Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

uls tor

No description
by

jan jan janjan

on 25 September 2012

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of uls tor

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоо нь дараахь бүтэцтэй байна Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн
удирдлагын тогтолцоо Хурал, Тэргүүлэгчид, Хурлын дарга,
тэдгээрийн бүрэн эрх Ажлын алба, Засаг даргаас бусад байгууллагатай харилцах Монгол улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд: Аймаг Нийслэл Сум Баг Д Дүүрэг Хороо Аймаг, нийслэл, сум дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн. Хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь дараахь тогтолцоотой байна Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Сумын Хурал: (cc) photo by theaucitron on Flickr (cc) photo by theaucitron on Flickr Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал Аймгийн хурал а/ 50000 хүртэл хүн амтай бол 25;
б/ 50000-90000 хүртэл хүн амтай бол 31;
в/ 90000-аас дээш хүн амтай бол 35. Нийслэлийн Хурал-45 Дүүргийн Хурал: а/ 20000 хүртэл хүн амтай бол 21;
б/ 20000-80000 хүртэл хүн амтай бол 25;
в/ 80000-аас дээш хүн амтай бол 35. а/ 2000 хүртэл хүн амтай бол 15;
б/ 2000-9000 хүртэл хүн амтай бол 21;
в/ 9000-аас дээш хүн амтай бол 25. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. Сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй.
Тухайн Хурлын төлөөлөгчид Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болно.
Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно. Баг, хорооны Хурлын бүрэн эрх Дүүргийн Хурал: а/ 20000 хүртэл хүн амтай бол 21;
б/ 20000-80000 хүртэл хүн амтай бол 25;
в/ 80000-аас дээш хүн амтай бол 35. Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх;
Баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах;
Баг, хорооны Засаг даргын тайланг хэлэлцэж ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх;
Өрхийг албан татвар, бусад ногдол үүргээс түр чөлөөлөх буюу хөнгөлөлт үзүүлэх тухай саналыг сум, дүүргийн Хурал, Засаг даргад оруулах;
Харьяалах баг, хорооны иргэний үндсэн ба журамт үүргийн биелэлтийг хангуулах Сум, дүүргийн Хурлын бүрэн эрх Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ: -Хурлын зохион байгуулалт, хяналт шалгалтын талаар
-Нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар
-Орон нутгийн өмчийн талаар Аймаг, нийслэлийн Хурлын бүрэн эрх ... small Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
Үнэт цаас гаргах тухай аймаг, нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэж шийдвэрлэх;
Орон нутгийн өмчийг хувьчлах бодлого, чиглэл, хувьчилж үл болох орон нутгийн өмчийн жагсаалтыг Засаг даргын өргөн мэдүүлснээр хэлэлцэж батлах, түүнд өөрчлөлт оруулах; Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ: Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, дээд шатны болон тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, хянан шалгах, үүнтэй холбогдох асуудлаар тухайн нутаг дэвсгэр дэх үйлдвэр, аж ахуйн нэгж, байгуулагын удирдлагын илтгэл, саналыг хэлэлцэх Иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу судлан шийдвэрлэх Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын сонгууль явуулахад туслалцаа, дэмжлэг үзүүлэх-Иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг зохион байгуулж, хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг тайлбарлан таниулах-Нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн болон иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбогдсон асуудлаар Засаг дарга, түүний орлогч, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга, төсвийн байгууллагын удирдлагад асуулга тавих, түүний хариуг хэлэлцэж санал, дүгнэлт өгөх Хурлын даргын нийтлэг бүрэн эрх Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: -Тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх
-Тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах
-Эрх бүхий этгээдээс Хурал, Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах Хуралд асуудал оруулах эрх
Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй.Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн тухайн шатны Хуралд, сум, дүүрэг, баг, хорооны Хурал зохих дээд шатны Хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал дэвшүүлж болно. Засаг дарга, түүний бүрэн эрх Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно. Дээр зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна: (cc) image by nuonsolarteam on Flickr Дээд боловсролтой төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх ялгүй байх Хурлын шийдвэрт хориг тавих Тухайн Хурал Үндсэн хууль, бусад хууль тогтоомж зөрчсөн, эсхүл өөрийнх нь бүрэн эрхэд үл хамаарах, түүнчлэн хэрэгжих санхүүгийн болон бусад эх үүсвэргүй шийдвэр гаргасан бол Засаг дарга холбогдох шийдвэрт бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эрхтэй.

Хоригийг тухайн шийдвэр батлагдсан өдрөөс хойш ажлын 3 өдөрт багтаан бичгээр тавих бөгөөд хориг тавих болсон үндэслэлийг нь тодорхой заана.

