Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Copy of Улс төрийн шинжлэх ухааны анхны уг сурвалж боол эзэмшлийн ёс

No description
by

Bilguun Beegi

on 14 December 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Улс төрийн шинжлэх ухааны анхны уг сурвалж боол эзэмшлийн ёс

Улс төрийн философи
Олон зууны туршид хүмүүс "Улс төр гэж юу болох" түүний агуулга мөн чанарыг тайлбарлахыг оролдож ирсэн.
Одоогоос 3500-аад жилийн тэртээ Эртний Энэтхэг, Хятад, Грек, Ром, Египет зэрэг анхны төр улс үүссэн орнуудад улс төрийн талаарх төсөөллүүд бий болсон байна.
Анх философийн салбараас зуун зууныг дамжин хөгжиж, XIX зууны II хагасаас судалгааны аргууд бий болж, социологийн шинжлэх ухааны ерөнхий ололт дэвшилттэй холбоотойгоор улс төрийн мэдлэг институтжиж бие даасан тусгаар шинжлэх ухаан болох нөхцөл бүрдсэн.
Сэтгэлгээний түүхийн үүрэг, ач холбогдол:
1. Улс төрийн сургаалийн түүх бол хүрөлхтөний улс төрийн сэтгэлгээ, орчин уеийн улс төрийн шинжлэх ухааны үүсэж хөгжиж ирсэн түүх мөн. Түүнд улс төрийн сургаалийн түүхэн ололт, амжилт, туршлага, алдаа ба дутагдал, сургамж сануулгын аль нь ч агуулагдаж байгаа. Тиймээс улс төрийн сургаалийн түүхийг судлан эзэмших нь орчин үеийн улс төрийн сэтгэлгээ, улс төрийн шинжлэх ухааны цаашдын хөгжлийн нэг чухалэх үндэс болно.
2. Улс төрийн сэтгэлгээний түүхийг судлах нь улс төрийн сэтгэлгээний соёл эзэмших, мэдлэг чадвар нэмэх эх булаг болно.
Улс төрийн сэтгэлгээний түүхийн судлагдахуун:
Аливаа шинжлэх ухаан өөрийн тодорхой судлах зүйл буюу судлагдахуунтай байдаг. Шинжлэх ухааны зорилго нь судлагдахуун болгож шинжилж буй зүйл үзэгдлийнхээ мөн чанар, зүй тогтлыг танин мэдэж илрүүлэх явдал юм.
Улс төрийн сэтгэлгээний түүх бол засаглал, улс төрийн бодлого, төр, ардчилал, эрх чөлөө ба дарангуйлал зэрэг улс төрийн түүхэн томоохон үзэгдлүүдийн тухай онол, сургаал, номлол, үзэл суртлын хэлбэртэйгээр боловсрогдсон үзэл санаа, мэдлэгийн үүсэл, хөгжлийн түүх, зүй тогтол, утга агуулгыг өөрийн судлагдахуун болгож авч үздэг.

