Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Төрийн албан хаагчийн хувцаслалт, имидж бүрдүүлэлт

No description

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Төрийн албан хаагчийн хувцаслалт, имидж бүрдүүлэлт

Хувцаслах соёл
Хамгийн соёлтой ухаалаг хэрэглээ, зөв боловсон хувцаслах гэдэг нь өөрийн хүрээний хүмүүсийн түвшинд тааруулан, ажил мэргэжил, нөхцөл байдал болон биеийн онцлогтоо тохируулан, материаллаг бололцооноосоо дээгүүр ч биш, доогуур ч биш, хэрэгцээнээс илүү хээнцэрлэлгүй мөн хэтрүүлэлгүй, цог жавхлантайгаар зохицуулан цэвэр хувцаслахыг хэлнэ.
Хүний өмссөн хувцсаар нь тухайн хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, соёл боловсрол, зэрэг зиндаа, үзэл бодол, таашаал, мэдрэмж, үнэт зүйлд хандах хандлага, ааш араншин мөн бэл бэлчинг тодорхойлж болно.
Ажил хэргийн ертөнцөд ажлын байр болон албан тушаалын төлөө тэмцэл мөнхөд үргэлжилж байдаг. Мэдээж энэ тэмцэлд хамгийн санаачлагатай, ажил хэрэгч нь, өндөр мэдлэг боловсролтой нь, бас хамгийн сайхан хувцасладаг нь ялна. Ажил хэрэгт амжилт олох, эсвэл бүтэлгүйтэхэд хувцас гол хүчин зүйлийн нэг байдгийг ямагт санах хэрэгтэй.
Гадаадын улс орнуудын компаниуд нь өөрсдийн ажилчдын хувцаслалтад маш ихээр анхаарал хандуулан бүр хувцас солих, хадгалах өрөө зэргээр хангадаг байна. Учир нь бүх ажилчдын хувцаслалт уг компаний нүүр царайг харуулах хамгийн эхний баримт болно гэж үздэг.
Өнгө сонгох талаар
Хувцаслах, нүүрээ будахдаа өөртөө хамгийн зохимжтой өнгийг сонгож авахад их урлаг, нарийн мэдрэмж шаардагдана. Хаана, ямар үед өмсөх болон зүс царай, янз байдалдаа тохируулан хувцасныхаа өнгийг зөв сонгох ур ухаанд суралцсанаар сэтгэл санаа өөдрөг, дур булаам, жавхаалаг харагдаж ажил хэрэг, имиджид шууд нөлөөлнө.
Улаан, улбар шар, шар ногоон, хөх, цэнхэр, нил гэсэн үндсэн долоон өнгө байдаг. Эхний гурван өнгө нь нарны өнгөтэй учир “дулаан” үлдсэн дөрвийг “хүйтэн” өнгө гэдэг. Мөн оролцсон өнгө, туяанаас шалтгаалан аливаа өнгө “дулаан” эсвэл “хүйтэн” өнгө болон хувирдаг.
Төрийн албан хаагчийн хувцаслалт, имидж бүрдүүлэлт
Хүмүүсийн тодорхой хүрээ, хэсэг бүлэг бүр өөр өөрийн онцлогтой “хувцаслах хууль”-тай байдаг. Аливаа хүн хувийн ба албан шугамаар ямар нэгэн тодорхой хүрээнд нэвтэрч байр сууриа эзлэхэд хувцаслалт, гадаад төрх нь маш их үүрэг гүйцэтгэнэ.
Хүн хөлөөс толгой хүртлээ хоорондоо зохицон уусах 2-3 өнгөнд багтаан сонгож хувцаславал таашаал, мэдрэмж сайн гэж тооцож болно.

Хослуулан өмсөхөд зохицдог өнгөөс дурьдвал:

Хар – цагаан, улаан, ногоон, нимбэгэн шар, улбар, хөх ягаан болон цайвар, завсрын өнгүүд гэх мэт.

