Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Философи

presantation
by

DAVAASUREN Altankhuyag

on 21 February 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Философи

Байгалийн тухай Сэргэн мандалтын үеийн философи ойлголт Байгалийн тухай эртний философи ойлголт Байгалийн тухай Дундад зууны үеийн философи ойлголт Философийн байгалийг ойлгох ойлголт Task Байгалийн тухай өргөн ба явцуу философи ойлголт Байгаль гэдэг бол гүн ухааны хамгийн өргөн ойлголтын нэг юм. Байгаль гэдэгт юм бүхэн, орчлон ертөнц тэр аяараа ордог болохоор байгаль нь ертөнц гэдэгтэй ойролцоо утгатай ойлголт юм.
Харин явцуу утгаар авч үзвэл байгаль гэдэг бол хүн, хүн төрөлхтний амьдралын байгалийн бүх нөхцөлийн цогцос юм. Өөрөөр хэлвэл Байгальд хүн төрөлхтний нийгэм багтан яригддаг. Биосфер Шинжлэх ухааны үүднээс анх яригдаад улмаар философид орж ирсэн нэн чухал онолын баримтлал бол "Биосфер (амьдралын хүрээ)" гэдэг баримтлал мөн. "Биосфер" гэдэг нэр томьёог шинжлэх ухаанд XVIII зуунд манай гариг дахь амьдралын хүрээг илэрхийлж анх францын байгаль шинжээч Жан Батист Ламарк (1744-1829) хэрэглэжээ. Харин Оросын эрдэмтэн В.И.Вернадский (1863-1945) уг нэр томъёог философи утгаар анх тод ашигласан аж. В.И.Вернадский (1863-1945) Экофилософийн судлах зүйл Экофилософи нь экологийг хүний нийгэм, байгаль хоёрын харилцаанд дэлгэрүүлэн авч үздэг.
Энэ шинжлэх ухаан бол байгаль хүн нийгмийн харилцан үйлчлэл. Байгаль ба хүн нийгмийн зохистой нэгдэл хамтран оршихуйн зарчим бүрэлдэн тогтох арга замыг судалдаг. Гүн ухаан байгалийг судлах нь Хүн хүний нийгэм нь байгалийн зүй ёсны хөгжлийн үр дүнд бий болсон.
Хүн байгалийн дотор, байгальтай харилцаж аж төрнө, ажиллана.
Хүн ертөнцтэй харилцан гэдэг бол юуны өмнө байгалтай харилцана гэсэн үг. Ийм учраас гүн ухаан байгалийн тухай байгальтай харилцах хүний харилцааг авч үзнэ. Байгаль бол философийн категори Философийн түүхэнд "Байгаль" гэдэг ойлголтыг янз бүрийн утгаар хэрэглэж иржээ.
Эртний Энэтхэгийн Ведүүдэд гардаг "пуруша", эртний Грекийн анхан үеийн философичдын сургаал дахь "космос (орчлон)" гэдэг нэр томьёонуудаар илэрдэг
"бүх байгаа",
"бүх ертөнц" гэсэн утга бүхий ойлголтонд "байгаль" гэдэг философи категорийн хамгийн өргөн утга нь тохирдог. Байгалийн эсрэг философи ойлголт Байгаль гэдэг бол онгон ертөнц юм, тэгэхэд соёл гэдэг нь хүний өөрчилсөн байгаль юм.
Хүн үйл ажиллагаагаараа байгалийн, онгон юмыг өөрийн, нийгмийн юм болгон хувиргаж байдаг. Хүн үйл ажиллагааныхаа үед байгалийг өөрийн эсрэг зүйл болгон тавьж харилцдаг юм.
Байгаль гэдгийн эсрэг ойлголт нь соёл. Соёл гэдэгт хүний эзэмшсэн, боловсруулсан, өөрчилсөн зүйл ордог байхад байгаль гэдэгт хүнээс хамаарахгүй өөрийн үндэс, хуулиараа оршин байгаа, хүний эсрэг байгаа, зүйл орно. Байгалийн тухай түүхэн ба орчин үеийн философи ойлголтууд Философийн түүхийн янз бүрийн үед байгальд өгч ирсэн үнэлэмж ялгаатай байжээ.
Эртний дэлхий дахины орчлон төвт үзлийн философи нь байгалийг бүхнээс дээгүүр тавьдаг үзэлд сүурилж, тулгуурлаж байв.
