Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

шүйхмышөбийытбойызүөроз

No description

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of шүйхмышөбийытбойызүөроз







Шилний ерөнхий шинж
Шилний бүтэц , найрлага
Хими болон физик шинж
Хэрэглээ
Барилгын салбар дахь хэрэглээ
Дүгнэлт
-
МАТЕРИАЛ СУДЛАЛ
I.ID10D532 Д.Тамирцэцэг
Агуулга:
Шилний тухай ойлголт:
Шил нь силикатын нэг төрөл бөгөөд химийн бүрэлдэхүүний хувьд цахиурын исэл ба бусад янз бүрийн металын оксидуудын нэгдлүүдээс тогтсон материал юм. Шил нь аморф бүтэцтэй хатуу тунгалаг, хэврэг шинжтэй. Тодорхой хайлах ба хатуурах темпартургүй аажим хайлж эсвэл хатуурч бэхждэг. Янз бүрийн элементийг төрөл бүрийн оксид, галагенууд, сульфидууд болон металлуудыг хайлуулж хөргөөж боловсруулах замаар шил гаргаж авдаг
Шилний ангилал
Гарал үүслээр нь:
Байгалийн
Аянгын
Галт уулын
Одон орны
Химийн бүрэлдэхүүнээр нь:
Органик
ПС полистирал
Политетилметакрилат
Органик биш силикат
Зориулалт шинж чанараар нь:
Оптик шил
Химийн тэсвэртэй шил
Дулаан тэсвэртэй шил
Ахуйн хэрэглээний шил (Сав суулганы тэсвэртэй)
Мөн шилийг өнгөгүй, өнгөтэй, цул, хагас өнгөлөг гэж ялгана. Өнгөт шилийг өнгө будаг оруулах замаар өнгөгүй шилнээс гаргаж авдаг. Шилний өнгө нь будгийн төрөл, найрлага, шилний хайлуулах температур болон хугацаанаас хамаарна.


Шилийг хэвлэх маягаар ангилах нь: Шилэн бүтээгдэхүүнийг хэвлэх маягаар нь шахмал, үлээсэн, сунгасан, салаалсан, голоос нь шахаж сунгасан гэж ялгадаг.
Гоёл чимэглэлийн хийц маяг төрлөөс хамаарч ангилах нь: Шилэн бүтээгдэхүүний урлаг уран сайхны үнэлэлт нь тэдгээрийг шилэн бүтээгдэхүүндээ хийсэн арга барил, өнгө болон бусад олон шинж тэмдгээс хамаарч гоёл чимэглэлийн олон арга барилыг ялгана. Бүтээгдэхүүнийг боловсруулах явцад халуун байдалд мөн хүйтэн хөрсөн байдалд буюу бэлэн болсон хойно гоёл чимэглэлийг хийж болно.Гоёл чимэглэлийн төрөл нь уг бүтээгдэхүүний зориулалт, түүний хэлбэр, боловсруулалтын арга, химийн найрлага болон бусад онцлогуудаас хамаарна.
Шилний шинж чанар:
-Шилний нягт 2.2-3.0 г/см.куб ба түүнээс дээш болор шилэнд энэ үзүүлэлт нь ихэсхэд шилний гэрлийн хугарал, гялалзалт, талстын гоёмсог үзэмж зэрэг нь сайжирдаг.

-Бат бөх шинж нь шилний найрлагад орсон дараах оксидын хэмжээнээс хамаарна.

-Дулааны шинж нь: шил нь дулааныг маш муу дамжуулдаг, харин дулаан багтаамж, тэлэлт ихтэй материал юм.
Дулаан тэсвэрлэлтээр шилний төрлүүд янз бүр байх бөгөөд
-кварцын шил 1000градус С
-ердийн сав суулганы шил 95градус С
-ситаллын шилэн сав 300-600 градус С байдаг.

