Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Нийгмийн ухааны сургалтанд цахим хэрэглэгдэхүүнээр хүүхдийг

No description
by

zaya zayaa

on 23 March 2016

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Нийгмийн ухааны сургалтанд цахим хэрэглэгдэхүүнээр хүүхдийг

Нийгмийн ухааны сургалтанд цахим хэрэглэгдэхүүнээр хүүхдийг хөгжүүлэх нь
Хураангуй
21-р зууны сүүлээр мэдээллийн технологийн хөгжил асар хурдацтай хөгжиж эхэлсэн бөгөөд хүний амьдралын хэсэг бүрд, үйл ажиллагаа бүхэнд мэдээллийн технологийг ихээр ашиглах болсон. Нийгмийн бүх давхарга, салбарт мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах болжээ. Үүний нэг нь боловсролын салбарт түлхүү ашиглаж эхэлсэн.
Хүүхдийн сурах сонирхолыг татаж, идэвхжүүлэхийн тулд сургалтын идэвхтэй аргатай хослуулан сургалтын хэрэглэгдэхүүнийг оновчтой сонгон хэрэглэх нь багш нарын гол үүрэг болж байна.
Түүнчлэн шавь төвтэй сургалтын арга зүйг эзэмших, сурагчийг танин мэдэх олон төрлийн үйл ажиллагаанд татан оролцуулах, түүнийг хөгжүүлэх арга барил, шинэ техник технологийг эзэмших шаардлага бий болж байна. Энэ судалгааны ажлаараа сургалтанд багш цахим хэрэглэгдэхүүнийг хэрэглэснээр сурагчдад мөн сурлагын чанарт хэрхэн нөлөөлж байгааг тодоруулахын тулд судалгаа авч анализ хийх, улмаар сургалтанд оновчтой ашиглахын ач тусыг тодруулахыг зорилоо.
Шинэлэг тал

Багш хичээлээ хүүхдийн танин мэдэхүйн түвшин,нас сэтгэхүйн онцлогт тохируулан оновчтой арга зүйг төлөвлөснөөр цахим хэрэглэгдэхүүнийг оновчтой хүртээмжтэй ашиглах нь хүүхэд бүр хөгжих нэг үндэс юм.
Түүхийн судлагдахууны сургалтаар суралцагчдыг хөгжүүлэхийн тулд цахим хэрэглэгдэхүүнийг оновчтой хүртээмжтэй ашиглах нь хүүхэд бүр хөгжих нэг үндэс юм.


Түлхүүр үг
Судалгааны зорилго

Түүхийн судлагдахууны сургалтанд цахим хэрэглэгдэхүүнийг ашигласнаар сургалтын чанарт хэрхэн нөлөөлж буй талаар судалж
дүн шинжилгээ хийж цаашдын арга замыг тодорхойлох.






Судалгааны ажлын зорилт
Цахим хэрэглэгдэхүүний онцлог ач холбогдлыг судлан дүгнэх,
Цахим хэрэглэгдэхүүнийг ашигласнаар хүүхдийн ямар чадвар илүү хөгжиж байгаа талаар илрүүлэх,
Цахим хэрэглэгдэхүүний ач холбогдлыг гаргах, дэлгэрүүлэх
багшийн ачааллыг хэрхэн хөнгөвчлөх талаар судлах

Практик ач холбогдол
Сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохируулан хичээлээ төлөвлөн хүүхэд нэг бүрт хүртээмжтэй цахим хэрэглэгдэхүүнийг хэрэглэх нь сурагчдыг хөгжүүлэх нэг үндэс юм.
Орчин үеийн сургалтын технологийн гол цөм болсон ээлжит хичээл дээр цахим хэрэглэгдэхүүнийг ашигласнаар суралцагчдад болон сургалтын чанарт хэрхэн яаж нөлөөлдөг бол? ..
Энэ асуултын хариултыг олохын тулд энэхүү судалгааны ажлыг хийлээ..
Үндэслэл
Агуулга

Багшийн хөгжлөөс сурагчийн хөгжил хамаардаг учраас багш бол тасралтгүй хөгжиж байх хэрэгтэй.

