Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Хувь хүний санхүүгийн төлөвлөлт хийх арга зүй

No description
by

Bgbd Bold

on 17 March 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Хувь хүний санхүүгийн төлөвлөлт хийх арга зүй

Судлах болсон үндэслэл:

Манай Монгол улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжээд 20 гаруй жил болж байгаа ч хүмүүсийн сэтгэлгээнд хуучин нийгмийн тогтолцооны үлдэгдэл байсаар байна. Энэ нь хувийн санхүүгийн төлөвлөгөөг хийдэггүй, хийсэн нь мөрддөггүй, хувийн санхүүгийн төлөвлөгөө хийх арга барил эзэмшээгүй, амьдрал нь тэр бүр төлөвлөгөөгүй урсгалаар явдаг байдал түгээмэл ажиглагддаг. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоогоор олон зуун жил хөгжиж байгаа орнуудад ч хувь хүний санхүүгийн боловсролыг дээшлүүлэх асуудал өнөөдөр ч гүнзгийрсээр байгаа бөгөөд энэ асуудал нийгэм хөгжихийн хэрээр улам чухлаар тавигдах болсон. Иймд энэ талаар илүү өргөн хүрээнд судалж авч үзэхээр болсон.


6 ам бүлтэй өрхийн төсвийн тооцоолол
Б.Болд Баянзүрх дүүргийн 21-р хороонд гэрт амьдардаг. Эхнэр болон 4-14 насны 4 хүүхдийн хамт амьдардаг.
Судалгааны зорилго
Хувь хүний санхүүгийн төлөвлөлт нь баялгийг зөв байршуулан иргэн бүрийг санхүүгийн томоохон бэрхшээлүүдийг тойрч гарахад тусладаг гэдгийг энэхүү илтгэлийнхээ хүрээнд оюутнууддаа ойлгуулах зорилготой. Мөнгө олохоосоо илүү үрэхэд ухаалаг хандах хэрэгтэй гэдэг. Тэгвэл та орлогоо ухаалаг зарцуулж чаддаг уу. “Тийм” гэж 100 хувь итгэлтэй хариулах хүн цөөн л байгаа болов уу.
Хувь хүний санхүүгийн төлөвлөлт, түүний ач холбогдол:


Хүмүүсийн сайн сайхан амьдралын нөхцөлийг хангах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад шаардлагатай мөнгөн хөрөнгийн урсгалыг удирдахтай холбоотой асуудлыг судалдаг санхүүгийн нэг салбарыг
хувь хүний санхүү
гэнэ.

Хувь хүний санхүүгийн үндсэн ойлголтуудын нэг нь хувийн санхүүгийн төлөвлөлт болдог бөгөөд хувийн эдийн засгийн хэрэгцээгээ бүрэн хангахын тулд мөнгөн хөрөнгийг удирдах үйл явцыг
хувийн санхүүгийн төлөвлөлт
гэдэг.

Өнөөгийн санхүүгийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэж, ирээдүйн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүгийн хэрэгцээг тодорхойлон гаргасан албан ёсны мэдээллийг
санхүүгийн төлөвлөгөө
гэнэ.

Хувь хүний санхүүг судалснаар бид:
• Санхүүгийн нөөцийг олж авах, ашиглах, эрсдэлээс хамгаалах явцад ашигтай ажиллах боломжийг нэмэгдүүлнэ.
• Их хэмжээний зээл авах, дампуурах, санхүүгийн хувьд бусдын хараат болох зэрэг санхүүгийн хүндрэлд орохоос сэргийлэх хяналтыг өндөржүүлнэ.
• Сайн төлөвлөгдсөн, үр дүнтэй санхүүгийн шийдвэр гаргалт нь хувийн харилцаа холбоог өргөжүүлнэ.
• Ирээдүйгээ харж, зардлаа зөв тооцоолон хувийн эдийн засгийн зорилгодоо хүрснээр санхүүгийн талаар санаа зовоосон асуудлуудаас хол байж чадна.

Санхүүгийн төлөвлөлт хийх 6 үе шат
1. Үйл ажиллагааныхаа цар хүрээг тодорхойлох
2. Мэдээлэл цуглуулах ба зорилгоо тодорхойлох
3. Мэдээллийг шинжлэх дүгнэх
4. Шийдвэр гаргаж төлөвлөгөө боловсруулах
5. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх
6. Хянах

Хувь хүний санхүүгийн төлөвлөлт хийх арга зүй
Thank you!
Б.Дэлгэрмаа
Э.Мандухай
Б.Энхзул

Оюунцэцэг.Д Хувь хүний санхүү ///. УБ., (2011), 2-р хуудас
Оюунцэцэг.Д Хувь хүний санхүү ///. УБ., (2011), 4-р хуудас
Өсөх өрх программ
Өсөх өрх программ
Avialable from: http://www.slideshare.net/jbegzsuren/ss-10837985
Орлого
Зарлага
11.568.935
20.003.933
Зөрүү
8.434.988
Өрхийн тэргүүн нь хотын нийтийн төв номын сан буюу төсөвт байгууллагад ажиллаж хөдөлмөрийн хөлсөндөө татвар төлөгчдөөс 5683240 төгрөгийн цалин амралт, шагналт цалинг гар дээрээ авсан. Монгол улсын нийгмийн халамж, хүний хөгжлийн сангийн хууль журмын дагуу гэр бүлд нь 1632000 төгрөг бэлнээр орж ирсэн. Эхнэр нь 3316166 төгрөгийг хуримтлуулж банкны хадгаламж, картын хүүнд 900209 төгрөг төлөгдөж, хүүхдүүдэд нь 82320 төгрөг бэлгээр ирсэн байна.
Орлого
Зарлага
- 1.987.880 төгрөгөөр бараа эд зүйлс
-1.687.390 төгрөгөөр хүнсний бараа
-519670 төгрөгийг автобус унаа, цахилгаан эрчим хүч, банк, хими цэвэрлэгээ, хог ачилтын хөлс, бусад үйлчилгээний хураамжинд
-497960 төгрөгийг бэлэг, тусламж
-490000 төгрөгийг сургалт дамжаа
-179850 төгрөгийг амьтан ургамал тэжээх
-118800 төгрөгийг эмнэлгийн бараа, эмчилгээнд
-66250 төгрөгийг ЕБС-н дүрэмт хувцас, ном хэрэгсэлд
-19520 төгрөгийг ус худалдаж авах зэрэгт зарцуулсан байна.