-Оптик шинжид шилний тунгалаг шинж, өнгө, гэрлийн хугарал, гэрэл ойлгох ба нэвтрүүлэх зэрэг шинжүүд хамаарагдана. Шил нь өнгөгүй тунгалаг байхаас гадна бүдэгрүүлсэн сүүн өнгөтэй ба янз бүрийн өнгөөр будагдаж гоёмсог өнгө оруулсан байна. Шилэнд туссан гэрлийн хугарал, гэрэл ойлгох ба нэвтрүүлэх чадварын коэффицент зэрэг нь шилний гоо сайхны шинжийг тодорхойлно. Шил нь химийн тэсвэршил маш сайн, ялангуяа ус ба хүчлийн үйлчлэлд их тэсвэртэй харин шүлтэд арай бага тэсвэртэй, зөвхөн хайлуурын хүчилд тэсвэргүй буюу хайлдаг, тиймээс энэ хүчилийг шилэнд хээ зураглал гаргахад хэрэглэдэг.
Үйлдвэрлэл
-Шилний шинж чанарын хамгийн тэргүүлэх шинж чанар нь тунгалаг байгаа эсэх. Цонх хийж, гэрэлтүүлэгт ашиглахад энэ чанар чухал шаардлагатай. Хэвлэх үйл ажиллагаатай холбогдоод ирэхээр шилний зөөлрөх, гулзайх температур гэж маш чухал шинж чанар бай¬даг.
Шилний тунгалаг чанарт түүхий эдийн шинж чанар маш их нөлөөлдөг. Ялангуяа түүхий эд дотор байгаа төмөр, хөнгөн цагааны хольц их хэмжээгээр нөлөөлдөг.
Шилийг хайлуулж таваг үйлдвэрлэх юм уу, эсвэл дурангийн шил, зургийн аппаратад ашиглах уу гэдгээсээ хамаараад тэр шилнүүдийг үйлдвэрлэх технологи нь янз бүр байдаг. Температур, орчин, элс, түүхий эд ямар байхаас шалтгаалаад өөр өөр технологитой.Дурангийн шилийг бол болроос гаргаж авч болдог. Мөн плерит гэдэг бодисоор маш хөнгөн чанарын барилгын зориулалттай шилийг үйлд¬вэрлэж болно. Энэхүү бодисоор органик шил гэдэг туналаг шилнүүдийг хийдэг бөгөөд шилийг унагахад хагарахгүй давуу талтай. Гэхдээ цонхны шил болгож ашиглахад гэрэл нэвтрүүлэхдээ муу. Энэ мэтээр хэрэглэж байгаа бодисоосоо хамаараад өөр өөрийн давуу болон сул талтай байгаа юм.

-Шилийг үйлдвэрлэх гол түүхий эд нь болорт элс, өөхөн цагаан элс, нунтагласан өөхөн цагаан чулуу юм.
Элс, өөхөн цагаан хоёрт төмөр, хром агуулагдсан байвал шар ногоон болон, ногоон өнгөтэй муу шил болдог. Сайн чанарын шил хийхэд эхлээд элс чулуу хоёроо хими,
физик чанарынх нь хувьд сайн цэвэрлэнэ. Элсний болон нунтагласан өөхөн цагааны ширхэг 0.2-0.5 мм-ээс томгүй байх ёстой.

