Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Нүүдлийн соёл иргэншлийн онцлог, давуу тал

No description
by

Zul Odgerel

on 11 May 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Нүүдлийн соёл иргэншлийн онцлог, давуу тал

Нүүдлийн соёл иргэншлийн онцлог, давуу тал
Нүүдлийн соёл иргэншлийн гол дүр төлөв нь байгаль, хүн, мал аж ахуйн өвөрмөц харилцан шүтэлцээг илэрхийлнэ.
Mалчин хүн малынхаа ашиг шимд шүтэж, малын аяыг даган нүүж амьдардаг, мал нь байгалийн аяыг даган идээшэн дасаж, ѳсѳж үрждэг.

Монголчууд эртний нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн билээ. Байгал уул ус, өргөн уудам тал нутаг, эрс тэс уур амьсгалаас үүсэн өнөөг хүртэл төрөлх сонгодог утгаар нь хадгалсаар явна.
Хүн хоорондын харилцаа, нутаг усны хамтын эзэмшлийн соёл, хүн мал байгалийн зохициол, монгол хүний аж төрөх арга ухааны цогцолбор шинж нь сонгодог монгол хэв маягийг бүтээжээ.
Дүгнэлт
Монголчуудын нүүдлийн соёл иргэншил нь дахин давтагдашгүй, онцлог, давуу шинжтэй.
Дэлхийн түүхэнд харилцаа холбоо, техник технологи, соёлын тархалт, байгаль хамгаалал гээд олон салбарт чухал үүргийг гүйцэтгэсэн байдаг.
Нүүдэлчдийн соёл иргэншил олон зууны туршид хэвээр хадгалагдан оршиж ирсэн, цаашид ч олон зууны туршид ѳвлѳгдѳн уламжлагдах болтугай.
Thank you
Нүүдэлчдийн гүн ухаан

Нүүдэлчин амьдралын хэв маяг нь хүмүүсээс биеийн хѳдѳлмѳрѳѳр зогсохгүй оюуны идэвхитэй үйл ажиллагаа, ажиглалт, сорилт туршилтыг шаардаж , үр дүнд нь нүүдэлчдийн нарийн арга ухаан тѳлѳвшдѳг.
Оюуны хѳдѳлмѳр дагнасан зохиогчийн бүтээл, ШУ ололт, нээлтийг нэгтгэх замаар бус, олон зуун жилийн турш дахь ажиглалт, харьцуулалт, бясалгалын үр дүнд тулгуурладаг.
ШУ нэр томъёололоор бус уран сайхны дүр дүрслэлээр илэрдэг. Гүн гүнзгий утга санааг маш энгийн үг хэллэгээр илэрхийдэг онцлогтой. Эсрэг тэсрэгийн зѳрчил ба нэгдэл, үгүйсгэлийн үгүйсгэл, харьцангуй чанар, шалтгаан үрийн холбоо зэрэг орчин үеийн философийн бүх асуудлыг хамардаг. Ардын аман зохиол, зүйр цэцэн үгт тусгалаа олсон байдаг.
Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ.
Цаст уулын цагаан арслан
Цагаа болохоор шар шоргоолжинд баригдана.
Эрхлэх аж ахуй
Эдийн соёл
Монголын нүүдэлчдийн орон сууц, хувцас эдлэл нь
⁃ зѳѳж тээвэрлэхэд хѳнгѳн, задалж угсрахад хялбар бат бѳх,
Монгол гэр цѳѳн хүн, ганц хүний хүчээр богино хугацаанд задалж угсарч болдог, халуун хүйтэнд ѳѳрчилж болдог, агаарын солилцоо, гэрэлийн хангалт сайн.
⁃ цаг агаарын ямар ч нѳхцѳлд тэсэхүйц,
⁃ янз бүрийн нѳхцѳлд олон хувилбараар ашиглаж болохуйц сайтар боловсруулсан бүтэцтэй,
Дээлийг хүйтэн сэрүүнд ѳмсѳх, дулаанд сугалдаргалах, ѳдѳр нь ѳмсѳх, шѳнѳ нь нѳмѳрч унтах зэргээр ашиглаж болдог.
⁃ сүсэг бишрэл, бэлгэдлийг тусгасан
Монгол гэрийг тѳв голомтын, бурхан тахилын, дэвсгэрийн зэрэг бүст хуваахаас гадна нар зѳв тойруулан 12 жилээр нэрлэж, зориулалтыг нарийвчлан ялгасан байдаг.
Малгай эзнийхээ амь насны, бүс нь эрх чѳлѳѳний, гутал нь элбэг арвины бэлгэдэл гэж үздэг.

