Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Улаан овоогийн

No description
by

Batjargal Batbaatar

on 11 June 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Улаан овоогийн

ШУТИС-ГУУС,
Уул уурхайн маркшейдер,
IV курсийн оюутан Б.Батжаргал

"Улаан овоо"-ийн уурхайн 2015 оны
уулын ажлын төлөвлөлт ба ус
шүүрүүлэлтийн ажил

Тус ордод 1979 онд анх хийгдсэн нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнд A, B, C1, C2 зэргээр нийтдээ 42,4 сая.тн нөөцтэй гэж тогтоосон байдаг.
1992-1995 онуудад ордын нөөцийг өсгөхөөр хийсэн гүйцээх шатны нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнд A, B, C1, C2 зэргээр нийтдээ 78.1 сая.тн нөөцтэй гэж тогтоосон байдаг бөгөөд энэхүү нөөц дээр тулгуурлан тус уурхайн ТЭЗҮ-г хийсэн байна.
Нөөцийн тооцоо
Нарийвчилсан ба гүйцээх шатны хайгуулаар тус ордын нүүрсний чанарын судалгааны техникийн бүрэн шинжилгээг Геологийн төв лабораторид хийж , мөн АНУ-ын Денвер хотын SGS лабораторид дахин шинжлүүлж баталгаажуулсан.
Нүүрсний чанар
Анхаарал хандуулсанд баярлалаа.
Улаан-Овоогийн уурхайн ерөнхий танилцуулга
Ордын гидрогеологийн судалгааны ажлыг 1992-1997 он хүртэл явуулсан байдаг. Тус судалгаагаар доорх 8 төрлийн гидрогеологийн давхаргазүйг ялгасан байдаг.
• Дөрөвдөгчийн аллювийн хурдасны уст үе
• Нүүрсний дээд хэсгийн аргиллитийн уст үе
• Нүүрсний давхаргын уст үе
• Нүүрсний доод талын элсэн чулууны үе
• Элсэн чулууны уст үе
• Туфжсэн чулууны уст үе
• Туф хөрзөн чулууны уст үе
• Андезит-базальтийн үе

Мөн доорх гидрогеологийн параметрүүдийг тодорхойлсон байна.
• Уст давхаргын зузаан - 300 м,
• Ус шүүрэлтийн коэффициент - 10,25м/хоног,
• Ус дамжуулалтын коэффициент - 1540 м2/хоног,
• Түвшин дамжуулах коэффициент - 4,4x10 м2/хоног,
• Ус өгөмж - 0,035 (35%)

Гүний усны хувьд ундны усны стандартад тохиромжтой.

Ордын гидрогеологийн нөхцөл
Геологийн судалгаагаар тус орд нь 300 м хүртэл гүнд судлагдсан.
Уул геологийн нөхцлийн хувьд энийн. Хөрсний ус гадаргуугаас 3,8-5 метрт тохиолдоно.

Нийт уулын чулуулгийн 70 орчим хувь нь аргиллит, үлдсэн 30 хувийг элсжсэн болон дөрөвдөгчийн хурдас эзэлдэг.

Ордын нүүрсний эзэлхүүн жин нь дунджаар 1,28 м3/тн ба хатуулгийн коэффициент нь Протодъяконовын ангиллаар f=1-2, өрөмдлөгийн хүндрэлийн зэрэг нь VII байна.