Эртний грекийн философичдын үзлээр бол бүрэн бүтэн төгс төгөлдөр гоо сайхан ахуй бол байгаль мөн бөгөөд тэр нь өөрийн хүч чадал, тэнхээгээрээ хүнээс зүйрлэшгүй их байж, хүний төгөлдөржих чин эрмэлзлэлийн туйл, хязгаар нь болдог. Тэд хүний тансаг, чинээлэг, сайн сайхан амьдралыг зөвхөн байгальтай өв тэгш дасан зохицохтой холбон сэтгэжээ. Эртний философи сэтгэлгээнд байгалийг хөдөлгөөнтэй, өөрчлөлт хувиралт бүхий бүхэл зүйл маягаар төсөөлөх байдал давамгайлдаг байжээ. (үүнийг ялангуяа Гераклит, Демокрит зэрэг хүмүүсийн үзэл тод илэрхийлдэг). Демокрит / МЭӨ460-МЭӨ360/ Ингэхдээ тэд орчлон бол эмх замхгүй биш, харин түгээмэл, зохион байгуулалттай, боловсронгуй байдаг гэж үздэг байв.
Тэр үеийн сэтгэгчид хүний оюун ухаанд өртөж, орж ирж буй тийм хэмжээгээр орчлонг буюу байгалийг төсөөлдөг байжээ. Ер нь философи анх үүсэхдээ натур философи байсан. Дундад зууны үеийн европын христос шашинжсан философи "Байгалийг хүний нүгэл хилэнцийн эх булаг болж байдаг” гэж үзэж иржээ. Сэргэн мандалтын үед байгалийг ойлгох орчлон төвт үзлийг сэргээж, ингэхдээ байгалийг тайлбарлан ойлгох шинэ санаа нэмжээ.
Үүнд: Сэргэн мандалтын үеийн философийн төлөөлөгчид бурхан тэнгэр, байгаль хоёрыг сөргүүлэн тавьдаг дундад зууны трансценденталист уламжлалын эсрэг тэмцэхийн зэрэгцээгээр бурхан тэнгэр, байгаль хоёрыг ойртуулан радилтгасан пантеист үзэл сурталчилсан байна. Сэргэн мандалтын философи нь хэрэг дээрээ "эргээд байгаль руу" гэсэн уриа дуудлагыг хэрэгжүүлсэн хэрэг байлаа. Байгалийн тухай Шинэ үеийн философи ойлголт Шинэ үеийн философид Ф.Бэкон, И.Кант, И.Г.Фихте зэрэг сэтгэгч “Хүн бол байгалийн ноён мөн” гэдэг баримтлал дэвшүүлж, энэ нь цаашдаа хүн төрөлхтөн шинжлэх ухаан, техникийн дэвшлийн үндсэн дээр байгалийг ашиглах үйл ажиллагааг нь эрчимжүүлэх нэн чухал онолын үндэс болжээ.
Гэтэл Ф.Энгельс, Ф.Ницше зэрэг олон сэтгэгч: “Хэрвээ хүн төрөлхтөн зөвхөн хэрэглэгчийн байр сууринаас байгальтай харьцвал байгаль тийм үйлдлийнх нь улмаас түүнд (хүн төрөлхтөнд) хатуу шийтгэл оногдуулдаг” хэмээн сануулж байв. Байгалийн тухай философийн ерөнхий ойлголт Философийн үүднээс байгаль хэмээх ухагдахууныг хоёр утгаар авч үздэг. Эхний утгаар байгаль дэлхий дээрхи амьдрал, ланпшафт буюу хүн амьдрах жам ёсны орчин хэмээн ойлгогдоно. Дараах утгаар сансар бүхэлдээ байгаль гэж тайлбарлагдана.
Хүн амьдрах жам ёсны орчин болсон байгаль амьд ба амьгүй гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгт хуваагдана. Амьд ба амьгүй байгаль Дэлхийн амьд байгалийн (органик) объектууд амьгүй (органик бус) байгалиас чанарын хувьд ялгаа бүхий өвөрмөц онцлогтой:
Хүрээлэн буй орчинтойгоо бодисын солилцоо явуулах гадны нөлөөг идэвхитэй сонгон хариу үйлчилгээ үзүүлэн цочрохын (цочроолт), зэрэгцээ өсөн үржих гэх мэт олон онцлогтой
Амьд байгалийн объектуудын хамгийн гол онцлог нь Гадны нөлөөг хүрээлэн буй орчны талаарх мэдээлэл болгон хүлээн авч, уг орчны талаар чиг баримжаа авах боломжтой болдог. Гадны орчин организмын төлөв байдлыг шууд өөрчлөх биш, харин дам маягаар өөрчлөх хүчин зүйлийн үүрэг гүйцэтгэнэ. Биосфер Биосфер бол амьд бодисын орчин мөн. Тэрээр "амьд бодис" гэдэг нэр томъёон дор манай дэлхийн амьтай бүхний цогцыг ойлгодог.