Суурин соёл иргэншлийг бүтээгчид бол байгалийн эсрэг буюу байгалийг өөрчлөх зүй тогтлоор хөгжиж ирсэн бол нүүдлийн соёл иргэншлийг бүтээгчид нь байгалийн хуулийг танин мэдэж түүнд зохицсон амьдралын хэв маягийг бүтээсэн юм. Нүүдэлчдийн бэлчээрийн МАА нь байгаль орчинд ямар ч сѳрѳг нѳлѳѳгүй, харин нѳхѳн сэргээж байдаг.

"Их засаг" хуульд байгалийг унаган тѳрхѳѳр нь хадгалах, бэлчээрийг зүй зохистой ашиглах, уул ус, ан амьтныг хамгаалах заалт байдаг.
Ан амьтны үржих, төлжих, тарга хүч гүйцэх цаг хугацааг нарийн танин мэдэж, зөв сонгон авч ан ав хийдэг, ангийн олзвороо туйлаас хүндэтгэн, ариглан хэрэглэдэг байж.
Бэлчээрийн МАА ѳртѳг багатай, ѳѳрчлѳгдѳн буй нийгмийн ямар ч орчинд дасан зохицох чадвартай. Газар тариалангийн суурьшмал орноос ялгаатай нь ѳмчлѳлийн обьект нь газар бус мал байдаг.
Малчин хүн малын анатоми, физиологи сайн мэддэг, малын үржил селекцийг зохион байгуулдаг, ѳвчин эмгэгийг анагааж, 500 км радиуст орших газар орныг мэддэг, гүний усны нѳѳцийг илрүүлэн олон салбарт мэргэжилтэн гэхэд болно.
Бэлчээрийн МАА гадна ан агнуур, олзворлох , үйлвэрлэн бүтээх зэрэг олон тѳрлийн хѳдѳлмѳр эрхлэгч, олон талын мэдлэг ухаан, ёс заншилтай хүмүүс.
Нүүдэлчид хэрэгцээнийхээ газар тариалан, АҮ бүтээгдэхүүнийг суурин соёл иргэншлийнтэй орнуудаас худалдан авдаг. Нүүдэлчид нь малчид болохын зэрэгцээ аянчин жинчид болдог. Алсын аян жин нь
Монголчуудын газарзүйн мэдлэг, гадаад
орнуудын соёл, аж амьдралыг танин мэдэх,
ѳѳрсдийн соёлын ѳв санг гадны хүмүүс
таниулахад чухал үүрэгтэй

Орон зай, цаг хугацааны гадна орших үзэгдэл юм гэж байдаггүй. Суурин иргэншилтэй орнуудад цаг хугацаа хамгийн үнэт зүйл байдаг бол нүүдэлчдийн амьдралд орон зай чухал.
Уудам их орон зайд цаг хугацааны чѳлѳѳт урсгалд амар тайван аж тѳрдѳг нь урлагт тусгалаа олсон байдаг.
Уртын дуу хязгааргүй уудам орон зайг оюун ухаанаараа хийсвэрлэсэн хэлбэр.
Урлаг, гоо зүй
Б.Шаравын "Монголын нэг ѳдѳр зураг"
Алс ѳндрѳѳс харааны цэг авч маш уудам орон зайд монголчуудын аж байдлыг 1 хавтгайд дүрсэлсэн.

Гоо сайхны үзэл

Суурин иргэншилтэй хүмүүс гоо сайхны орчин уран барилга, гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн, хѳшѳѳ дурсгал зэрэг хүний оюун ухаанаар бүтсэн зүйл байдаг бол нүүдэлчдийнх байгаль, мал адгуус байгалийн анхдагч хэлбэр байдаг.
Хангай говь хосолсон тал нутаг, байгалийн үзэмж, хүлэг морио бахархан дүрслэх нь элбэг.

