Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Тулгуур хөдөлгөөний эрхтэн тогтолцоо

Ardah ari
by

Ardah Aruka

on 7 April 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Тулгуур хөдөлгөөний эрхтэн тогтолцоо

Тулгуур хөдөлгөөний эрхтний тогтолцоо
Араг яс түүний холбоос үе булчинг тулгуур хөдөлгөөний эрхтний тогтолцоо гэнэ.
Араг ясны үүрэг, бүтэц

Үүрэг: Араг яс нь хамгаалах, хэлбэрийг барьж тогтоох, хөдөлгөөн хийх, цусны эсийг үүсгэдэг зэрэг үүрэгтэй.Ихэвчлэн дотоод эрхтэнийг хамгаална.

Жишээ нь: Цээжний хөндийд орших зүрх, уушиг нь цээжний хэнхэрцэг яс түүнд бэхлэгдсэн цээж нурууны булчингуудаар хамгаалагдана;
Хэвлийн хөндий дотор элэг, цөс, ходоод, гэдэс, бөөр зэрэг эрхтэнүүд сээр нурууны доод хэсэг болон аарцаг, яс, нуруу, гэдэсний булчингуудаар;
Тархи гавлын ясаар, нугас сээр нурууны нугалмын ясаар тус тус хамгааладсан байдаг байна.

Ясны чөмөг нь цусны эсийг бий болгоно. Ясны доторхи хөндий зайд тор хэлбэртэй, цусаар дүүрсэн эд эсүүд оршдог.
Дээд мөчдийн яс
Энэ яс нь мөрний бүслүүр, гарын яснуудаас бүтнэ. Мөрний бүслүүр яс нь дал эгэм 2 оос бүтнэ. Гарын яс нь бугалга шуу, сарвууны яснуудаас бүтнэ. Шууний яс нь зэрэгцэн орших богтос яс цацраг яснаас бүрдэнэ. Сарвууны яс бугуй 2 нь эгнээ богино жижиг яснууд алагны 5, хурууны 14 яснаас тогтоно.
Толгойн яс
Толгойн яс нь гавлын ба нүүрний яснуудаас бүрдэнэ. Гавлын яс нь дух дагзны сондгой яс, зулай, чамархайн хос яснаас тогтоно. Эдгээр яс нь хоорондоо заадасаар нийлнэ. Нэг ясны арзагар шүд нөгөөгийнхөө ухлаадас орох байдлаар 2 яс хоорондоо хөдөлгөөнгүй барьцалдсныг заадас гэнэ. Нүүрний хэсэгт хацар, дээд эрүү, тагнай, хамрын яс, доод эрүүний яс багтана
Доод мөчдийн яс
Мөчдийн яс нь аарцгийн яс, хөлийн яснаас бүрдэнэ. 2 сүжний яс ууцтай нийлж аарцгийн хөндийг үүсгэнэ. Хөлний яс нь дунд чөмөг, шилбэ, тавхайн яснаас бүтнэ. Дунд чөмөг нь хүний биеийн яснаас хамгийн урт хөндий яс юм. Шилбэний яс нь шаант яс, тахилзуур яснаас бүрдэнэ. Тавхайн яс нь өсгийн 7 , өлмийн 5, хурууны 14 яснаас бүрдэнэ. Хүний ясны өсөлт 21-25 нас хүртэл явагдана. Зарим нь бага насандаа эрчимтэй өсөж байхад, зарим нь насанд хүрэх үедээ буюу 17-18 насандаа эрчимтэй өсдөг.Хүний нурууны өндрийг тодорхойлогч ген нь 2 төрөл байна. Хэрэв ээж ааваасаа нуугдмал генийг авсан тохиолдолд өндөр байна. Аль нэгээс намханы генийг авсан бол намхан нуруутай байна.Хүн анх төрөх үед хүний биеийн араг яс нь 300 гаруй яс, мөгөөрсөөс бүтдэг. Харин өсөж томрох тусам хүний бие ердөө 206-с илүүгүй ястай болдог ба үүний тал хувь нь хөл, гаранд байрладаг. Хүн өсөж томрохын хирээр зарим яс нь ч адил томордог. Жишээ нь: гавалын яс, гарын яс
Доод мөчдийн яс
Мөчдийн яс нь аарцгийн яс, хөлийн яснаас бүрдэнэ. 2 сүжний яс ууцтай нийлж аарцгийн хөндийг үүсгэнэ. Хөлний яс нь дунд чөмөг, шилбэ, тавхайн яснаас бүтнэ. Дунд чөмөг нь хүний биеийн яснаас хамгийн урт хөндий яс юм. Шилбэний яс нь шаант яс, тахилзуур яснаас бүрдэнэ. Тавхайн яс нь өсгийн 7 , өлмийн 5, хурууны 14 яснаас бүрдэнэ. Хүний ясны өсөлт 21-25 нас хүртэл явагдана. Зарим нь бага насандаа эрчимтэй өсөж байхад, зарим нь насанд хүрэх үедээ буюу 17-18 насандаа эрчимтэй өсдөг.Хүний нурууны өндрийг тодорхойлогч ген нь 2 төрөл байна. Хэрэв ээж ааваасаа нуугдмал генийг авсан тохиолдолд өндөр байна. Аль нэгээс намханы генийг авсан бол намхан нуруутай байна.Хүн анх төрөх үед хүний биеийн араг яс нь 300 гаруй яс, мөгөөрсөөс бүтдэг. Харин өсөж томрох тусам хүний бие ердөө 206-с илүүгүй ястай болдог ба үүний тал хувь нь хөл, гаранд байрладаг. Хүн өсөж томрохын хирээр зарим яс нь ч адил томордог. Жишээ нь: гавалын яс, гарын яс
Их биеийн ясны хэсэг.
Их биеийн ясны хэсэгт нуруу, хавирга, өвчүүний яс байдаг. Сээр нуруу нь 33-34 нугалмаас бүрддэг.Хүний нуруу хүзүүний 7 сээрний 12, бүсэлхийн 5, ууцны 5, ахар сүүлний 4-5, нугалмаас бүтнэ. Нугалам бүр их бие, нум, хэд хэдэн сэртэн, голдоо нүхтэй байна.
Толгойн яс.