Сурагчид биднээс илүү шинэлэг зүйлийг хүлээгээд байна. Иймээс багш бид орчин үетэйгээ хөл нийлүүлэн сүүлийн үеийн техник хэрэгслийг хичээл сургалтандаа тогтмол ашиглавал сурагчдын сурах идэвх оролцоо, сонирхол дээшилж сургалтын чанарт сайнаар нөлөөлөх сайн талтай. Хичээлийг ойлгомжтой, сонирхолтой заах үүднээс хичээлийн судалгаа явуулж судалгаандаа анализ хийж үзэхэд, хүүхэд бүрийг тэгш хөгжүүлэхийн тулд хичээлдээ цахим хэрэглэгдэхүүнийг хэрэглэн сурагчийн ая таатай суралцах орчныг бүрдүүлэн сургалтандаа суралцагчдыг бүрэн хамруулан хөгжүүлж болохоор харагдаж байна.
Сурагчдын хичээлд оролцох идэвхээс гадна сургалтын ая таатай орчныг бүрэлдэх зорилгоор заахаас гадна сурагчдын анхаарал, ой тогтоолтыг сайжруулах зорилгоор хичээлээ зааж хэвшүүлсээр ирсэн.
Багш хичээлээ хүүхдийн танин мэдэхүйн түвшин,нас сэтгэхүйн онцлогт тохируулан оновчтой арга зүйг төлөвлөснөөр цахим хэрэглэгдэхүүнийг оновчтой хүртээмжтэй ашиглах нь хүүхэд бүр хөгжих нэг үндэс юм.
Түүхийн судлагдахууны сургалтаар суралцагчдыг хөгжүүлэхийн тулд цахим хэрэглэгдэхүүнийг оновчтой хүртээмжтэй ашиглах нь хүүхэд бүр хөгжих нэг үндэс юм.
9а анги
Дүгнэлт

Эндээс харахад сурагчдыг зүгээр уншуулж бичүүлж уламжлалт аргаар ороход хүүхэд хүлээн авч байгаа чадвар дутмаг харин хичээлийн агуулга, юмсыг бодитой харуулж заавал сурагчдын анхаарал, ой тогтоолтонд илүү үр дүнтэй сайнаар нөлөөлж байгаа нь ажиглагдлаа.
Цахим хэрэглэгдэхүүнийг хэрэглэснээр хичээл болон сурагчдад хэрхэн нөлөөлж байгааг мэдэхийн тулд хичээл ордог анги болох 9а ангид 1911 оны хувьсгал ” нэгж хичээлийг уламжлалт аргаар мөн энэ ангидаа “1921 оны хувьсгал” нэгж хичээлийг цахим хэрэглэгдэхүүнийг ашиглан идэвхтэй аргуудтай хослуулан зааж туршиж үзлээ.

Түүхийн судлагдахууны сургалт,
суралцагч, цахим хэрэглэгдэхүүн,
хөгжих
Сурагчдаас авсан судалгаа
Сурагчдаас авсан судалгаа
Багш цахим хэрэглэгдэхүүнийг ямар хэлбэрээр бэлдвэл та нарт илүү сонрхолтой вэ?
Асуулга-2
• iQ шаардсан байвал
• Зураг байвал
• Бичлэг
• Сонирхолтой баримт, ишлэл
• Хичээлтэй холбоотой хөгжөөнт дасгал
• Аннаграм, үгийн сүлжээ бөглөх
• Тухайн хичээлийн талаар сонирхолтой мэдээлэл оруулах
• Номон дээрх зүйлсээр хязгаарлагдахгүй байвал
• Оюун ухаан хөгжүүлэх бүтээлч даалгавар

Цахим хэрэглэгдэхүүнийг ашигласнаар ямар өөрчлөлт гарч байна вэ?