Халуунд тэсвэртэй шил хийхэд борын хүчил холих хэрэгтэй. Харин үйлдвэрт хэрэглэх шилэнд хөнгөн цагааны исэл, хээрийн жонш, шавар /каолие/ холино.
Сайн чанарын шил сав, өнгөт шил, дурангийн шилний найрлаганд сод орвол сайнаас гадна калийн ислийн догшин шүү хийвэл зохино Тусгай зориулалтын шилэнд лити хэмээх эрдэс холивол зохилтой. Шил хийхэд ордог туслах чанарын түүхий эд гэж бий. Мөн дээр нь шилийг тунгалаг, цайвар болгох, будах түүнчлэн биежүүлэх бодис гэж орно
Бусад шилийг бодвол илүү тунгалаг болгох шилэн доторх жижиг хийн бөмбөлгийг арилгах зэрэгт сульфат натри, хлорт натри, догшин шүү, хайлуур жонш холино. Биежүүлэхэд нүүрстөрөгч холино. Өнгөт шил хийхэд кобальт, диф, төмөр, хром, манган, селен, зэс, уран, кадми, хүхэр, хлорт алт зэргийг хольж будагны оронд хэрэглэнэ. Гэрэл ойлгох, цайруулах цагаан шил, бүдэг шил зэргийг хийхэд фосфорт сурьма, цагаан тугалга зэрэг эрдэс холино. Шил үйлдвэрлэхэд түүхий эдээ жижиглэх, тунгаах, хатаах, жин хэмжүүрээр хэмжиж найруулж холих, тээрэмдэх, нэгэн жигд багсармал болгох, чийг болон химийн найрлагыг тодорхойлох, хутган найруулах зэрэг ажил хийнэ. Жор найруулахдаа борын хүчил, шүлт, фтор зэрэг дэгдэмхий бодисын өөрчлөлтийг нарийн тооцох хэрэгтэй.
1.400-1.600 хэмд шилээ хайлан, үүссэн бөмбөлгөн хийг гүйцэт арилах, зарим уусаагүй хэсгийг уусч дуустал чанахад анхаарах хэрэгтэй. Дуран болон болор шил, шилэн кабел, зарим төрлийн өвөрмөц шилийг хийхэд өөр төрлийн аргыг хэрэглэдэг. Хийж буй шилээ жигд тунгалаг болгоход чаналтын явцын хутгалт чухал нөлөө үзүүлдэг. Үүний тулд маш удаан хутгах шаардлага гарна. 1800 хэм халуунд болорт элсийг хайлж бал чулуун хэвэнд цутгахад болор шил болдог. Хайлмал шилийг шахуургийн тусламжтайгаар шахах, үлээх, татаж, сунгаж цувина. Мөн хэвэнд цутгаж олон төрлийн шилэн эдлэл хийнэ. Хийсэн бүтээгдэхүүнээ цочмог хөргөж болдоггүй аж. Яаралгүй хөргөх хэрэгтэй. Цонхны шилийг хэдхэн минутанд шатааж, хөргөж болдог бол дуран болон бусад нарийн зүйлд хэрэглэх шилийг хэдэн сараар шатааж аажим хөргөөдөг байх юм. Шил үйлдвэрлэхэд хатаах ажиллагаа нь чухал. Хэрэв буруу хатаавал хийсэн шил үр дүнгүй болно.
Хагардаггүй бат бөх шилээр галт тэрэг, авто машин, нисэх онгоцны цонхыг шиллэдэг. Шил хийж буй шилээ хөргөхдөө галаа аажмаар багасгах хэрэгтэй.. Тэгэхээр бүтээгдэхүүний өөг халуун, хүйтэн, мөн химийн аргаар засдаг. Өө сэвийг нь галд хайлуулан өнгөлөхийг халуун засалт, огтлох, зүсэх, нүхлэх, зүлгэх, өнгөлөх зэрэг ажлыг тусгай зүлгүүр элс, гуранзаар хийж гүйцэтгэхийг хүйтэн засал гэдэг. Харин шилэн дээр хээ угалз гаргахад фторт устөрөгчийн хий, хайлуур жоншийн хүчил, түүний давс зэргээр “хордуулан” хийдэг гэж байсан. Хайлуур жоншийн сулавтар хүчил, хүхрийн чанга хүчил хоёроор хордуулбал шил байгаагаасаа илүү гялалзсан өнгөтэй болдог энэхүү хүчлээр идүүлж өнгөлөх аргыг химийн аргаар өнгөлөх гэж нэрлэх аж.


ШИЛ
Архитектур болон интерьерт:
Италийн архитектор Carlo Santambrogio болон дизайнер Ennio Arosio нарын бүтээл болох шилэн амины орон сууцны барилга
Full transcript