Толгойн яс нь гавлын ба нүүрний яснуудаас бүтнэ. Гавлын яс: дух, дагзны сондгой яс, зулай, чамархайн хос ясаас бүтнэ.
Толгойн ясны нүүрний хэсэг. Толгойн ясны нүүрний хэсэгт дээд эрүү, хацар, тагнай, хамрын яс, доод эрүүний яс, самалдаг яс багтана. Эдгээрээс том нь эрүүний яснууд юм. Доод эрүүний яс нь толгойн ястай хөдөлгөөнтэй нийлсэн ганцхан яс бөгөөд арын углуургаараа чамархайн ясны хонхорт орж бэхлэгдэнэ.
Дээд мөчдийн яс.

Мөрний яс гарын яснуудаас бүтнэ. Дал эгэм 2 мөрний бүслүүр болно. Эгэм нь далыг цээжтэй холбодог товчлуур яс юм.
Гарын яс. Бугалга, шуу, сарвууны яснаас бүрдэнэ. Шууны яс зэрэгцээ орших богтос яс цацраг яснаас бүтнэ. Сарвууны яс бугуйн 2 эгнээ богино жижигхэн яснууд алганы 5 ширхэг яс, хурууны 14 ширхэг яснаас бүтнэ
Доод мөчдийн яс.