Амьд бодисын орчинд нь дэлхийн усан бүрхүүл, түүний дотор нян амьдрагч маш гүний ус, атмосферийн доод хэсэг, газар зэрэг багтдаг. Биосфер Байгалийн амьгүй бие, амьд бодис хоёрын хооронд бодисын болон энергийн тасралтгүй солилцоо явагддаг.
Энэхүү солилцоо болбоос амьд бодисын өдөөсөн атомуудын хөдөлгөөнд амьд бодисын дэлхийлэг болон орчлон ертөнцлөг утга учир илэрдэг. Яагаад гэвэл биосфер бол орчлонгийн энергийг өөртөө тасралтгүй нэвтрүүлдэг тийм ганц дэлхийн бүрхүүл мөн.
Амьд бодис болбоос биосферийг бүхэлд нь хамарч, бүтээн, өөрчилж байдаг. Гэхдээ амьд бодис жин ба багтаамжийн хувьд биосферийн маш бага хэсгийг эзэлдэг. Тийнхүү биосферийн бүтцэд амьгүй бодис дийлэнх нь болж байдаг. Биосферийн бүтэц Биосфер нь литосфер (дэлхийн гадаргуу), гидросфер (усанбүрхүүл), атмосфех (агаарын бүрхүүл) гэсэн гурван нягтаараа ялгаатай органик бус системүүдэд тархсан амьд организм, ургамал, бактерийн нийлбэр цогц байдаг. Биосфер ба хүний үйл ажиллагаа Биосферд хүний амьдрал орж ирснээр түүний эрч далайцыг өөрчилсөн байна. Хэрвээ янз бүрийн амьд биес гол нь хоол ундны шалтгаанаар харилцан үйлдэлд орж, ингэснээрээ биосферийн энергийг болон амьд бодисыг өөрчилж байдаг бол хүн төрөлхтөн хөдөлмөрийн үйл ажиллагааныхаа үндсэн дээр биосферд холбогддог.
Шарден, Лоренц нар “Хүн төрөлхтөн, түүний иргэншлүүд нь хувьслын зүй тогтолд, тэхдээ бүр орчлонгийн хувьслын зүй тогтолд захирагддаг” гэж үзсэн байна. Ийм үзлийг баримталбаас хүн төрөлхтөн бол байгалийн ноён биш, харин орчлонгийн нарийн ээдрээт гинжин хэлхээний нэг гархи төдий мөн гэдэг үзэлд хүндэтгэлтэй хандах шаардлагатай юм” гэж үзсэн байдаг. Биосфер ба Амьдрал Амьдрал бол уургийн бодисуудын оршин тогтнох арга юм.
Хүн төрөлхтөн эдүгээ манай гариг уургийн бодисуудын оршин тогтносон амьдралын хэлбэрийг мэдэж байгаа хэдий ч орчлонд уургийн бус үндэс дээр суурилсан өөр хэлбэр байж болох тухай таамаглалыг эрдэмтэд дэвшүүлснийг дурьдах нь зүйтэй юм. Учир нь орчлон дахь амьдралын хэлбэр ганц манай дэлхийн амьдралаар дуусахгүй гэдэг нь ойлгомжтой.