Д.Нацагдорж
"
Хөдөө талын үзэсгэлэн
"
...
Ташаа нь тэвхийж, хавирганы яс нь зурайсан ялгуун саарал морь нь тогтож ядан, гуа сайхан дөрвөн хөлөөрөө ээлжлэн газар цавчилж, уран сайхан толгойгоо ийм тийш сэжих нь агаарт дэгдэж, үүлэнд умбан алдах
Монгол нүүдэлчид бие биетэйгээ элгэсэг дотно, зочломтгой.
Айл хүний амь нэг
Саахалт айлын санаа нэг
Нүүдлийн онцлог гэрээсээ алс хол явах шаардлага байнга гардаг ч хүнс, ор дэвсгэрээ базааж явж сураагүй, явсан газрынхаа айл, хүмүүсээс хүсэлт, гуйлгүйгээр хэрэглэдэг заншилтай.
Аж тѳрѳх ёс нэгэн удаагийн Ашиг хонжоод бус байнгын харилцан туслалцах хамтын ажиллагаанд үндэслэдэг.
Аяганы хариу ѳдѳртѳѳ
Aгтны хариy жилдээ.
Яарч адгадаггүй, уужуу тайван, амирлангуй, ажигч гярхай тѳрѳлхийн чанар.Яарвал даарна.
Сэтгэлзүйн нэг онцлог нь сониуч зан. Бие биенээсээ алс зайдуу, нэгэн хэвийн давтагдах амьдралын дунд гадаад ертѳнцийн тухал мэдээллээр цангаж байдагтай холбоотой. Нүүдэллэн амьдрахад олон тѳрлийн мэдээлэлгүйгээр эрсдэлгүй хэвийн амьдрах боломжгүй.
Сэтгэлгээний онцлог

Монголчуудын аман яруу найраг бичгийн хэлнээсээ олон зуун жилийн ѳмнѳ үүссэн. Үлгэр домор, сургаал, ерѳѳл магтаал, оньсого таавар гээд бүгд сүүл толгой холбосон шүлэг хэлбэртэй.
"Оюун түлхүүр" ёс зүйн сургаал 400 гаруй мѳр шүлгээс бүрдсэн. Хүүхдэд сургаалийг яруу ѳгүүлэх нь энгийн үгээс даацтай, сэтгэлд нь хоногшин, мартагддаггүй.
Магтаал толгой сүүл, авиа эгшиг холбон, айзам хэмнэл жигдэрсэн, гүн утга агуулгатай, адилтгал зүйрлэл, ёгтлол зэрэг бүхий л хэрэгслийг тѳгс шингээсэн байдаг.
Эрт цагаас тѳрийн цааз зарлиг, захиаг шүлэглэн зохиож элчид цээжлүүлэн дайлгадаг байсан.
Шүлэглэсэн зохиомж цээжлэхэд хялбар, үг гээгдсэн, утга гажсан нь хэлбэр, хэллэгээс мэдэгдэж болдог, замдаа алдагдан нууц задрахгүй олон сайн талтай.

Яруу ѳгүүлэх
Нүүдэлчид соёлын ѳвийг хэрхэн түгээж, ѳвлүүлж ирсэн бэ ?
Тѳр шашны, ардын баяр наадам, найр хурим нь олон зууны туршид соёл түгээх хэрэгсэл болж ирсэн. Монголын нүүдэлчид шиг олон баяр наадамтай ард түмэн ховор.
Эр хүн Найрт 3 дуутай, наадамд 3 даваатай
Эмэгтэй хүн үйлэнд уран, үгэнд цэцэн, хуриманд сэргэлэн байх ёстой гэж үздэг.
Ардын билиг авъяастнууд найранд уригдаж соёлыг түгээдэг.
Сурган хүмүүжүүлэх ухаанаар үлгэрлэн дууриалгахад тулгуурлаж, дагалдуулан сургадаг.
Давуу тал
Full transcript