Аарцгийн яс, хөлийн яснаас бүтнэ. Сүүжний 2 том яс араараа ууцны ястай урдуураа өөр хоорондоо бат бөх холбогдсон аарцгийн бүслүүр яс бүрдүүлнэ.
Хөлийн яс Дунд чөмөг, шилбэ, тавхайн яснаас бүтнэ. Дунд чөмөг нь хүний биеийн яснаас хамгийн урт хөндий яс юм. Шилбэний яс нь дотор талын шаант яс гадна талын тахилзуур яснаас бүтнэ. Дунд чөмөг шаант яс 2 нийлэн өвдөгний үеийг үүсгэх ба түүний урд талаас тойг хамгаалж байдаг. Тавхайн яс нь өсгийн, өлмийн 5ш, хурууны 14ш яснаас бүтнэ
Сонирхолтой мэдээлэл

Хүний ясны өсөлт 21-25 нас хүртэл явагдана. Зарим нь бага насандаа эрчимтэй өсөж байхад, зарим нь насанд хүрэх үедээ буюу 17-18 насандаа эрчимтэй өсдөг.Хүний нурууны өндрийг тодорхойлогч ген нь 2 төрөл байна. Хэрэв ээж ааваасаа нуугдмал генийг авсан тохиолдолд өндөр байна. Аль нэгээс намханы генийг авсан бол намхан нуруутай байна.Хүн анх төрөх үед хүний биеийн араг яс нь 300 гаруй яс, мөгөөрсөөс бүтдэг. Харин өсөж томрох тусам хүний бие ердөө 206-с илүүгүй ястай болдог ба үүний тал хувь нь хөл, гаранд байрладаг. Хүн өсөж томрохын хирээр зарим яс нь ч адил томордог. Жишээ нь: гавалын яс, гарын яс
Цээжний хэнхэрцэг

Сээрний 12 нугалам тус бүр 2 талаас хос хавиргаар өвчүүтэй нийлж цээжний хэнхэрцгийг үүсгэнэ. Эхний 7 хос хавирга нь өвчүүтэй мөгөөрсөөр холбогдох тул амьсгаа авахад цээжний хөндий тэлж, гарахад багасдаг.

