Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

"Захиргааны эрх зүйн эх сурвалж ба түүний төрлүүд"

No description
by

bulgaa bulganchimeg

on 3 March 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of "Захиргааны эрх зүйн эх сурвалж ба түүний төрлүүд"

"Захиргааны эрх зүйн эх сурвалж ба түүний төрлүүд"

С. Болор
Э.Булганчимэг
Б.Сүндэръяа
Ө.Булбирайм
М.Пүрэвсүрэн

Эрх зүйн эх сурвалж гэж чухам юу вэ?
Хуульчдын багаж
Өргөн утгаараа: “Эрхийг бий болгож байгаа бүх зүйл”
Нарийвчлан үзвэл: “Эрхийн илрэн гарах бүх хэлбэр”

Эрх зүйн эх сурвалж гэсэн ойлголтыг эрх зүйн талаас нь янз бүрийн байдлаар тайлбарлаж хэрэглэдэг.
Бүрэлдэн бий болсон
үндсээс нь авч үзэхдээ хүмүүсийн төсөөлөл болон хоорондын харилцаагаар тодорхойлсон байдаг.
Үнэ цэнийх нь талаас
авч үзэхдээ эрх зүйн зохицуулалтанд ямар байдлаар ач холбогдол өгч байгаагаар тодорхойлдог.
Илрэн гарах талаас
нь авч үзэхдээ хүчин төгөлдөр үйлчилж буй бүх эрх зүйн хэм хэмжээг эрх зүйн эх сурвалж хэмээн үздэг.

Ямарваа нэгэн эрх нийтэд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд эрх зүйн хэм хэмжээнд тусгагдаж байж бодит байдал дээр хэрэгждэг.(хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн хэм хэмжээтэй холбон үзэх нь зүйтэй)

“Эрх зүйн эх сурвалж нь эрх зүйн хэм хэмжээний илрэн гарах гадаад хэлбэр мөн ”
Эрх зүйн эх сурвалж гэдэгт аливаа маргааныг шүүгчээс хянан шийдвэрлэхэд иш үндэслэл болгож буй нийгмийн харилцааг зохицуулагч бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн эрх зүйн хэм хэмжээг ойлгоно.
Эрх зүйн акт бүрийг эх сурвалжид тооцохгүй
бөгөөд зөвхөн “эрх зүйн хэм хэмжээ”-ний шинжийг агуулсан акт л эрх зүйн эх сурвалжид тооцогдоно.


Нарийвчилсан утгаараа...
Захиргааны үйл ажиллагааны эрх зүйн үндэслэл болж буй тэр эрх зүйн хэм хэмжээнүүдийн нийлбэр цогц юм.

Захиргааны эрх зүйн эх сурвалж
Эрх зүйн хэм хэмжээ гэж юу вэ?
Эрх зүйн хэм хэмжээ гэдэг нь тодорхой бус тооны этгээдүүдийн хувьд нийтлэг зохицуулалтыг агуулсан эрх зүйн акт юм.

“Тодорхой бус тооны этгээдүүдэд”/бүх хүнд/
“Нийтлэг”/давтсан/
“Зохицуулалт”/эрх зүйн үр дагаварт чиглэсэн/

“Газрыг Монгол улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуй нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана.” ГТХ-ийн 6.1
Энэхүү хуулийн заалт
а.18 нас хүрсэн хүн бүрт хандсан
б. Иргэн Д,Б ... Хэнд ч гэсэн адил хэрэглэнэ.
в. Зохих болзлыг хангасан бол газр эзэмших эрхээ эдлэхийг шаардах хууль зүйн боломж үүснэ.

Жишээ:
Нийслэлийн засаг дарга “С” 2010 оны захирамжаараа иргэн Б-д Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт 0.7 га газар эзэмшүүлэхээр шийдвэр гаргажээ.
Энэхүү захирамж нь
а. Зөвхөн Б-д хандсан (хүн бүрт хандаагүй)
б. Энэ захирамжаар өөр иргэн газар эзэмших боломжгүй(төсөөтэй тохиолдолд давтан хэрэглэхгүй) тул эрх зүйн хэм хэмжээний хоёр шинжийг агуулаагүй тул Засаг даргын дээрх захирамж эрх зүйн эх сурвалж биш.


