуулах явдал юм.

Түүнчлэн прокурорын хяналтын зорилгод:
• Хуулийг дээдлэх явдлыг хангах;
• Хууль ёсыг бэхжүүлэх явдлыг хангах;
• Хүний болон иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах явдлыг хангах;
• Хуулиар хамгаалагдаж байгаа нийгэм, төрийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах явдлыг хангах асуудал хамаарагдана.

Прокурорын байгууллагын тухай хуульд тодорхойлогдсон зорилгод хүрэх гол хэрэгсэя нь прокурорын хяналт юм. Энэ нь мэдээж, прокурорын байгууллагын үндсэн чиг үүрэг нь байдаг. Прокурорын хяналтын зорилт нь зорилгод хүрэхийн тулд тодорхой шатанд тавигдаж буй асуудал юм.
Прокурорын хяналтын зорилтыг зорилготой харьцуулбал илүү тодорхой, хязгаарлагдсач шинжтэй байдаг бөгөөд зорилгоо бодвол илүү олон тооны байдаг. Тэд хоорондоо агуулга, түвшин, шийдэх арга хэрэгсэл, зорилтыг шийдвэрлэх прокурорын байгууллагын эрх хэмжээ зэргээрээ ялгагдана.
Прокурорын хяналтын ерөнхий болон тусгай зорилт нь
хяналтын ажиллагааны явцад прокурорын хяналтын эрх зүйн арга хэрэгслийг хэрэглэх замаар хэрэгждэг. Эдгээр арга хэрэгслийг хэрэглэх явцад прокурор тодорхой зорилт тавьж түүнийг шийдвэрлэдэг. Ийм зорилтыг прокурорын хяналтын тодорхой зорилт гэнэ. Тэд ерөнхий болон тусгай зорилгыг бодвол олон бөгөөд янз бүр байна. Тодорхой зорилт нь прокурорын хяналтын чиглэл, хэрэглэж байгаа эрх зүйн арга хэрэгслийн төрлөөс хамааран ялгагддаг байна.
Прокурор нь тухайн гомдол, хүсэлтийг хянаад:
• Гомдол, хүсэлтийг хангаж, тухайн албан тушаалтны өмнө нь гаргасан шийдвэрийг хүчингүй болгох;
• Тухайн албан тушаалтны шийдвэрийг өөрчлөх;
• Гомдол, хүсэлтийг хангахаас татгалзах тухай шийдвэрийн аль нэгийг гаргана.

Прокурор гомдол, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд өмнөх шийдвэрийг хүчингүй болгосон тогтоолдоо үндэслэлээ дурьдаж, харин хүсэлтийг хангахаас татгалзсан бол энэ талаар тогтоол үйлдэж, үндэслэлийг тодорхой заана. Прокурор гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэсэн талаар гомдол, хүсэлт гаргагчид бичгээр хариу мэдэгдэх бөгөөд гомдол, хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд уг шийдвэрт дахин гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлна.
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТ, МӨРДӨН БАЙЦААЛТЫН АЖИЛЛАГААНД ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТ
Хэрэг бүртгэлт нь
Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг шуурхай илрүүлж, хэргийн бодит үнэнийг тогтоох, гэмт этгээдийг илрүүлэхэд чиглэгдсэн төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны ЭБШХ-д заасан үндэслэл, журмын дагуу явуулж буй үйл ажиллагаа юм.
Хэрэг бүртгэлт нь эрүүгийн хэрэг үүсгэхээс эхлээд прокурорт хянуулахаар шилжүүлэх хүртэл явагдана.
Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг сарын хөдблмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хбёр зуун тавин цаг хүртэл хугацаэтаар албадан ажил хийлгэх, эсхүл мэгээс гурван cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан
гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг
гэнэ.
Хэрэг бүртгэлтийг уг гэмт хэрэг гарсан газар явуулах бөгөөд хэрэв гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, эсхүл эрүүгийн хэрэг нь мөрдөн байцаалтын, эсхүл хэрэг бүртгэх өөр албаны харъяалалтай бол ЭБШХ-д зааснаар нэн яаралтай харъяаллын дагуу шилжүүлнэ.