Араг яс
Үе.
Мөчдийн яс хөдөлгөөнтэй нийлснийг үе гэнэ. Үеэр холбогдсон яснуудыг ажиглахад нэг ясны үзүүр нь бөндгөр булуутай нөгөө ясны үзүүр нь булуу суух хонхортой байна. Эдгээр яснууд шөрмөсөөр холбогдсон байдаг. Булуу хонхрын гадуур гилгэр мөгөөрсөн давхраа байхаас гадна үеийг ерөнхийд нь бүрхсэн холбогч эдээс тогтсон бөх бат бүрхүүл байдаг. Үүнийг үеийн уут гэх бөгөөд энэ дотор түүний гадаргыг чийглэж үрэлтийг багасган, хөдөлгөөнийг чөлөөтэй болгогч үеийн шингэн бий. Мөчдийн ясны үеэр хүн маш нарийн хөдөлгөөн хийж чаддаг.
Ясны бүтэц.
Хүний яс нь янз бүрийн холбогч эд бүхий эдээс тогтдог. Ясыг зүсэж үзвэл хальс, нягт бодис, хим бодис гэсэн гурван давхраатай. Хальс бол ясны хамгийн гадуур хучсан бат бөх нимгэн бүрхэвч юм. Харин хөндий ясны үзүүр хэсэг мөгөөрстэй тул хальсгүй. Хальсны өчүүхэн сүвүүдээр тэжээгч цусны судас болон мэдрэлийн судлууд нэвтрэн орсон байдаг. Иймээс ясны эс эд бол бодисын солилцоо явагдаж өвдөлт өөрчлөлтийг мэдэрч байдаг амьд эд мөн. Ясны эдийн 2/3-ыг эс хоорондын бодис эзэлнэ. Энэ нь ясны илтсүүдийг үүсгэнэ. Илтсүүд ясны доторх нүх сувгуудын эргэн тойронд хүндийн даралт булчингийн таталтын дагуу оролцон оршдог.
Ясны найрлага. Ясны бат бөх чанар түүний бүтэц найрлагатай холбоотой. Яс шим ба эрдэс бодисоос тогтоно. Шим бодис ясыг уян хатан чанартай болгодог бол эрдэс бодис хатуу болгоно. Хэрэв ясыг аажим шатаавал ус нь ууршиж хим бодис нь шатаж дуусдаг. Энэ үед хэлбэр дүрсээ алдахгүй боловч хэврэг болсон байдаг. Шатаахад үүссэн үнс бол эрдэс бодис юм. Чөмөгний ясыг 10%-ийн давсны хүчлийн уусмалд хэд хоног байлгахад эрдэс бодисууд нь хүчилд уусаж, яс уян хатан болсон байх бөгөөд түүнийг зангидаж ч болно. Зангилааг тайлбал буцаж тэнийнэ. Ингэж эрдэс бодисын хатуу чанар хим бодисын уян хатан чанартай хослон ясыг бат бөх уян хатан болгодог.
Ясны өсөлт.
Бага, залуу насанд яс өсдөг. Ялангуяа бага насанд яс илүү уртаашаа өсдөг. Цаашдаа зузаарч бэхжсээр 22-25 насанд бүрэн хэлбэржиж өсөлт нь гүйцнэ. Ясны хальсны дотор талын эсүүүд хуваагдан үржиж ясны эдийг гадагш нь нэмэгдүүлж байдаг учир яс зузаарч өсдөг. Ясны үзүүрийг бүрхсэн мөгөөрсөн эдийн эс хуваагдсанаас яс уртаашаа өснө. Ясны өсөлтийг өнчин тархи буюу гипофизү гэдэг шүүрлийн булчирхайнаас ялгардаг даавар захицуулна. Хүүхдэд энэ дааврын хэмжээ дутагдвал өсөлт нь удааширна. Өчүүхэн төдий ч ихэсвэл өсөлт нь хэт түргэснэ. Тарваган ба аварга хүн болдог нь үүнтэй холбоотой. Араг ясанд хичнээн ачаалал үйлчилнэ ясны эдийн шинэчлэгдэх явц төдий сайжирдаг. Насанд хүрсэн хүний яс өсөхгүй боловч ясны эдийн хуучин эсүүд байнга шинэчлэгдэж байдаг.
Хүний араг ясны онцлог. Хүн босоо явах, хөдөлмөр хийх болсноос араг яс нь сүүгээр бойжигч амьтдынхаас ялгаатай болсон. Сээр нурууны яс нь хүзүү бүсэлхүйн орчмоор хотгор сээр, ууцны орчмоор гүдгэр байна. Энэ нь биеийг тэнцвэртэй байлгах, доргиог багасгах зохилдлого юм. Хүний цээжний хэнхэрцэг өргөөшөө тэлсэн байна. Сүүжний яснууд хоорондоо хөдөлгөөнгүй холбогдож өргөсөн зузаарсан байдаг.
Хүний урд мөч тулах үүргээс чөлөөлөгдөж биеиийн хүндийн жинд хөлд төвлөрдөг. Иймээс хөлийн яс, гарынхаас урт, цул болжээ. Өсгийн яс сайн хөгжих тавхай нум хэлбэртэй болсон байна. Хүний толгойн ясны гавлын хэсэг нүүрнийхээс илүү том байдаг. Энэ нь тархины хөгжилтэй холбоотой. Хүний араг ясны өөр нэг онцлог бол гарын ясны бүтэц юм. Мөр тохой хурууны яснуудын үеээр олон янзын нарийн хөдөлгөөнийг хийнэ. Эрхий хуруу бусад хуруунынаа эсрэг байрлалтай байдаг нь хөдөлмөрлөх зохилдлого мөн.
Яс гэмтэхэд анхны тусламж үзүүлах.
Шөрмөс сунах. Янз бүрийн шалтганаар үе үүсгэгч яснуудыг холбосон холбоос буюу шөрмөс гэмтдэг. Гэмтсэн үед хавдаж цус харвахаас гадна хөдөлгөхөд өвдөнө. Үеийн ийм гэмтлийг шөрмөс сунах гэнэ. Анхны тусламж үзүүлэхдээ гэмтсэн хэсэгт мөс, эсвэл хүйтэн усаар норгосон алчуураар жин тавьж үеийг хөдөлгөөнгүй болгож бооно.
Хүний биеийн бүхий л хөдөлгөөнийг булчин гүйцэтгэнэ. Булчин нь булчингийн эдээс тогтдог. Булчингийн эд нь хөндлөн судалт, гөлгөр судалт, зүрхний гэж байдаг. Эд бүр нь дүрс хувирсан эс болох булчингийн ширхгээс бүтнэ. Араг ясны булчингууд хөндлөн судалт булчингийн эдээс бүтэх бөгөөд ширхгүүд , нь багц үүсгэнэ. Ширхгийн дотор утаслаг уурагт бие байх бөгөөд түүний өөрчлөлтөөс шалтгаалан булчин агшиж сунадаг. Булчинд цусны судас, мэдрэлийн судал салбарлан тарж, булчингийн ширхэгт очиж төгсдөг. Булчин гадна талаараа холбогч эдэн бүрхүүлтэй бөгөөд хоёр үзүүр нь шөрмөсөөр ясанд бэхлэгдэнэ. Судас, гэдэс, давсаг гэх мэт дотор эрхтнүүдийн хана гөлгөр судалт булчингийн эдээс тогтоно. Гөлөр судалт булчингийн эд удаан агшина. Зүрхний булчин нь өвөрмөц бүтэцтэй хөндлөн судалт булчингийн эдээс бүтнэ. Ширхэг нь бие биетэйгээ долгиолон сүлжих маягаар нийлсэн байдгаас тасралтгүй агшдаг
Булчин
Булчингийн үндсэн бүлгүүд, үйл ажиллагаа.
Хүний араг ясанд 600 орчим булчин бэхлэгдсэн байдаг. Эдгээрийг толгойн, их биеийн, дээд, доод мөчдийн гэж хувааж болно.
Толгойн булчинд: Дээд, доод эрүү, уруул хөдөлгөх булчин, нүдний зовхи хөдөлгөх, дух хөмсөгний болон нүүрний бусад олон булчин хамаарна. Бидний нүүрний төрх байдал олон янзаар хувирч өөрчлөгдөх нь булчингийн үйлдэл мөн. Эдгээрээс гадна толгойн булчинд толгойг өргөх, буулгах, эргүүлэх хүзүүний булчингууд багтана

