Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Торгууд ястаны хувцас

No description
by

Очироо Пүрвээ

on 26 March 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Торгууд ястаны хувцас

Торгууд ястаны хувцас, гоёл чимэглэл
АА-III О.Пүрэв
XIX-XX зууны зааг үед торгууд хувцас үндэсний уламжлалт хэлбэрээ багагүй хадгалсаар иржээ. Торгууд хувцас, өмсгөл, зүүсгэл нь захчин, дөрвөд, баяд, урианхай ястны хувцастай ерөнхийдөө төстэй боловч бас ялгагдах онцогтой.
Торгууд эрэгтэйчүүдийн өвлийн улиралд өмсөх дээл нь урд гол оёдолдоо өнцөг гаргасан хар өнгийн цалам(Тожоо), нарийн хошмог, эргэдэг захтай. Ташаандаа хар өнгөөр эмжсэн тож дөрвөлжин оноотой, онооныхоо дээд талд хар өнгөөр хийсэн хуруу хирийн өргөнтэй хар өнгийн хоёр хөндлөвчтэй, дөрвөлжин энгэртэй, цагаан хурганы арьсаар бөөлжүүлэн эмжсэн урт ханцуйтай цагаан нэхий дээл(үч) өмсөнө. Зуны улиралд хар өнгийн цаламтай, дээрхийн адил оноотой, хөх, цагаан шаргал, хул өнгөтэй бөс даавуугаар хийсэн тэрлэг (лавшиг) өмсдөг.
Дээл
Малгай
Торгууд эрчүүд халван хэмээх малгай өмсөнө. Өвөл нь ихэвчлэн орой дээрээ сампинтай, цацагтай, өмссөн хүний бүсэлхий хүртэл унжсан урт залаатай, эрүүвчтэй туувь малгай өмсдөг байж. Хүйтний улиралд хүүхдэд хурган дотортой дөрвөлжин малгай өмсгөн түүнийг жатаг хэмээн нэрлэдэг байв.
торгууд зуны дээл
Хэрээн живэр
малгайг настай хүмүүс ихэвчлэн хэрэглэнэ. Энэ малгай нь далаа бүтээсэн өргөн шилэвчтэй, бумал богино саравчтай, орой дээрээ богино улаан цацаг, улаан сүмбэтэй. Ар талдаа хос улаан бүчтэй. Үнэгний бушгаар үсэлсэн халх(хацар), хөх өнгийн эрүүвчтэй. Нийтэд нь хөх өнгөөр гадарласан байдаг. Хэрээн живэр малгайг ойрадын бусад ястнууд өмсдөггүй. Тийм ч учраас ард түмний дунд:
Жатаг малгай
Жатаг малгайг залуучууд өмсөнө. Жатаг нь дөрвөлжин хөх оройтой, орой дээрээ дөрвөн хошуу бүхий улаан тав, сүмбэтэй. Магнай талдаа зулайвч, хэвсэг, чихтэй. Хос улаан залаан дээрээ богино ногоон өнгийн давхар залаатай. Оройн тавны дотор талд хатуулга хийж хавсан, дөрвөн тал нь босоо ширээстэй. Оройн дөрвөн тал нь “Дөрвөн ойрадын холбоо”-г илэрхийлсэн гэж үздэг. Малхайн оройн өнцөгтэй талыг урагш харуулж өмсдөг.
Тоорцог
Торгууд эрэгтэй, эмэгтэйчүүд нийтлэг өмсдөг гоёлын малгайны нэг нь тоорцог юм. Тоорцогийг өвөл зунгүй өмсдөг.
Торгууд эмэгтэйн гоёл
Торгууд эхнэрүүд ханцуйгүй урт цэгдэгийг ёслол хүндэтгэлийн хувцас болгон хэрэглэдэг. Цэгдэгний дотор лавшиг(тэрлэг) өмсөнө. Торгууд эхнэр цэнхэр, хөх,хар, ногоон өнгийн тэрлэг их төлөв өмсдөг. Тэрлэгэндээ хөвөөгөөрөө шүдэн хатгамалтай цагаан зах хадна. Цагаан зах нь анх бүх биеэ бүрхдэг нөмрөг мэт байснаа хожим хэрэглээний байдлаас үүдэж лавшиг, цэгдэгний захыг хиртэхээс хамгаалах болон гоёлын зориулалттай. Цагаан зах нь тэнгэрээс бэрлэж (эмээж) явна гэсэн санаагаар эхнэр хүн биеэ халхалж тэнгэр эцэгт үзүүлэхгүй гэсэн ёсноос үүдэлтэй аж. Ойрад монголчууд цагаан өнгийг ихэд эрхэмлэн хүндэтгэж цагаан гэдгийг эерүүлэн “гялаан” гэж нэрлэдэг билээ.
Торгуудын тоорцог шүр, сувдаар хийсэн үлэмж гоё хээ чимэгтэй, тоорцогны гоёл нь их утга учиртай юм. Тоорцогны урд талд зэндмэнэ хэмээгч өглөг буяныг хураагч хүссэн бүхнийг бүтээгч норво эрдэнийг мөнгөөр үйлдэн хадаж түүний дотор саран нэрт зоосон хээг гоёмсоглон урлана.
Гутал