Хурал хоригийг хүлээж авснаас хойш 15 хоногийн дотор хуралдаанаар хэлэлцэх бөгөөд түүнийг нийт төлөөлөгчийн олонхи нь хүлээн зөвшөөрөөгүй бол тухайн шийдвэр, тэдгээрийн холбогдох хэсгийн заалт хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

Хурлын шийдвэрт бүхэлд нь хориг тавьсан бол үйлчлэлийг бүрэн хэмжээгээр, хэсэгчлэн хориг тавьсан бол холбогдох зүйл, заалтын үйлчлэлийг уг шийдвэрийг Хурлын дарга хүлээн авснаас хойш хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд түдгэлзсэнд тооцно.

Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлаар гаргасан тухайн Хурлын шийдвэрт Засаг дарга хориг тавих эрхгүй.

Тавьсан хоригийг нь Хурал өөрийн төлөөлөгчдийн олонхийн саналаар няцаасан нөхцөлд Засаг дарга уул шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж үзвэл огцрох хүсэлтээ зохих Хурал, Ерөнхий сайд буюу харьяалах дээд шатны Засаг даргад гаргаж болно. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрх Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: Төлөвлөлт, төсөв, санхүү, бүртгэл тооцооны талаар
Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар
Хөдөө аж ахуйг хөгжүүлэх, газар, байгалийн бусад баялгийг ашиглах, байгаль орчныг хамгаалах талаар
Дэд бүтцийн талаар
Хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Засаг даргыг чөлөөлөх, огцруулах, Засаг дарга огцрох Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө.
Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ.
Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө.
Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.
Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ.
Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга, Хурал саналыг хүлээж аваагүй бол Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн дотор дахин тавихгүй бөгөөд энэ заалт Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон бол хамаарахгүй. Засаг даргын ажлын алба Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
Харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл зохиох, зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бодлогын удирдамжаар хангах;
Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах;
Хурал, Засаг дарга, доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах;
Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох;
Тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;
Төрийн захиргааны ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;
Тухайн шатны Хурлын хэвийн үйл ажиллагааг хангаж аж ахуйн талаар үйлчлэх.
Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас тогтоох бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хэлтэс, тасагтай байна.
Тамгын газрын даргыг хуулийн дагуу нэр дэвшүүлсэн иргэдээс сонголт хийж Засаг дарга томилно.
.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга Засгийн газартай дор дурдсан журмаар харилцана:
Жил бүр үйл ажиллагааныхаа тайланг Засгийн газарт хүргүүлэх бөгөөд Засгийн газар уг тайланг хуралдаанаараа хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгөх

Нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх, эс дэмжвэл өөрийн саналыг Ерөнхий сайдад уламжлах

Нутаг дэвсгэрийнхээ болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг цогцолбороор хөгжүүлэх бодлого боловсруулахад Засгийн газраас зөвлөлгөө, дэмжлэг авах

Нутаг дэвсгэрийнх нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг хэлэлцэхэд Засгийн газрын хуралдаанд оролцож санал, байр сууриа илэрхийлэх

Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төвлөрлийг сааруулах, орон нутгийн төсвийг бүрдүүлэх, захиран зарцуулах, бүс нутгийн хөгжлийг төлөвлөх зэрэг асуудлаар Засгийн газар аймаг, нийслэлийн Хурал, Засаг даргад зарим эрх, чиг үүргээ шилжүүлж болно. Засгийн газартай харилцах Аймаг, нийслэлийн Засаг дарга төрийн захиргааны төв байгууллагатай дор дурдсан журмаар харилцана:
Төрийн бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулахдаа төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах;

Харьяалах нутаг дэвсгэрийн салбарын болон салбар хоорондын бодлогыг хэрэгжүүлэхдээ харьяалах нутаг дэвсгэртээ төрийн захиргааны төв байгууллагатай хамтарсан шийдвэр гаргаж биелэлтийг зохион байгуулах;

Нутаг дэвсгэрийнхээ хэтийн хөгжлийн асуудлаар төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлэх нэгдсэн бодлогын талаар Ерөнхий сайдтай шууд харилцах;

Орон нутгийн хүч, хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагад саналаа уламжлах;

Эдийн засаг, нийгмийн хөгжил, хот байгуулалт, хүрээлэн буй орчныг хамгаалах, төрөөс хүн амд үзүүлэх үйлчилгээтэй холбогдсон асуудлаар төрийн захиргааны төв байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх.

Эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан аймаг, нийслэлийн Хурал, Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны төв байгууллага саад учруулахыг хориглоно. Төрийн захиргааны төв байгууллагатай харилцах Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ Хурал, түүний Тэргүүлэгчидтэй дор дурдсан журмаар харилцана:

Хурал, түүний Тэргүүлэгчдээс хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж дүнг тайлагнах;

Хууль тогтоомж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, түүний үр дүнг жил тутам Хуралд тайлагнах Хурал, Тэргүүлэгчидтэй харилцах Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийг цогцолбороор хөгжүүлэх, хөрөнгө хүч төвлөрүүлэх томоохон асуудлыг Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга нар хамтран хэлэлцэж шийдвэрлэх буюу саналаа холбогдох дээд шатны байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын үйл ажиллагааны явцад сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын хооронд үүссэн маргааныг харъяалах дээд шатны Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Ерөнхий сайд тус тус шийдвэрлэнэ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хоорондын хамтын ажиллагаа МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭР, ЗАСАГ ЗАХИРГААНЫ ТҮҮХ МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭР, ЗАСАГ ЗАХИРГААНЫ ТҮҮХ Модунь шаньюй 2200 жилийн тэртээ “Газар нутаг бол улс гэрийн үндэс мөн”гэж хэлсэн. Монголчууд бусад ард түмний адил нутаг дэвсгэрийнхээ төлөө тэмцсээр ирсэн. 13-р зуунд Их Монгол улс байгуулагдахад өөрийн гэсэн нутаг дэвсгэрийг өмнө нь оршин тогтнож байсан улс орнуудаас уламжлуулан авчээ. Их гүрний үед Монголын язгуур нутгийг төвийн, баруун, зүүн түмэн гэсэн 3 том тойрогт хуваагдаж байсан. Их Монгол улсын засаг захиргааг мянгатын системээр зохион байгуулсан бөгөөд анх 95 мянгатад хуваасан байна. Их Монгол улсын хүчирхэгжилтийн үед төвийн түмэнд 129 мянгат, зүүн жигүүр болох Хараун жүдүн хавийн түмэн нь 62 мянгатад хуваагдаж байсан байна. 14-17-р зууны үед бага хаадын үе эхэлж Монголчуудын засаг захиргааны үндсэн нэгж нь түмэн гэсэн бие даасан улсын шинжтэй хуваарь зонхилох ойлголттой байсан. 1500 онд Монголыг нэгтгэн захирч чадсан Батмөнх даян хаан улсаа хөвгүүддээ хуваан өгснөөр Чингис хааны үеээс уламжлагдсан ирсэн засаг захиргааны системд том өөрчлөлт гарсан. “Дөчин түмэн Монгол, Дөрвөн түмэн Ойрад”-ыг нэгтгэсэн Даян хаан 4 түмэн Ойрадыг Түмэн байх эрхийг хасаж улсаа Зүүн, Баруун хоёр гар, 6 түмэн болгон хуваасан юм. Зүүн 3 түмэн- Ордос, Түмэд, Юншээбуу
Баруун 3 түмэн- Цахар, Урианхай, Халх Түүний дараа Гэрсэнз өөрийн 7 хүүдээ 13 отгоо хувааж, Халхын 7 хошууг бий болгосон. Энэ нь дотроо баруун, төвийн, зүүн гар болж, Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан цолуудыг Шарын шашны удирдагчдаас авч 3 аймаг болгон тус тус захирчээ. Энэ нь яваандаа нутгийн засаг захиргааны хамгийн том нэгж болох аймгийг үүсгэсэн. Түшээт хан, Сэцэн хан  тус бүр 11, Засагт хан 7 хошуу болгожээ. Манжууд эрх мэдлээ бэхжүүлэх зорилгоор Монголын засаг захиргааг улс, түмэн, отог гэсэн хуваарийг эвдэж аймаг, хошуу, сум баг, баг нь 10 гэрт хуваагдаж байсан. Хошуу нь сум, хамжлага гэж 2 хуваагдаж байсан.
Хошуу нь хамжлагын маягтай үе дамжсан удирдлагатай байсан.  1921 оны Ардын хувьсгал Монголын засаг захиргааны системыг өөрчилсөн. 1923 онд аймгийн нэрийг өөрчлөх тухай засгийн газрын шийдвэр гарчээ. 1924 онд улсын анхдугаар хурлаар баталсан үндсэн хуульд Монгол Улс БНМАУ болсныг баталж улсын нийслэлийг Улаанбаатар гэж нэрлэж засаг захиргааны тусгай нэгж болгосон байна. 1930 он болж ирэхэд манай улс 5 аймагт, аймаг нь хошууд /72/, хошуу сум нь 512, сум нь 7900 хорьдод хуваагдаж байсан. 1931 оны 11-р сарын 6-нд Улсын бага хурал БНМАУ-ын засаг захиргааны хуваарийг шинэчлэх тухай хууль гаргасан бөгөөд 13 аймаг байгуулж хошуудыг устгасан нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хүрээнд гарсан хамгийн том шинэчлэл алхам байлаа.