Хөх – цагаан, саарал, улаан, цэнхэр, нимбэгэн шар, нил ягаан г.м

Шар – хүрэн, улаан хүрэн, ногоон цайвар хөх г.м

Саарал – шунхан улаан, хөх, хар, улаан, ногоон, нил өнгөний хувилбарууд г.м болно.
Ажил хэрэгч эрэгтэйн хувцас

Ямар өнгө, загвар, материалаар хийсэн зэргээс шалтгаалан хэзээ, хаана өмсөхөө эхэлж сайн бодох хэрэгтэй. Загварын хувьд өөрийн биеийн онцлог, нас намба, албан тушаал, зиндаагаа харгалзан сонгоно. Ямар ч эрэгтэй хүн эмэгтэйчүүдийн адил гадаад төрх, дутагдалтай хэсгээ нууж, нөхөж хувцаслаж сурах хэрэгтэй.
Костюмыг өдөр тутам ажилдаа өмсөхөөр сонгохдоо бөх, хамгийн эвтэйхэн, холимог ноосон даавуугаар хийсэн, цэвэрлэхэд амархан, индүүдлэг сайн авдаг байх хэрэгтэй. Зун болон хавар, намрын дулаан цагт өмсөх бол хөнгөн, нимгэн хөвөн даавуун костюмыг сонгоно. Нарийн ноосон костюмыг зун ч өмсөж болно. Өвөл өмсөх бол зузаан, ноосон даавуун болон бүдүүн нэхээстэй даавуун костюм тохиромжтой. Томилолтоор юм уу аялалд авч явах костюм нь хүнд, зузаан биш, цэвэрлэхэд хялбар, цахилгаанждаггүй материаллаар хийсэн, амархан үрчийдэггүй, индүүдлэг, хэвээ алддаггүй байвал сайн.
Пиджакны урт богиныг цээжнийхээ өндөр, намтай харьцуулан тохируулж сонгоно.
Мөрөнд яг таарч буй эсэхийг шалгана. Таараагүй, бариу эсвэл том байвал өмсөхөд эвгүй, зах хавиараа хуйлран үрчийж харагдана.
Суга доогуур үрчлээс гарч байвал таараагүйн шинж юм.
Алхаад үзэхэд оймс харагдахгүй байвал өмдний урт таарч байна гэж үзэж болно.
Шуумгийг нь эргүүлсэн загвартай өмд бол нугалаасны өргөн нь нурууны өндөр намаас үл шалтгаалан 3-4,5 см байх ёстой.
Хоёр товчтой хүрэмний дээд товч, гурван товчтой хүрэмний дунд товч таны хүйснээс бага зэрэг дээгүүр таарах ёстой.
“Босс загварын” гэж нэрлэдэг европ маягийн хоёр эгнээ товчтой костюмын дээд талын точийг товчлохгүй. Харин сонгодог загварын америк маягийн нэг эгнээ товчтой костюмын хамгийн доод товчийг товчлохгүй. Харин хооллохоор суух, театрын суудалд болон албан бус бүхий л үед товчоо тайлан задгайлж болно.
Цамцны ханцуй 1см цухуйсан байх ёстой.
Албан хувцаслалт ямар байх ёстой вэ?
1. Биеийн хэмжээнд таарсан байх
2. Үрчгэргүй, нямбай индүүдлэгтэй байх
3. Өнгөний сонголт зөв байх
4. Ил задгай биш даруу загвартай байх
5. Үнэт эдлэл гоёл чимэглэлээс татгалзах
6. Цэвэрхэн хир толбогүй байх
Албан ёсны байдалд пиджакаа заавал бүрэн товчилно. Үүнд:
* ёслолын ажиллагаа, уулзалт, хурал зөвлөгөөнд оролцож байх,
* илтгэл тавих, үг хэлж байх,
* тэргүүлэгчдийн ширээний ард сууж байх,
* зоогийн газрын ширээний ард суугаад хооллож байхаас бусад үед,
* театр, киноны зааланд орох,
* танихгүй хүмүүс рүү ойртох үед,
* хослон бүжиглэх,
* эмгэнэл илэрхийлэх зэрэг тохиолдолд пиджакаа товчилно.
Костюмыг өөртөө тааруулж шилж авахдаа дараах зүйлсийг анхаарвал зохино:
Эрэгтэй хүний хувьд ажил хэргийн үед хамгийн тохиромжтой хувцас нь костюм юм.
Зангианы өргөн, хүрэмний захын өргөн хоёр ижил хэмжээтэй байх ёстой.
Суухад хөл ил гарахааргүй урт оймс сонгож өмсөөрэй.
Зангиа ямагт цамцнаас бараан өнгөтэй байх ёстой.
Хүрэмний урт өмдний цахилгааныг далдлахаар байх ёстой.
Зангианы урт өмдний манжетанд дөнгөж хүрж байхаар эсвэл арай богино байх хэрэгтэй.
Ажил хэрэгч эмэгтэйн хувцас
Ажилдаа өмсөх хувцсаа сонгохдоо эрхэлдэг ажил, мэргэжилд тохиромжтой, нөхцөл байдалд таарамжтай эсэх, мөн өөрийн хэрэгцээ хүсэл сонирхолд нийцэх үгүйг бодохоос гадна биеийнхээ хэлбэр галбир, нурууны хэмжээ, харьцаанд зохих уу гэдгийг зайлшгүй тооцож байх хэрэгтэй.