Аргиллитийн эзэлхүүн нь жин нь 2,03-2,27, f=3-5, өрөмдөгдөх зэрэг нь IX-X байна.
Уурхайн уул геологийн нөхцөл
"Улаан-Овоо"-ийн чулуун нүүрсний уурхай нь ил аргаар олборлолт явуулдаг. Тээврийн нөхцлөөс хамааруулан ашиглалтын 2 үе шаттайгаар ашиглалт явуулж байгаа. Гадаад овоолготой ба ашиглалтын 1-р үед автотээвэртэй, ашиглалтын 2-р үед төмөр замын тээвэртэй ашиглалтын системээр нийт 18 жилийн хугацаанд олборлолт явуулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа.
Уурхайн ашиглалтын систем
2010-2014 оныг хүртэлх хугацаанд нийт 3.7 сая.м3 хөрс хуулсны 163,0 мян.м3 нь шимт хөрс байсан бөгөөд 653,3 мян.тн нүүрс олборложээ.
Хөрс хуулалт, олборлолтын хэмжээг доорх графикт үзүүлэв.
Уулын ажлын өнөөгийн байдал
"Улаан-Овоо"-ийн нүүрсний ил уурхайн 2015 оны уулын ажлын төлөвлөлт
Ухаж, ачих ажил
Уурхайн хөрс ба нүүрс тээвэрлэлтэнд 45 тонны даацтай CAT 773D маркын 3 автосамосвалыг ашиглахаар тооцсон. Хөрсийг уурхайгаас овоолго хүртэл 2,6 км зайд тээвэрлэнэ. Нүүрсийг уурхайгаас 0,5 км зайд тээвэрлэн нүүрсний агуулахад хураана.
Уурхайн дотоод
тээвэр
CAT 773D автосамосвалын ажлын тооцооны нэгтгэсэн үзүүлэлт
Нүүрс олборлолтыг саадгүй явуулахын тулд ил уурхайн урд хэсэгт буюу шүүрлийн ус орж ирэх талаасаа 4-5 м гүнд зумф байгуулна. Өөрөөр хэлбэл усны түвшинг уурхайн ёроолын төвшингөөс 4-5 метрийн доор барьж нүүрсний чийгийг багасгана.
hh
Улаан-Овоогийн орд нь их усжилттай ордод хамаарах тул уурхайд орж ирэх усыг гүний цооногийн болон ил зумфын аргаар хослон явуулна. Гүний шүүрүүлэлтээс илүү гарч уурхайд орж ирэх усыг ил зумфын аргаар шүүрүүлнэ.
Ил зумфын арга
Уурхайн ус шүүрүүлэлт
Хөрсний овоолго үүсгэх талбайн шимт хөрсийг 0.3-0.4 метр зузаантай хуулж шимт хөрсний овоолго байгуулна. Шимт хөрсийг нөхөн сэргээлтэнд зориулан хураах тул нөхөн сэргээлт хийх овоолго болон бусад эвдэгдсэн талбайтай ойр хураана. 2015 онд нийт 7.4 га эвдэгдэх талбайгаас 22.1 мян.м3 шимт хөрс хуулж уурхайн баруун хойно байрлах хуучин шимт хөрсний овоолгын хажууд шинэ овоолгыг үүсгэнэ. Овоолгын ажилд CAT-D8 бульдозерийг ашиглан нуруулдаж экскаватор CAT 385, автосамсвал CAT 773 хослолоор ачиж тээвэрлэнэ.
Шимт хөрсний овоолго
2015 онд сийрэгжилт тооцсоноор 1113 мян.м3 хоосон чулуулаг овоолох ажил хийнэ. Овоолгын чулуулгийн сийрэгжилтийн коэффициент 1.4. Овоолгын чулуулгийн шинж чанарыг харгалзан овоолгын доголын хажуугийн өнцөг 370, техникийн нөхөн сэргээлт хийсний дараах үеийн овоолгын налуугийн өнцөг 230 байна. Овоолгын догол нь 15 м өндөртэй байна
Овоолгын ажил
"Улаан-Овоо"-ийн нүүрсний орд газар нь Сэлэнгэ аймгийн Түшиг суманд байрладаг. Сумын төвөөс 7 км, Улаанбаатар хотоос 430 км, Монгол Оросын Зэлтэр хилийн боомтоос 17 км-т оршино.

MV-001231 ба MV-014567 тоо ашилалтын тусгай зөвшөөрлийн 790 га талбайд байрладаг.

Төслийн талбайн гадаргуу нь далайн түвшнөөс дээш 764-өөс 820 метрт өргөгдсөн байдаг.
Зэлтэр голын хөндий буюу нүүрс агуулсан байх боломжтой хотгоруудын байршил
Жилд 600 мян.тн нүүрс олборлохоор 4 улирлаар төлөвлөсөн. Уурхайд 4.6 м3 шанаганы багтаамжтай CAT385C L маркын экскаватор түүнтэй хослон ажиллах 45 тн даацтай CAT773D автосамосвал хослож, хөрс хуулалт болон нүүрс олборлолтонд ажиллана.
600 мян.тн нүүрс олборлохын тулд 795,1 мян.м3 хөрс хуулах бөгөөд хөрс хуулалтын дундаж коэффициент нь 1,32 м3/тн.
Уурхайн 2015 оны календарьчилсан төлөвлөгөөг доорх хүснэгтэд үзүүлэв.
Уурхайн жилийн хүчин чадал, экскаваторын жилийн бүтээл хоорондын уялдааг харгалзан 4,6 м3 утгуурын багтаамжтай CAT 385C L экскаваторыг сонгож авсан болно. Нүүрс болон хөрсний чулуулгийн хатуулаг ойролцоо тул ухаж ачих ажлын тооцоог ижил параметрээр хийсэн.