Захиргааны эрх зүйн эх сурвалжийн төрөл
Бичмэл эх сурвалж?


Үндсэн хууль
Үндсэн хууль нь нийгэм төрийн зохион байгууллын үндэс, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаа, зохион байгуулалтын болон төр ба бие ий хоорондын харилцааны үндсийг зохицуулдаг хууль зүйн дээд хүчин чадалтай эрх зүйн акт, төрийн гол хууль
Ердийн хууль
Хууль нь Үндсэн хуулийн зохицуулалтын дагуу хууль тогтоогчийн үйл ажиллагаагаар бүтээгдсэн, утга агуулгаас нь үл хамааран хууль тогтоогч байгууллагын хүсэл зоригийг илэрхийлсэн эрх зүйн акт юм.
Парламентаас гаргаж буй хуулийг дотор нь
формаль
болон
материаллаг
агуулгатай хууль гэж ангилна.
Хэм хэмжээний акт
Хэм хэмжээний акт гэж эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр хууль болон хуульд үндэслэн хэм хэмжээ тогтоон гаргасан эрх зүйн актыг (дүрэм, журам, заавар гэх мэт) ойлгоно.
Формаль
агуулгатай хууль нь парлемантаас зохих журмаар хэм хэмжээ тогтоон гаргасан хэдий ч иргэдийн хувьд нэхэмжлэл гаргах субьектив эрхийг бий болгодоггүй
Материаллаг
агуулгатай хууль иргэдийн хувьд эрх эсвэл үүргийг үүсгэдэг.
Хэм хэмжээний актыг батлан гаргаж буй субъект, шийдвэр гаргах ажиллагаа, эрх зүйн үндэслэл, үйлчлэх хүрээ зэргийн онцлогоос хамааран дараах байдлаар ангилдаг.
1. Хуулиар тусгайлсан эрх шилжүүлсний үндсэн дээр гаргасан хэм хэмжээний акт
2. Бие даан гаргасан хэм хэмжээний акт
3. Захиргааны дотоод журам
Хуулиар тусгайлан эрх шилжүүлэх
Хууль ба хэм хэмжээний акт
Хэм хэмжээний акт нь хуулинд нийцсэн байх ёстой.
Хэм хэмжээний актыг батлан гаргах субъектэд заавал хуулиар тусгайлан эрх олгосон байх учиртай.


Дараах эрх зүйн шаардлагыг биелүүлээгүй хэм хэмжээний актыг эрх зүйн зөрчилтэйд тооцно.
Хуулиар олгогдсон эрх бий эсэх
Хэлбэрийн хувьд хуулийн шаардлага хангасан эсэх
Агуулгаараа тухайн олгогдсон эрхийн хүрээнд тохирч буй эсэх
Бусад дээд шатны байгууллагаас гаргасан эрх зүйн хэм хэмжээнд нийцэж буй эсэх

Хэм хэмжээний актад тавигдах эрх зүйн шаардлага
Эрх хэмжээнийхээ дотор гаргах
Шаардлагатай зөвшөөрлийг авах
Нийцсэн байх
Нийтлэх
Хэлбэр
Бие даан гаргасан хэм хэмжээний акт
Өөрийн гэсэн онцлог бүхий захиргааны үйл ажиллагааны эрх зүйн хэлбэрийн шинжийг өөртөө агуулсан хэм хэмжээ тогтоосон эрх зүйн акт юм.

Чиг үүрэг ,эрх хэмжээнийхээ хүрээнд гаргах
Эрх зүйн нөлөөлөл нь гишүүдийнхээ болон тухайн эд зүйлс ашиглагчдаар хязгаарлагдах
Хууль дээдлэх ёсыг чанд мөрдөнө.

Захиргааны дотоод журам
Захиргааны байгууллагийн бүтэц, үйл ажиллагааг тодорхой болгохын тулд захиргааны дээд шатны байгууллага эсвэл удирдлагаас нь доод шатны байгууллага, албан тушаалтанд хандан гаргасан нийтлэг зохицуулалтыг ойлгоно.