Багш нараас
Асуулга-1
Багш нар хичээлээ ямар хэлбэрээр заавал та нарт илүү өгөөжтэй вэ? \Сурагчдаас\
Сургалтанд цахим хэрэглэгдэхүүнийг хэрэглэхийн ач холбогдол юу вэ?
Багш нараас
Дүгнэлт

Дээрх судалгаанаас ажиглахад сургалтанд цахим хэрэглэгдэхүүнийг ашиглах нь сурагчдын анхаарлыг татах болон сурагчдын ой тогтоолтонд голлох үүрэгтэйгээр нөлөөлдөг байх нь. Учир нь сурагчид аливаа мэдээллийн 20-40%-ийг сонсож, үлдсэн 60-80% нь нүдээр харснаар бататгаж тогтоодог байна. Сургалтын техник хэрэгслийг зөв оновчтой хэрэглэснээр багш заах хичээлээ тодорхой болгож сурагчид тухайн хичээлээс хэрэгтэй мэдлэгээ өөрсдөө олж авахад дөхөм үзүүлнэ гэж үзэж байна. Мөн цахим хэрэглэгдэхүүнийг хэрэглэснээр суралцагчийн сурах үйл багшийн заах арга зүйд эерэг дэмжлэг болж байна.

Хичээлийн агуулгад тохируулан хийх цахим хэрэглэгдэхүүнийг хэрэглэснээр гарч буй ахиц
Сурагчид богино хугацаанд их мэдээллийг олж авдаг.
Сурагчдын оролцох оролцоо, идэвх эрс нэмэгдсэн сурагч бүрийг жигд оролцуулах
Багш маш их эрэлт хайлт хийж өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлж байнга хөгжиж байна.
Суралцагчдын суралцах ая таатай орчныг бий болгож байгаа
Сурагчид богино хугацаанд гол агуулгыг схемлэх, хүснэгтлэх, шинэ үг хэллэгийн тайлбар толь хөтлөх зэрэг чадвартай болж байгаа
Өөрсдөө мэдээлэл харилцааны техникийг ашиглах сонирхолыг бий болгож байгаа нь

Цаашид дэвшүүлэх санаа
Цахим хэрэглэгдэхүүнийг ухаалаг самбар руу чиглүүлэн ухаалаг хэрэглээг нь нэмэгдүүлэх хэрэгтэй.
Сурагчидын ухаалаг самбарын хэрэглээг сайжруулах чиглэлээр \ зөвхөн харандааг нь аваад бичих биш ухаалаг хэрэглээг\ цаашид хөгжүүлэх.

Дүгнэлт
Дээрх судалгаанаас дүгнэн үзэхэд сургалтын үйл ажиллагааны нэг чухал зүйл болох хичээл заахдаа багш сурагчийн нас сэтгэл зүйн онцлог, эрэлт хэрэгцээ, сонирхол, сэтгэхүйн онцлог, хичээлийн сэдвийг харгалзан түүнд тохирсон цахим хэрэглэгдэхүүнийг сонгох зөв зохистой төлөвлөх нь чухал юм. Мөн багш хичээлийг зохион байгуулахдаа ямар хэлбэрээр цахим хэрэглэгдэхүүнийг ямар сургалтын аргатай хослуулан хэрэглэж суралцагчдад өөрсдөөр нь мэдлэг бүтээлгэж, мэдлэг олж авах боломжийг нээн өгч, тэдний чадвар, хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлэх, мэдлэг эзэмшүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг болж өгөхийг харгалзах хэрэгтэй . Сурагчид биднээс илүү шинэлэг зүйлийг хүлээгээд байна. Багш хөгжсөнөөр сурагч хөгжинө. Иймээс багш бид орчин үетэйгээ хөл нийлүүлэн сүүлийн үеийн техник хэрэгслийг хичээл сургалтандаа тогтмол ашиглавал сурагчдын сурах идэвх оролцоо, сонирхол дээшилж сургалтын чанарт сайнаар нөлөөлөх сайн талтай.
Цахим хэрэглэхдэхүүнийг сургалтандаа ашиглан зааснаар сурагчддад илүү ойлгомжтой, сурах идэвх оролцоо нь их байгаа нь судалгаанаас харагдаж байна.
Ном зүй