Бүтээл тооцсноор 2015 онд 461 мян.м3 нүүрс олборлохын тулд 795.1 мян.м3 хөрс хуулж, нийт 1256.6 мян.м3 уулын цул ухаж ачна. Нүүрс олборлолт ба хөрс хуулалтанд ажиллах экскаваторын жилийн бүтээл нь 2.8 сая.м3 тул төлөвлөгөөт ажлыг гүйцэтгэхэд бүрэн хүрэлцээтэй байгаа юм. Экскаваторын ажлын цагийг зохицуулан хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажилд шилжүүлэн ажиллуулах боломжтой.
CAT 385C L экскаваторын ажлын тооцооны нэгтгэсэн үзүүлэлт
Уулын ажлын өрнөлттэй холбогдсон маркшейдерийн ажил
Ажлын зураглалын сүлжээг өтгөрүүлэх нь
Ажлын зураглалын сүлжээг маркшейдерийн зураглалын тулгуур сүлжээ/МЗТС/-ний цэгүүд болох GPS105, GPS104 цэгүүдэд тулгуурлан туйлын аргаар өтгөрүүлнэ.
Хатуу цэг болох GPS105 цэг дээр зогсож GPS104 цэг рүү чиглүүлэлт хийнэ. Дараагаар нь уг хатуу цэгээс 672.67 метрийн зайд АЗСЦ-1 цэгийг, 371.89 метрийн зайд АЗСЦ-2 цэгийг, мөн 751.34 метрийн зайд АЗСЦ-3 цэгийг тус тус байгуулахаар сонгож авна.
Эдгээр АЗСЦ-үүд нь байрлалын хувьд “МАГТЗ”-ийн 54-р зүйлд заасан “Зураглалын сүлжээний цэгийн байрлал маркшейдерийн тулгуур сүлжээний цэгүүдтэй харьцуулахад план зургийн масштабт 0,4 мм-ээс ихгүй алдаатайгаар тодорхойлогдох ёстой.” гэсэн шаардлагыг хангах ёстой. План зургийн 1:2000 буюу 1мм=2м бөгөөд 0,4 мм=80см болно.
Байрлалын алдаа АЗСЦ-1 цэгийн хувьд 0,34 м буюу 34 см, АЗСЦ-2 цэгийн хувьд 0,19 м буюу 19 см, АЗСЦ-3 цэгийн хувьд 0,38 м буюу 38 см тус тус байгаа нь дээрх шаардлагыг хангаж байна.
Траншей нэвтрэлтэд хийх маркшейдерийн ажил
Траншей нэвтрэлтэд чиглэл өгөх
Траншей нэвтрэх үеийн түүний трассын чиглэл өгөх ажил нь өөрийн гэсэн дэс дараалалтай байна.
1. А цэгийн собицлууд, β1 өнцөг, SA-1 талуудаар нэвтрэлтийн чиглэлийн анхны цэг I-ийг газар дээр нь байрлуулна;
2. β өнцгөөр траншейн тэнхлэгийг 20-30 м тутамд I, II, III, IV цэгүүдээр бэхлэж өгнө;
3. Энэ тэнхлэгээс хоёр тийш траншейн дээд ирмэгүүдийн байрлалын 5-5’, 4-4’ цэгүүдийг байрлуулж өгнө.
4. Траншейн налууг тодорхойлох ниверлидлэг хийж R1, R2, R3 реперүүдийг байрлуулж өгнө.
5. Траншейн трасс эргэлттэй бол түүнийг газар дээр нь байрлуулж, бэхэлж өгнө.

Ил уурхайн маркшейдерийн ажил
Ил уурхайн маркшейдерийн ажлын үндсэн хэлбэрүүд нь:
• Уулын ажлын районд маркшейдерийн зураглалын тулгуур сүлжээ бүтээх,
• Дэлгэрэнгүй зураглал хийх,
• Маркшейдерийн план зураг ба график материалын цогцыг иж бүрдүүлэх,
• Маркшейдерийн тусгай зориулалттай ажлыг гүйцэтгэх гэсэн хэсгүүдэд хуваагдана.

"Улаан-Овоо"-ийн уурхайн МЗТСүлжээний цэгүүдийн байршил
Full transcript