Зохион байгуулалтын
Удирдан чиглүүлсэн

Дотоод журмын төрөл
Хэм хэмжээг тайлбарласан захиргааны дотоод журам
Сонгох боломжийг чиглүүлсэн захиргааны дотоод журам
Хуулийг төлөөлсөн захиргааны дотоод журам
Тодорхой функц, техникийн зохицуулалт ба тогтсон стандартыг тогтоох

Захиргааны дотоод журам
Захиргааны дотоод журам нь ямар нэгэн хэмжээгээр иргэдэд шууд бусаар эрх зүйн нөлөөлөл үзүүлж байдаг тул гадагш нөлөөлөл бүхий эрх зүйн эх сурвалж мөн.
Захиргааны дотоод журмыг зохицуулалт нь хууль эсвэл бусад эрх зүйн хэм хэмжээнд үндэслэгдсэн бие даасан зохицуулалт юм.
Захиргааны дотоод журам нь захиргааны үйл ажиллагааны бие даасан хэлбэр болдог.
Захиргааны дотоод журам нь захиргааны байгууллагын шатлан захирсан бүтцийн хувьд доод газар нь зайлшгүй биелүүлэх шаардлагатай байдаг.

Бичмэл бус эрх зүйн сурвалж
Заншлын хэм хэмжээ:
парламентаас батлан гаргасан материаллаг эрхийн зэрэгцээгээр шүүгчээс тухайн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэдэг бичигдээгүй зохицуулалтыг ойлгоно.

Заншлын хэм хэмжээний илрэн гарах урьдчилсан нөхцөл:
Удаан хугацаанд хэрэглэгдсэн ба нийтээр дагаж мөрддөг байх (обЪектив элемент)
Энэхүү дадал хэвшлийн эрх зүй хамаарлын талаар тухайн оролцогч итгэл үнэмшилтэй байх (субЪектив элемент) нотлох
Тухайн зан үйлийг эрх зүйн өгүүлбэрийн хэлбэрт оруулах (формаль элемент)

Заншлын хэм хэмжээний үйлчлэх хүрээлэл нь ихэнхдээ бичигдмэл эрх зүйн хэм хэмжээ дутагдаж буй тэр талбар байдаг
.

Захиргааны эрх зүйн нийтлэг үндэслэл: зарчмын хувьд захиргааны эрх зүйн бүх салбарт үйлчлэх бөгөөд тусгай салбарын зохицуулалтаар хязгаарлагдахгүй.
Гол санаа нь
Үндсэн хуулийн суурь зарчмуудыг нарийвчлан зохицуулсан шинжтэй байна.

Шүүгчийн эрх
Шүүгчийн эрх захиргааны эрх зүйд дараах орчинд байж болно.
Салбарын хуульд тодорхойлолт дутсан тохиолдолд
Хуульд маш ерөнхий зохицуулалт агуулж буй бол
тодорхой бус эрх зүйн ойлгож хэрэглэхээр бол
Шүүгчийн эрх н ирээдүйд гарах маргааныш шийдвэрлэх хүрээ болон бусад хуулийн хэрэгжилтийг практикийн хэлбэржүүлдэг нь тодорхойлдог
Эрхийг танин мэдэх эрх зүйн эх сурвалж хэмээвэл шүүгчийн эрх мөн нэгэн адил эрх зүйн эрх эх сурвалж байна.
Олон улсын эрх зүйн зохицуулалт
ОУ-н эрх зүйн зохицуулалт нь:
ҮХ-н 10.3т МУ-н ОУ-н гэрээ нь соёрхон баталгаа буюу нэгдэн орсон тайн хууль хүчин төгөлдөр болгомц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.
ОУ-н эрх зүйн ерөнхий зохицуулалтын хэрэглээний эрэмбэ нь ҮХ ба ердийн хуулийн загвар гарч ирдэг.
Тухайлбал амьтны аймгийн тухай хуулийн 2.4-д " МУ-н ОУ-н гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол ОУ-н гэрээнд заасныг дагаж мөрдөнө.
Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.
Full transcript