Биеийн хэлбэрийг зөв тодорхойлохын тулд усны хувцас өмсөж толины өмнө хөл нүцгэн зогсоод толинд туссан дүрсийг сайтар ажиглана. Биеийн тарган туранхайг үл харгалзан аль хэсэг өргөн том харагдаж буйг юуны өмнө тогтооно. Хувцасны загвар зохион бүтээгчид хүний биеийг үндсэн дөрвөн янзын хэлбэрт хувааж үздэг.
Биеийнхээ хэлбэрт тохируулж хувцсаа сонгох
Алим буюу V хэлбэр (доошоо харсан гурвалжин хэлбэр) Алиман биеийн галбиртай бүсгүйчүүд ташаатайгаа харьцуулбал өргөн мөртэй байдаг. Мөн тэд гуя болон хөл хэсгээрээ нарийхан байх нь элбэг. Эсрэгээрээ цээж хэсэг нь биеийн бусад хэсэгтэй харьцуулахад хамаагүй том харагддаг. Биеийн өөхний дийлэнх хэсэг нь цээж, хэвлий, толгой хэсэгт байдаг байна. Хувцаслахдаа мөр хэсэгтээ анхаарал хандуулахаас илүү гуя хэсэг чинь нарийхан болохоор тэр хэсэгтээ анхаарал тавих нь чухал. Цамцны чинь зах V хэлбэрийн байвал зүгээр, эсвэл хүзүүний зүүлтээрээ V хэлбэр үүсгэснээр таны өргөн мөрийг нарийхан харагдуулна. Дээд хэсгээрээ бараан, доогуураа өнгөлөг хувцас сонговол мөн биеийн галбирыг мэдэгдүүлэхгүй. Бариу өмд, эсвэл юбка өмсөх нь таазыг чинь өргөн харагдуулна.