Articulate studio 09 програм өрөө сурах бичиг УБ-2013 он
Багш танд хэрэгтэй зөвлөмж-4 УБ-2011 он
Багш нарын мэдээлэл харилцааны технологийн боловсролд УБ 2009 он
Багшлахуйн хөгжил модулууд УБ 2011 он
Ч.Байгальмаа Багш нарын хөгжлийнхөө хэрэгцээг тодорхойлсон судалгаанд хийсэн анализ УБ 2008 он
Б. Жадамба Танхим дахь мэдлэг бүтээх үйл явц УБ2012 он
Стандартад суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах нь УБ 2010 он
Үндсэн сургалтын модуль

Сургалтандаа 5 айн хүрээнд сурагчдын ой тогтоолт, анхаарлыг сайжруулах зорилгоор
Анхаарал хандуулсан дор талархмуй.
Сэдэв:Түүхийн судлагдахууны сургалтанд цахим хэрэглэгдэхүүнийг ашиглах нь
Улсын тэргүүний 3-р сургуулийн багш Ц.Сайнзаяа,

Илтгэлийн бүтэц
Хураангуй
Шинэлэг тал
Түлхүүр үг
Судалгааны зорилго Зорилт
Үндэслэл
Агуулга
Судалгаа, туршилт
Дүгнэлт
Ном зүй
Хичээлийг ойлгомжтой, сонирхолтой заах үүднээс хичээлийн судалгаа явуулж судалгаандаа анализ хийж үзэхэд , хүүхэд бүрийг тэгш хөгжүүлэхийн тулд хичээлдээ цахим хэрэглэгдэхүүнийг хэрэглэн сурагчийн ая таатай суралцах орчныг бүрдүүлэн сургалтандаа суралцагчдыг бүрэн хамруулан хөгжүүлж болохоор харагдаж байна.
Х
ичээлээр хүүхэд бүрийг өөртөө итгэлтэй, зорилготойгоор сурч амьдрах, бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх үндсэн үйл ажиллагаа нь сургалт, хүмүүжлийн ажлын явцад хэрэгждэг. Хүүхэд бүрийг хөгжүүлэхийн үндэс нь тэдний нас бие, сэтгэл зүй, авъяасыг нь харгалзан бүтээлч идэвхийг нь өрнүүлсэн, өөртөө итгэх итгэл төрүүлсэн сургалт юм.

Сурагчид мэдлэгийг бэлэнчлэх маягаар дамжуулан хүртэх бус өөрсдөө хамтран бүтээх оюунлаг аргад тасралтгүй суралцдаг болсноор тэдний сэтгэхүй, сэтгэхүйн үйлдэл илүү бүтээлч болж чадвар төлөвшдөг зүй тогтолтой.
Сургалтын цахим хэрэглэгдэхүүн нь нэг талаасаа сургалтын аргыг оновчтой сонгон тухайн хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон бөгөөд хэрэгцээ шаардлагад тулгуурласан шавь төвтэй байх, нөгөө талаасаа суралцагч бие даан суралцах бүхий л боломжийг олгодог байх хэрэгтэй.
Судалгааны хэсэг
Ажиглалт,
түүврийн арга, харьцуулан жиших, нэгтгэн дүгнэх,
задлан шинжлэх,
өөрийн саналаа дэвшүүлэх арга

Сургалтын хэрэглэгдэхүүн нь аливаа үйлийг тодорхой зорилгод хүргэхийн тулд явуулж буй үйл ажиллагааны хөшүүрэг билээ. Цахим хэрэглэгдэхүүн нь сурагчдаас бүтээлч үйл ажиллагааг шаардсан, сонирхолтой, бусад хичээлд хөрвүүлэн ашиглах боломжтой байвал илүү тохиромжтой.
Суралцагчдыг бүтээлч үйл ажиллагаанд татан оролцуулах нь багшаас мэргэжлийн ур чадвар шаардсан хэдий ч сургалтын зорилгоо багш хэрхэн ухамсарлахаас ихээхэн шалтгаална .

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн нь нэг талаасаа сургалтын аргыг оновчтой сонгон тухайн хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон бөгөөд хэрэгцээ шаардлагад тулгуурласан шавь төвтэй байх, нөгөө талаасаа суралцагч бие даан суралцах бүхий л боломжийг олгодог байх хэрэгтэй.
Дүгнэлт
5ай
Дүгнэлт
Full transcript