Эрүүгийн хэрэг бүртгэлтийг дараахь байгууллага, албан тушаалтан эрхлэн явуулна. Үүнд:
• Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба нь тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн хөнгөн гэмт хэрэгт;
• Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 266 дугаар зүйлийн 266.1, 270 дугаар зүйлийн 270.1, 273 дугаар зүйлийн 273.1-д заасан гэмт хэрэгт;
• Цагдаагийн байгууллага дээр зааснаас бусад хөнгөн гэмт хэрэгт тус тус хэрэг бүртгэлт явуулна.

Прокурорын байгууллага нь
Үндсэн хуулиар чиг үүргийг нь тодорхойлсон байгууллага болохынхоо хувьд эрүүгийн хэргийг хянаж шалгах үйл ажиллагаанд ихээхэн үүрэгтэй оролцдог. Ялангуяа эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хууль хэрхэн хэрэгжиж байгаад тавих прокурорын хяналт онцгой ач холбогдолтой.
Энэ нь:
• Эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа ЭБШХ-д заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх;
• Эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж байгаа эсэхийг хянахад чиглэгддэг байна.

Хэрэг бүртгэгч хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд: Хэрэг бүртгэгч нь дор дурьдсан нөхцөл бүрдсэн тохиолдолд гэмт хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулна:
• Зөвхөн хөнгөн гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэнэ;
• Хөнгөн гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, хохирогч нь хэргийг хялбаршуулсан журмаар хянаж шийдвэрлэхийг харилцан зөвшөөрч, хүсэлт гаргасан байх;
• Сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна;
• Хохирогч хохирлын талаар маргаангүй зэрэг тохиолдолд хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагааг эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш нэн даруй гүйцэтгэнэ.

Хэрэг бүртгэгч нь
эрүүгийн хэрэг үүсгэмэгц гэмт хэрэгт сэрдэгдэж буй этгээдийг сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах болон гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээдийгхохирогчоор тогтоох тогтоол тус тус үйлдэж, улмаар сэжигтэн, яллагдагч, хохирогчоос хэргийг хялбаршуулсан журмаар шалгуулах тухай хүсэлтийг нь бичгээр гаргуулж авах бөгөед үүнийг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хэрэг бүртгэгч нь энэ тухай тогтоол үйлдэнэ.
Монгол Улсын ЭБШХ-д зааснаар мердөн байцаалтыг:
- Тагнуулын байгууллагын мөрдөн байцаагч нь Эрүүгийн хуулийн 79, 80, 81, 82, 83, 84, 85, 86, 87, 88, 89, 133, 177, 178,224 дүгээр зүйлийн 224.2, 297, 300, 301, 302, 303 болон тагнуулын байгууллагын өөрсдөө илрүүлсэн Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт;
- Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба-нь цагдаагийн байгуулларын ажилтан, хэрэг бүртгэгч, мердөн байцаагч, прокурсцэ, шүүгчийн болон ЭБШХ-ийн 27.1-т зааснаас бусад тагнуулын байгууллатын ажилтны үйлдсэн хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт;
- Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нь Эрүүгийн хуулийн Z63 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 265, 266 дугаар зүйлийн 266.2, 268, 269, 270 дугаар зүйлийн 270.2, 273 дугаар зүйлийн 273.2-д заасан гэмт хэрэгт;
- Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаагч дээр зааснаас бусад хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт тус тус мөрден байцаалт явуулна.

Хойшлуулшгүй тохиолдол гэдэг нь
тухайн ажиллагааг явуУлаагүйгээс болж хэргийн ул мер арилах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай эрэн сурвалжлахад саад учирч болох, тодорхой ЭБША-г зайлшгүй явуулах шаардлага гарсан зэрэг онцгой тохиолдлуудыг хэлнэ.
Прокурор нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд:
• Сэжигтэн, яллагдагчийн хүүхдийг харгалзан дэмжих, эд хөрөнгийг хамгаалж байгаа эсэх;
• Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч монгол хэл мэддэггүй, эсвэл сараагүй, хэлгүй, дүлий бол орчуулагч, хэлмэрч оролцуулж мэдүүлэг авсан эсэх;
• Үзлэг, нэгжлэг хийх, хураан авах зэрэг ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулж байгаа эсэх;
• Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны нууцыг задруулахгүй байх арга хэмжээ авсан эсэх;
• Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэргийг тусгаарлах, нэгтгэх ажиллагаа үндэслэлтэй эсэх;
• Байцаан шийтгэх ажиллагааны хугацааг үндэслэлтэй тогтоож, хуульд заасан журмаар хугацааг сунгаж, хэтэрсэн хугацааг сэргээж байгаа эсэх;
• Тухайн эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийг тогтоосон байдал, хохирлын хэмжээ, түүнийг арилгах арга, үндэслэлийг тогтоож байгаа болон тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцлийг тогтоосон байдалд хяналт тавина.