Гадил буюу шулуун хэлбэр (тэгш өнцөгт хэлбэр) Ийм галбиртай эмэгтэйчүүдийн бэлхүүс нь гуя болон цээжний тойрогтой харьцуулахад том байдаг. Биеийн өөх ерөнхийдөө жигд тархсан байдаг болохоор шугаман буюу шулуун биеийн галбиртай харагдуулдаг. Бэлхүүс хэсэгтээ анхаарал өгөхөөс зайлсхий. Аль болох биеийн галбир харагдуулсан хувцас өмс. Юу вэ гэхээр биеийн дээд болон доод хэсгээ тодотгож өгсөн хувцас сонгох нь зөв юм. Бэлхүүс хэсгээ тодотгож өгөхийн тулд бүс зүүх нь хамгийн зөв сонголт. Мөн гутал чинь анхаарал татахуйц байвал нарийхан хөлийг чинь тодруулж өгнө шүү. Бага зэрэг сул, өргөн өмд сонгох хэрэгтэй.
Лийр буюу А хэлбэр (дээшээ харсан гурвалжин хэлбэр) Өгзөг болон гуя хэсэг нь цээжний тойрогтой харьцуулахад хамаагүй том байдаг. Биеийн өөхний ихэнх хэсэг нь гуя, өгзөг, ташаанд хуримтлагддаг ба цаашлаад ийм галбиртай хүн таргаллаа гэхэд хэвлий болон бэлхүүс хэсгээрээ илүү таргалдаг байна. Мэдээж биенийхээ дээд хэсэгт анхаарал өгөх хэрэгтэй. Цээж жижигтэй, мөргүй эмэгтэйчүүдийн хувьд ороолт эсвэл том захтай цамц өмсөх нь биеийн харьцааг чинь тэнцвэржүүлж өгнө. Цаашлаад мөртэй цамц, хүрэм сонгохоос гадна уртын хувьд хэт богино эсвэл өгзгийг чинь давахаар урттай байх хэрэгтэй. Зарим аксессуар хэрэглэл зүүж цээж хэсгээ том харагдуулж болно. Дээгүүрээ аль болох өнгөлөг, доогуураа бараан хувцас өмсөөрэй.
Элсэн цаг буюу Х хэлбэр (дээшээ, доошоо харсан хоёр гурвалжин хэлбэр) Тааз болон цээжний тойргийн урт бараг ойролцоо ба бэлхүүс хэсгээрээ илүү нарийхан байдаг. Биеийн өөх бэлхүүснээс доош болон дээш хэсэгт илүү их байдаг ба ийм галбиртай хүмүүс гар, цээж, гуя, өгзөг томтой хүмүүс байдаг байна. Мэдээж хамгийн гоё биеийн галбир ч гэсэн тааз болон цээжний хэмжээгээ адилхан харагдуулах нь чухал. Хамгийн түрүүнд сонгох хувцас бол бүс. Чиний бэлхүүсийг тодотгож өгөх учраас биеийн галбир гайхалтай харагдана. Өвдөг шүргэсэн даашинз болон юбка чиний биеийн галбирыг мөн тодруулна. Мөн бариу хүрэм, цамц, цаашлаад бариу жинс өмсөж болох юм. Мөн босоо судалтай хувцас өмсвөл таныг илүү нарийхан гуалиг, хэт том биетэй харагдуулахгүй байх болно.
Ажил хэрэгч эмэгтэйчүүд хослол өмсөх бөгөөд цээжин биеийн 1/3 –ээс илүү хэсгийг ил гаргахгүй. Үүнд: энгэр нь эгэмний хонхороос 30-40 мм-ээс илүү задгай, гүн ухлаадастай байж болохгүй ба мөр, суга ил гарсан хувцас өмсдөггүй байна. Өөрөөр хэлбэл богино ханцуйтай цамцны ханцуй булчин, тохой орчмоос богино байж болохгүй. Хормойн урт тахим орчим буюу түүнээс доош, дээш 10 мм урт, богино байж болно.
Мини эсвэл шагай хүрсэн урт хормойтой юбкаг ажил хэргийн үед өмсөхөд тохиромжгүй. Ажил хэрэгч бүсгүй албан ёсны байдалд 3-6 см өндөр өсгийтэй хар, хүрэн болон бараан өнгийн гутал өмсөх нь хамгийн зохимжтой. Ажилдаа болон албан ёсны арга хэмжээнд заавал урт оймс эсвэл колготк өмсөх ёстой.
Цүнх бол эмэгтэй хүний хувьд хамгийн чухал хэрэгцээтэй зүйл байдаг. Цүнх, гутал, бүсний өнгө болон материал ойролцоо байх нь хамгийн шилдэг бөгөөд дэгжин зохицол байдаг. Эмэгтэй хүн хурал, цуглаан, хүндэтгэл ёслолын ажиллагаанд цүнхгүй байх нь өөртөө итгэлтэй ажил хэрэгч байдлыг илтгэдэг тал бий. Дашрамд сануулахад эмэгтэй хүн шаардлагатай үед эрчүүдээс ямар ч туслалцаа авч болох боловч цүнхээ бариулж явах нь тун зохимжгүй явдал юм.