Харин одоо зарим нэг сонирхолтой зарлагуудыг авч үзвэл:
- 731800 төгрөгөөр цахилгаан бараа
- Монголын хүүхдийн ордны морин хуурийн дугуйлангийн 8 сарын төлбөрт 400000 төгрөг
- 1100кг 2-р гурилд 397240 төгрөг
- 100кг хонины маханд 292930 төгрөг
- Хувцас авахад 118400 төгрөг
- 1400кват эрчим хүч хэрэглэж 110290 төгрөг
- 7 шил зөгийн бал 76400төгрөг
- 204ш бактерын эсрэг үйлчилгээтэй гарын саван 69860төгрөг
- Болд 206 удаа автобусаар үйлчлүүлэхэд 68500 төгрөг
- 26л ургамлын тос 63710 төгрөг
- 20ш тоглоомд 42000төгрөг
- Гар утасны нэгжинд 21000 төгрөг
- 20500л усанд 19520 төгрөг
- 13кг угаалгын нунтагт 19500 төгрөг
- 17600 төгрөгийг телевизийн хураамжинд
- Унадаг дугуйндаа 10700 төгрөг
- 5ш ариун цэврийн хэрэглэлд 6500 төгрөг
- 48983 төгрөг яасан нь мэдэгдэхгүй байна гэх тооцоололлууд харагдаж байна.

Дүгнэлт

Хүн орлогоороо биш хэмнэснээрээ баян болдог. Хувь хүн өөрийн санхүүгээ өдөр тутам тогтвортой хөтөлж, барьж сурснаар өөрсдийн тавьсан зорилгодоо хурдан хүрч, зорилгоосоо илүүг ч биелүүлж чадна. Өөрийн санхүүгээс улсын санхүү гэдэг. Хүн бүр өөрсдийнхөө санхүүг зөв хөтөлж заншснаар улсын маань санхүү ч зөв байх болно.

Судалгааны арга зүй
Монголын иргэн бүрийн хувьд эдийн засгийн салбарын бүрэн шийдэгдээгүй асуудлын нэг болох хувь хүний санхүүгийн төлөвлөлтийн талаар бодит мэдээлэл өгөх, цаашлаад төлөвлөлт хийж эдийн засгийн байдлаа тогтворжуулах эрсдэлгүй байлгах нөхцөл бололцоог бүрдүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох ач холбогдолтой. Хувь хүний санхүү нь сүүлийн хэдэн жилүүдэд урьд урьдынхаас илүүтэй маш олон талаас судлагдаж нийтэд сургалт мэдээлэл хичээлүүд хүрэх нь элбэг болсон байна. Харин манай баг эдгээр мэдээллийг эх сурвалжтайгаар түүвэрлэн хүргэхээс гадна мөн өөрсдийн хийсэн судалгаагаар баяжуулж хууль эрхзүйн хүрээнд нотлон харуулахыг оролдсоноороо шинэлэг юм.
Ашигласан материал:
• "Бизнес санаа" санхүүгийн боловсрол олгох сургалтын төвөөс эрхлэн гаргасан “Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ ба хувь хүний мөнгө, санхүүгийн төлөвлөлт” ном (2015 он),
• Оюунцэцэг.Д Хувь хүний санхүү ///. УБ., (2011),
• http://www.slideshare.net/jbegzsuren/ss-10837985
• https://prezi.com/zj_mujqrc0qu/untitled-prezi/
• https://prezi.com/vz03ga8hdfay/presentation/



Судалгааны судлагдсан байдал
Судалгааны ач холбогдол, шинэтгэл
Судалгааны ажлыг хийхдээ нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх судалгааны түгээмэл аргуудыг хэрэглэснээс гадна өсөх өрх программыг ашиглан уг ажлыг гүйцэтгэв.

Хувь хүний санхүүгийн төлөвлөлт болон түүнийг хийх арга зүйн талаар Монголд сүүлийн хэдэн жилийн турш ярьж бичиж судалгаа хийсэн хүн олон байдаг юм байна. МУИС-ын Д.Оюунцэцэг багшийн эрхлэн гаргасан хувь хүний санхүү /УБ 2011/ ном нь маш ойлгомжтой, бидэнд хувь хүний санхүү гэж юу болох өөрсдийн санхүүгээ хэрхэн зөв тооцоолж сурахад тусалсан ач холбогдолтой бүтээл болсон байна. Мөн бичил санхүүгийн хөгжлийн сангаас “Өрхийн болон хувь хүний санхүүгийн менежмент” эсээ бичлэгийн уралдааныг жил бүр зохион байгуулж байна.
Full transcript