Манай гариг дээр органик бус геосфер сансрын орон зайн энергитэй харилцан үйлчлэлцэж, биосфер (шим мандал гэж ойлгох) хэмээх тусгай бүрхүүл бий болсноор эрчимтэй хувьсал явагдсаны үр дүнд амьдрал үүсэх бололцоо бүрдсэн юм. Биосфер ба Амьдрал Биосфер нь нарнаас амьдралыг тэтгэхэд зайлшгүй шаардагддаг энергийг авдаг учраас нээлттэй систем юм. Байгаль ба нийгмийн хамаарал Амьд байгалийн урт удаан хугацаанд үргэжилсэн эволюцийн явцад дэлхийн бөмбөрцөг дээр чанарын шинэ тогтоц болох хүмүүсийн үйл ажиллагааны үр дүн болж нийгэм үүсчээ. Байгалийн нөхцөл хүмүүсийн амьдралыг янз бүрийн хөгжлийн янз бүрийн түвшинд хуваах гол хүчин зүйл болж байлаа. Эртний анхны иргэншлүүд байгалийн таатай орчинд үүссэн. Байгалийн хатуу ширүүн нөхцөл, гамшигт үзэгдлүүд нийгмийн хөгжлийг удаашруулж байв. Байгалийн тухай Экофилософи Францын философич Т.Д.Шарден, Е.Леруа нар болон оросын эрдэмтэн В.И.Вернадский нар байгальд хүмүүнлэг шинж, өөртөө хайр найргүй хандсан хүний үйлдэлд шийтгэл оноодог хариу үйлдэл хоёр зэрэгцэн хэрэгждэг гэж тодорхойлсон.

Байгаль хүмүүнлэг шинжтэй хэмээх жишээ:
1.    Байгаль хүний амьдрах үүсэх орчин болсон.
2.    Хүн байгалийн хүчин хөгжсөн.
3.    Оюун ухаан үүсэн хөгжин суурь болсон.
4.    Хүний бүхий л шинж чанар байгалтай холбоотой. Иймд хүн байгалийг зөвхөн ашиглах бус эх хүн гэж хүндэтгэн хайрлах ёстой.
Энэ үзэл санаанаас үндэслээд Экологийн философи хөгжсөн байна. Байгалийн тухай Экофилософи Улмаар ингээд XX зуунд экологийн философи, товч нэрээр экофилософи бий болсон байна.
Экологи гэдэг нэр томьёог анх америкийн зохиолч, философич ГД.Торо (1817-1862) хэрэглэж, улмаар германы дарвинист биологч Э.Геккель (1834- 1919) энэ нэр томьёонд амьд биес өөр хоорондоо болон амьдрах орчинтойгоо харилцдаг харилцааг судалдаг шинжлэх ухаан гэсэн утга 1866 онд оруулсан байна. Байгалийн тухай Экофилософийн үзэл Экофилософийн чиглэлүүдийн нийтлэг утга нь байгаль бол нийгмийн амьдралд эерэг, сөрөг аль нэг байдлаар нөлөөлдөг бие даасан хүчин зүйл мөн гэдэг баримтлал мөн.
Ийм нийтлэг баримтлалын хүрээнд дараахь тайлбарууд бүхий олон чиглэл экофилософид бий болжээ. Анхаарал тавьсан баярлалаа Амьдралын тухай экофилософийн үзэл Экофилософийн хамгийн төв ойлголт бол "Амьдрал" гэдэг категори болж төлөвшсөн.
Уг ойлголтын суурийг Оросын философийн төлөөлөгчид тавьсан байна.
Тэдний тайлбараар амьдрал бол зөвхөн энэ дэлхийн төдий биш, харин нийт орчлонгийн үзэгдэл мөн.
Тэгээд бас амьдрал бол биологи, сэтгэлийн, оюуны, сүнслэг, увьдаст зэрэг янз бүрийн талтай байж, үүний улмаас хүний ертөнц, орчлон хоёрт зарчмын ялгаа үгүй байж таардаг. Амьдралын тухай экофилософийн үзэл Тийнхүү амьдралын тухай экофилософийн үзэл нь олон зууны турш байгаль, хүн хоёрыг зааглаж ирсэн рационалист янз бүрийн үзлээс ялгаатай байдаг.
Рационализмд үндэслэж, улмаар Би-г шүтэх үзэл, зөвхөн ашиг хөөх, түрэмгийлэл, эрх мэдлийн булаалдаан зэрэгтэй холбоо бүхий бүрдсэн өнөөгийн соёлд шинэ үнэлэмж ба соёлыг сөргүүлэн тавьж, хэрэгжүүлэх үндсэн дээр хүн төрөлхтөн байгальд дайсагнадгийг зогсоож, шинэ технологи бүтээх замаар байгалиа хамгаалах, нөхөн сэргээх, хоёр дахь байгалийг (өөрөөр хэлбэл хүний оюун, гараар бүтсэн бөгөөд байгалийн юмсыг орлодог зүйлсийг) бүтээх асуудлыг экофилософи чухалчлан сурталчилдаг. Экофилософийн онол, баримтлалууд -Био төвт онолууд. Хүмүүсийн ахуйн нэн өвөрмөц арга, авир үйлдлийн нь тодорхой хэв маягууд бий болдог тийм онгон байгалийг хамгаалах ёстой. гэж эдгээр онол сурталчилдаг.
