Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Төв банк, түүний үйл ажиллагаа, мөнгөний бодлого

No description
by

ttseke tseke

on 2 November 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Төв банк, түүний үйл ажиллагаа, мөнгөний бодлого

Төв банк,
түүний үйл ажиллагаа,
мөнгөний бодлого

Төв банкны хамгийн түрүүний зорилго бол инфляцийг хянах замаар үнийн тогтвортой байлгах юм.
Төв банк нь улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч бөгөөд мөнгөн дэвсгэрт хэвлэх, мөнгйиг гүйлгээнд гаргах эрхтэй цорын ганц байгууллага юм.
Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг Монгол Улсын Төв Банк гэнэ. Монголбанк нь төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд бөгөөд тогтоосон загвараар хийсэн тамга,тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино.
Төв банкны мөнгөний бодлого

Тодорхой хугацаанд төрөөс мөнгөн гүйлгээ, зээл, гадаад валютын зохицуулалтын талаар хүрсэн байх зорилтыг тусгасан иж бүрэн цогцолбор арга хэмжээг мөнгөний бодлого гэнэ.
Төв банк гэдэг нь хамгийн эцсийн зээлдүүлэгч юм.Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл арилжааны банкууд зээлээ өгч чадахгүй үед юөв банк арилжааны банкуудад зээл өгөх замаар эдийн засгийг мөнгөөр хангах үүрэгтэй.
Монгол банк нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг
1.мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах
2.Мөнгөний бодлого боловсруулж хэрэгжүүлэх
3.Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэхгэх.
4.Банкны үйл ажиллагаанд хяналт тавих
5.Банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах
6.гадаад валютын улсын нөөцийг эзэмших , удирдах
Агуулга

1. Төв банк гэж юу вэ?

