Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Дархлаа

No description
by

Muujguu Muujii

on 10 December 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Дархлаа

Type 2 Нypersensitivity
Эдийн гэмтэл үүсэх механизм
Тохироогүй цус юүлсний дараа өрнөх урвал
Нярайн цус хайлах өвчин
Аyтоиммун цус багадалт
Арьсны цэврүүтэх өвчин
Миастени ба Lambert Eaton-ны хам шинж
Эдийн гэмтэл үүсэх механизм
Хэт мэдрэгших 2р хэлбэрийн урьвалын үед эд эсийн гадаргуугийн антигентэй холбогдсон эсрэг биетэй хавсарга болон бусад эффектор эсүүд нэгдэж идэвхжсэнээр бай эс гэмтдэг. Өөрийн эд эстэй эсрэг бие холбогдсоноор :
IgG-ийн зарим дэд бүлэг болон IgM антигентэй холбогдсоны дараа хавсаргыг сонгомол замаар идэвхжүүлж мембран довтлогч бүлэг MAC үүсч эсийн осмос задралыг үүсгэнэ. Мөн хавсаргыг идэвхжихэд үүссэн C3а, C5а нь макрофаг болон нейтрофил эсүүдийг хуримтлуулах нөлөө үзүүүлнэ.
ШМЭ, базофил болон бусад үрэвслийн эсүүдийг үрэвслийн голомт руу дайялан идэвхжүүлэх нөлөө үзүүлнэ.
Эсрэг бие үүссэн газарт макрофаг нейтрофил эозинофил NK эсүүд дайчлагдан хуримтлагдана. Нейтрофил макрофагийн гадаргууд IgGийн FcyR илэрдэг учир хавсарга идэвхжээгүй нөхцөлд ч антиген IgGийн дархан бүрдэлтэй холбогдон идэвхждэг.Идэвхжсэн макрофаг нейтрофилийн мөхлөгт агуулагдах идэвхтэй хүчилтөрөгчийн хэт исэл радикал ион фермент зэргийн тусламжтай залгисан антигенийг хайлуулж устгана.
Хавсарга идэвхжихэд чөлөөлөгдсөн С3b iC3b болон C3d эсийн мембрантай холбогдон бай эсийг хучиж залгилтийг идэвхжүүлнэ. Үүний зэрэгцээ IgG опсонины үүргийг гүйцэтгэн бай эсийг хучиж заогиур эсийг идэвхжүүлж залгилтыг эрчимжүүлнэ.
Зарим өвчний үед NK эс эсрэгбиеэр хучигдан эсүүдийн задралыг үүсгэнэ. Үүнд NK эсийн мөхлөгийн экзоцитоз явагдаж бай эсийг гэмтээнэ.
Тохироогүй цус юүлсний
дараах урвал
Тохироогүй бүлгийн цусыг юүлэхэд цусанд агуулагдаж буй эсрэг бие донорын эритроциттэй нэгдэж шууд урвал үүсгэнэ. АВО антигений эсрэг гол төлөв IgM бүтэцтэй эсрэгбие үүсэх бөгөөд эс наалдуулах, хавсарга идэвхжүүлэх, судасны доторх цус хайлах урвалыг үүсгэнэ.
Нярайн цус хайлах өвчин
Энэ эмгэгийн үед (Rh-)эхэд Rh+ ургийн эритроцитэд өвөрмөц анти-Rh IgG үүснэ. Энэ эсрэгбие ихсээр дамжин ургийн эритроциттэй холбогдон тэдгэрийг хайлуулна. Анхны төрөлтөөр хүүхдийн Rh+ эритроцит ихсээр дамжин эхийн цусны эргэлтэнд орсноор ургийн Rh антигенд эхийн дархлааны эсүүд мэдргэгшинэ. Анхны хүүхэд эрүүл төрөх ба хэвийн бойждог. Харин дараа дараагийн жирэмслэлтийн явцад эх дахин Rh+ эритроцитээр мэдрэгшин нярайн цус халах өвчин үүсэх халгаа ихсэнэ.Төрөх үед эхийн анти-Rh эсрэгбие ихсээр дамжин ургийн цусанд орох ба хүүхдийн эритроциттэй холбогдож хавсарга болон макрофагийг идэвхжүүлэх замаар түүнийг хайлуулна. Анхны хүүдэд нь Rh+ төрсөн бол Rh- эхэд нярайн цус хайлах өвчнөөс сэргийлэх зорилгоор антиRhD эсрэгбиеийг тарина.Ингэснээр ургийн Rh+ангинен өвөрмөц эхийн эсрэгбиеийг саатуулан, ургийн Rh антигенд мэдрэгшихээс сэргийлэх боломжтой.