Эмэгтэй хүний хувцсыг өнгө, загварын хувьд олон хувилбартай, сонголт арвин болгоход зах, бүс, энгэрийн чимэг зэрэг нэмэлт хэрэгсэл, ялангуяа алчуур их үүрэг гүйцэтгэдэг.
Ажил хэрэгч эмэгтэйн гоо засал
Ажил хэрэгч хүн өдөр тутам болон ажилдаа хэзээ ч гоёлын заслаар засаж буддаггүй. Энэ нь бас л тухайн хүний соёл, боловсрол, гоо сайхны мэдрэмж, таашаалтай холбоотой асуудал юм. Өдөр тутмын буюу энгийн будалтад завсрын бүдэг өнгө хамгийн зохимжтой бөгөөд будсан нь огт анзаарагдахгүй байвал хамгийн зөв будалт болно. Үүний зэрэгцээ гоо сайхан харагдахад зөвхөн гоо засал биш зөв хооллох, зөв амрах гэх мэт боловсон аж төрөх явдал хамгийн их нөлөөтэй гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.
Хэрэглээний соёлын дагуу энгийн гоо заслын хамгийн зөв журам, дараалал нь:
Үсээ янзална.
Өдөр тутам болон ажилдаа өөрийн онцлог болон эрхэлдэг ажилдаа зохицуулан үсээ засч, янзалж сурах нь зөвхөн гоо сайханд төдийгүй имидж буюу дүр төрхөө бүрдүүлэн бусдын итгэлийг хүлээж ажил хэргээ сайн явуулахад их нөлөөлнө. Ажил хэрэгч эмэгтэйн үс хэт богино эсвэл хэт урт байх нь тохиромжгүй. Ууц нуруугаар шүргэсэн урт үстэй эмэгтэй сайхан харагдах боловч арчлах янзлах нь төвөгтэй, цаг их зарцуулдаг байна. Дунд зэргийн урттай үсийг хамгийн зохимжтой гэж үздэг.
Хумсаа засч янзалж будна.
Нүүрээ засч будна.
Нүүр будалт нь нүүрэнд буй өө сэвийг далдалж, хүний хувийн онцлог гоо үзэсгэлэнг тодруулж өгөх зорилготой.
Сүрчиг түрхэнэ.
Сайхан үнэр ямагт сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Цэвэр боловсон хувцас, эелдэг сайхан инээмсэглэлд үнэртэн буюу сүрчиг чимэг болно.
Ажил хэрэгч хүнд хоёрхон өнгө л байх ёстой. Хамгийн дээд тал нь гурван өнгө.Гэхдээ гуравдагч өнгө нь 15 хувиас хэтэрч болохгүй. Өөрөөр хэлбэл, зонхилох өнгөнөөс илүү байх ёсгүй. Олон өнгийн хувцас хольж өмсөх нь тийм ч зохимжтой харагддаггүй. Материалын хувьд мэдээж сайн, үнэтэй байвал сайн . Хамгийн гол нь биед тохирсон байх ёстой. Хувцасны загвар бас их чухал. Дээр нь үсний арчилгаа, нүүрний будалт их чухал. Хэрэв таны имидж алдагдсан, хэтэрхий тод өнгийн хувцас өмссөн, нүүрээ зохимжгүй будсан байвал таны ажил хэрэгт сөргөөр нөлөөлнө.
Стиль, имиджийн хамгийн гол чанар бол үнэтэй харагдах. Үнэтэй харагдана гэдэг нь учиргүй үнэтэй хувцас өмс гэсэн үг биш юм. Чиний үс бүх зүйл чинь цэвэр, цэмцгэр харагдах ёстой. Үс чинь гоё, нүүр чинь гоё, хувцаслалт чинь өөрт чинь тохирсон байх ёстой. Бүх юм чинь гоё сайхан байх хэрэгтэй
Таны имидж- таны ирээдүй

-Таны хувцаслалт хэн болохыг тань бусдад мэдээллэдэг
Хумсыг өөрийнх нь хэлбэр, хурууныхаа хэлбэрт зохицуулан засах хэрэгтэй. Хумсаа будахдаа уруулын будаг, хувцас, мөн бөгжний шигтгээ-чулууны өнгөтэй зохицуулан будгаа сонгох нь зүйтэй. Ажил хэрэгч бүсгүй хүн та хумсаа даруу, бүдэг өнгөөр будах нь зохимжтой байдаг. Хумсны будгийг 3 хоног тутам заавал арилгаж, хуурсан холцорсон байвал засч, сэргээж байх нь зүйтэй.
Full transcript