ЭБША-д оролцогчдын эрхийг хангаж байгаа эсэхэд хяналт тавих. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь сэжигтэн, яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, түүнчлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцогч бусад этгээдэд тэдгээрийн эрх, үүрэг болон үүргээ биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг тайлбарлан өгч, байцаан шийтгэх ажиллагааны явцад эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах үүрэгтэй. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцогчдын ЭБШХ-аар тогтоосон хүний эрхийг хамгаалах, хангуулах явдал нь прокурорын хяналтын чухал зорилтын нэг. Энэхүү зорилгоор прокурор нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд түүнийг сэргээн эдлүүлэх, хүний халдашгүй эрхийг хөндсөн үйл ажиллагаа явуулахад хянаж зөвшөөрөл олгох, хуульд заасан тохиолдолд шүүгчид танилцуулж зөвшөөрөл авах асуудлыг шийдвэрлэж байх бүрэн эрхтэй.
ЭБШ тодорхой ажиллагааг хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу явуулж байгаа эсэхэд тавих хяналт. ЭБШ тодорхой ажиллагаа нь эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөх явцад хэрэгт нотлох баримтын ач холбогдол бүхий баримт сэлт, мэдээллийг олж илрүүлэх, цуглүулах, шалгах, үнэлэх тухай хуулиар тогтоосон тодорхой үйлдэл, арга барилууд юм. ЭБШ тодорхой ажиллагааг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж байгаа эсэхийг прокурор хянахдаа:
• Эрүүгийн хэрэг гарсан газар, эд зүйл, баримт бичиг, хүний бие, цогцост үзлэг хийх хуулиар тогтоосон үндэслэл, журмын хэрэгжилт, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэнг оролцуулсан байдал, үзлэгийн тэмдэглэл шаардлага хангасан зэргийг хянана.
• Хураан авах, нэгжих, эд херөнгө битүүмжпэх, шуудан- цахилгаанаар явуулсан зүйлийг хураан авах тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоолын үндэслэлийг хянаж зөвшөөрөл өгөхөөс гадна эдгээр ажиллагааг хийсний дараа тэмдэглэл, материалтай танилцах замаар хяналт тавина.
• Сэжигтэн, яллагдагч, хохирогч, гэрч, бусад оролцогчдыг байцаах, нүүрэлдүүлэн байцаах, таньж олуулах, мэдүүлгийг шалгах ажиллагаа хуулиар тогтоосон журмын дагуу явагдаж байгаа эсэхийг хянана. Шаардлагатай бол биечлэн байцаалтад оролцож болно. Байцаалт явуулсан газар, хугацаа, нийтлэг журмын дагуу байцаалт явуулсан эсэх, насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч, хохирогч, гэрчийг байцаасан байдал, байцаалтын тэмдэглэл нь ЭБШХ-д заасан шаардлага хангасан эсэхийг хянана.
• Хүн, мал, амьтан, эд зүйлийг гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаар таньж олуулах ажиллагаанд хяналт тавина.
• Шинжээч томилсон тогтоол болон шинжээчид тавьсан асуултын үндэслэл, шинжилгээ заавал хийлгэх талаар хуульд заасан шаардлагыг хангаж чадсан эсэх, шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэж байгаа нь хуулийн шаардлагад нийцсэн эсэхэд хяналт тавина.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулахад биечлэн оролцох. Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд биечлэн оролцох нь тухайн байцаан шийтгэх ажиллагааны хуульд заасан үндэслэл, журмыг шууд хянах нөхцөл боломжийг бүрдүүлнэ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд прокурор биечлэн оролцох нь:
• Байцаан шийтгэх тодорхой ажиллагааны хуулиар тогтоосон үндэслэл, журмыг шууд хянах;
• Хүний эрх, эрх чөлеөг зөрчсөн явдлыг гаргуулахгүй байх;
• Хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэх;
• Хэргийг шуурхай, үндэслэлтэй шийдвэрлэх;
• Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангахад ач холбогдолтой.
ЭБШ тодорхой ажиллагаанд прокурор:
1. Хуульд заавал оролцохоор заасан бол;
2. Өөрөө зөвшөөрөл өгсөн ажиллагаанд биечлэн оролцохыг хүссэн бол;
3. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн саналаар;
4. Хяналтын ажлын зааварт заавал оролцохоор заасан бол;
5. Прокурорынзөвшөөрөлгүйхийгдэхбусадажиллагаандөөрийн санаачилгаар тус тус оролцоно.