2. Монгол банкны үүсэл

3. Төв банк /Монгол банк/-ны эмблем

4. Төв банк /Монгол банк/-ны үйл ажиллагаа

5. Арилжааны болон төв банкны хоорондын ялгаа

6. Мөнгөний бодлого

7. Дүгнэлт
Монгол банк
Монгол банкны эмблем
Мөн ариун тансаг, бат бэхийн илэрхийлэл болсон бадамлянхуа цэцгийн баглаа, сүлжээ суурин дээр байрлуулсан мөнгөн тэмдэгт буюу төгрөг дугуй зоосны дүрс юм. Энэ нь алт эрдэнэс, мөнгөн тэмдэгтийн нөөц сан дээр үндэслэн үйл ажиллагаагаа явуулдаг Монгол Улсын төв банк гэсэн санааг илэрхийлнэ.
Зоосны дотор зүмбэрлэн асагч галын гурван дөл буюу түүнтэй адил хэлбэр дүрс бүхий дэлбээгээ нээхийн өмнөхөн байгаа цэцэг байрлана. Энэхүү дүрс нь мөнхөд хөгжин дэлгэрч, үргэлж залуу байхын бэлэгдэл бөгөөд гурван зүмбэртэй байгаа нь монголчуудын эртний уламжлалын дагуу гурав гурваар нь хураангуйлан багтаасан есөн эрдэнийг төлөөлнө.
Монголбанкны эмблем нь мөнхөд бат бэх оршин тогтнож, үргэлжид хөгжин цэцэглэж, ариусан залуужиж, өсөн арвижихын есөн хүсэл биелж байхын билэгдэл юм.
1924оны 6сарын 2
Монгол банк анх нээгдэхдээ 260000 янчааны хөрөнгөтэй, 22 орон тоотой, үүний дотор зөвлөлтийн мэргэжилтэн 18, монгол ажилчид 4 байжээ.
Төв банк болон арилжааны банк хоорондын ялгаа
Арилжааны банк нь…
Үйл ажиллагаа нь "Банкны тухай" хуулиар зохицуулагддаг.
14 банкнаас 13 нь хувийн, нэг нь төрийн эзэмшилд байдаг.
Ашгийн төлөө санхүүгийн байгууллага юм.
Мөнгөн тэмдэгт хэвлэж гүйлгээнд гаргах эрхгүй, мөнгөний бодлого боловсруулахгүй.
Иргэд, аж ахуйн нэгжээс харилцах, хадгаламж татан төвлөрүүлдэг.
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад богино, дунд хугацааны зээл олгодог.
Банк хоорондын төлбөр тооцоог зохицуулах эрхгүй.
Үйл ажиллагаагаа хувь (хувьцаа) эзэмшигчдийн өмнө тайлагнана.
Төв банк буюу Монголбанк нь…
Үйл ажиллагаа нь “Төв банк /Монголбанк/-ны тухай хуулиар зохицуулагддаг.
Төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд юм.
Ашгийн бус байгуулага юм.
Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргадаг, мөнгөний бодлогыг боловсруулж хэрэгжүүлнэ.
Харилцах дансны эзэмшигчид нь банкууд, Төрийн сангийн нэгдсэн дансын эзэмшигч нь Засгийн газар байдаг.
Шаардлагатай тохиолдолд Монголбанкнаас арилжааны банкууд болон Засгийн газарт зээл олгодог.
Банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулна.
Үйл ажиллагаагаа УИХ-ын өмнө тайлагнадаг.
Монгол Улсын мөнгөн тэмдэгт
Мөнгөний бодлого гэдэг нь Төвбанк өөрийн арга хэрэгслүүд дээрээ тулгуурлан мөнгөний тогтвортой байдлыг бий болгохыг зорихыг хэлнэ.
Монгол банк Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг гүйгээнд гаргах онцгой эрх эдэлнэ.
Монгол банк мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах үйл ажиллагаа явуулна.
Монгол банк мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, түүний нөөцийг бий болгох, хүчин төгөлдөр эсэхйг тодорхойлох, гэмтэж муудсаныг солих, устгах ажлыг эрхлэн зохион байгуулна.
Мөнгөний бодлогын давуу тал
Сангийн бодлогыг парламентаар хэлэлцэн шийдвэрлэдэг бол мөнгөний бодлогыг жишээ нь, үнэт цаас худалдах, худалдан авах шийдвэрийг өдөр бүр ч өөрчлөн мөнгөний нийлүүлэлтэнд нөлөөлж болдог.
Дутагдалтай тал
Ханш бууруулах буюу мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого нь хөдөлмөр эрхлэлтийн түвшин болон үйлдвэрлэлийн бодит хэмжээг нэмэгдүүлэхэд үр дүнтэй нөлөө үзүүлдэг боловч үйлдвэрлэлийн хүчин чадал, хөдөлмөр бүрэн эрхлэлтийн түвшинд ойртсон эдийн засагт үйлдвэрлэлийн бодит хэмжээг бус зөвхөн үнийн түвшинд нөлөөлж түүнийг өсгөхөд хүргэдэг.
Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх хэрэгсэл
Монгол банк төрийн мөнгөний бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх
Банкны заавал байлгах нөөцийн хувь хэмжээг тогтоох
Монгол банкны зээл, үнэт цаасны хүү болон хямдруулалтын хувиар дамжуулж хүүгийн нэгдсэн бодлого явуулах
Нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа явуулах
Банкнаас олгох зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийх
Төв банкны мөнгөний
бодлого
Зөөлөн
Монгол банкнаас банкинд тавих хяналт
Хатуу
Албан бичгээр сануулга өгөх
Зөрчлийг арилгах талаар хугацаа тогтоосон даалгавар
Банкны үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах, зогсоох, торгууль ноогдуулах
Банкны гүйцэтгэх захирлыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, чөлөөлөх
онцгой дэглэм тогтоох
Банкны эрх хүлээн авах
Банк байгуулах зөвшөөрлийг нь хүчингүй болгох
Банкны үйл ажиллагааг хянаж, Монгол банкинд илтгэж байх үүрэг бүхий хянагч томилох
Заавал байлгах нөөцийг ихэсгэх, зээлийн хүүг өндөрсгөх гэх мэт мөнгөний бодлогын арга хэрэгслийн ашиглан мөнгөний нийлүүлэлтийг багасгахад чиглэгдсэн төв банкны үйл ажиллагааг мөнгөний хатуу бодлого гэнэ


Эдийн засгийн мөчлөгийн сэргэлтийн болон оргил үед үнийн ерөнхий түвшиний өсөлтийг бууруулах, үнийн ерөнхий түвшиний өсөлтөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор мөнгөний нийлүүлэлтийг бууруулах зорилгоор мөнгөний ХАТУУ бодлогыг авч хэрэгжүүлдэг
Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд төв банкнаас явуулж буй мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх зорилготой бодлогыг мөнгөний Зөөлөн бодлого гэнэ
Эдийн засгийн уналтын үед ажилгүйдлийг бууруулж эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх зорилгоор мөнгөний нийлүүлэлтийг өсгөн мөнгөний ЗӨӨЛӨН бодлогыг авч хэрэгжүүлэх нь оновчтой байдаг.
мөнгөний нийлүүлэлтийг бий болгох буюу тэлэх бодлого
мөнгөний нийлүүлэлтийг бууруулах буюу хумих бодлого
Төрийн мөнгөний бодлогын тухайн оны үндсэн чиглэл баримт
Мөнгөний бодлогын хэрэгжилтийн үр дүнд төв банкны бодлого, үйл ажиллагааны нээлттэй байдал чухал нөлөөтэй байдаг.

Монголбанкны дараагийн жилд баримтлах төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн барьдаг.
Дүгнэлт
1. Төрийн мөнгөний бодлогын чиглэлийн эцсийн зорилго нь улсын эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлэх, ажилгүйдлийг буруулах, үнийн өсөлтийг бууруулах, улсын төлбөрийн балансыг сайжруулахад чиглэсэн буюу богино хугацаанд хэрэгжүүлэх

2. Эдийн засгийн уналтын үед ажилгүйдлийг бууруулж эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх зорилгоор мөнгөний нийлүүлэлтийг өсгөн мөнгөний ЗӨӨЛӨН бодлогыг авч хэрэгжүүлэх нь оновчтой.
Full transcript