-Консервационализмын баримтлалууд
Байгалийг экологийн үүднээс зөв ашиглахыг техник, тёхнологийн хувьд зөрчдөггүй тийм үйл ажиллагааг бүрдүүлэх зорилгод нийцүүлж нийгмийн зохион байгуулалтуудыг шинэчлэх ёстой гэж эдгээр баримтлал үздэг. Экофилософийн онол, баримтлалууд -Экологичлогч онолууд. Нийгэм, байгаль хоёрын харилцан үйлдлийг байгалийн шинжлэлийн объектив шаардлагуудын үндсэн дээр хэрэгжүүлэх ёстой гэж энэ онолын талынхан асуудалд ханддаг. Экологийн сүйрлээс урьдчилан сэргийлэх асуудалд гол анхаарлаа эдгээр онол хандуулдаг.
-Экологич эдийн засагчдын баримтпалууд. Эдийнзасаг, нийгэм, соёлыг болж л өгвөл өсгөөд байх бодлогыг эсэргүүцэж, хүн байгаль хоёрын харилцааг зохьцолтой болгохыг эдгээр баримтлал онцолдог.
Орчин үед дээрх баримтлалууд бие биедээ нөлөөлж, гагцхүү аль нэг юм уу зарим хэдэн асуудлыг бусдаасаа илүү онцолдгоороо нэг нь нөгөөдүүлээсээ ялгагддаг аж. Эдийн засаг улс төрийн сонирхол давамгайлж байгаа өнөөгийн нөхцөлд хүн байгаль хэмээх экосистемийг хадгалан үлдэх гарц бол экологийн үнэлэмжийн зүйлст илүү их ач холбогдол өгөх явдал мөн юм. Материаллаг үйлдвэрлэл бүхэлдээ, үйлвэрлэлийн явцад ашиглаж байгаа технологи, эдийн засаг, улс төрийн бодлого мөн нэгэн адил экологийн ёс зүй, экологийн эрх зүйн шаардлага, хэм хэмжээнд бүрэн захирардаж байх ёстой. Экологийн тухай асуудал Байгальд хүний үзүүлж байгаа нөлөө олон талаар дэлхий дахиныг хамарсан шинж чанартай болж байгаа учраас экологийн бүхэл бүтэн олон тулгамдсан асуудал нь экологийн олон улсын хариуцлагын бодит мэдрэмж бий болж, улмаар олон улсын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжих зөвхөн тийм нөхцөлд л шийдвэрлэгддэг.
Хэдийгээр хаягдалгүй үйлдвэрлэл, технологи, экологийн хууль эрх зүйн хөтөлбөрүүдийг их бага ямар нэг хэмжээгээр амжилттай хэрэгжүүлж байгаа ч хүмүүн төрөлхтөн экологийн хямралын орчин бүсэд оршиж байгаа хэвээрээ л байна. Хүний хувьд байгаль нь: Хүний оршин суух байгалийн нөхцөл;
Өөрчлөн хувиргагч үйл ажиллагааны нь талбар;
Танин мэдэх үйл ажиллагааны нь объект;
Баялаг, сайхан зүйл гэдэг ойлголтоор илэрч байгаа ч үнэт чанар юм. Хүний байгальтай харилцах харилцаа нь энэ утгаар илэрнэ Байгалийн орчин, бүтээмэл орчин хоёр. Байгалийн орчин Байгалийн орчинд сав мандал, шим мандал хоёр, өөрөөр хэлбэл, хүнээс гадна, хүнээс хамаарахгүй бий болоод байж байдаг мөртөө хүний үйл ажиллагаанд өртөгдөх материаллаг зүйлс орно. Одоо хүн бас сансарт гарч байгаа болохоор хүний үйл ажиллагаанд өртөгдөж байгаа сансрын тэрхүү хэсэг байгалийн орчинд орж байна. Байгалийн баялаг Хүний оршин байгаа байгалийн орчны баялгийг дотор нь:
Амьдралын хэрэгслийн байгалийн эх үүсвэр (ургамал, жимс, ан амьтан гэх мэт);
Хөдөлмөрийн зүйл болдог байгалийн баялаг (нүүрс, газрын тос, ус, салхины эрчим хүч) гэж хоёр хэсэгт хувааж үздэг. Байгалийн баялгийн хэрэглээ Нийгмийн хөгжлийн эртний шатанд эхний хэсгийн баялаг нь нийгмийн хөгжилд чухал үүрэгтэй байсан бол үйлдвэрлэх хүчин хөгжих тутам хоёрдох баялаг нь илүү их чухал үүрэгтэй болжээ. Ингэхлээр, хүний оршин суух байгалийн нөхцөлтэй хүний харилцан үйлчлэлийн шинж чанар нь зөвхөн байгалийн баялгийн бүрдлээр бус, бас үйлдвэрлэлийн хөгжлийн түвшингээр тодорхойлогдцог байна.