Газар тариалангийн аймгууд байгуулагджээ. 1942 онд 18 аймаг байгуулагдаж, дайны дараа үйлдвэржих бодлого баримталж байсантай холбоотой Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойр гэсэн 4 хоттой болсон байна. 1992 оны шинэ үндсэн хуулиар МУ нь засаг захиргааны хувьд нийслэл, дүүрэг, хорооноос, харин аймаг нь сум багаас бүрдэнэ гэж заажээ. Улмаар нэг нийслэл хот, 21 аймаг, Улаанбаатар, Зүүнхараа, Хөтөл, Хархорин , Бор-Өндөр гэсэн албан ёсны 6 хоттой. 329 сум, 1550 багтай боллоо. Энэ бол МУ-ын засаг захиргааны нэгжийн   3дахь өөрчлөлт байв. Улаанбаатар Монгол улсын нийслэл ба хамгийн том хот юм. 1 сая 200 мянган хүн оршин суудаг, засаг захиргааны хуваариар аль нэгэн аймагт харъяалагдахгүй тусгай нэгж юм.
Засаглал  
- Хотын захирагч Эрдэнийн Бат-Үүл  
- НИТХ-ын дарга Дашжамцын Баттулга
Газар нутаг   Нийт 4,704.4 км²
Өндөр 1,350 м
Хүн ам     1,240,037  
Нягтрал 300 хүн/км² Хотыг 4 жил тутамд хотынхоо нийт иргэдээс сонгогддог Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал удирдах бөгөөд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хотын даргын нэрийг дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барьдаг бөгөөд Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд хотын даргыг 4 жилийн хугацаатайгаар томилдог. Хотын дарга нь Улаанбаатар хотын нийт газар нутагт Монгол улсын хуулийг хэрэгжүүлдэг бөгөөд ИТХ-даа тайлагнадаг. Улаанбаатар хотын дүүргүүд Улаанбаатар нь Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай гэсэн 9 дүүрэгт хуваагддаг. Дүүрэг нь хороодод хуваагдана. Дүүрэг бүр нь Улсын Их Хурлын сонгуульд тойрог болдог. Улаанбаатар хотын хороод Хороо нь Улаанбаатар хотын засаг захиргааны нэгж юм. Улаанбаатарын 9 дүүрэг нь нийт 121 хороонд хуваагддаг. Хороо бүр нь тоогоор нэрлэгддэг боловч зарим нь өөрийн гэсэн нэртэй. Хорооны тоо/дугаар нь шуудангийн хаягт хэрэглэгддэг. Монгол Улсын аймгууд Монгол Улсын аймгууд Монгол Улсын сумд Сум нь Монголын засаг захиргааны хоёрдугаар түвшний нэгж юм. Монголын аймгуудыг 315 сумд хуваадаг.
Нэг сум нь дунджаар 4,200 км² нутагтай, 5000 орчим хүн амтай. Нийт 120 сая төгрөгийн орлоготой бөгөөд үүнээс 90% нь улсын мөнгөн тэтгэмжээс гардаг.
Сумууд цаашлаад багуудад хуваагддаг боловч ихэнхдээ жинхэнэ амьдралд хэрэглэдэггүй. Гол зорилго нь сумын нүүдэлчин өрхүүдийг тодорхой суурин газаргүйгээр бүлгүүдэд хуваах явдал юм. Өмнөговь Өмнөговь нь газар нутгийн хэмжээгээрээ хамгийн том аймаг юм. Аймгийн нутаг нь говь цөлийн мужид багтах бөгөөд дунджаар д.т.д. 1300-1600 м өндөрт оршино. Байгуулагдсан 1931
Аймгийн төв Даланзадгад
Нутаг дэвсгэр
 • Талбай 165,377 км²
Хүн ам
 • Нийт (2008) 50,681
 • Нягтшил 0.31 хүн/км²
Засаг дарга: Б.БАДРАА Ховд Ховд нь Монгол улсын аймаг юм. Аймгийн төв нь Ховд хот. Ховд нь Улаанбаатараас 1,580 км-н зайд оршдог.
Засаг дарга: Г.Нямдаваа Дорнод Дорнод аймаг 1931 онд байгуулагджээ. 1941 оноос Хорлоогийн Чойбалсангийн алдраар "Чойбалсан аймаг" гэж нэрлэгдэж байгаад 1963 оноос эргэн "Дорнод" хэмээн нэрлэгдэх болжээ. Газар нутгийн хэмжээ - 123,597 км². Хүн амын тоо - 74,200 (2007 оны эцсийн байдлаар). Засаг захиргааны төв - Чойбалсан хот. Аймгийн нутаг засаг захиргааны хувьд 14 суманд хуваагддаг.
Засаг дарга: Ц.ЖАНЛАВ Анхаарал тавьсанд баярлалаа
Full transcript