Торгууд эрэгтэй эмэгтэй хүний гутал (госон) иь монгол овогтны дунд тоохуу /тоокуу/ хэмээн алдаршсан билээ. Тоохуунд эрэгтэй, эмэгтэй, мөн баруун зүүн хөлийнх гэж ялгахгүй. Мөн ятгар госон юм хэмээх булигааран түрийтэй хошоор нь нэлээд өндөр, уланд нь хэд хэдэн эсгий ширж хамгийн гадна талд нь үхрийн шир оёсон гуталөмсөнө. Харин зарим чинээлэг эмэгтэйчүүд олон угалзтай халх гутал өмсдөг байв.
Гоёл чимэглэл
Торгууд эхнэрүүд мөнгөн чимэгтэй суман токиг, өнгийн утас, гуулин чимэгтэй шагайт чөмгөн токиг, шүр, мөнгөн сампин толгойтой токигуудыг хэрэглэнэ. Ерийн үед зөвхөн үсний шигэрмэг хэрэглэнэ. Тэд бас хүзүүндээ мөнгөн гау(гуу) зүүдэг байжээ. Торгууд эрчүүд зүүн чихэндээ хачиган, төдөг, гархин ээмэг, 9 хажтай бэлзэг(бөгж) зүүнэ.
Хэвнэг
Тоорцогны орой, хөвөөнд шүрээр хэлхэж хйисэн өвсөн луу, пүүз хээг танан чимэглэлтэй хослон чимэглэнэ. Тоорцог бөөрөнхий оройтой. Тоорцог нь мяндсан урт улаан цацагтай, хар өнгийн орой, алтлаг шар хоргой бүслүүр, улаан өнгийн хавчаартай. Хөрөнгө бэлтэй хүмүүс тоорцогны чимэглэлийг дан шүрээр гоёмсоглон хийдэг байжээ.
Жатаг малгайг залуучууд өмсөнө. Жатаг нь дөрвөлжин хөх оройтой, орой дээрээ дөрвөн хошуу бүхий улаан тав, сүмбэтэй. Магнай талдаа зулайвч, хэвсэг, чихтэй. Хос улаан залаан дээрээ богино ногоон өнгийн давхар залаатай. Оройн тавны дотор талд хатуулга хийж хавсан, дөрвөн тал нь босоо ширээстэй. Оройн дөрвөн тал нь “Дөрвөн ойрадын холбоо”-г илэрхийлсэн гэж үздэг. Малхайн оройн өнцөгтэй талыг урагш харуулж өмсдөг.
Жатаг малгай
малгайг настай хүмүүс ихэвчлэн хэрэглэнэ. Энэ малгай нь далаа бүтээсэн өргөн шилэвчтэй, бумал богино саравчтай, орой дээрээ богино улаан цацаг, улаан сүмбэтэй. Ар талдаа хос улаан бүчтэй. Үнэгний бушгаар үсэлсэн халх(хацар), хөх өнгийн эрүүвчтэй. Нийтэд нь хөх өнгөөр гадарласан байдаг. Хэрээн живэр малгайг ойрадын бусад ястнууд өмсдөггүй.
Хэрээн живэр
Цэгдэг
Лавшиг
Торгууд эхнэрүүд ханцуйгүй урт цэгдэгийг ёслол хүндэтгэлийн хувцас болгон хэрэглэдэг. Цэгдэгний дотор лавшиг(тэрлэг) өмсөнө. Торгууд эхнэр цэнхэр, хөх, хар, ногоон өнгийн тэрлэг их төлөв өмсдөг.
Тэрлэгэндээ хөвөөгөөрөө шүдэн хатгамалтай цагаан зах хадна. Цагаан зах нь анх бүх биеэ бүрхдэг нөмрөг мэт байснаа хожим хэрэглээний байдлаас үүдэж лавшиг, цэгдэгний захыг хиртэхээс хамгаалах болон гоёлын зориулалттай. Цагаан зах нь тэнгэрээс бэрлэж (эмээж) явна гэсэн санаагаар эхнэр хүн биеэ халхалж тэнгэр эцэгт үзүүлэхгүй гэсэн ёсноос үүдэлтэй аж. Ойрад монголчууд цагаан өнгийг ихэд эрхэмлэн хүндэтгэж цагаан гэдгийг эерүүлэн “гялаан” гэж нэрлэдэг.
Торгууд тэрлэг
Торгууд авгай цэнхэр, хөх, хар, ногоон өнгийн тэрлэг өмсөнө.Тэрлэг нь задгай цагаан захтай байна.
Нарийн ханцуйтай цээж бэлхүүсээрээ бие барьсан байдгаараа бусад ястнаас ялгаатай. Энгэр нурамыг улаан хоргойгоор хөвөөлж солонгын өнгөтэй туузаар тоноглоно. Хормой нь эмжээргүй байна.
Үсний шигэрмэг
Торгууд эрэгтэй эмэгтэй хүний гутал (госон) иь монгол овогтны дунд тоохуу /тоокуу/ хэмээн алдаршсан билээ. Тоохуунд эрэгтэй, эмэгтэй, мөн баруун зүүн хөлийнх гэж ялгахгүй. Мөн ятгар госон юм хэмээх булигааран түрийтэй хошоор нь нэлээд өндөр, уланд нь хэд хэдэн эсгий ширж хамгийн гадна талд нь үхрийн шир оёсон гуталөмсөнө. Харин зарим чинээлэг эмэгтэйчүүд олон угалзтай халх гутал өмсдөг байв
Гутал
Full transcript