Энэ үйлдвэрлэлийн үр дүн нь хоёрдох байгаль гэж нэрлэгдэх хүний оршин суух бүтээмэл орчинг бий болгоно. Тэгвэл бүгээмэл орчин гэдэг бол байгалийн зүйлийг өөрчилж хүний бий болгосон амьгүй биет, амьд биет болох таримал, гэрийн амьтан зэргийн биет зүйлээс гадна нийгмийн харилцаа орно. Хүний нийгэм хөгжих тутам хүний амьдралд бүтээмэл орчны үүрэг улам бүр өсөн нэмэгдэж, хүний аж амьдрал улам бүр тохилог болж байдаг. Хүний оршин суух орчин буюу Байгалийн орчин Хүн аливаа амьтны нэгэн адил өөрийн оршин байх орчинтой байдаг. Энэ хүний оршин суух орчныг дотор нь нийгмийн орчин, байгалийн орчин гэж хоёр хуваана.
Энд хүний оршин суух байгалийн орчныг авч үзэх болно. Хүн байгалийн бүх зүйлстэй харилцан үйлчлэлцэж, байгалийн тун янз бүрийн нөлөөний дор аж төрдөг. Хүн байгалийн нөхцөлд бие махбодын хувьд, бас санаа сэтгэлийн хувьд дасан зохицсон үедээ сая амгалан тайван аж төрнө. Хүн нийгмийн амьтан болохынхоо хувьд нийгмээр дамжин байгальтай дасан зохицно.

Хүн байгалиас, хамаарах хамаарал нийгмийн дагуу өөрчлөгдөн хөгжиж иржээ. Нийгэм хөгжих тутам хүн байгалийн эрхшээлээс улам бүр гарч тохилог нөхцөлд амьдрах, ажиллах болно.

Нөгөө талаас байгалийн олон зүйл ашигладаг болж байгальтай улам бүр нягт, олон талын холбоотой болно. Ингэхийн хэрээр байгалийн эрхшээлд орж байдаг байна. Экологийн хямрал нь байгалийн нөхөгдөшгүй баялаг, эрчим хүчний нөөц багасах, байгалийн зохицол: алдагдаж байгаагаар, ус, хөрс, агаарын бохирдолт, цэвэр усны нөөцййн багасалтаар, хөрсний эвдрэл, агаар мандлын химийн бүтцийн өөрчлөлт, дэлхийн дулааны горимын өөрчлөлт зэргээр харагдаж байна. Экологийн асуудал, түүний мөн чанар. Экологийн асуудлыг шийдэх арга зам нь энэ асуудлын онцлог, үүсэж байгаа шалтгаантай холбоотой. Экологийн асуудлыг шийдэх гол арга зам гэвэл:
1. Байгаль ертөнц бол юм, үзэгдэл нь харилцан холбоотой, харилцан нөхцөлдсөн шинжтэй нэг бүхэл бүтэн, бас тэгээд асар том зүйл. Ийм болохоор экологийн асуудал бүх нийтийн шинжтэй асуудал юм. Энэ асуудлыг бүх улс орон, хүн нэг бүрийн хүчин чармайлтын хүчээр, асар их хөрөнгө, хүч гаргаж байж сая шийдэх бололцоотой. Экологийн асуудлыг шийдэх арга зам. 2.Экологийн асуудал нь байгаль орчинд мэдлэггүй хандсанаас, мэдэж байсан ч хувийн эрх ашгийг бодох буюу ухамсаргүй, хариуцлагагүй хандсанаас болж гарч байна. Ингэхлээр, хүн бүхний экологийн мэдлэг, ухамсар, хариуцлага, энэрэнгүй болон гоозүйн үзлийг дээшлүүлж байж экологийн асуудлыг шийднэ. З.Экологийн асуудал нь шинжлэх ухаан- техникийн хувьсгалын сөрөг үр дагавартай, өөрөөр хэлбэл, байгалийн баялгийг асар их хэмжээгээр, нөхөн сэргээхгүйгээр, хаягдал ихтэй технологиор ашиглаж байгаатай холбоотой. Ийм болохоор щинжлэх ухаан - техникийн хувьсгалын сөрөг үр дагаврыг аль болохоор багасгах, арилгах, түүний ашигтай үр дагаврыг бүрэн ашиглаж чадвал экологийн асуудлыг сая шийдэж чадна. 