Ном зүй
- Гомбосүрэн.Ц., Цанжид.А. Улс төрийн шинжлэх ухааны үндэс. УБ., 1992
- МУИС. Улс төрийн шинжлэх ухаан. УБ., 2014
- Ганбаатар.Х. Дундад зууны үеийн Өрнөдийн улс төрийн сэтгэлгээний түүх. УБ., 2009
- Бүрэн-Өлзий.И., Ганболд.И. Нийгмийн ухааны тайлбар толь. УБ., 2011
- Жамбал.А. Улс төрийн сургаалийн түүх. УБ., 2000 I боть
- ШУТИС. Улс төр судлал. УБ., 2011
- https://www.google.mn/?gfe_rd=cr&ei=WlD4VfDkA9fQ-AOX_bzoDQ&gws_rd=ssl
Шинжлэх ухаан ("Мэдлэг" гэсэн утгатай, Scientia гэсэн латин үгнээс үүсэлтэй) гэдэг нь шинжлэх ухааны судалгааны арга дээр тулгуурласан мэдлэгийн цогц, өөрөөр хэлбэл судалгааны үр дүнгээр гарган авсан, зохион байгуулалтанд оруулсан мэдлэг юм.
Аливаа шинжлэх ухаан бие даасан байх ёстой. Түүний шинжүүд:
1. Түүхэн замнал
2. Судлах зүйл
3. Ойлголт ухагдахуун
4. Онол
5. Судалгааны арга
6. Бүтэц
7. Үүрэг
8. Шийдвэрлэх асуудал
9. Үйлчлэх хүрээ
зэрэг ойлголтууд багтана.
Улс төрийн шинжлэх ухаан (political science) нь улс төрийн засаглал болон удирдлага улс төрийн харилцаа хийгээд үйл явцын хөгжлийн зүй тогтол, тэрчлэн улс төрийн систем, институтын үйл ажиллагаа, хүний улс төрийн үйл байдал ба үйл ажиллагааны тухай шинжлэх ухаан юм.
Улс төрийн шинжлэх ухаан нь:
1. Улс төрийн онол
2. Төрийн институтын онол
3. Улс төрийн оролцоо болон иргэдийн дарамт шахалтын онол
4. Олон улсын харилцааны онол
гэсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсгээр өөрийн судлах зүйлийн хүрээг тодорхойлдог.
Анхаарал хандуулсанд баярллаа
Улс төрийн сэтгэлгээний түүх нь тухайн үеийн ард түмэн, түүний дотроос төрж гарсан сэтгэгчдын зүгээс улс төрийн бодлого, төр, засаглал, нийгмийн анги, бүлгүүдийн эрх ашиг, эрх, эрх чөлөө, шударга ёс, ардчилал, дарангуйлал, хууль цааз, улс орнуудын хоорондын харилцаа, дайн ба энх зэрэг улс төрийн үзэгдлүүдийг ухааран ойлгох, танин мэдэх талаар гаргасан оролдлого, чармайлтын үр дүн болж бүрэлдэж боловсрогдсон мэдлэг, үзэл санаа, сургаал номлолыг өөрийн сэтгэхүйн түвшинд авч үзэн тайлбар дүгнэлтүүдийг агуулсан ойлголт юм.
Улс төрийн сэтгэлгээний түүхэн үечлэл
Францын түүхчид дэлхийн түгээмэл түүхийг:
1. Эртний үе
2. Дундад зууны үе
3. Дахин сэргэлтийн үе
4. Шинэ үе / XYII-XYIII, XIX / гэж авч үзсэнийг хожмын үеийн судлаачид уламжлан авч XIX зууныг шинэ үед оруулаад
5. Нэн шинэ үе / XX / зууныг хэмээн тус тус нэрэлсэн байна.
Улс төрийн сэтгэлгээний хөгжлийн түүхэн үе шат
1. Эртний дорно дахины улс төрийн сургаалиуд ( Египет, Иран, энэтхэг, Хятад, Вавилон)
2. Эртний Грек, Римийн улс төрийн сургаалиуд
3. Дундад зууны үеийн улс төрийн сургаалиуд
4. Сэргэн мандалтын үеийн улс төрийн сургаалиуд
5.Шинэ цагийн улс төрийн номлол сургаалиуд

3. Улс төрийн сэтгэлгээний түүх бол өнгөрснөө үнэн зөв ухааран ойлгох, түүхэн ухамсар сууж төлөвшихөд асар их нөлөөтэй.
4. Улс төрийн сэтгэлгээний түүх ут-ын үзэгдэл, үйл явцыг хүнлэг энэрэнгүй үзэл, ардчилал, шударга ёс, хууль, эрх зүйн тэгш байдал зэрэг түгээмэл үнэт чанарын үүднээс үнэлж цэгнэх үнэлэмжийн үүрэг гүйцэтгэнэ.
5.Улс төрийн сэтгэлгээний түүх хүнийг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх, улс төрийн ухамсар, соёл суулгаж төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой.
Б.Галсан
ЭЗ-н тэнхимийн багш
Full transcript