Хэргийн . материалтай танилцах, хэргийг хянах.
Прокуророоо хэргийн материалтай танилцах нь тодорхой байцаан шийтгэх ажиллагааг явуулах үндэслэлийг хянах, заалт чиглэл өгөх зорилготой байдаг бол хэргийг хянах нь хэрэгт цугларсан цагаатгах, яллах нотлох баримт н^г бүрт дүНнэлт хийх замаар тухайн хэргийн талаар шийдвэр гаргахад оршино.
Байцаан шийтгэх эжиллагааны хуульд заасан үндэслэл, журмыг хянахын тулд прокурор өөрийн санаачилга болон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн хүсэлтээр хэргийн материалтай танилцах эрхтэй. Хэргийн материалтай ийнхүү танилцаж, прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг шуурхай, бүрэн гүйцэд, бүх талаас нь, бодитойгоор явуулах талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид даалгавар өгч, хэрэгт цугларсан цагаатгах болон яллах нотлох баримтыГ эрх зүйн ухамсарт үндэслэсэн өөрийн дотоод итгэлээр үнэлж тухайн эрүүгийн хэргийн талаар шийдвэр гаргана.

Хэргийн . материалтай танилцах, хэргийг хянах.
Прокуророоо хэргийн материалтай танилцах нь тодорхой байцаан шийтгэх ажиллагааг явуулах үндэслэлийг хянах, заалт чиглэл өгөх зорилготой байдаг бол хэргийг хянах нь хэрэгт цугларсан цагаатгах, яллах нотлох баримт н^г бүрт дүНнэлт хийх замаар тухайн хэргийн талаар шийдвэр гаргахад оршино.
Байцаан шийтгэх эжиллагааны хуульд заасан үндэслэл, журмыг хянахын тулд прокурор өөрийн санаачилга болон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн хүсэлтээр хэргийн материалтай танилцах эрхтэй. Хэргийн материалтай ийнхүү танилцаж, прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг шуурхай, бүрэн гүйцэд, бүх талаас нь, бодитойгоор явуулах талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид даалгавар өгч, хэрэгт цугларсан цагаатгах болон яллах нотлох баримтыГ эрх зүйн ухамсарт үндэслэсэн өөрийн дотоод итгэлээр үнэлж тухайн эрүүгийн хэргийн талаар шийдвэр гаргана.

Прокурор нь эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих 'явцдаа сэжигтэн, яллагдагч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргон зайлж болох үндэслэлтэй, эрүүгийн хэргийн бодит байдпыг тогтооход саад учруулж болох, дахин гэмт хэрэг үйлдэж болох үндэслэл тогтоогдож байвал:
• Оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах;
• Батлан даалтанд өгөх;
• Эд хөрөнгө барьцаалах;
• Цэргийн албан-хаагчийг цэргийнгангийн удирдлагад хянан харгалзуулахаар егөх таслан .сэргийлэх арга хэмжээний аль нэгийг өөрийн санаачилгаар тогтоол үйлдэн авч болно.


Анхаарал хандуулсанд баярлалаа
Full transcript