4.Экологийн асуудал нь нийгмийн хөгжлийн хэмжээ, Нийгмийн байгууллын шинж чанартай холбоотой байдаг болохоор нийгмийн хөгжил муу байсан цагт, бас хувийн өмчит нийгмийн үед экологийн асуудлыг бүрэн зохистой шийдэх боломж бас байхгүй. Ашигласан материал Философи сурах бичиг- МУИС УБ 2002 он
Философи- Б.Гомбосүрэн УБ 2008 он
Гүн ухааны лекц- П.Батаа УБ 2004 он
Философи- Г.Ганболд УБ 2003 он
Google.com НББ-4 Д.Оюунзаяа Байгаль дахь азотын эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг зарим төрлийн бактерийг эс тооцвол бүх амьд организм органик нэгдлийн синтез болон бодисын солилцоогоо хангахын тулд шууд, шууд бус замаар ургамал, микро организмуудад химийн хэлбэрээр хуримтлагдсан нарны энергийг ашигладаг.
Фото- ба хемосинтез (химийн) явуулж чаддаггүй амьд организмууд хоол хүнсээ бактери, усны ургамал, эсхүл дээд ургамалуудаас шууд болон дам байдлаар олж авдаг. Хүний байгальтай харилцах харилцаа түүхийн явцад өөрчлөгдөж ирсэн үүнд:
Хүн байгалийг өөрөөсөө дор зүйл хэмээн үзэж байгалийг захиран ашиглах ёстой гэж үзэж харилцаж байсан;
Байгалийг хүн, соёл хоёроос дээгүүр зүйл хэмээц үзэж хүн байгалиас суралцах ёстой, түүнд захирагдах ёстой гэж харилцаж иржээ.
Капитализмын үед шинжлэх ухаан, техникийн зорилго бол байгалийг ноёрхох явдал гэж харилцах болсон. Байгалийг хэмжээ хязгааргүй авч ашиглах эрднэсийн сан мэтээр үзэж ашиглах болжээ. Ингэж байгальтай дан ганц хэрэглээний үүднээс харилцах болсон байна.
Харин XX зууны дунд үеэс байгальтай ариг гамтай харилцах явдал чухал гэсэн ойлголт сая гарч иржээ. Хүн, байгаль хоёрын харилцан үйлчлэлийн тухай хамгийн ерөнхий ойлголтыг "Эргэн тойрны орчин" гэдэг ойлголтоор илэрхийлдэг юм.
Эргэн тойрны орчныг байгалийн орчин, бүтээмэл орчин гэж хоёр хуваана. Зөвхөн хүн байгалиас хамаардаг бус, бас хүний эргэн тойрны байгаль өөрөө хүнээс, хүний үйл ажиллагааны цар хэмжээ, хэлбэр, чиглэлээс хамаардаг байна. Хүн байгаль хоёрын энэ харилцан үйлчлэлийн учир дутагдлаас экологийн асуудал гарч ирдэг. Жишээ нь, төмөр ашигладаг болсноороо хүн байгальтай харилцах хүчин чадлаа асар ихээр нэмэгдүүлжээ. Үүний зэрэгцээгээр эргээд төмрийн хүдрийн нөөц, түүнийг олж ашиглах явдлаас хараат болсон байна. Байгалийн нөөц шавхагдах болсноос, хүний оршин сууж байгаа орчин хүний эрүүл мэнд, амь насанд аюултай байдлаар бохирдох болсноос хүний оршин байхад учрах аюул хямралын байдалтай болжээ. Үүнийг экологийн асуудал буюу хямрал гэнэ. Different
perspectives
Full transcript