Аутоиммун цус багадалт
Өөрийн эритроцитын антигений эсрэг ауто эсрэгбие үүссэнээр цус хайлах анеми үүснэ.Үүсч буй ауто эсрэгбиеэс хамаарч энэ эмгэгийг 3 хэлбэрт хуваана.
Дулаанд үүсэх ауто эсрэгбие
Энэ эсрэгбие антигентэй 37ын халуунд үйлчлэх бөгөөд голчлон резус системийн Rh RhC RhD антигенйи эсрэг үүснэ. Энэ үед илрэх цус багадалт нь хавсаргын идэвхжлээс бус, макрофагийн залгилт эрчимжсэний улмаас үүсдэг.
Хүйтэнд үйлчлэх ауто эсрэгбие
Энэ эсрэгбие антигентэй 37с бага температурт холбогдох ба ихэвчилэн хавсаргыг холбох чадвараараа илүү IgM бүтэцтэй байна. Захын цусны хэм 37с буурсан нөхцөлд хүйтний эсрэгбие эритроциттэй холбогдож хавсаргыг идэвхжүүлж түүнийг хайлуулна. Энэ урвал хүндэрч хялгасан судасны дотор микротромб үүссэнээс захын эдийн үхжил үүсдэг.
Эмийн үйлчлэлээр үүсэх ауто эсрэгбие
Эмийн бодисын үйлчлэлээр эритроцитын эсрэг хэт мэдрэшших урвал 3 замаар үүсч болно.
Эмийн бодис цусны эстэй холбогдвол түүний эсрэг эсрэгбие нийлэгших ба эритроциттэй нэгдэн хавсарыг идэвхжүүлж эсийг хайлуулна. Энэ нь эмийн олон бэлдмэл хэрэглсний дараа ажиглагдана.
Эмийн бодис эсрэг биеийн дархан бүрдэл эритроцитын мембран дээр холбогдон хавсарга идэвхжсэнээр эритроцитууд хайлна.
Эмийн бодис эсийн мембран дээр суун тэвчлийг алдагдуулснаар эритроцитийн мембраны антигений эсрэг ауто эсрэгбие үүснэ.
Арьсны цэврүүт өвчин
Энэ нь эпидермисиын эсүүдийн десмосомын холбогдсоны бүрэлдэхүүн болох десмоглейн-1,десмоглейн-3ийн эсрэг аутоеэсрэгбие үүссэнээс арьс салст бүрхэвч цэврүүтэх шинж тэмдэгээр илэрдэг эмгэг юм.Ауто эсрэгбие нь эс хоорондын холбоосыг тасалж эпидермесийн бүтцийг эвдэнэ. Ямар ауто эсрэг бие үүссэнээс эмнэлзүй нь өөр өөр байдаг.
Миастени ба Lambert Eaton-ын хам шинж
Миастени Гравис нь булчингийн мембраны ацетилхолины рецепторын эсрэг ауто-эсрэгбие үүссэнээс бүлчин сулрах агшилтгүй болох хам шинжээ илэрдэг эмгэг юм. Ацетилхолины рецептор нь булчингийн хавьтах нейроны төгсгөлд байрлах ба мэдрэлийн төгсгөлөөс ялгарсан ацетилхолины оролцоотой үйл хөдлөлийн сэрэл дамжихад чухал үүрэгтэй. Ауто эсрэгбиеийн үйлчлэлээр мэдрэл булчингийн синапсаар сэрэл дамжилт саатах буюу ацетилхолины рецепторын эндоцитоз явагдан түүний тоо эрс цөөрнө.
Мэдрэлийн цочруулд булчингийн үзүүлэх хариу урвал алдагдаж булчингийн тонус алдагдан сулрал үүсдэг
Lambert Eaton-ын хам шинж нь нейроноос ацетилхолины ялгаралт саатсанаас булчин сулрах хам шинжээр илэрдэг эмгэг юм.Энэ эмгэгийн үед үүссэн аутоэсрэгбие нь эсийн кальцийн сувганцарын бүрдэл эсвэл мэдрэл булчингын синапсын синаптоглин уургийн эсрэг үйлчилнэ.
Анхаарал хандуулсанд баярлалаа!!!
Full transcript