Тулгуур хөдөлгөөний аппаратад яс, булчин, үе ба
холбоос орох бөгөөд үйл ажиллагаагаар нь идэвхтэй,
идэвхгүй гэж ангилдаг. Идэвхтэй булчин, идэвхгүйд
яс, үе, холбоо ордог. Эдгээр нь хамтдаа олон
янзын хөдөлгөөн хийж, биологийн чухал үүргүүдийг
гүйцэтгэдэг.

Тулгуур хөдөлгөөний аппаратны үүрэг

*Хөдөлгөөний

•Тулгуурын

•Хамгаалах

•Цус төлжүүлэх

•Дархлалын

•Бодисын солилцооны

Яс нь цусны улаан эс төлжин үүсэх төв юм. Ясны
хэмт хэсгийн тухайлбал: чөмөгний торлог эдэд
цусны бүх эсүүд үүсэж,цусны судсаар сэрээ
булчирхай, дэлүү, тунгалагийн зангиалаанд очиж
бие гүйцдэг. Мөн булчингийн агшилтаар хялгасан
судсанд цус шахагдан нэмэлт шахуурга болж
өгдөг. Яс нь эрдэс давс ялангуяа Са, Р, Мg-ын
солилцоонд оролцдог ба эдгээрийн гол нөөц
агуулах болно. Хоол тэжээлээр Са дутагдвал
ясны Са цусанд орж булчин тархийг хангадаг.
Full transcript